Nomad Green » экологийн боловсрол

ОРОЛЦОГЧДЫН 73,8% НЬ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТАЛААР МЭДЛЭГГҮЙ ГЭЖЭЭ
Эх болсон байгаль дэлхий, сав шим ертөнц олон зуун мянган жил хүн төрөлхтөнийг тэтгэн тэжээсээр ирсэн. Цаашид хичнээн жил тэжээх нь гагцхүү хүн төрөлхтөний ухамсар, үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Тиймээс манай монголчууд эрт дээр үеэс байгаль орчноо хайрлан хамгаалж үр хойчдоо горхийн эхнээс мод огтлох, усанд улаан цагааныг оруулах, хог үнсээ ил задгай хаях, дархлагдсан уулнаас мод огтлох, бие засах, боловсорч гүйцээгүй самар жимс түүх гээд хийж болохгүй зүйлийг сургамжилсан байдаг.

Гэтэл өнөө үед энэ бүхэн эсрэгээрэ эргэж байгааг та бид нүдээрээ үзэж байгаа билээ. Усандаа хог хаягдлаа хаяж гол усаа бохирдуулан, хог үнсээ хашааныхаа гадна овоолж, модтой уул нүцгэрч, боловсорч гүйцээгүй самар жимсийг хулгайгаар түүх явдал ихэссэнээр өнгөрсөн оны байдлаар Богд уулнаас ойн дагалт баялаг гараагүй гэдгийг Нийслэлийн байгаль хамгаалах газраас мэдээлж байсан.

Энэ бүхэн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаль орчинд аюул учруулж байгаа бөгөөд энэ нь хүний нөлөөнөөс үүдэлтэй гэдгийг хүн бүр мэддэг боловч тэрхүү аюул занал танд болон таны үр хүүхдийн эрүүл мэнд, амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдлэг дутмаг учраас энэ бүхнийг засан сайжруулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэдэл бага байдаг.

Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан “Таны байгаль хамгаалах шаардлага хэрэгцээний талаарх мэдлэг хэр вэ?” гэсэн олон нийтийн санаа бодлын судалгаанд оролцогсдын дөнгөж 26,2 хувь нь энэ талаар сайн мэдлэгтэй байгаа бол үлдсэн 73,8 хувь нь бага буюу огт мэддэггүй гэсэн хариултыг өгсөн байна.

Мөн “Байгаль орчноо хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн судалгаанд оролцогсдын ихэнх нь буюу 48,4 хувь нь байгаль хамгаалах хэрэгцээ шаардлагын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

Гадаадын улс оронд ч байгаль орчны талаарх мэдлэгийг чухалчилдаг бөгөөд иргэд нь бага наснаасаа эхлэн энэ боловсролд суралцдаг. Энэ талаар Ази номхон далайн бүсийн 9 орны залуу эрдэмтэн, судлаачид, инженерүүд, менежрүүд оролцдог “Эко сэтгэхүй” 2007 чуулганд оролцохоор сонгогдсон өмнөд солонгосын оюутан Хи Юүк Ким өөрийн орны залуусын байгаль орчны талаарх мэдлэг болон унаган байгальд тулгараад байгаа аюул заналын талаар хэр мэддэг тухайгаа НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн залуучуудад зориулсан Тунза хэмээх сэтгүүлд ярихдаа "манай улсад байгаль орчинд санаа зовниж байгаа залуусын тоо өссөн. Залуучууд бид ирээдүйд шийдвэр гаргах түвшинд ажиллах болно. Харин үүний өмнө байгаль орчны хямрал, бэрхшээлтэй асуудлын талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй" гэжээ.

Тэгвэл энэ бүгдээс үндэслэн иргэдэд экологийн боловсролыг олгох нь чухал бөгөөд энэ мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх нь илүү үр дүнтэй гэж олон нийт үзэж байна. Учир нь иргэдийн мэдээлэл авдаг хамгийн чухал эх сурвалж нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөгөөд тэр дундаа телевиз, сонин, сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй интернет хэрэгсэл юм.

Энэ талаар экологийн боловсрол төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Насанбаяр “Бид хүн амын экологийн боловсролыг дээшлүүлэхийн тулд иргэдэд сургалт сурталчилгаа явуулдаг. Мод тарих, байгаль орчноо хайрлах талаар сургалтандаа бүх насны хүмүүсийг хамруулахыг зорьдог бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар иргэдийн мэдээллийг чухалчилдаг гэсэн юм.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаль орчны мэдээ мэдээллийг маш бага хувьтайгаар мэдээлж байгаа бөгөөд тэр дундаа экологийн боловсролд хандсан мэдээллийг бүр ч бага түгээж байна. “Монголын тогтмол хэвлэлийн экологийн нийтлэл” номонд 1980-аад он, 1990-ээд он, 2000-аад оны тогтмол хэвлэлүүдэд экологийн асуудлыг ямар түвшинд тусгаж байсан талаарх судалгааг нийтэлжээ. Энэхүү судалгаанаас харахад 1980-2000-аад оны тогтмол хэвлэлүүдэд экологийн сэдэв дунджаар нийт талбайн 1 орчим хувийг эзэлж байсан. Энэ бол чамлалттай үзүүлэлт. Гэхдээ тухайн үед уншигчдад байгаль ертөнцийн зүй тогтлыг танин мэдүүлж байгаль орчноо хайрлах, хамгаалах сэтгэл зүйг суулгаж өгсөн нийтлэлүүдийг редакцаас эрхлэн нийтлүүлдэг байсан нь сайшаалтай.

Иргэдэд экологийн боловсролыг олгож байсан ийм төрлийн нийтлэл материал 1980-аад онд 22,5 хувьтай байсан бөгөөд энэ нь тухайн үеийн экологийн нийтлэлийн сэдэв дотроо хамгийн их хувийг эзэлж байсан сэдэв байв. Гэтэл энэ төрлийн мэдээ мэдээлэл 1990-ээд онд 1 хувь болж, 2000-аад онд 7 хувь болж буурсан байна.

Харин 2006 оны байдлаар байгаль орчны холбогдолтой мэдээллийн 29,8 хувь нь асуудал хөндсөн шинжтэй, 28,8 хувь нь энгийн мэдээллийн, 23,8 хувь нь сургалт, сурталчилгаа сэрэмжлүүлгийн хэлбэрийн, 17,6 хувь нь танин мэдэхүйн хэлбэртэй байна. Үүнээс сургалт, сурталчилгаа сэрэмжлүүлгийн хэлбэртэй мэдээллийн ихэнх хэсэг нь сэрэмжлүүлэг сурталчилгааны чанартай бол иргэдэд байгаль орчны талаарх мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээлэл хангалтгүй хэмжээнд байгаа бөгөөд сургалт, сурталчилгаа сэрэмжлүүлгийн шинжтэй мэдээллийн дөнгөж 8,8 хувийг эзэлж байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд сонин хэвлэл байгаль орчны талаарх мэдлэг өгөх зорилготой мэдээ нийтлэлийг маш бага гаргаж байна.

Мөн сонины байгаль орчны сэдэвт мэдээллийн ихэнх буюу 56 хувь нь сөрөг мэдээлэл байсан бол 23,8 хувь нь эерэг, 20,2 хувь нь төвийг сахисан шинжтэй байна. Ийм нөхцөл байдлаас үүдэн иргэд байгаль орчны мэдээллийг толгой өвтгөсөн эмзэг байдлаар хүлээж авдаг ч түүний хор нөлөө, түүнийг хэрхэн даван туулах мэдлэг дутмагаас байгаль орчноо хамгаалахад гар бие оролцох талаар дорвитой алхам хийдэггүй байна.

Бидний хамгаас их санаа зовдог агаарын бохирдлын талаар хүн бүр ярьцгаадаг. Гэвч агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар, агаарын бохирдол нь хүнд ямар нөлөө үзүүлдэгийг тэр бүр мэддэггүй байна. Энэ талаар хийсэн судалгаанд хамрагсдын 73,2 хувь нь агаарын бохирдол зөвхөн амьсгалын замын өвчнийг үүсгэдэг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ агаарын бохирдол нь олон өвчний эх үүсвэр болдог бөгөөд дэлхийн хүн амын нас баралтанд нөлөөлж байгаа гол хүчин зүйл болж байгаа юм. Мөн агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ гэдэгт ч иргэд дорвитой хариулт өгч чаддаггүй байна.

Тиймээс иргэдэд экологийн боловсролыг олгох замаар байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, бүх төрлийн нөөцийг сэргээн сэлбэх, нөхөн үржүүлэх явдалд алхам нэмцгээе.