Nomad Green

Экс Ерөнхийлөгч баривчлагдсан, Ичинноров хуульч дахин уравсан сонирхолтой өдрүүд
Өнгөрсөн хоёр хоногт монголчууд бид сонин содон үйл явдлын гэрч боллоо. Хэдхэн жилийн өмнө төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчилж аваад хорьчихлоо.

Барих хорих ажиллагаа урьд өмнө цөөнгүй явагддаг байсан. Гэлээ ч энэ удаагийнх шиг олон ТВ-үүдийн камерийн өмнө, хаалгыг нь цөм өшиглөн орж, гэрт нь байсан хүмүүсийг гараа ардаа авахыг шаардаж, Их хурлын эрхэм гишүүдийг /Шинэбаяр  гишүүний ярьснаар  Улаан гишүүний хөл түүний толгой дээр явж байсан байгаам… /диван доогуур давхарлан дарж оруулчихаад, экс Ерөнхийлөгчийг хөл нүцгэнээр чирсэн байж мэдэхээр … ийм илэрхий айдас төрүүлэхүйц “сүртэй” баривчилж асан нь үгүй юм.

Хэдхэн жилийн өмнө халдашгүй дархан, бурхан мэт шүтэгдсэн энэ хүний үйлдлийг нь үзэн ядаж, шүүмжлэгчид олон байсан. Тиймээс ч түүнийг шударга бус байдлыг өөгшүүлэгч авилгын загалмайлсан эцэг хэмээж,  шударга шүүх гэж байдаг юм бол шалгаасай, бариад хориод шүүгээд өгөөсэй гэж бичдэг, шаарддаг байлаа. Харин яг тийн шаардаж байхад хийгээгүй болохоор ард иргэд мартах тийшээ хандаж байв.

Гэтэл гэв гэнэт ингэж баривчлахаар хэн бүхэн дээр дооргүй сандралдаж “хөөрхийг минь яах нь энэ вэ” хэмээн өрөвдөж эхэлдэг байна лээ.  Ард иргэд айдаст автаж, бухимдан харуусч бөөн юм болсоны дараа түүнийг яагаад гэнэт баривчлах болсон шалтгааныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат гэж хүн тайлбарлалаа.

Товчхондоо Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ” Өргөө” зочид буудлын болон “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит сонины хувьчлалыг эрх мэдлээ ашиглан ах дүү нартаа эзэмшүүлсэн, ТВ-9-телевизийг өөрийн мэдэлд авахдаа мөн л албан тушаалаа ашигласан гэх мэт олон булхайтай үйлдлийнх нь учигийг тайлахын тулд саатуулах хэрэгтэй болжээ. Үндэслэлүүд уг нь үнэмшилтэй сонсдож байгаа ч мэдээллийг хэтэрхий хожуу хүргэсэн тул иргэдийн бухимдал амар арилахгүй шинжтэй

Түүнийг албан тушаалаасаа бууснаас хойш иргэддээ илүү  ойр, илүү “хайртай” болсныг хэн хүнгүй мэднэ. Харин энэ хүн “дээд суудалд” байх ийм байсан бил үү гэж одоо хүмүүс даанч асуухгүй юм аа. Одоо харагдаж байгаа шигээ л “сайн” хүн байсан шиг дурсах болж.

Өөр нэг содон үйл явдал бол экс Ерөнхийлөгчийг  баривчилсан ажиллагаа МАХН-ын сонгуулийн үнэгүй сайн сурталчилгаа байсан төдийгүй зарим нэр дэвшигчид маш ашигтай PR болчихлоо.

Хүний эрхийн хуульч Ичинноров гэх энэ бүсгүй хоёр жилийн өмнө тухайн үеийн МАХН-д элсэх болсоныг үүнийг бичигч би бээр шүүмжлэн бичиж байлаа. Гэтэл өнгөрсөн өдрүүдийн үйл явдал хуульч Ичинноровыг дахин шийдвэр гаргахад хүрчээ. Түүний анх элсэн орсон МАХН нь МАН болон хувирсанд сэтгэл дундуур явсан бол энэ өдрийн үйл явдал түүнийг Энхбаярын талыг эргэлт буцалтгүй дагахад хүргэсэн гэнэ.

Үзэл бодол нь гүйцэд төлөвшөөгүй ийм бүсгүйчүүд улс төрд хүч үзэж байгаа нь харамсалтай. Уг нь би бээр түүнийг боловсролтой бүсгүй гэж хүндэлдэг байлаа.

2011 оны “Нийгмийн шилдэг зүтгэлтэн эмэгтэй” тодорлоо
“Эмэгтэйчүүдийн –эв нэгдэл хөдөлгөөн”, ТВ-9 Телевиз, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 8 дахь жилдээ, нийгмийн салбар бүрээс  идэвхтэй үйл ажиллагаа явуулж өөрсдийн хувь нэмрээ оруулж буй  12 эмэгтэйг шалгаруулж “2011 оны  Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй”өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагааг  2012 оны 3 дугаар сар 3 –нд Чингэсийн Өргөө цогцолборт зохион байгуулсан тухай энэ мэдээлэл “Ногоон цөм” тбб-ийн сайт дээр гарсан байлаа.

Иргэний сэтгүүл ч Л. Бор бол манай Номадргийн сайт дээр гурван жилийн өмнөөс эхлэн мэдээ мэдээлэл олонтаа бичиж байсан нэгэн гэдгийг уншигчид маань мэдэх байх.

ТВ9 -телевизээс жил бүр зохион байгуулдаг эл арга хэмжээний энэ жилийн номинацид  Байгаль орчны салбараас Ихбага Баяншарга ТББ тэргүүн, сэтгүүлч Л.Бор шалгарчээ.

Уг арга хэмжээний үеэр өргөмжлөл гардах авахдаа тэрээр ийн ярилаа:  “Өөрийн итгэл үнэмшлээр цалин хөлсгүй, Тахилга шүтээнт уул ус, байгалийн цогцолборт баян бүрдийн  үнэ цэнэтэй газар нутгаа уул уурхайгаас хамгаалж авч үлдэх, хүний эрхийг дээдлэх,  шударга ёсыг тогтоох, өсөж төрсөн газрын нутгаа өөрсдөө мэдэх ”заягдмал эрхээ” эдлэх,  баялгын үр шимийг нийт иргэд тэгш шударгаар эзэмших, уул уурхайтай холбоотой хуульд монгол хүн “баялгийн эзэн” гэсэн логик утгыг  суулгах,  монголын сайхан  газар  нутагтаа уран, цацраг идэвхит бодисын аюул  хөнөөл айдас түгшүүргүй амьдрахын  төлөө, иргэдийн  дуу хоолой болж, тэдэнд бодит мэдээлэл хүргэж, эрх мэдэлтнүүдэд ад үзэгдэж  явдаг ТББ хүмүүс бидний  ажлыг “мэдэрч”  олон нийтэд ингэж сурталчилж байгаа  “Эмэгтэйчүүдийн –эв нэгдэл хөдөлгөөн”, ТВ-9 Телевиз, Монголын эмэгтэйчүүдийн холбоонд  баярлалаа. Наран мандах зүгт байгаа нутаг усныхан, нутгийнхаа тахилга шүтээн уул овоод, түүний дотроос Баяншаргынхаа ууланд, өвөг дээдсийнхээ сүнсэнд залбирч мөргөе “ гэлээ.

Өвөрмонгол яахав ээ.., хөөрхий Малавигийн Ерөнхийлөгч бурхан болчихоод….
4 дүгээр сарын 2-нд Өвөрмонголын Найман хошууны Түлээт гацаанд газар нутгийн төлөө тэмцэл хөдөлгөөн өрнөж, жагсаалд оролцсон 22 хүнийг хятадын цагдаагийнхан баривчилсан тухай мэдээлэл интернетээр нэг тарсан юм. Мэдээллийн анхны эх сурвалж нь  Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төв SMHRIC  бөгөөд тэндээс англи хэл дээр түгээсэн мэдээллийг BBC, VOA зэрэг дэлхийн томоохон агентлагууд дамжуулсаар байсан.   SMHRIC  нь өвөр монголд өрнөж байгаа сүүлийн үеийн мэдээллийн байнга дамжуулж байгаа ба Tolerance.ca  болон Азийн чөлөөт радио зэрэг олон сайтуудад тэдний түгээсэн мэдээллийн мөрөөр сурвалжилдаг юм.

Харин хувь заяаны эрхээр хил юугаан хэрчүүлж, бусдын дарангуйлал дор толгой гудайн яваа элэг нэгт ахан дүүсээ ийм их зориг зүрх гарган тэмцсэнийх нь төлөө бахархан дэмжих учиртай эрх чөлөөт Монгол улсын сэтгүүлчид, тэр тусмаа Үндэсний том хэвлэл хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг телевиз, радио сонинууд таг дуугүй суусаар өнгөрөв.

Хажуу бөөрөндөө орших ах дүүсдээ учраад буй аюул заналыг үл тоох атлаа хаа байсан Малид болсон үймээн самууныг сэтгэл зовнин бичиж, Малавийн Ерөнхийлөгчийг гэнэт бурхан болсонд нулимс унагах дөхөн харуусч, “үхлийн шалтгааныг тодруулах ажлын хэсэг”-ийнхнээс тодруулга авсан мэт шуурхай мэдээлэх нь гайхалтай, манай  ТВ-үүд.

Өвөрмонголчуудын энэ тэмцэл анхных биш, баривчлагдаж хоригдсон нь зөвхөн энэ 22 хүнээр хязгаарлагдахгүй билээ.

Өнгөрсөн зунаас хойш өрнөсөн бослого хөдөлгөөн үе үе ийн хурцдаж нутаг ус, бэлчээрийнхээ төлөө малчин залуус /Мэргэн, Зоригт нар/ амь насаа золиослон байж тэмцсэнийг эрх чөлөөт Монгол улсын хэвлэлүүд л бараг дуугараагүй болохоос дэлхийн бусад орны томоохон хэвлэлүүд дамжуулсаар ирсэн.

Найман хошууны Түлээт гацааны тариаланч малчдын энэ удаагийн тэмцэл Хятадын засгийн газрын мэдлийн Xing Long Gao хэмээх ойжуулах аж ахуй нутгийн ардуудын эдлэн газарт хууль бусаар халдсанаас үүдэлтэй юм байна. Бослого тэмцэлд оролцогсдыг тараахаар 30 гаруй машинтай 80 гаруй бүрэн зэвсэглэсэн цагдаа нар Түлээ гацаанд ирж, босогчдын балмадаар зодож, 22 хүнийг баривчилжээ.

Интернетээр энэ мэдээлэл тарж эхэлснээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс элэг нэгт ахан дүүсээ өмгөөлсөн монголчууд фейсбүүкээр санаа бодлоо солилцож, тэднийг дэмжиж дуу хоолойгоо хүргэсэн. Хүн бүхэн өөрийн чадах зүйлээрээ бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө хэд хоног “ажилласан” идэвх зүтгэлтэй FB-чдэд энэхүү бэсрэг нийтлэлээрээ дамжуулан талархал илэрхийлье.  Зарим нь монгол бичгээр гаргасан уриалга бичгийг кирилл үсгээр буулгаж,  дуулгая мэдүүлэе гэсэн хэн хүндээ ойлгогдох, уншиж болох хэл дээр үйлдэн түгээсэн байна. Энэ бол эх орноо зүрх сэтгэлдээ ямагт дээдэлж явдаг монгол угсаатны  өнөө үеийнхний тэмцлийн нэгэн өвөрмөц хэлбэр гэж ойлгогдож байна.

Босогчдын зоримог тэмцэлийг гадаад дотоодын хэвлэлүүдийн бараг зэрэг мэдээлсэн нь дэлхийн дахины сонорт шуурхай хүрч, үр дүнд нь хятадын засаг захиргааныхан, шоронд барьж хорьсон хүмүүсийг суллах шийдвэрийг арга буюу гаргахад хүргэжээ.   Гэхдээ тэд зүгээр суллаад орхичихоогүй гадаад дотоодын хэвлэлд мэдээлэл тараасан хүнийг олж шийтгэхээр, эрэн сурвалжлах дараагийн ажилдаа ороод байгаа гэсэн. Сэжиг бүхий хүний утас болоод бусад гадаад холбоог таслах, интернетэд орох эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээг авдаг бололтой.

Доор толилуулан буй уриалгын бичгийг арван жилийн сургуулийн хүүхдүүд, ард нийтэд хандаж уриалсан нь анхаарал татсан юм. Монгол үсгээр хэвлэсэн уг уриалгыг кириллээр буулгасныг мөн үзүүллээ. мэргэн уншигч та бүхэн өөр өөрийнхөөр тунгаан болгоох буй за.

Найман хошууны Түлээт гацааны баатар монголчуудаа дэмжих уриалга

Хорчин нутгийн эрэлхэг монголчууд аа! Бид бол нутаг усаа хамгаалахын төлөө алтан амиа зориулж явсан дайчин баатар Гад Мэйрэний үр удам аа!

Эдүгээ найман хошууны Түлээт гацааны баатар ард түмэн газар шороогоо хамгаалж нутаг усандаа эзэн суухын төлөө эрэлхэгээр босч байна. Хууль ёсны эрх ашгаа хамгаалах гэсэн эдгээр монгол ах дүү нарыг маань дотоодыг хамгаалах товчооны цагдаа ёс бусаар баривчлан хорь гаруй хүмүүсийг түр хорьж, цус нөжийг нь гартал зодож, хэд хэдэн хүнийг хүнд шархдуулжээ. Одоо дотоодыг хамгаалах болон амарыг хамгаалах товчооныхон шудрага ёсныхоо төлөө тэмцэж байгаа эдгээр баатарлаг монголчуудад маань “Улсын нэр нүүрийг гутаасан” гэх инээд хүрмээр том малгай өмсгөж, хоёр хүнийг одоо болтол хорин тамлаж байх мөртөө суллагдсан монголчуудад “Газрыг чинь буцааж өгөхгүй, дахиад газрын асуудлыг яасан ч дурдаж болохгуй, дурдвал танай муусайн тэнэг монголчуудыг бүгдийг барьж хорино!” гэж айлган сүрдүүлж гутаан доромжлов.

Эзэн Чингисийн хойч эрэлхэг Гадын үрс бид ийм их ёс бус дарлал сүрдүүлэл болон гутаан доромжлолыг хэрхэн хүлээн тэвчиж суух билээ!

Босоцгоо! Газар шороо, нутаг ус, хууль ёсны эрх ашгийнхаа төлөө Босоцгоо!

Оршин тогтнох орон зайныхаа төлөө Монгол сурагчид бид бүгдээрээ хичээл хаяж, талбайд гарч “Гад Мээрэнгээ” дуулж, сүрт жагсаал явуулна.

Хотын Монголчууд минь ажил хаяж биднийгээ дэмжээрэй! Хөдөөний Монголчууд минь хотод ирж жагсаалд оролцоорой!

Тунглиао хотын анх, дээд зэргийн дунд сургуулийн Монгол сурагчдын чөлөөт холбооны гурван зуу гаруй сурагчдаас.

2012 оны 4-р сарын 5-ны өдөр.

Фукушима дэлбэрсэн өдөр монголчууд бид яав?
Жагсаал болсон юм. Санаснаас гайгүй олон хүн цуглажээ, бүтэн сайн өдөр болсон “Цөмийн станц, цөмийн хаягдлын эсрэг” жагсаалд. Олон жилийн турш байгаль орчны төлөө дуугардаг, тэмцдэг, мод тарьдаг нөгөө л хэдэн нөхөд маань харин жагсагчдын тавиас дээш хувийг бүрдүүлсэн байсан юм.

Бараг сарын өмнөөс МБОИЗ-ийнхөн гишүүн байгууллагууддаа мэйл, мэссэж илгээж, Фэйсбүүкээр хэд хоног зар тараасны хүчинд энэ  шүү дээ. Жилийнөмнө Фукушма дэлбэрч олон хүнийг цочоосон болохоор монголчууд “энэ аюултай эд” гэдгийг ойлгодог болоод авсан хэрэг.  Харин АНМ-ын залуус энд уриа лоозон бэлдэж, нүүрээ будаг шунх болгож, түгшүүрийн харанга – бөмбөр дэлдэж сайн зохион байгуулсныг дурьдах хэрэгтэй.

Одоо цаг өөр болж, монголчууд атом аюултайг ойлгодог, ойлгосныгоо бусдадаа тараах social media сүлжээ гэж нэг  хэрэгсэлтэй болчихож. /магадгүй Mark Zuckerberg болон бусад блогчдод талархах ёстой байх./ Энэ сүлжээгээр дамжуулан АЦС- ын аюулыг сануулсан мэдээллийг түгээж өнөө хүртэл сэрээгүй яваа нэгнийг сэрэээж эхлээд бас яг нэг жил болж байна. Фейсбүүк дээр No nuclear power plant Mongolia бүлэг үүсгэе гэж Саруул германаас бидэнд  уриалж, та, чи, бид бүгдээрээ дэмжиж нэгдсээр байгаад нэг мэдэхэд энэ бүлэг 10.000 гаруй гишүүнтэй болсон байлаа.

Харин тэгтэл энэ өдөр өөр нэгэн сонин юм болсон нь: “танай нөгөө арван мянган гишүүн чинь хаана байна, та нар яагаад бүгд ирсэнгүйв” хэмээн хэсэг залуус манай нөхдийг загнангуутаа, No nuclear- ийг үүсгэн санаачлагч Саруулыгаа группээс хасаад хаячихдаг юм байна. Залуучуууд “засгийн эрх булаалдаж” эхлэх нь тэр. Чи зохион байгуулаагүй, оролцоогүй,бид хийсэн, би хийсэн, би, би, би,….

“Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо”. Энэ мэт зөрчилдөөн зөвхөн ФБ хэрэглэгчдийн хүрээнд болоод өнгөрсөн байгаасай. Үүнийг эерэгээр нь харахыг хичээе. Хэдхэн жилийн  өмнө хэн ч ярьдаггүй байсан энэ сэдвээр өнөөдөр бид хэрэлдээд ч болтугай ярьж эхэлсэн нь дэвшил байх. Залуучууд оролцож, санаа тавьж байгаа нь ч сайн хэрэг.

Одоогоос дөрөв таван жилийн өмнө бидний хэдэн нөхөд “Монголд цөмийн станц барихгүй шүү, ураан аюултай” энэ тэр гэж ярихаар бараг хэн ч хүлээн авдаггүй, ойлгодоггүй, ойлгосон нэг нь цааш түгээх боломж хомс байлаа. Тэр үед фэйсбүүк, твиттер, блогууд одоогийнх шиг өргөн түгээмэл болоогүй байсан юм, манайд.

2008 оны хавар байх, Австрийн ногоонтнууд Монголд ирж туршлагаа хуваалцахадтэдний дайчин тэмцлийг бахархаж, атомын станцын эсрэг хөдөлгөөнийг манайд хүчтэй өрнүүлэх ёстой гэж шийдсэн. Австрийн ногоонтнууд цөмийн станцын зөвшөөрөл өгсөн Засгийн газраа эсэргүүцэж, ганцхан кноп дараад л ажиллахад бэлэн болчихсон байсан АЦС-ыг үүрд музей болгож хувиргасан тухай жишээг бид дандаа ярьж, бичиж, хэлэлцэж, УИХ-д ногоон бүлэг байгуулахыг санаачилж лоббидож байсан юм. Энэ бол бидний хийх л ёстой ажил, цаашид ч ингэх болно.

Фукушима-гийн дэлбэрэлтийг сануулсан энэ өдөр бид бас нэгэн сонирхолтой бичлэгийг үзүүлье гэж бодлоо. Одоогоос яг жилийн өмнө Академич Чадраа цөмийн станцын тухай  ингэж ярьсан юм. Энэ ярилцлага сонирхогчийн бичлэг тул чанарын хувьд тааруу санагдах аваас хүлцэл өчье.

Өвөр Монголыг өмөөрсөн хэвлэлийн хурал
“Free Inner Mongolia” at press conference-part 1

“Free Inner Mongolia” press conference -part 2

“Free Inner Mongolia” press conference -part 3

Нэг шалтгаан нь хүн
Зулзган соёолжийг эвийлж угжин ургуулдаг энэрэл нэгэнт үгүй болж

Зуун зууныг элээсэн буурал нэгний зулайг нь норголгүй өмхрүүлж

Зоргоорооо  төрөлт хүн нэртэн нэмрийг эс олоход

Зон олны амин ус уур болон замхрахдаа, зовлонт нэгэн орчлонгоос салж нэг амарлаа гэх шиг

Дөнгөж мэндэлсэн зулзган хус өндийгөөд

Дэлхийд ирлээ гэж эндүү боджээ би

Даанч халуун усгүй хүлэмж байна энэ чинь гээд

Дахиад ирэхгүйгээр одчихвийдээ эх дэлхийгээсээ

Сэрүүн тунгалаг агаарт өглөөг нэг угтахсан гэж амьтай бүхэн хүснэ

Сэлүүн цэргэг усандаа дураараа нэг эрхлэхсэн гэж сэлүүртэй бүхэн мөрөөднө

Айхтар халуун, айхтар халуун гэж амтай бүхэн шуугина

Аадар бороогоо санаж цэцэгтэй бүхэн бэтгэрнэ

Амин ариун рашаан усаар хэт дургих чинь амиараа даажигнахын нэр бусуу хүн төрөлхтөөн

Арай ухаантай нь гэж хүн танаас аврал эрж байна эх дэлхий минь, адаглаад ногоон алтаа услаач

Хүмүүн үрс чинь өвдөхийн цагт танаасаа цэцэг тасдаж эдгэрнэм

Хөрст цэнхэр ижий минь өвдөхийн цагт тандаа цэцэг тарьж эдгээмүү эх дэлхий минь ээ.

С. Вандандорж

Утас: 99628660, 89121274      Vandandorj@gmail.com

Монгол бол мөнгөн усны орон
Ариун дагшин, онгон зэрлэг газар нутаг бол үндсэндээ монголын имиж гэж хэлж болохоор байсан цаг саяхан. Харин харамсалтай нь дэлхийн хөгжлийн чиг хандлага нэгэнт буруу тийш явж байгаа учраас даяаршиж байгаа дэлхийн нийгэмд монгол гэдэг улс ариун дагшин, онгон зэрлэгээрээ үлдэх боломжгүй болсоны буруутан бол газрын хэвлий дэхь баялаг.

Өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтөний хэрэглээг хангах байгалийн нөөц хомс учраас хаа байгаагаа хайр найргүй ашиглах аян дайнд 21-р зууны их гүрэн Хятад тэргүүтэй дэлхийн их гүрнүүд аль хэдийн дайтаж эхлээд байгаагийн дайны нэгэн талбар нь ариун дагшин, онгон зэрлэг байсан монгол. Харин тэр хэмжээгээрээ Монгол улс хөгжиж байна гэвэл эндүүрэл. Дэлхийн эдийн засгийн нэгэн хэллэг байдаг. Энэ нь “баялгийн хараал” гэж. Товч тайлбарлавал баялаг ихтэй улс хөгждөггүй гэсэн үг.

Монгол орон одоогийн байдлаар Зэс, Нүүрс, Алтны олборлолт түлхүү явуулж байна. Хамгийн гол нь олборлож буй технологи нь илт хоцрогдсон, байгаль орчинд хөнөөлтэй, ашиглаж байгаа хүмүүст нь эдийн засгийн хувьд ашигтай ил, шороон орд хэлбэрээр ашиглаж байгаа нь эргээд байгаль нөхөн сэргээгдэх бараг боломжгүй болгож байна. Дээрээс нь уул уурхайн хууль нь хариуцлагын тогтолцоо муутай учраас гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй болон хангалтгүй хийдэг нь илэрхий байдаг. Мөн ядуу орны зовлон юм байлгүй гаднаас хөрөнгө оруулалт татаж буй нэрийдлээр гадныханд ээлтэй монголчууддаа ашиг багатай тогтвортой байдлын гэрээ зэрэг алдаатай төслүүдийг хэрэгжүүлсэн нь оносон гэхээсээ илүү алдсан нь их.

Энэ мэт шалтгааны улмаас гадны хөрөнгө оруулалттай компаниуд ихээр орж ирж олборлолт явуулах болсон нь одоо нэгэнт эрээ цээрээ алдаад байна. Эдгээр голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд ихэнхдээ алтны олборлолт эрхэлдэг бөгөөд хямд төсрийг бодож мөнгөн усаар алтаа олборлон баяжуулдаг байна. Ингэхээр монголын газар нутгаар нэг тараад байгаа бичил уурхайнууд бүгд мөнгөн усаар олборлолт явуулдаг нь тодорхой болоод байна. Ингэхээр мөнгөн ус монголд, монголын хүн амд, монголын эрүүл удамд, монголын ургийн санд бодитой аюул нүүрлүүлж байгаа гэсэн дохиог өгөөд эхэлчихсэн.

Энэ тал дээр монголын төр, эрүүл мэндийн яам зэрэг шийдвэрлэх байгууллагууд бодитой арга хэмжээ аваагүй байхад японы “Жайка” олон улсын байгууллага түрүүлээд санаа тавиад эхэлжээ. 2003 оноос эхлэн Хараа, Бороо голын сав газраар судалгаа хийсэн үр дүн итгэмээргүй, аймшигтай гарсан. Бороогийн алтны уурхайн туурийг шинжлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 700 дахин их хэмжээний мөнгөн усны агууламжтай гарсан байна. Арай дэндүү их тоо биш гэж үү? Бороо голд агуулагдах мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-20 дахин их болох нь мөн л нотлогдлоо. Саяхан Хонгор сум гэж улс даяараа шуугисан.

Хонгорыг японы Минаматагийн хувь тавиланг давтлаа гэж хүртэл хэвлэл дээр бичиж үзсэн. Минамата гэснээс мөнгөн усанд хордсон бол энэ өвчнийг Минамата өвчин гэж дэлхий нийтээрээ нэрлэдэг юм байна. Учир нь мөнгөн усанд хордсон энэ өвчин анх Японы аж үйлдвэрийн хот болох Минаматад анх дэлгэрсэн учраас тус хотын нэрээр нэрлэжээ. Тэгвэл монгол Минамата өвчинд нэрвэгдэхэд ойрхон болоод байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгууд мөнгөн усны нөлөөнд хэт автаж эхлээд байна. Учир нь эдгээр бүс нутагт томоохон уурхайнууд ихэвчлэн байхаас гадна бидний хэлдгээр Нинжа нар ч энэ бүс нутагт хамгийн ихээр амь бөхтэй оршсоор байна. Мөнгөн ус нь байгальд удаан хугацаагаар орших чадвартайгаас гадна агаарт ууршиж агаарыг бохирдуулдаг онцгой хортой бодис юм.

Мөнгөн устай агаараар амьсгалсан хүний урагт шууд нөлөөлж гаж төрөлтүүд хүртэл бий болох аюултай гэнэ. Чухам хүнийг хүн биш болгодог энэ хорыг манай урд хөршийнхөн бодлоготойгоор хэт их оруулж ирээд байгаа мэт хар төрдөгөө нуугаад яахав. Үндэстнээр нь хордуулах, мөхөөх нэгэн арга нь байвал яах вэ та минь ээ. Нэгэнт мөнгөн ус үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болтлоо хурцдаад байхад төрийн удирдлагууд яагаад чихэн дүлий, нүдэн балай мэт дуугүй дүмбийгээд байгааг ойлгож ядах зүйл байхгүй мэт. Учир нь эрхэм түшээд маань өөрсдөө энэ бизнест гар бие оролцдог нь бүгд биш зарим хэсгийнх нь эрх ашгийг хөндөх гээд байгаа учраас гэж мунхаг би ойлгож байна.

Уул нь монгол улсын хуулинд мөнгөн усыг хорьсон байдаг. Гэвч хил гаалиар нууц аргаар орж ирээд байгаа энэ явдлыг яагаад зогсоож чадахгүй байгаа юм болоо. Хамгийн зэвүүн нь мөнгөн усны хорны нөлөө маш олон жилийн дараа илэрдэг. Тиймээс монголчууд одоохондоо сэтгэл түгшихгүй байх шиг байна. Гэвч 20 жилийн дараа хаа сайгүй гажигтэй төрөлт, оюуны хомсдолтой иргэд олширвол өнгөрсөн хойно нь амаа бариад яах билээ. Өмнөговьд гажигтай хүүхэд төрөхөд зарим нэг нь цус ойртолт гэж оношилсон үнэн хэрэгтэй цэвэр мөнгөн усны хордлого байсныг хожим баталсан.

Энэ мэт монголд аюул нүүрлээд эхэлчихсэн байдаг. Төв аймгийн Борнуур сумынхан мөнгөн усанд хамгийн ихээр хордсон ч ард иргэд амьдарсаар л байна. Учир нь энд Бороо голд 2-3 тонн мөнгөн ус агуулагдаж байгаа бөгөөд тус Бороо гол нь сумын төвийг дайран өнгөрдөг. Нэгэн үе Борнуурын ажилгүй иргэд Бороо голоосоо мөнгөн ус шүүж зардаг байсан нь тэднийг ийн хордоход хүргэв. Туханй үедээ хэдэн төгрөг олсон л байх.

Гэвч ирээдүйдээ ямар их хор учруулснаа ойлгох цаг ирнэ. Борнуур сумын төвд жилд 163-208 кг мөнгөн ус хөрсөнд болон агаарт ууршиж бохирдуулдаг байсан цаг саяхан гэнэ. “Жайка”-гийн судалгаанд оролцсон 17-31 насны хүүхэдгүй залуучууд мөнгөн устай хэт ойрхон ажиллаж байгаа нь санааг нь их зовоож байгаа гэнэ. Учир нь эд бол ирээдүйн эцэг эхчүүд.

Тиймээс удахгүй Минамата өвчнөөр улсаараа өвдөх мөч улам ойртсоор байгаа аюул бодитой болж ирээд байгааг хэн ч анзаарахгүй байгаа нь харамсалтай. Магадгүй хорин жилийн дараа Минамата өвчиний нэр солигдож Монголита өвчин гэж дэлхий нийтээрээ нэрлээд эхэлбэл бид яг одооных шигээ дүлий дүмбэ унтаа байсаар байх уу? Японы “Жайка” байгууллагын судалгаа маш сөрөг гарсаар байхад энэ мэдээллийг тэгтэл нь их газар авахуулаагүйн учир юу вэ? Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон мөнгөн усны аюулыг бид яах вэ?

4 улирал
Зуун зууны туршид орших зуны дулаахан шөнө

Зуун түмэн оддыг тоолоход жинддэг болж

Зугаатай өдрүүдийн илчлэг наран минь

Зуурдын гэмээр богинохон болж,

Налгар намрын модны навчис

Налайж шаргалтах нь багасаж байна

Надад чамд гомдсон уу гэлтэй

Нааш цааш үйрэн хийсэж байна,

Хахир өвлийн хатуу жавар

Хаашаа ч юм дайжаад байх шиг

Харсаар байтал нүдэн дээр минь

Хатуу мөс уйлан хайлах шиг

Урин хаврын уур нь хүрч

Унтах нойр нь ихсээд байна

Ургамал ногоо нь ургахдаа хүртэл

Удаан гэгч нь хүлээлгэж байна

Өвлийн цас, хаврын бороо, зуны нар, намрын навчис минь

Зуурдхан төдий болоод байна

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэт

Ээлжлэн солигдох энэ 4 улирал минь

Эрээ цээргүй аашлах хүмүүнд гомдсондоо

Эхэр татан уйлаад байх шиг…

Г. Мөнхбаяр  утас: 88091909

Дэлхийгээ хайрлахуй
Сэтгэлээр бус эдээр цадахын орчлонд цэцэгс газрын хөрснөө ёолж

Сэвтээж бас элээу тарчлаах төмөр чийчаан үл ухран гишгэчиж

Хором мөч тутам үгүйрэн үгүйрсээх хөөрхий тэд элс болон хийсэвч

Ховдогийн зандаа ухаан нь сохорсон хүрзтэн түүний үл анзаарахуй

Тас харанхуй нам гүмийг ёолох цэцэгсийн дуу эвдэхгүй

Таг хоосон сэтгэлийн гүнийг тарж бутарсан чулуун эдгээхгүй

Алт хэмээн хормойгоо дэвсэж хорвоогоо сүйтгэсэн шуналтан

Атгаж авсан эрдэнэсээсалаг дэлхий үнэтэйг үл ойлгохуй

Хөрсийг баялаг хүнээс үнэтэй болсон цагт уурхайчид чөлөө олдохгүй

Хүүхэд нялхас нь хүртэх агааргүй хүчилтөрөгчийн хошуувчаас салахгүй

Усыг нь ууж хужирыг нь тунгаасан нуурын чинь хатсан хайрга

Урдаас нь хөрөөдөж араас нь шатаасан нүцгэн буурал уулс чинь

Хураар уйлж  хуй салхиараа гомдоллоно хөрөөний ирэнд

Хурдаар өтөлж урдаар гандаана байгаль дэлхийгээ

Тордож өсгөсөн хүү таныг тойглохыг хүлээж ядахуй

Та ганцхан мод тариач түүний ачийг хариулж….

Х. Саранцэцэг  утас:  99196244

Өөрөөсөө аврал эрсэн нь
Биднийг биднээс авраач

Бурханы өгсөн ухамсар багадаад зарим хүнд хүрсэнгүй

Чөтгөрийн үнэгүй “Шахсан” шунал ихдээд нилээд хүнд илүүдчихэж

Усыг хүртэл эзэмшиж чадахаа байцгаагаад

Эзэлж уух дөхчихөж

Ан амьтан агаар хэрэггүй

Алт,ашигт малтмал л гээд

Амиа хүртэл тавин зольж байна

Ай биднийг биднээс авраач

Чөтгөр минь чи цаашаа

Шуналаа ч бас аваад арил

Бурхаан буруу харж суухаа болиод

Буруугаа хүлээж ухамсраасаа дахиад жаахан цац

Буурал энэ орчлондоо

Дахиад хэдхэн мянган ч болтугай

Амьдрах хүсэлтийг минь болгоож аль…

Г.Саруулбилэг                Утас: 95190049