Nomad Green » Otgonsuren Jargal

Монголд уул уурхайгаас өөр дэлхийн сонирхол татах зүйл байхгүй юу?
Дэлхийн улс төр, бизнесийн томчуудын нүдэнд Монгол орон бүхэлдээ "мөнгө" болж харагддаг, монголын газрын зураг тэдний бизнес төлөвлөгөөний "ноорог" болоод удаж байгаа. Тэд энэ үлэмж  их нөөцийн ухаж асар ихээр баяжиж байна гэж зүүдэлдэгээ ч нуулгүйгээр ярьдаг болсон байна.

Гадаад ертөнц манай орныг Mongolia гэхээсээ илүү "Miningol" гэж ойлгодог болсон гэх  гашуун онигоо ч яригдах болов.

Манай Номадгрийн сайтын хамтрагч, төслийн менежэр залуу саяхан ирж, бид иргэдэд сургалт хийж явахад тэрээр: "Монголын тухай мэдээллийн интернетээс хайхаар зөвхөн уул уурхайн талын мэдээ л байх юм, дэлхийн ийм тийм орны, ... компани Монголд ийм ашигт малтмал олборлоход хамтарч ажиллахаар болжээ гэх мэт. Танай орон зөвхөн уул уурхайгаас өөр юмгүй орон биш биз дээ?" гэсэн юм. Үнэхээр дэлхийн том улс төрч, бизнесмэнүүд манайхыг дэлхийн уул уурхайн түүхий эд нийлүүлэгч зах зээл болгон хувиргах гэж байгааг болж байгаа үйл явдлууд харуулж байна.

Монголын өдөр тутмын хэвлэл, сонин, телевизийн мэдээг та бүхэн хараарай. Засаг төрийн дээд албаныханы хийж байгаа гол ажил нь гадаад улс оронтой уул уурхайн салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурах. Эсрэгээрээ гадаадаас манайд зочилж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд манайхтай ашигт малтмалын орд газрыг хамтарч эзэмшихэд оролцох ганцхан зорилготой л ирдэг болж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээнээс энд дурьдая.

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд хоёр хоног айлчлаад нутаг буцахдаа Монголын уул уурхайд салбарт япончуудын оролцоо тэр тусмаа уран болон Тавантолгойд япончууд оролцоно гэдгийг ил тодоор илэрхийлсэн тухай хэвлэлүүд бичиж байна.

"Улс төрийн тойм" сонинд бичсэнээр "Азид төдийгүй дэлхий нийтийн уул уурхайн баялгийн гол цэгийн нэгд тооцогдох болсон манай улсад япончууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамгийн их тусламж, дэмжлэг үзүүлсэн байдаг. Иймээс ч ураны салбарт хамтарч ажиллахдаа дээрх тусламж, дэмжлэгийг нь нэг гол үзүүлэлт болгоно гэсэн Засгийн газрын байр суурь дуулддаг" гэнээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд үзүүлсэн тусламжийнх нь хариуг ураны лицензээр биелүүлж болох тухай хоёр улсын төр засгийн удирдлагуудын хувьд нэг бус удаа ярьж байсан удаатай юм байх.

Энэ сэдвээр цааш нь юу гэж бичсэнийг сонирхвол http://economy.news.mn/

...Орос улс Монголын ураныг Японы талтай хамтарч ашиглана гэдгээ аль хэдийнэ тохирчихсон. Бусад оронд монголоос уран ашиглаж болохгүй гэх маягийн хориглолт хийж, хэнтэй хамтрахыг нь шийдэхэд оролцоно гэдгээ ил тодоор илэрхийлэх болсон... Мөн Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн удирдлагууд ч өнгөрсөн онд Японы “Марубени” корпорацитай Дорнод ураны ордыг ашиглахад хамтарч ажиллана гэсэн санамж бичигт гарын үсэг зурчихсан. ...хамгийн их нөөцтэй Дорнод ураны ордыг хэн ч ашигласан тэнд гол түнш, технологи нийлүүлэгч нь, найдвартай хамтрагч нь Японы тал байх нь ойлгомжтой болсон ..." гэжээ.

Ерөнхийдөө 0росын тал монголын урааныг Японтой хамтарч эзэмшинэ гэдгээ бараг монголчуудын оролцоогүйгээр шийдчихсэнтэй адил, энэ өдрүүдэд айлчилсан Окада Кацуяа  сайд “ураны салбарт л хамтрах хүсэлтээ” илэрхийлэх гэж ирсэнээ ил тодоор зарлажээ.

Байгалийн баялаг гэх юмгүй ч эдийн засаг, шинжлэх ухаан техникийн өндөр хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх 20 том орны тоонд багтдаг Япон улстай дотно түншлэх нь Зүүн хойд Азийн орнуудын хувьд том завшаан байдаг болохоор монголын засгийн газар ч үүнийг алдахыг хүсэхгүй нь тодорхой.  Австралиас тонн тутмыг нь 87-132 ам.доллараар нүүрс импортолдог Япон улс Монголоос хямд үнээр нүүрс авах нь ашигтайн дээр тээвэрлэлтийн хувьд илүү нааштайгаар шийдэж болно гэж тооцоод Тавантолгойд оператор компаниар оролцох хүсэлтээ японы томоохон компаниуд илэрхийлээд буцжээ.

19000 аргаль угалз байна, агнаж болно...ашигтай гэж үзжээ
photo by Rafat.A

Алс баруун хязгаар, Хөх сэрхийн нуруунд янгирын сүргийг харж, мөнх цаст уулын тунгалаг горхины цэв хүйтэн уснаас амсаж явсан зуны аялалын тэмдэглэлээ үргэлжлүүлж байна. “Номадгрийн”-ээр дамжуулан Монголын тухай мэдээллийг интернэтээс олж авсан Энэтхэг гаралтай Британийн иргэн нэгэн залуу баруун монголоор аялахад нь бид нэгэн баг болж замд гарсан нь энэ.

Эх орон маань асар уудам, энд ирсэн хэн бүхэн монгол орныг маань бүрэн тойрч үзнэ гэвэл цаг хугацаа, мөнгө төгрөгнөөс эхлээд нэлээд ихийг шаардах нь ойлгомжтой. 1500 км урт замыг туулсан адал явдал, алдаа оноо ихтэй, хүлцэл тэвчээр багагүй шаардсан энэ удаагийн аялал сонирхолтой байсаан.

Алтайн уулсаар аялах завшаан тохиосон эл арван хэд хоног энэхүү тэмдэглэлийг бичигч миний хувьд, анир чимээгүй дундах онгон байгалийн сэтгэл илааршуулам амгаланг өөртөө нээсэн содон дурсамж бүхий өдрүүд байсныг хуваалцахад илүүдэхгүй мэт ээ.

photo by Otgoo.J

Бидний аялалын хамгийн алсын цэг Баян- Өлгий аймгийн Дэлүүн сум. Хятадын хилтэй залгаа орших уг нутагт, Хөх сэрхийн нуруу хэмээх үзэсгэлэнт ууланд хүрч аргаль янгирыг үзэх нь эцсийн зорилго маань байв. Энэ суманд Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) баруун бүсийн хамгаалалтын захиргаа байрладаг. Бидний аз болоход ТХГН-ын Баруун бүсийн хамгаалалтын захиргааны дарга Б.Хуаныш Баян-Өлгий аймгийн төв дээр ирээд байхад нь тааралдав. Түүний тусламжтайгаар  Алтайн зэрлэг ан амьтад, аргаль янгирыг яг хаанаас нь, хэрхэн яаж очвол амархан харж болохыг олж мэдсэн юм. Тэрээр “өглөө эртлэн гарвал үд дунд гэхэд Дэлүүн сум орчихно, аз таарвал өдөртөө ч олоод харчихна, та нарын аз л мэднэ дээ” гэлээ.

Үүрийн жингээр босож, өглөөний ундаа яаран уугаад замд гарсан бид үд дундын үед Дэлүүн суманд ирлээ. Мөнх цаст уулс хажууханд минь дүнхийх агаад энэ уулыг даваад 30 гаруй километр явахад хүссэн зүйлээ харах болно гэж Б.Хуаныш дарга хэлээд биднийг гэртээ урьж цайгаар дайлав. Казах үндэстний уламжлалт заншлаар өрөм, ааруул, тараг, ээзгий, бин тэргүүтнийг ширээ дүүрэн өрж зочдоо дайлах аж. Бидний цай уух зуур тэрээр ТХГН-ын хамгаалалтын бүсэд нэвтрэх дүрэм журмыг танилцуужж, товчхондоо ажлаа “тайлагнаад”,  “өнгөрсөн жил манай энд гадаадын нэг жуулчин ирж, 100 сая төгрөгийн зөвшөөрөлтэйгээр нас бие гүйцсэн аргалийг агнаад явсан нь олон улсын үзэсгэлэнд алтан медаль авсан гэсэн” хэмээн  нэмж сонирхуулав.

Дэлхийд ховордсон зэрлэг ан амьтадыг үзэх гэж байгаадаа манай зочны сэтгэл нэлээд догдолж буйг хараад Б.Хуаныш дарга: “Та нар шиг ийнхүү манай ан амьтадыг харж, зураг хөргийг нь аваад, байгалийн сайхныг мэдрэх гэж яваа хүмүүст би дуртай. Харин ховор амьтадыг маань агнахаар ирж байгаа жуулчдад бол ёстой дургүй, тэдэнд аргаль янгираа зааж өгмөөргүй л байдаг юм. Гэвч одоо яая гэхэв, нэгэнт мөнгөө төлөөд зөвшөөрлөө аваад ирж байгаа хүмүүст зам зааж өгөхөөс өөр аргагүй байдаг. Тэгэхдээ тэдний аль болох алдаж буудаасай л гэж залбирдаг юм” гэж хуучилсан юм.

Үдээс хойш Хөх сэрхийн нурууг зориход тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Нурлан бидэнд зам зааж, газарчилж явлаа. Дархан цаазат газар нутаг гэж чухамдаа ийм л байдаг гэмээр сүрдэх, бас сүслэх сэтгэл нэгэн  зэрэг төрж явсаныг хэлэхгүй байж боломгүй. Учир нь Алтайн хязгаар нутгийн ард түмэн хууль цаазаа дээдэлдэг, ёс журмыг сахьдаг нь тэдний ярианаас оршин буй ахуй байдлаас нь ажиглагдсан юм. Хэн дуртай нь хамгаалалтын бүс рүү нэвтрээд байж болохгүйг захын иргэн мэддэг, баримталдагийг үзэхэд тэд энэ сайхан уулаа чин сэтгэлээсээ хайрлан хамгаалдаг нь илэрхий. Гэтэл хэдэн зуунаар дархлагдсан Богд хаан ууланд маань энэ журмыг баримталдаг нь хэд билээ,.. бас харьцуулж үзмээр л асуудал.

Машинаар цааш явахыг хориглосон цэг дээр ирж зогсоод бид уулын бэл даган алхлаа. Байгаль хамгаалагч Нурлан маань халааснаасаа дуран гаргаж уулын энгэр, хад хясаа өөд дурандсаар явав. Хоёр гурван километр алхсны эцэст тэртээ дээр уулын энгэрт янгирын сүрэг хэвтэж байна хэмээн байгаль хамгаалагч хэлээд бидэнд дурангаа өглөө. Гэвч бидний хэн нь ч тэртээ өндөрт буй хад асга дундаас янгирыг таньж чадсангүй. Тэрээр яах аргагүй тэнд төдөн янгир байна, хэвтэж байна гэх мэтээр батлаад байв. Заасан зүг рүү бэл даган мацсаар энгийн нүдээр харагдахуйц газарт ойртон ирж байж бид сая нэг олж харлаа.

Хангайн зэрлэг эдгээр амьтад, хад асга бүхий  уулын оргил, тэртээ өндөрт олон арваараа идээшилж, зарим нь хэвтэж байгааг үзэв. Гайхалтай. Үнэхээр, энэ амьтадыг амьдаар олж үзээд байх боломж хүн болгонд тэр бүр тохиодоггүй болохоор харсан даруйд сэтгэл догдолж, нэг л сайхан болдог юм билээ.

Б.Хуаныш дарга, биднийг “азтай хүмүүс юм, өдөртөө л олчихлоо” гэж урамшуулаад, заримдаа янгир харах гэж ирээд долоо хоног хайгаад олж харж чадалгүй буцдаг хүмүүс байдаг юм гэлээ. Байгаль хамгаалагч Нурлан ийнхүү бидэнд маш сайн газарчилсны ачаар хүссэн зүйлээ удаан хүлээлгүйгээр олж харсан юм. Биднийг сэтгэл дүүрэн байгааг харсан тэд, “дараа дахин ирэхдээ олон жуулчин дагуулж ирээрэй, бид ажлаа сайн хийдэг, нутаг орноо сайн мэддэг,  ховор амьтадаа сайн хамгаалдаг тул жуулчдыг уйдаахгүй, харин ан агнах гэж ирж байгаа хүмүүст бол дургүй” гэж хэллээ.

Энэ бүсэд аргаль янгир элбэг, жуулчид тэр бүр ирээд байдаггүй тул ийнхүү сумын төвөөс гуч дөчөөдхөн км-т эдгээр амьтад идээшин амьдарч байдаг аж.

Зөвхөн монголд маань цөөхөн тоотой үлдчихээд байгаа ийм сайхан амьтадыг гадаадын жуулчдад агнах зөвшөөрөл өгөөд байгаа нь үнэхээр харамсалтай. Өнгөрсөн оны тооллогоор улсын хэмжээнд 19 мянга орчим аргаль байгаа дүн гарчээ. 19 мянган тоо толгой гэдэг бол агнаж бол тоо гэж үздэг бололтой.

Байгаль цаг агаарын өөрчлөлт, өвлийн цас зуднаас болж зэрлэг амьтад идэш хоолгүй өлдөж үхсэн буюу айлын хоттой хонин дунд нь аргаль янгир ороод ирчихсэн яваа тухай, мөн Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад айлын өвөлжөөнд аргаль ирж үхсэн байсан мэдээлж байсан.

Хэдийгээр нь аргаль янгирийг хууль бусаар агнах явдал цөөн байдаг ч энэ мэт бэлчээрийн хомсдол,  цөлжилт, доройтол эдгээр амьтадын зүй бусаар хорогдоход ихээр нөлөөлж байна гэж байгаль хамгаалагчид ярьдаг. Тиймээс орон нутгийн малчин айл өрх нийлж хэд хэдэн нөхөрлөлийг ажиллуулж, өвөлжөө хаваржаагаа зохицуулж сэлгээд, тухайн газрынхаа бэлчээрийг хамгаалж арчлах, цаг хүндэрсэн үед айлын өвөлжөөнд ирсэн аргалийг өвсөөр тэжээх зэргээр хатуу өвлийг давж онд оруулж байжээ.

Модны хулгайчдыг неон гэрлээр илрүүлнэ
Монголын  газар нутгийн 10 хувь нь ой модоор бүрхэгдсэн гэж тэртээ 20-иод жилийн өмнө бичдэг байсан.  Одоо бол хулгайн модчид хийгээд хавар намрын түймэрт шатсаар үлдсэн ойн нөөц нь газар нутгийн ердөө тав, зургаахан хувь гэж ярих юм билээ. Гэвч нарийн тоо баримт судалгааны дүнг энд дурьдах гээгүй тул холбогдох мэдээллийг хайсангүй.

Манай орны баруун болон хойд бүс нутаг ой бүхий бүсэд хамаардаг. Ой модны хуууль бус бизнес чухамдаа энэ л бүс нутгаас эхэлдэг.   Мод хулгайгаар тээвэрлэгчид Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай аймгаас бүтээгдэхүүнээ бэлтэгдэг.

Ялангуяа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Батсvмбэр, Жаргалант,  Эрдэнэ сумдад хууль бусаар мод бэлтгэл үргэлжилсээр байгаа бөгөөл сүүлийн үед хулгайн модчид Хэнтий нурууны ой мод уруу ч хайр найргvй дайрч эхэлсэн тухай саяхан зохион байгуулсан БОАЖЯ, УМБГ, Нийслэлийн прокурорын газрын хамтарсан уулзалт хэлэлцүүлэг  дээр албаны эх сурвалж мэдээллээ.

Тус уулзалтаар 21 аймаг дахь модны нөөц, тэндээс мод хэрхэн бэлтгэж буй өнөөгийн дүр төрхийн талаар хэлэлцжээ.

УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч И.Буян-Өлзий энэ үеэр “УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс” өнгөрсөн долдугаар сарын 19-нд байгуулагдсан”-ыг дурьдаад үйл ажиллагаагаа эхлээд удаагvй ч тодорхой судалгаануудыг хийсэнээ  тайлагнасан юм. Судалгаанаас харахад ойн хууль тогтоомжийг зөрчих гэмт хэрэг манай улсад түгээмэл бөгөөд, байнга vйлдэгддэг шинэ төрлийн гэмт хэрэг болох нь тогтоогджээ.

Модны хулгайчид хэдэн төгрөгийн ашиг олдог, хэн зөөдөг, хаана, яаж борлуулдаг гээд бvхий л төрлийн мэдээллийг одооноос авч эхэлж байгаа гэнэ. Удахгүй тус хэлтэсийнхэн модны хулгайг ямар хvмvvс голчлон vйлдэж байгаа, ямар техник хэрэгсэл ашиглаж байгааг ч нарийн судална, судалгаа дууссан дараа энэ талаар иргэдэд сэрэмжлvvлэх vvднээс дэлгэрэнгvй мэдээлэл өгөх боломжтой болно гэлээ.

Улаанбаатар хотын дvvрэг болгонд модны төвлөрсөн зах байдаг. Багануур дvvрэгт гэхэд модны гурван зах бий. Эдгээр газруудад модыг хууль бусаар зардаг бөгөөд модыг хууль бусаар бэлтгэдэг хэсэг бүлэг хүмүүс, мөн тэднээс мод авдаг, борлуулж боловсруулдаг бvлэг ч бас байдаг. Тэд бүгд тусгай тээврийн хэрэгсэлтэй, бvр сvлжээнд орчихсон vйл ажиллагаа явуулдаг аж. Өөрөөр хэлбэл, бэлтгэгч, тээвэрлэгч, боловсруулагч, борлуулагч гэсэн дөрөв таван шат дамжлага бүхий сүлжээнд олон хvн нэгдэж хулгайн гэмт хэргийг vйлддэг болохыг тогтоогоод байгаа гэнэ.

Нийслэлийн ногоон бvсэд модны хулгай хэрээс хэтэрч  байгаа тухай өдөр бүр хэвлэл мэдээллээр ярьж бичсээр хэн ч тоодоггүй улиг болсон сэдэв болж хувирсан. Харин энэ удаад бага боловч горьдлого төрүүлсэн мэдээ дуулгасан нийслэлийн ногоон бvсэд тавих хяналт чангарч байгаа гэнэ.

Модны хулгай буюу ойн зөрчлийг илрvvлэх ажилд  “УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс”-ийн ажилтнууд маш сайн гаршиж байгаа сурагтай. Тэд модны хулгайг шуурхай илрvvлж, дараагийн хууль хяналтын байгууллагууд шилжүүлдэг боловч тэнд очоод гацчихдаг тухай тэд ярьж байна. Ер нь л прокурор, шvvхийн шийдвэрээс шалтгаалаад тухайн хэрэг бvдгэрч эхэлдэг аж.

2010 оны эхний зургаан сарын байдлаар ой модын хулгай 85 хэрэг бvртгэгджээ. Байгаль хамгаалах хуулийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулагдснаас хойш нэмж 37 vйлдэл илрvvлсэн байна.

Ер нь ойн тухай хуулийг тодорхой тооны хvмvvс л зөрчдөг, өөрөөр хэлбэл цөөхөн тооны хүмүүс монголын ойг цөлмөөд дуусч байгаа болох нь судалгаанаас харагдсан гэж тус хэлтэсийнхэн ярьж байна. Одоо эдгээр хууль зөрчигчдөд хүлээлгэх эрvvгийн хариуцлага өндөр. Машиныг нь хураахаас авахуулаад, худалдан авсан этгээд хvртэл торгуулна. Тиймээс эрх зvйн хувьд уг хэргийг багасгах бvрэн боломжтой гэж тэд үзэж байна.

Хот руу ачиж ирсэн модыг хаанаас яаж авсан, хэн зөвшөөрөл өгсөн зэргийг нь тодорхойлдог “модны гарал үүслийн гэрчилгээ” гэж нэг “цаас” байдаг. Үүнийг хэн нэг нь хуурамчаар үйлдээд байх боломжтой мэт бидэнд санагддаг. Гэвч мэргэжлийн хяналтынхан дээр гэрчилгээг шалгах төхөөрөмж шинээр авчирсан тухай энэ үеэр мэдээллээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нарт “неон гэрлийг шалгах төхөөрөмж”-ийг өнгөрсөн оноос олгожээ.

Харин өнгөрсөн зургаадугаар сараас хойш  Ойн газрынхан модны гарал vvслийн гэрчилгээний нууцлал нь неон гэрэлтэй болсон гэнэ. Энэ бүхэн эх орны маань үлдсэн хэдэн модыг хулгайчдын савраас аварч үлдэхэд тус болох болтугай гэж л залбирч суухаас ...

Идлэг шонхор барихаар Катар Кувейт, Аравын Эмиратын багийнхан ирээд байна
Vulture is going to be extincted in the world.        Photo by Rafat Ali

Энэ зургийг бид Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг, Дөрөө нуурын эрэг дээр авсан юм.

Нуурын  эрэг орчмоор ийнхүү олон тооны тас, бүргэд эргэлдэж байлаа. Ойртон очвол тэд  нууранд үйж үхсэн малын сэг дээр шавааралдаж байсан нь тэр юм билээ. Тас бол дэлхийд ховордоод байгаа жигүүртэн амьтадын жагсаалтад нэлээд дээгүүр бичигддэг шувуу. Манай нутагт ч ийм олноороо тэр болгон тааралдахгүй.

Манайд идлэг шонхор хаа сайгүй тааралдах боловч сүүлийн жилүүдэд арабууд ихээр барих болсоноос цөөрсөн гэж иргэд ярьж байсан. Харин одоо идлэг шонхорыг барих улирал нь эхэлсэн бололтой, хэвлэлээр энэ тухай мэдээлэл нэлээд гарах болов.

Идлэг  шонхор барихаар Катар, Араб, Эмират, Кувейтын 80 гаруй хүн өнгөрсөн  даваа гаригт ирээд орон нутгийг зорьсон бай удахгүй дахин гурван омгийн 60  гаруй хүн нэмэгдэн ирж ажиллах гэнэ.

Арабууд энэ жил 240 идлэг шонхор барих эрхтэй бөгөөд  экспортлох шинэ журмыг дагаж мөрдөх ёстой юм. Журмын талаар Байгаль  орчин аялал жуулчлалын яам ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газ  рын ахлах мэргэжилтэн П.Цогтсайхан ярихдаа:

-Идлэг  шонхрын экспортыг тойрсон асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах үүднээс  анхны журмыг баталсан. Идлэг шонхор барих иргэд тухайн орон нутгийн  удирдлагуудтай гэрээ хийж, тэдний хяналтын дор үйл ажиллагаагаа явуулна. Мөн идлэг шонхор барих иргэдийн тоог 10 шонхор тутамд найман хүн,  таван машин байхаар заасан. Зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй болон гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд идлэг  шонхор экспортлох гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан.

Энэ жил Төв, Баян хонгор, Өвөрхангай, Архан  гай, Дундговь, Увс, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан зэрэг  11 аймгийн нутаг дэвсгэрт  идлэг шонхор бариулахыг зөвшөөрсөн .

Идлэг шонхорыг барихад өгөөш болгон ашиглах шувуу буюу хөхвөр тагтааг 5000 төгрөг байхаар тогтоосон. Мөн нэг  идлэг шонхор барихад таван тагтаа ашиглах ёстой. Өгөөшийн тагтааг энэ  жил нээгдсэн Тагтааны аж ахуйгаас авахаар тохирсон байгаа.

Монголоос идлэг шонхор экспортлох саналаа Араб,  Катар, Эмират, Кувейт гэсэн дөрвөн орны долоон отог өгсөн. Түүний эхний дөрвөн отог өнгөрсөн даваа гаригт  Сүхбаатар, Төв Өвөрхангай, Архангай зэрэг аймгийг зорьсон. Өнөөдөр хоёр  отог зөвшөөрлөө авлаа гэж мэдээлж байна.

Идлэг  шонхор экспортлох тухай шинэ журам батлагдсанаар тоо толгой нь эрс цөөрсөн, мөн энэ журмын дагуу идлэг шонхрыг гадагш саадгүй зарах гарц нь нээлттэй боллоо байна гэх хүн ч  байна. Нэг идлэг шонхрын үнийг 11.760 доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд  түүний 10800 нь улсын орлого болж, үлдсэн нь тухайн орон нутгийн санд  орддог байна.

Мөн идлэг шонхрыг хилээр гаргахаас долоо хоногийн өмнө Улсын  мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний лабораториор шинжлүүлсэн байхаар журманд  заажээ.

Дашрамд  дурдахад, өнгөрс өн жил Төв, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгийн зарим  иргэн идлэг шонхрыг нутгаасаа бариулахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж  байсан. Энэ нь шонхор барих нэрээр бусад ан амьтанд халдаж, ялангуяа  жигүүртэнд сөрөг нөлөө үзүүлж, нутгийн иргэдийг дарамтлах зэрэг зүй бус  үйлдэл гаргаж байгаатай холбоотой.

Ионхор барихаар ирсэн арабууд их давардаг, нутаг усаа хамгаалж өмгөөлсөн иргэдийн эсэргүүцүүцлийг үл тоомсорлодог, дүрэм журм сахиулахаар очсон төрийн албан хаагч байцаагчдыг  илэрхий дорд үзэж мөнгө төгрөг харуулан басамжилдаг тухай мэдээлэл байнга гардаг.

Хэрэв тэд ингэж монголын нутагт, эздийг нь басамжлан байж манай баялагаас олборлох гэж байгаа бол бид тэдэнд өчүүхэн хэдэн " цаасаар" жигүүртэн шувуудаа худалдах хэрэг байна уу?

Хэн ч тэдний дуудаагүй, тэр тумсаа Монголын тэнгэрт дураараа нисэж яваа шонхоруудаад тэдэнд ингэж барьж өгөхийн ашиг тус юу байдаг юм болоо гэж бухимдаж суудаг иргэд олон бий.

Нүүдэлчин удмын эрэлхэг монгол хүүхдүүдийн баатарлаг түүхийг хүүрнэхүй
Амь өрссөн аюул нүүрлэхэд монгол хүүхдүүд хэрхэн сэргэлэн ухаан, эрэлхэг  зоригоор түүнийг даван туулж өөрийнхөө болон бусдын амийг аварч гарсан  тухай мэдээлэл олныг гайхашруулж байна. Ойд төөрсөн 11 настай хүү бүхэл бүтэн 11 хоног уснаас өөр хоолгүй, уул  хад, ширэнгэ ой, араатан амьтадын дунд хөл нүцгэн амь нас хутганы ирэн  дээр асан  ч эсэн мэнд

Uranbayr xuu gertee

эргэн ирсэн тухай мэдээллийг монголын бараг  хэвлэлээр шуугиж байна.

Өнгөрсөн өвөл бас нэгэн гайхамшиг гэмээр мэдээлэл олны сонорт хүрсэн нь 2  нас 7 сартай баяцхан охин, шатаж буй гэрээсээ 8 сартай дүүгээ чирж  гарган, дүүтэйгээ хамт өвлийн хүйтэнд  гадаа уйлаад зогсож байсан тухай мэдээ байлаа.

Малчин аав ээж нь өдөртөө хонь  малаа дагаж гарахдаа хоёр бяцхан хүүхдээ гэрт нь үлдээгээд, галыг нь  сайн түлж өгөөд орхиод явчихаж.  Ээж аавыгаа эзгүйд 2 настай  охин  дүүгээ асарч, угжийг нь хөхүүлж харж ханддаг байсан аж.

Гал гарсан тэр  өдөр бяцхан охин дүүтэйгээ мөн л хоёулханаа гэртээ байсан гэх агаад юун  азаар гаднаас нь цоожилчихоогүй орхисон юм гэж үзсэн сонссон болгон  шогширч байлаа.  Хоёр ой, долоохон сартай бяцхан охины санаанд үхлээс өөрөө амь өрсөн  зугтах бус хөөрхий дүүгээ заавал авч гарах ёстой гэсэн бодол яаж төрөв  өө гэж бодогдмоор байгаа биз? Тэрээр дүүгээ өлгийд нь ороогоод гэрээс  гадагшаа чирч гаргасан байгаа юм. Мэдээж бяцхан тэр амьтан, дүүгээ  тэвэрье гэвч даахгүй юм хойно доо…

Нулимс унагам эмгэнэлт  атлаа бяцхан оюунаас гарамгүй ухаан, эр зоригийг  сонсоод бахардан биширсэн, гайхан шагширсан олон түмэн энэ гэр  бүлийхнийг элэг бүтэн үлдсэнд талархаж, эд хөрөнгө бусад зүйлээр тусалж  дэмжсэн тухай таатай мэдээ хожим дуулдсан.

Өнөө өвлийн хүйтэнийг хэлэх үү, энэ  зуднаар олон өрх малгүй болж хотоо  харлуулсаны дээр тэсвэрлэх аргагүй хүйтэнд амьд мэнд гарах гэж  гэртээ  гал түлж орхисоноос болж  цөөнгүй малчин өрхүүд түймэрт автаж, хахир  өвлийн хүйтэн өмссөн хувцастайгаа үлдэж байсан.

Үнэхээр нүүдэлчин  амьдралын хамгийн хүнд зовлонг монголчууд бид энэ үед л мэдэрдэг.  Харин ийм нөхцөл хүүхдийг зовон даван туулах тэсвэртэй, зориг зүрхтэй  болгодог аж.    Нүүдэлчин ахуй, монголын жирийн малчины уламжлалаар өсч өндийж байгаа  хүүхдүүд ийм хэрсүү ухаалаг, аюул тохиоход хурдан сэтгэдэг, сэргэлэн  авхаалжтай байдаг нь магадгүй монгол хүний гайхуулах ёстой өвөрмөц чанар  ч байж болох юм.

Ингээд яг одоо хэвлэлээр шуугиж байгаа 11 настай хүүгийн үхэлтэй  тэмцсэн түүхээс товч өгүүлэе.

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=13672&vmet_main=4743/  дээр бичсэнээр  “11 хоног уснаас өөр зүйл ууж, идэлгүй төөрч явсан  А.Уранбаяр хүү…уул хаданд хөл нүцгэн, араатан амьтдын дунд  сүүдэрнээсээ өөр ханьгүй явсаар...  эсэн мэнд ээж, аав дээрээ  иржээ. Эрдэмтэд насанд хүрсэн хүн тав тухтай, айдас, бухимдалгүй орчинд хоол,  ундгүй 10 хоног амьд байж чадна хэмээн нотолсон байдаг. Мөн Африкд бол  гурав хоног бороо ороход хүн осгож, олноороо амь насаа алддаг гэх  мэдээлэл ч бий. А.Уранбаяр эхний хоёр хоног огт ус амсаагүй байна. Халуун наранд  шарагдахдаа цамцаа толгой дээрээ тавьж наршихаас хамгаалж явахдаа  тэрээр хүнтэй таарч болох бүхий л газар руу  алхаж байжээ.

Тэр өдрүүдэд  халуун 42 хэмд хүрч байсан үе. Хаа нэгтэйгээс хүн гараад ирэх болов уу  гэсэн горьдлого тээсэн, айж балмагдсан хүүд ус уух хүсэл ч төрөөгүй биз. Гурав дахь  хоногийнхоо үдийн хэрд булагтай таарсан байдаг. Булгийн хүйтэн ус түүнд  хэн нэгэнтэй таарсан юм шиг л санагдаж. Ус байгаа хойно хүн, мал ирж л  таарна гээд гурав хоног тэндээ байсан боловч хүний бараа үзэгдсэнгүй.  Зургаа дахь өдрийн өглөө үүрээр цаашаа явсан байна.

Хаашаа л харна  битүү мод, анир чимээгүй. "Ээжээ, ээжээ" гэж дуудан гүйж яваад мойлны  модтой таарчээ. Төөрсөн өдрөөс хойш олдсон анхны хүнс нь түүхий мойл  байлаа.  Бүсэлж явсан хазаарын цулбуураараа модны мөчрийг уургалан өөртөө  ойртуулж, хагас болсон жимснээс идсэн байна. Түүхий жимс их идэх юм бол  түгжрэл болж үхнэ гэж ээж нь хэлдэг байсныг санаад хаширлаж, цааш  хөдөлжээ.

Тас харанхуй шөнө  элдэв янзын дуу хажууд нь юм шиг гарах үед хүү айж,  өөрийн эрхгүй чичирч байсан хэмээн ярьж билээ. Тэр үед "Би чинь эр хүн,  ийм юмнаас айж болохгүй" хэмээн өөртэйгээ ярьж, санаанд орсон дуугаа  дуулж, айдсаа дарахыг хичээсэн ч айдас нь арилалгүй, үүр цайлгадаг  байсан тухайгаа ярьсан юм.

А.Уранбаяр мориноос унахдаа л өрөөсөн гутлаа алдаж дөрөөндөө явуулчихсан бөгөөд гуталгүй алхсаар хөл нь шархалж, хавдан цус шүүр шүүрч эхэлж. Хөл нүцгэн ес хоног шахам явсан хүүгийн турьхан хөлийн ул, шилбэ  нь шалбарч, шархалжээ. Шүлсээ түрхсэн ч шарх нь улам  сэдэрсээр сүүлдээ идээлжээ. Хөл нь даагдахгүй болтолоо хавдах үед  хөлнийхөө идээг цамцныхаа ханцуйгаар шахаж гаргасан гэнэ. Амьсгаа нь давхцаж амь тэмцэх үедээ ээжийгээ чангаар хэд хэдэн удаа  дуудаж өөрийгөө тайвшруулдаг байснаа ярьлаа. Гэвч хүүгийн хоолойгоо  шавхан  "Ээжээ" хэмээн  дуудсан дууг хэн ч сонсоогүй. Зүгээр л ой  модонд цуурай болон замхарч байжээ.

Хөл нь шархалж, идээтэй цус гоожин нэг ч алхам явж чадахааргүй болж,  өндөр хэмтэй халууран дэмийрч эхэлсэн байна. Хажууд нь хүн ирчихээд юм  яриад байгаа ч юм шиг санагдаж, толгой нь эргэж байж. Ийн халуурч  байх үедээ хүү өвс зулгаан дээгүүрээ нөмөрч хэвтсэн байна. Маргааш  өглөө нь А.Уранбаяр өвчнөө үл тоон ээжтэйгээ л уулзах юмсан гэсэн  хүслээр цааш явсан тухайгаа ярьсан юм.

Хөл нь нэг хэсэг мэдээгүй болох үед ойгоос хурдхан гарахыг бодож хэсэг  алхтал гэнэт чонотой тааралджээ. Айхдаа өөрийн эрхгүй чангаар  хашгирхад чоно зугтаасан байгаа юм.  Төд удалгүй харанхуй нөмөрч хүү  унтах гэж байхад хоёр талаас нь чоно улих дуу гарчээ. Тэрээр чоноос  зугтаавал араас ирээд барьчих байх хэмээн бодож чангаар хашгираад л  суугаад байж. Чоно хэсэг ульж байгаад чимээгүй болоод явчихаж. Хүү ч  өдөржин явсандаа ядраад нам унтчихаж. Унтаж байсан хүүхдийг чоно идчих  магадлалтай ч хүүгийн аз түшжээ.

Хүүгийн гэртээ эргэж ирсний дараахь яриаг дараах хаягаар үзэх боломжтой.   www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=6280&PHPSESSID=a92ec94d360bdd70849ec74456855c33

Шууд.мн  дээр бичихдээ “А.Уранбаяр хүүд нүүдэлчн ардын уламжлалт орчин, малчин  хүний байгаль дэлхий, цаг ууртай харьцах арга ухааныг аав, ээж,  өвөөгөөсөө сонсож өссөн нь нөлөөлсөн гэж хэлж болох юм. А.Уранбаяр шигүү  ойд хагас сар шахам болохдоо алдарт “Робинзон Крузо”-д гардаг шиг л  арга ухаан гарган явсаар эсэн мэнд эргэж ирлээ” гэсэн байна.

А.Уранбаярын хүмүүстэй таарч аврагдсан газар бол Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, анх төөрсөн газраас нь 70 гаруй километр хол. Түүнийг аварсан  Алтангэрэл, Золбоот нар хүүгээс хичнээн хоног юм идээгүйг асуужээ.  Гэтэл А.Уранбаяр “Би мэдэхгүй байна, ямар ч байсан 6 дугаар сарын 19 ний өдөр гэрээсээ гарсан” гэж хариулжээ.

“газар дор 25 метрийн гүнд амьсгалахад хэцүү байдаг…"
End 25 metriin gunzgii nuh bii

Өвөрхангай аймгийн Уянга суманд хийсэн сурвалжлага хоёр дахь өдрөө үргэлжилж бид газрын гүнээс алт ухаж байгаа хүмүүсийг зорьж очлоо.

Уулын энгэрт эгнэн буусан гэрүүдийн дунд энд тэндгүй ухсан нүхэн дотроос хүмүүс шороо гаргаж байна. Нүхний дээд талд тавьсан эргүүлэгийн хоёр талаас нь барин эргүүүлж буй залуусын дэргэд очоод нүх рүү дорогш шагайвал ёроол   нь үл үзэгдэх гүн, харанхуй агаад тэртээ газрын гүнээс наашлах тросны үзүүрт юу гарч  ирэхийг харан хэсэг зогслоо.

Ninja means artisan miners

30 литрийн багтаамжтай хуванцар савтай шороо гараад ирэв. Гаргасан  шороог тусгай уутанд хийгээд дахин мөнөөх саваа нүх рүү шидэж доош  буулгах аж. Энэ мэтээр гүнээс ухаж авсан шороотой шуудайнуудаа нэг  ачааны машины тэвшин дээр эгнүүлэн тавиад угаахаар авч явах юм.

Хөндий  дагуу шороон далан дунд том жижиг янз бүрийн цөөрөм  байгуулсан байх ба тэнд уг шороог угаадаг байна.

Биднийг  ийн тэдэнтэй хэдэн үг сольж зогстол бяцхан ачаа хөтөлсөн дөч  эргэм насны нэгэн эр хүрч ирэв. Тэрээр энд 5-6 хүнтэй нэг багийг  хариуцан ажилладаг, уугуул нутгийн иргэн гэнэ.  Алдар, ажил мэргэжил,  ахуй амьдралаа бүгдийг нь чин үнэнээр ярихад бэлэн гэх мөнөөх эр хөтөлж  яваа бяцхан охиноо цэцэрлэгээс нь аваад явж байна гэв.

“Энд бас цэцэрлэг байдаг л юм уу”  гэж асуувал “хүүхдийн хичээл сургууль  тарсан болохоор энд ажилладаг эцэг эхчүүдэд зориулж гэр цэцэрлэг  ажилладаг, өдөртөө ээж аав, эмээ өвөөг нь “ажилдаа” явсан хойгуур  харж асарч байдаг тусгай газар бий" гэж нэлээд сайрхангуй хэлээд нинжа  нарын гэрүүдийн зах хавьцаа байрлах нэгэн гэрийг заав. Өдөртөө  харах  асрах хүнгүй хүүхдүүдийг тэрхүү гэрт өнжүүлж аяга хоол хийж өгөөд эцэг  эхээс нь тодорхой хэдэн төгрөг авдаг бололтой. “Хүүхдийн цэцэрлэг” гэж  тэдний нэрлэсэн энэ газар ариун цэвэр  эрүүл орчны тухай энд яриад ч  хэрэггүй нь ойлгомжтой.

Бусад үйлчилгээний тухайд , энэ хавиар төрөлжсөн “бизнес”  эрхлэгчид нэлээд урт удаан хугацаанд "тогтвортой" ажилладаг шинжтэй. Түрүүхэн бидний уулзсан нэгэн гэр бүлийнхэн эндэхийн хүмүүсийг ундны усаар  хангадаг, энэ бизнесээ сүүлийн 3-4 жил хийж байгаа гэж ярьж байсан. Мөн   энд эгнэн буусан гэрүүд тус тусын бизнес үйлчилгээний зар, хаягаа гэрийн  бүслүүртээ хадсан харагдана. Зарим нь чанга яригчаар халуун хоол ирж  идэхийг санал болгох агаад ихэнх ийм гэрүүдэд алтны наймаа бас явагддаг нь харагдав.

Нэрээ Д.. гэж танилцуулсан мөнөөх энд даруй 10 гаруй жил ажиллаж  байгаа гэнэ. Цаашдаа ч “хангай дэлхийнхээ буяныг” эдлээд  газар ухаад  суухад болохгүй юм алга гэж ярив. Тэдний багийнхан өвөл зунгүй  ажилладаг, өвөл болохоор алт бүхий талбай дээрээ гэрээ барьчихаад дотор   нь нүхээ ухаад сууж байдаг гэнэ. Монгол хүн гэхэд арай л  увайгүй энэ ажлаа харин тэд ихээ бардам ярина.  Зун бол тэд арай өөрсдийн амьдардаг гэр дотроо ухахгүй, гадаа тусгай  хана дугуйлж түүн дотроо ухалт малтлагаа өдөр шөнөгүй үргэлжлүүлдэг аж. Нинжа нарын гэрүүдийн дунд хачин жигтэй гэр гэхэд арай биш, урц гэхэд  бас биш, ханаар дугуйлсан, тооногүй, овоохойнууд олон байсан нь бороо  салхинаас хамгаалдаг, нэг ёсны тэдний ажлын “оффис” болдог учиртай юм  байна.

After interviewed

Д-тэй ярилцаж байх зуур хэд хэдэн хүн ирж бидний ярианд нэгдэв. Тэдний  олонхи нь халамцуу, хажуудаа бяцхан хүү охиноо дагуулсан харагдана.       “Алт ухаж эхэлснээс хойш амьдрал сайжирсаан, хоёр хүүгээ гэр бараатай  болгоод өрх тусгаарлачихсан” гэх энэ эр өөрийн багтаа хөдөө сумнаас  ирсэн нэгэн ядарсан өвгөний авч ажиллуулан, түүнд “буян болж”  байгаа тухайгаа Д. хэлээд, одоо нүхнээс гараад ирнэ, хараарай гэв.

25  метрийн гүн нүх рүү дахин шагайвал тэртээ доороос хүний бүгтхийн  ханиалгах чимээ ойртсоор, мөнөөх хуванцар саванд өрөөсөн хөлөөрөө  дөрөөлсөн нэгэн хижээл насны хүн гарч ирсэн нь  тэдний “шинэ ажилчин” аж.  Удтал  ханиалгасны эцэст тэр хүн “газар доор агааргүй … амьсгалахад хэцүү  байлаа” гэв. Түүнтэй хэдэн үг солив. /Уг нь газрын гүнд агаар оруулах зорилгоор компрессор тавьдаг ч энэ удаад тэр төхөөрөмж нь ажиллахгүй байгаа гэнэ/

“Өнгөрсөн өвлийн зуданд малаа алдаад, амь зогоох юмгүй болчихоод аргаа  бараад энд ирсэн, хоёр сар ажиллаж байна. Охин маань хотод сурдаг.  Яахав, энд ажилласны хүчинд охиныхоо сургалтын төлбөрийг нь олсон” гэж  ярих тэрбээр энэ багийн хамгийн ахмад нь аж.

Нүхнээс гарч ирж байгаа  бусад хүмүүсийг харвал дандаа 20 гаруй насны залуус харагдлаа. Тэд  ийнхүү хоёр ээлжээр өдөр шөнөгүй ажилладаг гэнэ.   “Алтны төлөө ийнхүү амь насаа золин байж, мөн байгаль орчноо сүйтгэн  ингэж ажиллахаас өөр арга үнэхээр та нарт байхгүй гэж үү” хэмээн эцсийн  асуултаа тавьбал, тэд бараг нэгэн дуугаар “өөр яаж амьдрах юм?” гэж  хариу асуугаад, “малаа зудад алдсан, ажлын байр алга, хүүхдүүдийнхээ  төлөө ингэх зүтгэхээс өөр арга л болоод энэ…” гэсэн танил сонсогдох олон  зовлон тоочино.

Хожим ирж ярианд оролцсон нөхөр “ төр засгаас биднийг  харж үзэхгүй байна, ядаж ингэж гараар ухдаг аргыг техникжүүлээд өгвөл  бид “улам сайн л ажиллана” гэж ярив. Тэрээр бидэнтэй хамт яваа италийн  сэтгүүлчээс “бидэнд хэрэгтэй гэрэл чийдэн, гар ажиллагааг хөнгөвчилсөн  тоног төхөөрөмж нийлүүлбэл “шууд” авна шүү” гэж байна.

Эцэст нь манай итали сэтгүүлч Гарбиел тэднээс олборлосон алтныхаа

дээжээс  үзүүлээч гэвэл, Д түрүүвчнээс цаасанд боосон жижиг зүйл гаргаж

at mining field Of Uyanga sum

ирээд боодлыг нямбайлан задалсан нь тэдний энэ өдрийн олборлосон алтын дээж гэнэ.

Ярилцлага өндөрлөх тийшээ хандах үед халамцуу эрчүүд нэмэгдэж ирсээр,

зарим нь нүхэн дотор орж үзээч хэмээн манай итали сэтгүүлчийг ятгаж  эхлэв.

Харуй бүрий тасрахаас өмнө нинжагийн суурингаас гарсан байхыг  сануулсан цагдаагийн ажилтны үг санаанд орлоо.

Номадгрийн-ий эгнээг хөдөө нутагт тэлсээр
participants atlking their opinion

Манай Номадгрийн төслийн баг энэ жилийн анхны орон нутагт зохион байгуулах сургалтаа Хөвсгөл аймгаас эхэлсэн юм.

Мөрөн хотод интернэт холбогдсон 10 компьютертэй өрөө олох амаргүй байлаа.

Гэлээ ч нутгийн сэтгүүлчдийн тусламжтайгаар 5 компьютертэй өрөө олж 11 оролцогчтойгоор сургалтаа эхэлсэн юм.

Introducing their activity

Participants are doing "home work"

they accomplished their duties

Сургалтад хамрагдсан иргэд интернэтэд ажиллах, байгаль орчны талаар мэдээлэл бэлтгэх тодорхой ойлголттой болсондоо баяртай байсан.

Орон нутгийн  телевизийн хоёр сэтгүүлч манай сургалтад хамрагдаж, иргэний сэтгүүлзүйн төслийн бидэнтэй хамтарч ажиллах завшаан тохиосондоо баяртай байгаагаа илэрхийлэв.

Axiou and repoter of TV

there are 4 participnts only

Сургалтын дараа манай багийг орон нутгийн телевиз урьж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулаад, Ашугаас бидний хийж байгаа ажлын талаар бяцхан ярилцлага авсан юм.

Харин Хатгалд явуулсан сургалт цөөн хүнтэй байсан ч танилцуулга хийх тоног төхөөрөмж сайтай нь нэг давуу тал байлаа.

the eqipment was good here

they were pleased to listening about Nomadgreen

Монголын онгон байгаль зочны сэтгэлийг сэргээдэг ч…
Алтайн сарьдаг уулс, аргаль янгирын сүрэг, араатан амьтад, жигүүртэн шувууд, цэнгэг уст Хөвсгөл нуур, давс ихт Увс нуур, цаашлаад Үүрэг нуур, Ачит нуур, Толбо нуур, Дөрөө нуур... Арваад хоногийн дотор энэ бүгдийг нь тойрон үзэсгэлэн төгс уул усаа биширч явахдаа төрсөн сэтгэгдэл, аялалын сониноос уншигчидтайгаа хуваалцая.

Аялах явцад жуулчин нэлээд холхидог Хөвсгөл аймаг болон баруун хойт нутгаар засмал зам тавьж буйтай олонтаа тааралдах агаад ихэнхдээ замын ажил зогсонги байдалтай, ганц хоёрхон хүн машин дотроо унтаж эсвэл тэрэг техникээ засаж байгаа харагдана. Нар дээр хэвийсэн, өдрийн ид ажлын цагаар гол замыг хашсан шороон далангуудын цаана ажил ундарч байгаа нь харагдахгүйд гайхсан Тайвань найз маань биднээс “энэ замыг засаад дуусчихсан байгаа нь энэ юм уу? … хүн амьтан огт харагдахгүй юм” гэж асуулаа.

Бид Дарханаас хөдлөөд Эрдэнэт, Булганаар дайран Хөвсгөл орж ирэхэд ийм өчнөөн олон зам засварын бригадтай тааралдсан ч хүн бужигнаж ажил өрнөсөн байдал огт харагдаагүй нь ийн асуухад хүргэсэн бололтой. Монгол орны цаг уурын нөхцөл байдлаас болоод зөвхөн хавар зуны хэдхэн сард зам барилгын ажил явагддагийг хэлээд, харин энэ замын тухайд бол хөрөнгө санхүү гэх мэт янз бүрийн шалтгаанаар зогсчихсон байж болох тухай тайлбарлав. “Хятадууд иймэрхүү замын ажлыг хэдхэн долоо хоногт л хийнэ” гэж Тайвань найз маань дуугарахад, “Хятадад хүнээс их юмгүй, харин монголд өөр ш дээ, энд хүний хомсдол хамгийн хэцүү асуудал. Тэгэхээр яагаад энэ зам дээр олон хүн харагдахгүй байгааг ойлгож болохоор байна” гэж бидэнтэй хамт яваа Энэтхэг нөхөр ярианд оролцов.

Дэлхий дээр зургаан тэрбум илүү амьдардаг.Тэднээс өчүүхэн цөөн хэд нь Азийн энэхүү өндөрлөгт нутагладагийн нэгээхэн хэсэг нь бид. Энэ ертөнцийг давчуухан арал хэмээн ойлгож шахалдан амьдардаг бусад үндэстэнээс бид ялгаатай нь өргөн уудам нутагтаа сэлүүхэн чөлөөтэй нутаглаж, дураараа нүүж явдаг нүүдэлчин улс. Манай оронд суурин соёл иргэншлийн ул мөр хараахан хүрч амжаагүй газрууд зөндөө бий. Үүнээсээ бид ичих биш харин ч бахархах ёстой мэт.

Бидэнд дэлхийн техник технологийн өндөр хөгжлөөс хоцорсныхоо сул талыг эргээд давуу тал болгон хувиргах боломж байна. Ийм асар уудам газар нутагт зам барилга, дэд бүтэц, орон сууц, усан хоолой, цахилгаан эрчим бүгдийг барьж байгуулна гэдэг 2.7-хон сая хүнтэй бидний хувьд амар ажил биш нь ойлгомжтой. Үнэндээ хэтэрхий цөөхүүлээ болохоор бид хаанаа ч хүрч чаддаггүй. Тэгвэл бурханаас заяасан энэхүү давуу талаа бид хэрхэн зохистой ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулдаг   вэ?

Уул уурхайг бус аялал жуулчлалыг Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд анхаарах ёстой. Газрын доорх баялаг нэгэн цагт дуусна. Харин, монголчууд бид хэдэн зуунаар хадгалж ирсэн нүүдэлчний ахуй соёл, суурин иргэншлээс алс, онгон байгаль, түүх дурсгалын өвөө түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж, утаагүй үйлдвэрлэл, байгальд ээлтэй бизнесээс ихээхэн ашиг олж болох талаар бид олон жил ярьсан.

Гэлээ ч өнөө хүртэл энэ салбарт сайн менежмент, мэргэжлийн удирдлага, нэгдсэн бодлого дутагдалтай нь харагдаж байна. Өнөөдөр гадаадын зочдын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээтэй жуучны баазууд цөөн хэвээр байна. Монголын баруун болон хойд нутгаар үзэж харах юм ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн цогцолборт болон түүх дурсгалын газрууд олон тул энэ бүсэд жуулчдад зориулсан үйлчилгээг түлхүү бий болгох гэж хичээж байгаа нь харагдсан.

Аялалын явцад буудалласан газруудаас хамгийн тохитой нь Хөвсгөлийн жуулчны гэр бааз байлаа. Биднийг очсон тэр орой Ерөнхий сайд асан С.Баяр дагалдан яваа хүмүүсийнхээ хамт уг баазад хоноглож таарсан. Энэ нь, мэдэээж, уг баазын ямар зэрэглэлийнх болохыг нь тодорхойлж буй хэрэг байх. Энд нэг шөнө хоноход 50-60 доллар. Жирийн сэтгүүлч бидэнд энэ их мөнгө. Уг буудлын менежер бүсгүй: “бид ашиг олох гэж үүнийг байгуулаагүй, хааяа өөрсдөө ирээд амарч алжаал тайлах тухтай орчин бүрдүүлэхийг л хичээсэн” гэж ярьж байна. Эл буудлын эзэн нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт дээгүүр албан тушаал хашдаг нэгэн гэх. Уул уурхайн бизнесээс чамгүй мөнгө босгосон иймэрхүү хүмүүст нэг бус хэдэн хэдэн ийм гэр буудал байгуулах бэл хөрөнгө байж таараа. Харин тэд зөвхөн өөрсдийн амралт цэнгээнд зориулаад зогсолгүй гадаадын зочдын өмнө эх орныхоо нэрийг тахлахуйц тохилог буудлуудыг байгуулахад анхаарал тавьж энэ чиглэлийн бизнес хийх гэж алдаж онож яваа бусдадаа үлгэр үзүүлж, дэмжиж тусалдаг байвал сайн сан. Эх орны баялагийг худалдаж ашиг олсон бол эргээд байгаль дэлхий газар шороогоо эвдэхгүйгээр ашиг болж болдогийн жишээг бас харуулах хэрэгтэй юм.

Баруун Монголын нутагт бол энэ мэтээр тохижуулсан жуулчны бааз ховор. Аймгийн төвүүдэд байх ганц нэг зочид буудал нь хүнд үйлчилснийхээ төлөө ашиг олдог гэдгээ ч ойлгодоггүй бололтой. Сумын төвүүдэд бол буудал огт байхгүй. Бидний аялалын маршрут Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завханы Баянтэс, Тэс, цаашлаад Увс аймгийн Зүүнговь сумдыг дайран Улаангом хүрэх, тэндээсээ Үүрэг нуур, Ачит нуураар дайран Баян-Өлгий орох байсан юм. Дайран өнгөрсөн сумдад хоол идэх болон амрах газар үнэхээр олдоогүй.

Аргагүй л монгол нутагтаа яваа болохоор хүмүүстэй уулзаж, гуйж учирлаж тохитойхон айлын гэрийг хөлсөлж зочноо амрааж явлаа. Уг нь сум болгон засаг даргын тамгийн газрынхаа дэргэд зун цагт нэг сайхан таван ханатай гэр баричихаад энд тэндээс ирсэн зочдыг хонуулж цай хоол бэлдэж өгөөд хэдэн төгрөг авчихдаг байж болдоггүй л юм байх даа?

Энэ мэт монгол орноор аялахад учирч болох зарим бэрхшээлийг зочин урьж байгаа аялал жуулчлалын компаниуд эхлээд сайн таниулах, өвөрмөц онцлогоо урьдчилан тайлбарлаж, ямар үйлчилгээ үзүүлэхээ нэг бүрчлэн ойлгуулах хэрэгтэй юм байна лээ.Нүүдэлчний амьдрал, онгон байгаль үзнэ л гэсэн ганцхан зорилготой ирдэг ч тэдний ойголтоос огт өөр урт удаан аялал, хүндрэл бэрхшээлийг огт төсөөлөөгүй байдаг. Тэгэхээр нэгэнт монголыг сонгон ирж буй зочиндоо дэлхий дээр хаа сайгүй л байдаг иргэншсэн орчноос огт өөр соёл заншил, ахуйг үзэж, хүн байгаль хоёрын холбоог илүүтэй мэдрэх тийм аялал юм шүү гэдгийг онцлох ёстой. Эцэст нь монголын байгалийн аялал жуулчлал эдийн засгийн ирээдүйн хөгжлийн гарц гэж үзэж байгаа л бол энэ салбарт ахиухан хөрөнгө оруулалт хийх мэргэжилтнүүдээ бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна.

Нинжа нар ойрын 10 жилдээ ажлаа зогсоох бодолгүй байна
Нинжа нарыг цөөрсөн гээд байсан нь худлаа байв. Хангай нурууны үргэлжлэл Таацын нуруунаас эх авдаг Онги голын эхэнд өнөөдөр дор хаяж 5000 орчим нинжа нар алт ухсаар байна. Онги гол яагаад тасарсаныг энд ирээд харвал бүүр ойлгомжтой болох юм байна гэж бодлоо.

Өвөрхангайн Уянга сумын арын мөнх цастай сайхан уулсыг хангайн нурууны салбар уулс, Таацын нуруу гэх агаад эндээс эхтэй Онги гол Өмнөговь, Дундговь зэрэг гурав дөрвөн аймгийн нутгаар дайран өнгөрдөг байна. Хуртай нартай өнөө зун Онги гол урсгал сайтай ус ихтэй байгаа нь илт. Биднийг Онгийн гүүрээр гарахад аймгийн замын цагдаагийнхан зогсоож гол үертай байгааг сануулсан юм.

Өмнөговь нутгийнхан Онги голоо ирнэ гэж хүлээдэг тухай манай “Номадгрийн” сайт дээр өнгөрсөн жил хэвлэгдсэн нэгэн нийтлэлийг энд ирээд тодхон санав. Гол усаа ширгэж буйд гүнээ харамссан нутгийн өвгөд их өрөвдөлтэй, цөхрөнгүйгээр хүлээдэг тухай өгүүлсэн тэр мэдээ сэтгэл эмзэглүүлэн удтал бодогдсон билээ. Буурал болсон ээж аав нь хол газар одсон хүүгээ эргэн ирэхийг нь хоног тоолон хүлээхтэй адил хүний харалган үйлдэл, байгалийн хахир араншингийн эрхээр ширгэж алга болсон голоо нутгийн зон олон ийнхүү горьдон хүлээдэг байх нь. Харин “энэ жил, Онги гол ирсэн гэнэ лээ “ гэж манай жолооч надад сайн мэдээ дуулгав.

Тасраад удсан гол ус нь эргэн ирж нутгийн зон олны сэтгэлийг сэргээж, онгож хатсан хөрс сайрыг дэвтээж байгааг сонсох юутай таатай.

Энэ удаад бид Италийн сэтгүүлч Габриелтай хамт Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлож буй нинжа нарыг сурвалжлахаар ирж байгаа нь энэ. Сумын төвөөр дайрахдаа цагдаагийн хэлтэсээр нь орж бүртгүүлэн, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар “мэргэжлийн зөвөлгөө” аваад уурхайн зүг хөдлөв.

Өндөр өндөр шороон овоолгон дундуур хүржигнэн нүрэглэх уурхай хүнд машин мехнизмууд, уулын ам бүхэнд эгнүүлэн барьсан олон зуун (навсгар, майжиг, тоонотой тооногүй, дөрвөлжин гурвалжин янз бүрийн хэлбэрийн) гэрүүд, жалга болгонд газар ухан тонголзох нинжа нар.

Ийм л дүр зураг биднийг угтлаа. Цагдаагийн ажилтны хэлснээр энд зун цагт даруй арав гаруй мянган нинжа газар газраас ирж алт ухдаг гэнэ. “Дунд сургуулийн хичээл амарсан болохоор одоо энэ тоо улам ихэсдэг” гэхийг үзвэл тэнд насанд хүрээгүй хүүхдүүд зуны амралтаараа тэнд олноор ажилладаг нь тодорхой.

Бидний нөхдийн хөлөглөсөн УАЗ фургон машин шороон далан дундуур донхолзон явсаар нэгэн овоолго дээр ирж зогсоход Габриел бид хоёр зураг авахаар буулаа. Тэртээд нэгэн эксковатор өтгөн хөх утаа савсуулан өндөр даланг нурааж байгаа харагдана. Хамт яваа залуугаас асуувал Эрэл компанийн үлдээсэн “Ейфель”-ийг ухаж байгаа нь тэр гэнэ.

“Ейфель”гэдэг нь ихэд өндөр овоолсон уурхай шороо агаад эгц дээшээ цойлсон цамхаг хэлбэртэй их өндөр овоолго болохоор нь манайхан тэгж нэрлэдэг аж. Урьд нь энэ суманд Эрэл компани 20 гаруй жилийнтурш алт олборлохдоо энэхүү хэдэн арван километр үргэлжлэх хөндийд өдий төдий далан, цамхаг хэлбэрт шороон овоолгыг үлдээгээд оджээ. Эрэл компанийг байгаль орчныг сүйтгээд ухсан газраа нөхөн сэргээлгүй орхисон гэж манай хэвлэл мэдээллийхэн маш их шүүжилдэг ч тэд огт тоодоггүй.

“Эрэл”-ийнхний ухаж орхисон нүхэн дээр нинжа нар ажиллаж эхэлснээс хойш арван хэдэн жил өнгөрөөд байгаа аж. Жил ирэх тусам тэд олборлох талбайгаа улам тэлсээр өдгөө эрүүл газрыг хэдийнээ нүхлээд эхэлчихэж.

Цаашдаа энэ хэвээр ухсаар байвал бүтэн уулыг нураагаад дуусгах шинжтэй. Нинжа нартай болгоомжтой харьцахыг зөвлөсний дагуу бид нэлээд холоос зураг авч эхэлсэн юм.

Шороон далан дундах олон жижиг хиймэл нуур үүсгэсэн байх агаад түүнийгэ тойроод хэд гурваар эгнэн сууж төмпөнтэй усаар шороогоо зайлах тэд үнэндээ биднийг бараг анзаарах ч үгүй байх шиг санагдлаа. Доош тонгойн төмпөн рүүгээ ихэд хичээнгүйлэн ширтэнгээ бага багаар ус нэмж зайлж суугаа хүмүүсийн олонхи нь бүсгүйчүүд харагдлаа. Ийнхүү зайлан зайлсаар төмпөнгийн ёроолд шаргал өнгийн элсэн ширхэг шиг зүйл үлдэх агаар тэр нь алт, харин тэдний нэрлэдэгээр “тоос” гэнэ.

Энэ мэтээр хуримтлуулсаар өдөртөө нэлээд “зузаан тоос”-той болдог бололтой. Хуучин уурхайн шороог угааж буй эдгээр хүмүүс бол “жижиг гар”-ын нинжа нар бөгөөд тэд найз нөхөд, гэр бүлээрээ зундаа ирж ажиллаад буцдаг. Тэдний орлого байнга ажилладаг нинжа нарыг бодвол харьцангуй бага, зарим нь их ашиг олно гэсэн горьдлого тээж ирээд юу л олохгүй хэдэн сар болж, өрөнд орох ч нь бий гэнэ. Заримдаа тэд аргаа барахдаа замын зардалаа олох болтугай гэж залбирч гуйж байгаад ухдаг сурагтай.

Өдөр шөнөгүй шороо малтаж олсон хэдээрээ хоногийн хоолоо чадан ядан залгуулдаг нэг хэсэг байхад нөгөө талд нинжагийн эл амьдралдаа сэтгэл ханасан, цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлсээр байх бодолтой, тэр бүү хэл гар аргаар олборлогсодын “техник технологийг сайжруулахад төрөөс анхаарахгүй байна” гэсэн юм ярих “нөхөд”тэй ч бас тааралдсан юм.

Жилийн дөрвөн улиралд уурхайн энэ л шороон далангууд дунд гэр орноо төвхнүүлж, энд удаан хугацаагаар "тогтвор суурьшилтай" ажиллаж амьдрахаар төвхнөсөн эдгээр нинжа чамлахааргүй ашиг олдог бололтой.

Тэд хэсэг бүлгээрээ нэгдэн баг болж ажиллах агаад, хол газраас ирсэн ядуу зүдүү нэгнийг хөлслөн, газрын гүн рүү оруулж шороо дээш нь гаргуулах зэргээр аминд халтай, аюултай ажлаа хийлгэдэг болох нь ажиглагдав. Иймэрхүү багийг голдуу нутгийн уугуул, бас ч гэж гайгүй бичиг үсэг тайлагдсан “нөхөд” ахлах аж.

Бидний ярилцсан 6-7 гишүүнтэй багийн ахлагч нь хэмээн дөч гаруй насны халамцуу эр өөрөө сайн дураараа ярилцлага өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлэн хүрч ирсэн бөгөөд тэдний багийн хүн тус бүр өдөрт дор хаяж 50.000-ийг олдог гэж хуучилсан юм. Тэдэнтэй ярилцсан тэмдэглэлээ дараагийн нийтлэлдээ толилуулах болно.

Егүзэр хутаг хоёр төрд зүтгэхдээ байгаль хамгаалалд ихийг хийсэн
Цагийн эрхээр монголчууд бид зарим аугаа хүмүүсээ зориуд “мартах” шаардлагатай болж байсан юм. Тэр үед бид монголыг дэлхийд алдаршуулсан Их хаанаа хүртэл ой санамжаасаа арчихыг хичээж асан нь үнэн болой. Азаар тэр цаг ард хоцорчээ. Зориудаар мартуулж байсан эх орончдын сүнс эх нутагтаа эргэж үр хойчдоо дуурсагдах эрхээ сэргээж байна.

Бүхэл бүтэн 60-70 жил дурсах ч эрхгүй байсан хүмүүсийн нэг бол Богд хаант Монгол улсын болон Ардын засгийн үед төрийн сайдын албан хашиж явсан Егүзэр хутагт Галсандаш билээ.

Өчигдөр буюу 6 сарын 10 нд Пума зочид буудлын хурлын танхимд Егүзэр хутагт Галсандашийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болов. Хуралд эрдэмтэн доктор Г.Аким, төрийн шагналт, эрдэмтэн, профессор Ш. Чоймоо, доктор С.Цогт-Очир тэргүүтэй хүндтэй эрдэмтэд, судлаачид, сэтгүүлчид оролцсон юм. Энэ түүхэн хүн Монголын төрд чин шударгуу зүтгэснийхээ хариуд коммунист засгийн илдэн дор толгой гудайсан эмгэнэлт түүхийг сөхсөн эл эрдэм шинжилгээний хурлаас олж мэдсэнээ толилуулахаар үүнийг үйлдлээ.

Монголын төр болоод шашны түүхэнд содон мөр үлдээсэн цөөн хэдэн хүний нэг бол Ардын засгийн үед хязгаар нутгийн ард олныг дагуулан түвшитгэх үүрэг хүлээн Зүүн хязгаарыг тохинуулах сайдаар тохоон томилогдон ажиллаж асан Егүзэр хутагт Галсандаш бөлгөө.

Егүзэр хутагт Галсандаш 1870 онд мэндэлсэн.1874 онд буюу дөрөвхөн настайдаа хутагтаар тодорсон нэгэн. Балчир наснаас бурханы шашны ном, зан үйлд суралцахын зэрэгцээ монгол бичиг, төвд, манж, хятад хэл бичгийг заалгаж, монгол аж төрөх хэв ёс, арилжаа худалдаа, уран дархан, газар орон судлал, ан амьтан, рашаан ус байгаль орчныг сонирхон судалж байжээ.

Тэрээр Егүзэрийн хийдэд түмэн олон шавь нар, сүсэгтэн олноороо хүрээлүүлэн, тэднийг соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн ажиллагаа явуулж, тухайлбал, ном хэвлэх, хивс нэхэх, уран дархан, гар урлал, жүжигчилсэн тоглолт буюу театрын урлагийг хүртэл хөгжүүлэхэд санаа тавьж эхлүүлж байсан байх юм. Энэ тухай тус эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан олон хүн өгүүлж байлаа.

Түүнийг монголын хамгийн анхны байгаль хамгаалагч, зоологич, судлаач байсан гэхэд болно. Түүний тарьсан хулс, улиас, бургас, хайлаас модод,  үржүүлэн нутагшуулсан тарвага, буга нь өнөөдөр Сүхбаатарын аймгийн Эрдэнэцагаан суманд байгалийн унаган төрхөөр өсөн үржсээр, урган цэцэглэсээр буй. Гагцхүү гэгээнтнийхээ бүтээж, үлдээснийг хайрлан хамгаалах, дэлгэрүүлэх сэтгэл хойч үеийнхэнд нь олон жилээр дутсан нь харамсалтай. Гэвч цаг эргэж байна. Түүний үр хойч нь ухаарах цаг ирж байгаад бахархах учиртай.

Егүзэр хутагт Галсандашийн төрийн үйл хэргийн талаар судлалд олон жилийн хөдөлмөрөө зориулсан буурал доктор Цогт-Очир гуай хэлэхдээ: “Егүзэр хутагт зүүн хязгаарыг тохинуулах сайдаар ажиллах байхад, Өвөрмонголын 49 хошууны 35 нь түүнд хамаардаг байсан.

... Бумцэнд, Дугаржав нарын цэргийг уналга хөсгөөр хангаж, өөрийн сүм дээр тэдний хүлээн авч, мөн зарим нэгэн тулааанд хамтарч оролцож байсан.

…1923 онд Монгол улсад засаг захиргааны өөрчлөлт явагдах хүртэл энэ төрд зүтгэсэн…Егүзэр хутагт Галсандаш бол Монгол Улсын тусгаар тогтнолд үнэнч байж, ардын хувьсгалыг тун дэмждэг, энэ засаг төрийг сайн цагийн авчирна гэж итгэдэг байсан нэгэн болой” гэж илтгэлдээ дурьдсан юм.

Судлаач, доктор Баярсайхан илтгэлдээ: “…Цэцэн хан аймгийн номт мэргэн Егүзэр хутагтын шавь отог, ламын хошуу нэртэйгээр Эрдэнэцагааны нутагт шавийн хошуу бий болсон. Овгийн байдал нь хатагин, боржигин, авга, хуучид, юншээбү, онход, үхэр цахар, урианхай зэргэг голлох ястанаас гадна өөр олон овог үндэстнүүд тэдэнд нэгдэж байжээ. Тухайлбал, 1919 онд буриадаас Егүзэр хутагтад шавиар орохоор180 гаруй хүнтэй 40 орчим өрх ирснийг хүлээн авч байжээ.

Хутагтын шавиар орох нь алба татвар ба бусад хөнгөлөлт үзүүлдэг байсан тул ард олонд ээлтэй бөгөөд ашигтай байж. Тамгатай хутагтын засаг захиргааг эрхлэх байдал нь нэлээд чөлөөтэй түүнд харьяалсан шавь нарт илүү эрх чөлөөг эдлүүлдэг байсан. Егүзэр хутагтын өөр нэг онцлог нь байгаль хамгаалах, ард иргэдээ ахуйг нь өөд татахад чиглэдэг байлаа” гэсэн байна.

Энэ эрдэм шинжилгээний хурал дээрх өөр нэгэн сонирхолтой илтгэгч нь УИХ-ын гишүүн асан Ц.Одончимэд гуай байсан юм. “Говийн ноён хутагт Данзанравжаа”-г судлах ажилд идэвхийлэн зүтгэснээр “Равжаа судлаач” гэсэн нэрийг олоод байгаа Ц.Одончимэд гуайн тавьсан “Хязгаар нутгйин хоёр эрдэмтнийг жишин судалсан нь” илтгэл олны сонирхол татлаа.

“Равжаа хутагтыг жанч халсанаас хойш 13 жилийн дараа Егүзэр хутагт мэндэлсэн байдаг. Энэ хоёр хоёулаа монгол нутгаас эрдэм чадлаараа тодорч гарсан хутагтууд. Бусад нь гаднаас тодорсон.

Өвөрлөгч болоод ар хошуунд Егүзэр хутагт өргөн олноо шүтэгдэн, олон шавь нараараа хүрээлэгдсэнээрээ Равжаа хутагттай төстэй. Хоёул улааны шашныг дэлгэрүүлэгч хутагтууд байсан. Улааны урсгал бол эрх чөлөөг эрхэмлэгч монголчуудад илүү зохимжтой, хэрэгтэй гэж үзвэл цэрэг хөдөлгөх, ан хийх, газар шороо ухах, тариа ногоо тарих гэх мэт хэт хүлээснээс ангид шашин байсан.

Егүзэр хутагтын хийдүүд соёл гэгээрлийн төв байсан. Равжаа хутагт 1840 онд өөрийн хийддээ таван ухааныг заадаг, тэнд охид ч оролцож болдог байсан. Егүзэр хутагт Ардын засгийн үед анхны сургуулиа байгуулж мөн хүүхэлдэйн театр, урлан ажиллуулж байсан зэрэг нь Равжаа хутагттай төстэй.

Харин байгаль хамгаалал талаараа Равжаа хутагтаас илүү ажил хийсэн харагддаг. Равжаа хутагт ч бас энэ чиглэлээр багагүй зүйл санаачилж, Хамрын хийдэд 108 мод, сакура тарьж байсан. Гэхдээ Егүзэр хутагт илүү ихийг бүтээсэн…

Хоёр хутагтын амьдралын төгсгөл нь төстэй, эмгэнэлтэй. Равжаа хутагт өөртөө зориулсан хорыг мэдсээр байж уусан. Егүзэр хутагтыг ардын засаг өөрийн үйл хэрэгтээ ашиглачихаад хүрээнд авчирч цаазалсан. Батцагааны. шоронд босоогоороо амь нөгчсөн гэсэн домог ч бий” гэж ярьсан юм.

Одончимэд гуай, Равжаа хутагт судлалыг эхлүүлж, түүний бүтээлийг ЮНЕСКО-ийн өвд хамгаалуулж чадсанаа дурьдаад, үүнтэй адил Егүзэр хутагтын бие даасан судлалыг хөгжүүлэн, хийдийг тохижуулах, музейн үзмэрт нь түүний хийдийн шүтээнүүдийг олж тавих хэрэгтэй” гэх мэт өөриймсөг зөвөлгөөг залуу судлаачид, нутгийн зөвлөлийнхөнд өгсөн юм.

Энэ өдрийн эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд тавигдсан, Егүзэр хутагтад хилс хэрэг тулган, цаазалсан тухай залуу судлаач Мөнхбаярын илтгэлээс хийсэн тэмдэглэлээ дараа үргэлжлүүлэх болно.