Nomad Green » Засаг дарга Онги голын хамгаалалтын бүсээ буруу тогтоож гол усаа устгахдаа хүрвэл ард иргэд зүгээр хараад суухгүй

ОНГИ ГОЛЫГ АВРАХ ЭСЭХ НЬ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРААС ХАМААРАХ БОЛОВ
“Онги голынхон”  хөдөлгөөн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжүүлэхэд иргэдийг оролцуулахаар “Онги” голын дагуу оршдог найман сумын төлөөллийг оролцуулсан уулзалт Арвайхээр хотод зохион байгууллаа. Уулзалтын гол зорилго нь эдгээр сумдын малчид иргэдийн амьдралын гол судсыг барьж байгаа  “Онги”  голын эхэнд байх  Уянга, Зүүнбаян-Улаан сумдын засаг дарга нартай уулзаж усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох талаар санаа бодлоо солилцох явдал байлаа. Ялангуяа Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумынхан усны гачаалаас болж  нүүдэл суудал, малын бэлчээрт туйлдаж ядарч байгаагаа ярьцгааж энэ хуулийн ачаар одоо л нэг голоо аврах боломж байгааг алдаж болохгүй хэмээн шийдэж дээрх хоёр сумын Засаг дарга нартай  нүүр тулан уулзахаар ирцгээжээ.

Өнөөдөр Уянга суманд ашиглалтын дөрвөн лиценз, Зүүнбаян-Улаан суманд ашиглалтын нэг лиценз байгаа нь тооны хувьд цөөн ч голын эхүүдийг хэрхэн сүйтгэсэнийг харвал аргагүй анхаарах халуун цэгүүдийн нэг юм байна билээ. Хоёр Засаг даргатай уулзсан уулзалт нилээд халуун болов. Ялангуяа Уянга сумын Засаг дарга Загарзүсэм энэ хуулийг хэрэгжүүлэхэд  усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг тогтоох эрх бүхий хүний хувьд гол усаа гэхээсээ хэрэгжихэд хүндрэлтэй талаас нь тайлбар хийж  байгааг харсан олон хүн бухимдаж байгаагаа нуугаагүй юм. Энэ эрхэм даргад гол ус ширгэж алга болох эсэх нь огт хамаагүй бололтой. Түүнд өөр сонирхол байгааг үгүйсгэх аргагүй.

Өвлийн тэсгим хүйтнээс айлгүй зорин ирсэн  сум орон нутгийн төлөөлөгчидийн зорьсон хэрэг нь дээрх сумдын Засаг дарга нарын номчирхсон хүйтэн харьцаатай тулахаар арга нь барагдан бухимдах ч багадахаар байан гэлтэй.

Загарзүсэм дарга саяхан л Уянга сумынхандаа байгаль орчныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй гэж итгэгдэн энэ сэнтийд суусан хүн сэн. Гэтэл энэ нь сонгуулийн шоу байж л дээ.  Эсвэл зөөлөн суудал хүнийг ийм амархан өөрчилчихдөг юм боловуу.

Нэг талаас сумдын Засаг дарга нарт томоохон эрх мэдэл очиж байгаа нь сайн талтай ч Засаг дарга нар ганцаараа шийдэх  мэдэлтэй болсон нь энэ суудлыг олон түмний ашиг сонирхол,  байгаль экологийн тусын тулд биш, харин өөрсдийн эрх ашгийн төлөө ашиглах боломж олгож байгаа нь харамсалтай. Энэ мэт албан тушаалд сонгогдох нь амьжиргаагаа сайжруулах эх сурвалж гэж ойлгож байгаа ийм дарга нарт төрийн зүгээс хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Иргэдийн үгийг сонсох дургүй атлаа иргэдээс санал авах дуртай ийм хүмүүсийг халж шударга ёсыг эрхэм болгохын төлөө олон түмний дуу хоолой улам бүр чухал болж байна.

Энэ мэт сумдын  засаг дарга нарын амин хувийн эрх ашиг хайсан хүйтэн харьцааг зөөлрүүлэх гэсэн бололтой аймгийн Засаг дарга Тогтохсүрэн энэ хуулийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авах гэж байгаа тухайгаа хэлсэн нь зорьж ирсэн хүмүүст бага ч гэсэн найдвар төрүүлсэн юм.

Ирэх оны төсөвт Өвөрхангай аймагт  ус ашигласны  төлбөр болон ашигт малтмал ашигласны төлбөрийг үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс урьдын хэвээр авахаар төсөвлөсөн нь Засгийн газар энэ хуулийг 2010 онд илт хэрэгжүүлэхгүйгээр төлөвлөсөн гэж хэлж болохоор байна.

Өөр нэг анхаарал татаж байгаа асуудал нь Өвөрхангай аймгийн Уянга суманд  алт олборлож байгаа дөрвөн уурхайгаас  энэ нутагт бодитой орж ирж байгаа ашиг нь ердөө усны төлбөр 49 сая төгрөг, газрын төлбөрт 10 сая төгрөг л орж ирдэг аж. Энэ  нь эргээд төсвийн алдагдлыг нөхдөгөөс хуулийн дагуу зарцуулагдахгүй байгаа болохоор Өвөрхангай аймаг буюу Уянга суманд ашиг байхгүй, харин ч байгаль орчноо сүйтгүүлж байгаа хохирол нь хэдэн зуу дахин илүү гарах нь.

Гэтэл энэ уурхайнуудыг хэвээр үлдээх нь хэнд ашигтай вэ. Уянга сумын иргэд “Нинжа” нараасаа салахын түүс болж байгаа. Тэнд 10 мянга гаруй хүмүүс нийгмээс тусгаарлагдан  хуулиас гадуур амьдарч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнээс ангид амьдарч байна. Тэнд гэмт хэрэг зөрчил  эмх замбараагаа алдсан. Тэндхийн амьдралын орчин нь ердөө “Хүй нэгдлийн үе” гэмээр харагддаг.  Тэгэхлээр энд уул уурхайн лицензийг хэвээр үлдээх нь Өвөрхангай аймаг, Уянга суманд, тэнд байнга оршин суугчдад, цаашлаад нинжа нар ч ашиггүй болох нь тодорхой байна.

“Эрэл” гэдэг эрлэгийн элч ирснээр энэ газрыг там болгосон. Алтыг нь сорчилж аваад үлдсэнийг нь ямар ч талбайг нөхөн сэргээлгүй “АУМ” компанид шилжүүлсэн. Одоо тэр компани нь 30-40 аж ахуйн нэгжид түрээслэдэг. Улсад тушаагдсан алт гэх юм байдаггүй. Тэгэхээр улсад төлсөн татвар гэхээр юм алга. Улсад л лав ашиггүй юм байна.

Одоо хэнд ашигтай байх нь ойлгомжтой болж байгаа биз. “АУМ” компанид л ашигтай. Зөвхөн түрээсийн мөнгө гэж аваад татвар гэж өчүүхэн юм өгнө. Дээр нь лицензийг нь цуцлах гэвэл нөхөн төлбөр гэж нилээдгүй тоо өөдөөс нь хэлчихнэ.

Хэн хохирч байна вэ? Онги голын дагуух малчид иргэд, Онгийн сав газар дахь байгаль орчин, газар нутаг, цаашилбал Монгол улсын үндэсний эрх ашиг хохирч байна.

Засаг дарга Онги голын  хамгаалалтын бүсээ буруу тогтоож голоо устгахдаа хүрвэл ард иргэд зүгээр хараад суухгүй байх болно. Иргэдтэйгээ гол усаа хамгаалж чадвал тэр Засаг дарга иргэдээрээ өөрийгөө хүрээлүүлж сайн удирдагч байх болно. Одоо дээрх сумдын Засаг дарга нар хэрхэн тогтоохыг харах л үлдлээ.