Nomad Green » Баян Өлгий аймаг

Монголын онгон байгаль зочны сэтгэлийг сэргээдэг ч…
Алтайн сарьдаг уулс, аргаль янгирын сүрэг, араатан амьтад, жигүүртэн шувууд, цэнгэг уст Хөвсгөл нуур, давс ихт Увс нуур, цаашлаад Үүрэг нуур, Ачит нуур, Толбо нуур, Дөрөө нуур... Арваад хоногийн дотор энэ бүгдийг нь тойрон үзэсгэлэн төгс уул усаа биширч явахдаа төрсөн сэтгэгдэл, аялалын сониноос уншигчидтайгаа хуваалцая.

Аялах явцад жуулчин нэлээд холхидог Хөвсгөл аймаг болон баруун хойт нутгаар засмал зам тавьж буйтай олонтаа тааралдах агаад ихэнхдээ замын ажил зогсонги байдалтай, ганц хоёрхон хүн машин дотроо унтаж эсвэл тэрэг техникээ засаж байгаа харагдана. Нар дээр хэвийсэн, өдрийн ид ажлын цагаар гол замыг хашсан шороон далангуудын цаана ажил ундарч байгаа нь харагдахгүйд гайхсан Тайвань найз маань биднээс “энэ замыг засаад дуусчихсан байгаа нь энэ юм уу? … хүн амьтан огт харагдахгүй юм” гэж асуулаа.

Бид Дарханаас хөдлөөд Эрдэнэт, Булганаар дайран Хөвсгөл орж ирэхэд ийм өчнөөн олон зам засварын бригадтай тааралдсан ч хүн бужигнаж ажил өрнөсөн байдал огт харагдаагүй нь ийн асуухад хүргэсэн бололтой. Монгол орны цаг уурын нөхцөл байдлаас болоод зөвхөн хавар зуны хэдхэн сард зам барилгын ажил явагддагийг хэлээд, харин энэ замын тухайд бол хөрөнгө санхүү гэх мэт янз бүрийн шалтгаанаар зогсчихсон байж болох тухай тайлбарлав. “Хятадууд иймэрхүү замын ажлыг хэдхэн долоо хоногт л хийнэ” гэж Тайвань найз маань дуугарахад, “Хятадад хүнээс их юмгүй, харин монголд өөр ш дээ, энд хүний хомсдол хамгийн хэцүү асуудал. Тэгэхээр яагаад энэ зам дээр олон хүн харагдахгүй байгааг ойлгож болохоор байна” гэж бидэнтэй хамт яваа Энэтхэг нөхөр ярианд оролцов.

Дэлхий дээр зургаан тэрбум илүү амьдардаг.Тэднээс өчүүхэн цөөн хэд нь Азийн энэхүү өндөрлөгт нутагладагийн нэгээхэн хэсэг нь бид. Энэ ертөнцийг давчуухан арал хэмээн ойлгож шахалдан амьдардаг бусад үндэстэнээс бид ялгаатай нь өргөн уудам нутагтаа сэлүүхэн чөлөөтэй нутаглаж, дураараа нүүж явдаг нүүдэлчин улс. Манай оронд суурин соёл иргэншлийн ул мөр хараахан хүрч амжаагүй газрууд зөндөө бий. Үүнээсээ бид ичих биш харин ч бахархах ёстой мэт.

Бидэнд дэлхийн техник технологийн өндөр хөгжлөөс хоцорсныхоо сул талыг эргээд давуу тал болгон хувиргах боломж байна. Ийм асар уудам газар нутагт зам барилга, дэд бүтэц, орон сууц, усан хоолой, цахилгаан эрчим бүгдийг барьж байгуулна гэдэг 2.7-хон сая хүнтэй бидний хувьд амар ажил биш нь ойлгомжтой. Үнэндээ хэтэрхий цөөхүүлээ болохоор бид хаанаа ч хүрч чаддаггүй. Тэгвэл бурханаас заяасан энэхүү давуу талаа бид хэрхэн зохистой ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулдаг   вэ?

Уул уурхайг бус аялал жуулчлалыг Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд анхаарах ёстой. Газрын доорх баялаг нэгэн цагт дуусна. Харин, монголчууд бид хэдэн зуунаар хадгалж ирсэн нүүдэлчний ахуй соёл, суурин иргэншлээс алс, онгон байгаль, түүх дурсгалын өвөө түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж, утаагүй үйлдвэрлэл, байгальд ээлтэй бизнесээс ихээхэн ашиг олж болох талаар бид олон жил ярьсан.

Гэлээ ч өнөө хүртэл энэ салбарт сайн менежмент, мэргэжлийн удирдлага, нэгдсэн бодлого дутагдалтай нь харагдаж байна. Өнөөдөр гадаадын зочдын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээтэй жуучны баазууд цөөн хэвээр байна. Монголын баруун болон хойд нутгаар үзэж харах юм ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн цогцолборт болон түүх дурсгалын газрууд олон тул энэ бүсэд жуулчдад зориулсан үйлчилгээг түлхүү бий болгох гэж хичээж байгаа нь харагдсан.

Аялалын явцад буудалласан газруудаас хамгийн тохитой нь Хөвсгөлийн жуулчны гэр бааз байлаа. Биднийг очсон тэр орой Ерөнхий сайд асан С.Баяр дагалдан яваа хүмүүсийнхээ хамт уг баазад хоноглож таарсан. Энэ нь, мэдэээж, уг баазын ямар зэрэглэлийнх болохыг нь тодорхойлж буй хэрэг байх. Энд нэг шөнө хоноход 50-60 доллар. Жирийн сэтгүүлч бидэнд энэ их мөнгө. Уг буудлын менежер бүсгүй: “бид ашиг олох гэж үүнийг байгуулаагүй, хааяа өөрсдөө ирээд амарч алжаал тайлах тухтай орчин бүрдүүлэхийг л хичээсэн” гэж ярьж байна. Эл буудлын эзэн нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт дээгүүр албан тушаал хашдаг нэгэн гэх. Уул уурхайн бизнесээс чамгүй мөнгө босгосон иймэрхүү хүмүүст нэг бус хэдэн хэдэн ийм гэр буудал байгуулах бэл хөрөнгө байж таараа. Харин тэд зөвхөн өөрсдийн амралт цэнгээнд зориулаад зогсолгүй гадаадын зочдын өмнө эх орныхоо нэрийг тахлахуйц тохилог буудлуудыг байгуулахад анхаарал тавьж энэ чиглэлийн бизнес хийх гэж алдаж онож яваа бусдадаа үлгэр үзүүлж, дэмжиж тусалдаг байвал сайн сан. Эх орны баялагийг худалдаж ашиг олсон бол эргээд байгаль дэлхий газар шороогоо эвдэхгүйгээр ашиг болж болдогийн жишээг бас харуулах хэрэгтэй юм.

Баруун Монголын нутагт бол энэ мэтээр тохижуулсан жуулчны бааз ховор. Аймгийн төвүүдэд байх ганц нэг зочид буудал нь хүнд үйлчилснийхээ төлөө ашиг олдог гэдгээ ч ойлгодоггүй бололтой. Сумын төвүүдэд бол буудал огт байхгүй. Бидний аялалын маршрут Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завханы Баянтэс, Тэс, цаашлаад Увс аймгийн Зүүнговь сумдыг дайран Улаангом хүрэх, тэндээсээ Үүрэг нуур, Ачит нуураар дайран Баян-Өлгий орох байсан юм. Дайран өнгөрсөн сумдад хоол идэх болон амрах газар үнэхээр олдоогүй.

Аргагүй л монгол нутагтаа яваа болохоор хүмүүстэй уулзаж, гуйж учирлаж тохитойхон айлын гэрийг хөлсөлж зочноо амрааж явлаа. Уг нь сум болгон засаг даргын тамгийн газрынхаа дэргэд зун цагт нэг сайхан таван ханатай гэр баричихаад энд тэндээс ирсэн зочдыг хонуулж цай хоол бэлдэж өгөөд хэдэн төгрөг авчихдаг байж болдоггүй л юм байх даа?

Энэ мэт монгол орноор аялахад учирч болох зарим бэрхшээлийг зочин урьж байгаа аялал жуулчлалын компаниуд эхлээд сайн таниулах, өвөрмөц онцлогоо урьдчилан тайлбарлаж, ямар үйлчилгээ үзүүлэхээ нэг бүрчлэн ойлгуулах хэрэгтэй юм байна лээ.Нүүдэлчний амьдрал, онгон байгаль үзнэ л гэсэн ганцхан зорилготой ирдэг ч тэдний ойголтоос огт өөр урт удаан аялал, хүндрэл бэрхшээлийг огт төсөөлөөгүй байдаг. Тэгэхээр нэгэнт монголыг сонгон ирж буй зочиндоо дэлхий дээр хаа сайгүй л байдаг иргэншсэн орчноос огт өөр соёл заншил, ахуйг үзэж, хүн байгаль хоёрын холбоог илүүтэй мэдрэх тийм аялал юм шүү гэдгийг онцлох ёстой. Эцэст нь монголын байгалийн аялал жуулчлал эдийн засгийн ирээдүйн хөгжлийн гарц гэж үзэж байгаа л бол энэ салбарт ахиухан хөрөнгө оруулалт хийх мэргэжилтнүүдээ бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна.

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ГАЗАР САЙГҮЙ ӨРНӨЖ БАЙНА
...  Маш  дэлгэр нутаг минь мал сүргээр дүүрэн

Малчин олон монголчууд жаргал цэнгэлээр дүүрэн... Цэндийн Дамдинсүрэн гуай ингэж шүлэглэсэн байдаг.  Манай орон саяхныг хүртэл ийм л байсан. Мянга мянган жилийн турш мал аж ахуй эрхэлж амьжиргаагаа  залгуулсаар ирсэн манай орныг таван хошуу малгүйгээр төсөөлөхөд бэрх. Өдгөө ч энэ уламжлалаа хадгалан халуун хошуут малынхаа арьс ширээр аргамж, сур хийж, ноос ноолуураар нь дээл, гутлаас нь авахуулаад олон төрлийн хувцас хунар урлах, сүү саалиар нь айраг ундаа, цагаан идээ боловсруулан хэрэглэдэг гээд ямар ч хаягдалгүйгээр малын ашиг шимийг хүртдэг бид азтай улс. Аргал, хорголыг нь хатааж галаа ноцоож өвлийг ажрахгүй давдаг болохоор малаас хаягдал гэж огт гардаггүй тул малаа дээдлэхгүй байхын аргагүй. Тиймээс ч малынхаа тоо толгойг өсгөх, мянгат малчин гэх сайхан цол гуншинтай болохын тулд манай малчид өглөөнөөс үдшийн бүрий болтол толгой өндийх завгүй эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөдөг.

Гэтэл дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт хот суурин газрынхныхнаас илүүтэй малчдад жилийн дөрвөн улирлын турш аж амьдралд нь хүндээр нөлөөлж байна. Хавар нь хавсарга шуурга тавьж, яагаа ч үгүй эрт халуу шатам хурц нартай болж, зун нь хөрс шороо чийгшлээ шингээж чадахааргүй болтол үер усны аюулаар дарамталж, намар нь өвс тэжээлээ бэлтгэж авахын завдал өгөлгүй ган гачиг, хуурайшилттай нүүр тулгарч явсаар өвөлтэй залгадаг. Үйл тамаа цайн бондойлгож таргалуулах гэж зүтгэсэн өнөө хэдэн малаа өвөл болохоор хайр найргүй хахир зуданд өгчихөж байгаа жишээг энэ нэг жилд монголчууд бид нүдээрээ үзлээ.

Сүүлийн  30 жил тохиогоогүй зудын байдалд өнөөдөр Монгол улс автаад байгааг Цаг уурын мэргэжилтнүүд хэлж байна. Нийт нутгийн 90 гаруй хувь нь 10-45 сантиметр цасан бүрхүүлд хучигдсан төдийгүй уулархаг, хонхор газруудаар 60-120 см хүртэл гүнзгий  цасанд дарагдаад байна.

19 аймгийн 198 сумын мал өвөлжилтийн байдал хүндэрсний дотор 12 аймгийн 155 суманд онцгой байдал үүсчээ. Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн зарим суманд нөхцөл байдал гамшгийн байдалтай болж мал сvрэг өвс, тэжээлээр дутагдан олон мянгаараа хорогдож, хөдөөгийн малчид, иргэдийн амьжиргаа, эрvvл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар малын тоо толгой нэг саяар хоргодсон мэдээ байна. Өвөлжилт хүндэрч үхсэн малынхаа сэг зэмэнд булуулах нь холгүй байгаа малчдаа үтэр түргэн тусламж үзүүлэхгүй бол малаа гэсээр өөрсдийнхөө амь насыг алдах ч энүүхэнд тулаад байна гэхэд хилсдэхгүй. Уналга эдэлгээний морио өмнөх шуурганд алдсан малчид хонь малаа бэлчээрлүүлэх нь битгий хэл хотноосоо үхсэн малынхаа сэг зэмийг холдуулж ч чадахгүйд хүрлээ.

Мөстөж хөлдсөн газрыг хонь мал туурайгаараа малтан өвс олж идэх гэж тэмцэх нь өрөвдөлтэй агаад үүнээсээ болж хөлөө гэмтээж шалбалах элбэг аж.

Өвөрхангай аймгийн Сант сумын малчин Адъяагийнх энэ өвлийн зуднаар 600 гаруй малаас 300 гаруйг нь алджээ. Аргаа барсандаа үхсэн малынхаа арьсыг хуулж зарахаар шийдэж. Тэрээр мал тэсэхгүй байгаагийн нэг шалтгааныг бууц, хэвтрээс нь шалтгаалж байна хэмээн Монголын Үндэсний олон нийтийн телевизээр ярьж байв.  “Шээхэд нь хүртэл хувин барьж тосохоос аргагүйд хүрээд байна. Хүйтэнд хэвтэр нь мөстчихөөд малын бээрэг гарахгүй, эм хонь хээлээ хаяж төлөг, борлон хурдан үхэж байна. Ус, гол, худаг байхгүйгээс 10 хоногт нэг удаа л малаа услаж байна. Бид өөрсдөө ч хэцүүхэн байдалд орлоо” хэмээн малчин  Адъяа гунигтай өгүүлэв.

Бэлчээрт гарч чадахааргүй болсон мал нь бие биенээ идэх нь холгүйд хүрээд байна. Нэг хонийг бусад нь нурууны ноосыг нь зумалтал тал талаас нь зулгааж идсэн байх юм. Ишиг ямаа нь гэрийн бүрээс, туургыг идээд эцэстээ эзэд нь өөрсдөө ч гэргүй үлдэхдээ тулаад байна.

Нутгийн малчиддаа туслах хандивын аян энд тэндгүй өрнөж эхэллээ. Тал тал тийшээ тусламжийн өвс тэжээл, гурил будаа ачсан машинууд хөдлөв. Гамшгийн эсрэг хандив өргөж байгаа нь сайн хэрэг боловч хаана, хэнд, хэдийн тусламж хүргэж байгааг мэдэх нь зайлшгүй чухлыг Улсын онцгой байдлын комиссоос анхаарууллаа. Нэг суманд нь давхцах, нөгөөд нь орхигдох зэрэг асуудал гарч болзошгүйг сануулав. Бодох л хэрэг юм шүү. Хэрэв УИХ-аас зөвшөөрөл олговол өвөлжилт хvндэрсэн 12 аймагт тус бvр 230 сая төгрөг олгож малчдыг өвс, тэжээл, хvнсний бvтээгдэхvvнээр хангах, эмнэлгийн vйлчилгээ хvргэх ажлыг шуурхай зохион байгуулахаар Засгийн газар төлөвлөж байна.

Мал гэж гүйсээр хүйтэнд даарч хөрсөн, тамир тэнхээгээ алдсан малчдын сэтгэл санаа хямарч, хөгшид настай хүмүүсийн хууч өвчин сэдрэх, даралт нь ихэссэн гээд тэдний эрүүл мэндийн асуудал тун эгзэгтэй болж эхэллээ. Байгаа хэдэн төгрөгөө өвс тэжээлд зарцуулсаар эцэст нь өөрсдөө ч идэх хоол хүнсгүй болжээ. Иймээс хүн рүүгээ, малчид руугаа түлхүү анхаарч түргэн арга хэмжээ авахаар онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Зуд турханы үеэр ядарч туйлдсан малчиддаа дэмжлэг туслалцаа болгохоор орон нутгийн хөдөлмөр эрхлэдэггүй залуучуудыг Нийгмийн хөдөлмөр хамгаалалын сангаас өдрийн 5-6 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар орон нутгийн удирдлагууд шийдвэрлээд байна. Үхсэн малын сэг зэмийг зайлуулах, бууц өвөлжөөний цас мөсийг арилгах, хангалттай хэмжээнд түлш модыг нь бэлтгэлцэх зэрэг хүч хүрэхгүй байгаа ажилд нь тэднийг дайчлах гэнэ. Тэгэхгүй бол үхсэн малын сэгээс хүн малын гоц халдварт өвчин гарч ч болзошгүй мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Зөвхөн хонь малын үхлээр энэ гамшиг дууссангүй. Манай орны 20 мянган тоо толгой бүхий цагаан зээрийн сүрэг өвс тэжээлийн хомсдлоос болж нутаг сэлгэн Орос Монголын хилийн зурвас дахь зургаан км газарт нүүдэллэж ирээд байгаа талаар ОХУ-ын өмнөд хил хязгаарын онцгой байдлын албанаас манайд мэдээлжээ. Түүнчлэн аргаль, янгир зэрэг зэрлэг ан амьтад даарч хөрөн хоол тэжээлгvй болсны улмаас айлын хоттой малын захад ирээд зогсчихоод байгаа гэнэ.

Ан амьтдаа хамгаалах, өвс тэжээл тавьж өгөх vvднээс БОАЖЯ болон бусад төрийн бус байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулаад байгаа юм байна. Яамнаас энэ онд зэрлэг ан амьтдыг хамгаалахад зориулж 25 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн бусад төрийн бус байгууллагууд хамтран сан байгуулж ан амьтаддаа өвс тэжээл тавьж өгөхөөр болжээ. Тухайлбал, "Монголын анчдын нийгэмлэг"-ээс энэ ажилд зориулан 9.5 сая төгрөг гаргаад байна.

Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өвөлжилт хvндэрснээр тус сумын нутаг "Их газрын чулуу"-нд нутагладаг 140 аргал, янгир хоолгvйдэхэд хvрчээ. Улаан номонд орсон эдгээр амьтдад эхний ээлжинд “Говь Хурах" компани 55 боодол өвс хvргээд байгаа юм байна.