Author Archive

Хаан хор

Пүрэв, Хулгана сарын 27th, 2011

Ш.Пүрэвсүрэн

Эртний Египетийн хатан хаан Клеопатра дайнд ялагдан аргагүй байдалд орж амиа хорлохдоо саванд тусгайлан бэлдсэн наж могойгоор өөрийгөө хатгуулдаг. Македеоны Александрын үеэс хаадууд, дээдсүүд бие биеийгээ сэмхэн хөнөөх хэрэг гарвал хортой мөөг мэтийн олон төрлийн ургамлын гаралтай хор хэрэглэдэг байсан талаар судар бичигт өгүүлдэг.

Гэтэл таалагдахгүй нэгийгээ цааш нь харуулахын тулд хүн төрөлхтний түүхэнд анх ашигласан онцгой нэгэн хор буй. Үүнийг хүмүүс эртнээс нааш “Хаан хор” гэж нэрлэсэн ба монголоор хүнцэл, орос ах нар мышьяк, англиар arsenic гэж уншина. Хулганыг оросоор мышь гэдэг биз дээ. Ямар ч гэсэн оросууд энэ хорыг анхнаасаа хулгана, хархыг устгахад өргөн ашигладаг байсан учир мышьяк гэж нэрлэсэн ч байж болох. Харин “Арсен” гэдэг нь грек хэлэнд хүчтэй гэсэн санааг агуулдаг болохоор энэ бодис ямар ч гэсэн чамгүй л эд байж таарч байна.

Огт амт, үнэргүй 60-хан мг ийм бодисыг ус юм уу дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй хирнээ бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сарын дараа чимээгүйхэн нүд аниулдаг ийм хорыг алхимичид гаргаж авсан нь эхлээд дээдсийн хүрээлэнгийнхний дунд бие биеэсээ чимээгүй өшөө авах боломжийг бий болгосон гэдэг юм билээ. (цааш)