Nomad Green » Odnoo

“Онги Гол”-ын Ц.Мөнхбаяр “ЭКОЛОГИЙН БУРУУ БОДЛОГЫГ ӨӨРЧЛӨХ НЭГ ТОМ АЛХАМ БОЛСОН”
Түүхэн цаг үе болгон өөр өөрийн баатарлаг үйлстэнийг төрүүлдэг. Газрын доорх баялагийг зөвхөн ухаж авч, ашиглахаас өөр зүйл боддоггүй, байгалийг нөхөн сэргээх талар ямар ч ойлголтгүй тийм л үед Монголд уул уурхайн лиценз гэгч зүйл тарж, хүссэн хүн болгон эх орны маань хөрс шороог онгичиж эхлэсэн. Тэр  цагаас хойш нутаг ус, шазар шороогоо хайрлаж харамласан эх оронч иргэд өөрсдийн тэмцэлээ бас эхэлсэн юм. Энэхүү тэмцлийн гарааг манлайлж явсан хүн бол  Онги Голынхны Хөдөлгөөн”-ий тэргүүн Ц. Мөнхбаярт билээ.

Тэрбээр Монголоос анх удаа Голдман Байгаль орчны шагналыг хүртсэн юм. Хэдийгээр энэ хүн уг шагналыг аваад бараг гурван жил болж байгаа боловч манай “Номадгрийн”-ий уншигчдад сонирхолтой байх болов уу гэж үзээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Арван найм дахь жилдээ олгож байгаа дэлхийн байгаль орчны салбарын хамгийн том шагналыг Монгол хүн авсан нь эх болсон байгаль дэлхий, газар шороогоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн бахархал болох нь гарцаагүй.

Анх энэ шагналыг  Ричард Н. Голдман ба түүний эхнэр Рода Н. Голдман санаачилсан юм. Жил бүр дэлхийн зургаан тивээс тус бүр нэг идэвхитэй байгаль хамгаалагчыг шалгаруулж, шагнадаг уг шагналыг зургаан тивийн 70 орны 119 хүн гардан авсан байна.

-Ази тивээс Голдманы Байгаль орчны 2007 оны шагналын эзнээр “Онги Голынхны Хөдөлгөөн”-ий тэргүүн Ц. Мөнхбаяр тодорлоо гэж зөндөө хэвлэл мэдээллээр ярихыг сонсож явсан юм. Ийм өндөр нэр хүндтэй шагнал гардан авсан таньд хожимдсон ч гэсэн баяр хүргэе! Голдман шагналын талаар бидэнд ярихгүй юу?

-Голдман Байгаль Орчны шангал бол зургаан тивээс шалгаруулж олгодог дэлхийн дээд хэмжээний шангал юм. Энэхүү шагнал нь зүрх сэтгэлээсээ байгаль орчиноо хамгаалж, тэмцдэг энгийн, олон нийтийн санаачлагаар байгуулагдсан иргэний байгууллагын  хүмүүсийг олж шагнадаг шагнал. Нэг ёсондоо хувь хүнийх нь хувьд олгодог шагнал юм.

Энэхүү шагналын түүхээс товчхон дурдьяа. Энэ шагналыг санаачлагч Ричард Н. Голдман ба түүний эхнэр Рода Н. Голдман нар Нью Йорк Таймс сонинг уншиж байгаад Нобелийн шагналын тухай уншиж л дээ. Тэгээд ер нь хүн төрөлтхтөн орчин тойрондоо хийж бүтээсэн зүйлийнхээ төлөө яагаад шагнал хүртэж болохгүй гэж хэмээн бодсоны эцэст Голдман Байгаль Орчны шагналыг анх санаачлан эхлүүлсэн юм байна лээ.

Голдман Байгаль Орчны шангалын уриа бол “ONE PERSON CAN MAKE THE WORLD DEFENCE” буюу “НЭГ ХҮН ДЭЛХИЙГ ХАМГААЛЖ ЧАДНА”

Энэхүү шагналыг хүртэхэд таньд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Монгол орны байгаль орчинд бий болсон нөхцөл байдал. Монгол орон мөн миний өсөж төрсөн нутаг маш их өөрчлөгдөж, хүнд нөхцөл байдал үүссэн. Нүдэн дээр минь гол горхи ширгэн алга болсон. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө тэмцэж эхэлсэн дээ.

Байгаль Орчны өөр олон шагнал байдаг. Голдманы шагнал юугаараа бусдаас онцлог юм бол оо?

-Голдманы шагнал бол Байгаль орчны дээд шагнал юм. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шагнал гэдгээрээ бусад шагналаас онцлог. Мөн жил бүр дэлхийн зургаан тивээс тус бүр нэг хүнийг шагнадаг.

Голдман шагналын гол шалуур нь юу вэ?

-Шагналын гол шалгуур нь тухайн хүн гурван жил тууштай ажиллаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмэрээ оруулж байгаа эсэхийг нь хардаг. Энэ маш оновтой шалгуур гэж би хувьдаа үзэж байна.

Шангал хүртэх тэр мөчид таньд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Таны хэлсэн үг?

-Хүн бүрийн л адил маш их баярласан. Шагналаас илүү надад цаашид их үүрэг хариуцлага оногдож байгааг мэдэрсэн.

“ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЁРООЛГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ЭНЭ ДЭЛХИЙ ЗОЛИОСЛОГДОХ ЁСГҮЙ”

Одоо та цаашид байгаль орчны асуудлаар юу хийхээр төлөвлөж байна даа?

-Саяхан бид “Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал ирж, хайх, олборлохыг хорирглох тухай хууль”-ийн төсөсл батлуулсан. Монголчууд байгаль орчны асуудалд сэтгэлээсээ хандахаасаа илүү ашиг хонжоо хайдаг. Уг хуулийн төсөл батлагдсанаар, биднийг басамжлан, дорд үзэж байсан албан тушаалтнуудын хандлага өөрчлөгдсөн. Мөн Монгол улсын экологийн талаар баримталж ирсэн буруу бодлогыг өөрчлөх нэг том алхам болсон. Энэ бол “Голдман”–ы шагналыг авч байх үед миний бодож байсан зүйлийн нэг юм.Хуулийн төсөл долоо хоногийн өмнө батлагдсан. Одоо энэ хуулийн хэрэгжилтэн дээр ажиллаж байна.

Бид ийнхүү багахан хугацаанд ярилцсан юм. Монголд өнөөг хүртэл баримталж ирсэн байгаль орчны тлааарх буруу бодлогыг өөрчлөх цаг нь болсон гэсэн түүнйи үгийг энд дахин онцолмоор санагдлаа.

Саяхан болж өнгөрсөн Копенхагений дээд чуулган ч үүний чухлыг хэлээд өглөө. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигийг алхам тутамдаа мэдэрч, эх дэлхийгээ хүн бүр хайрлах хамгаалах ёстой юм гэдгийг  яс махандаа шингэтэл ойлгож эхэлж байх шиг байна. Монголчууд бид хөрсөн дорхи баялгаа худалдаж амьдрах болсон цагаас хойш байгаль хамгаалахын чухлыг ярьж эхэлсэн улс. Гэхдээ энэ асуудлыг дээд түвшинд бус харин доод  түвшинд буюу иргэний нийгмийн байгууллагаас эхэлж дуугарсан. Хэдийгээр Их засаг хуулиндаа байгаль хамгаалах тухай тодорхой заалт оруулж, хуульчилан мөрдүүлж байсан эрхтний түүхтэй улсын нэг гэдгээрээ бахархдаг боловч өнөө цагийнхан энэ талаар  ойлголт тун бага байдаг нь харамсалтай.

МОНГОЛЫН ЗАЛУУС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Дани улсын Копенгаген хотод НҮБ-ийн “Уур амьсгалын өөрчлөлт” дээд хэмжээний чуулган саяхан болж өнгөрсөнийг уншигч та бүхэн мэдэж байгаа билээ. Энэхүү бага хуралд 192 орны 1500 төлөөлөгчид оролцсон. Энэ чуулганы үеэр дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа гэж хэлэхэд ч багадах уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Киотогийн Протоколийг шинэчлэх зорилготой байсан  юм.

Дэлхийн лидерүүд Копенгаген хотод цугларан чуулж буй энэ үед Монголын залуучуудын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулсан  юм.  Монголын байгаль орчны талаарх мэдээ мэдээллийг түгээдэг “Nomadgreen”  . веб сайтын иргэний сэтгүүлч залуучуудыг  зохион байгуулсан “Дэлхий дулааралд Монголын үзүүлж буй “хувь нэмэр”" сэдэвт цуврал арга арга хэмжээнийн эхнийх нь хэвлэл  бага хурал байлаа. Энэ нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг дэлхийн цаг уурын дулаарлын асуудалд хандуулах зорилготой байсан юм.

Харин манай багийнхны зохион байгуулсан дараагийн арга хэмжээ нь оюутан залуусын дуу хоолойг сонсгох явдал байлаа.

УУР АМЬСГАЛЫН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО НЭГТЭЖ, ТАЙВАН БАЙДЛААР ЖАГСААЛ ХИЙЛЭЭ

Дэлхийнн цаг уурын өөрчлөлтийн талаарх санаа бодлоо илэрхийлэх Залуучуудын хөдөлгөөн өрнөж, байгаль экологийн зохистой байдлыг хадгалах  залуусын дуу хоолой  энэ өдөр Сүхбаатарын талбай дээр удтал цуурайтлаа. Уг хөдөлгөөнийг Монголын Ногоон Намын залуу гишүүд зохион байгуулж, Монголын залуучууд идэвхитэй оролцлоо.

Хасах 26 градусын хүйтэнийг үл ажиран залуучууд маань  бүтэн цагийн турш Сүхбаатарын талбай дээр 350 гэсэн тоо үүсгэн жагсчээ. Уг жагсаалын үеэр Дуурийн театарын хажуугийн 17 давхар барилгын орой дээрээс тэднийг зургийг авсан бөгөөд удахгүй энэхүү зургаа интернетээр цацаж, бусад улс орнуудтай нэгэн зорилгын дор нэгдэж буйгаа энэхүү зургаар харуулах аж.

Гадаа маш хүйтэн байсан учир залуучууд маань их даарсан харагдаж байлаа. Тэгсэн хэдий ч тэд нэгэн дуугаар”Уур амьсгалын өөрчлөлтийг бид өөрчилөх үү? өөрчилнө, бид чадах уу? чадна аа”хэмээн өөрсдийн уриаг давтсаар Сүхбаатарын талбайгаас Энхтайван найрамдалын ордон хүртэл алхсан юм.

Дараа нь тэд Энхтайван найрамдалын ордоны хурлын танхимд олон сонирхолтой лекц сонсож үйл ажиллагаагаа өндөрлөв.

Оюутан залуусын тавьсан лекц, илтгэлийн зарим хэсгээс товчхон сонирхуулая.

“Эрт дээр үед Монголчууд зөвхөн жилийн гурван сар махтай хоол идэж, үлдсэн саруудад нь цагаан хоол, цагаан идээгээр хоололдог байсан. Мах идсэн саруудынхаа дараа удаан хугацаанд заавал цагаан идээ, цагаан хоол сайн идэж гэдэс ходоодоо цэвэрлэдэг байжээ…”

“13 дугаар зууны Монголчууд ухамсарын өндөр түвшинд байсан юм. Тэд одоогийн Монголчуудаас 4-5 дахин бага хооллож, ундаалдаг байжээ. Өвлийн улиралд өглөө нэг аяга цай ууж, оройдоо ганц хоол иднэ. Харин зуны улиралд ан ав хийгээгүй л бол цагаан идээгээр хоололдог байсан түүхтэй. Тийч учраас Дэлхий дахиныг байлдан дагуулж чадсан юм…”

“Энэтхэг хүн жилд ердөө таван кг мах иддэг, Харин Америк хүн жилд 100 кг мах иддэг.

Ерөнхийдөө бид хамаг шим тэжээлтэй зүйлсээ мал тэжээхад зориулаад дараа нь нядалж, махыг нь идээд өөрсдийгөө хордуулдаг…”

ОЮУТНУУДЫН ДУНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөн “Монголын Ногоон Эвсэл” ТББ болон Тайвань дахь “Монгол, Түвдийн сан”- гаас хамтран хэрэгжүүлж буй иргэний сэтгүүл зүйн “Nomadgreen” төслийн залуу гишүүд 2009 оны 11 сарын 30-ний өдөр Хэвлэлийн бага хурал хийж, долоо хоногийн дараа Улаанбаатар дахь их, дээд сургуулиудын оюутныуудын хооронд “Даян дэлхийн дулааралд Монголын оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгуулсан юм. Цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн зохисттой байдлыг хадгалах талаар оюутан залуусын экологийн мэдлэг  хийгээд илтгэх чадварыг сорьсон энэ тэмцээн улсын болон хувийн Их дээд сургуулиудын 7 баг  оролцлоо.

Илтгэлийн уралдаанд МУИС, ШУТИС, ХААИС зэрэг манай улсын нэрхүнд бүхий томоохон их, дээд сургуулиуд, мөн  ЭкоАзи дээд сургуулиас тус тус оролцож, МУИС нэг дүгээр байр, Эко Ази хоёр дугаар байр, Хөдөө аж ахуйн их сургууль гурав дугаар байр тус тус эзэллээ.

Энэхүү илтгэлийн уралдааныг зохион байгуулсанаараа байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуусын мэдлэгийн түвшинтэй танилцаж, бие биенээсээ мэдэхгүй зүйлсээ суралцаж, тэднийг ниймгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах бас нэг алхам болж чадсан юм.

“GTZ”- ЭЭС “КОПЕНХАГЕНД ЯГ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?” СЕМИНАР

Копенгаген хотод болж буй хуралтай зэрэгцэн бас нэг үйл ажиллагааг GTZ  Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Копенгагенд юу болж байгаа вэ” гэсэн нэртэй оюутан залуус, ТББ-уудын гишүүд оролцсон нэг өдрийн семинарыг 2009 оны 12 дугаар сарын 13 –нд зохион байгуулав. Оролцогчидод тэнд чухам юу болж байгаа талаар мэдээлэл өглөө.

Семнарын үеэр өгсөн мэдээллээс та бүхэнд сонирхуулахад уг хурлаас шийдвэр гарах магадлал тун бага байгааг дурьдлаа. Учир нь хөгжингүй орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах амлалтаа өгөх болон буурай орнуудыг дэлхийн дулааралтай тэмцэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр нухацтай хариу хэлж чадахгүй байгаа нь шийдвэр гаргахад саад учруулаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://en.cop15.dk/

Монгол услын хувьд, Монгол улсын ерөнхийлөгч бусад салбарын төлөөлөгчидтэй Копенгагенд дахь хуралд оролцоод ирсэн. Тэдний нэг санаа зовж байсан зүйл гэвэл хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг хүн амынх нь тоонд хуваах асуудал байсан билээ. Учир нь Монгол улс нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаруулалтаараа нилээд дээгүүр байранд ордог.

Мөн семинарын үеэр орлцогчид GTZ , Германын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Барилгажуулалтыг дэмжих хөтөлбөр” -ийн хүрээнд барьж буй Эко Хаусд зочилон, танилцсан юм. Уг Эко Хаус хотхоныг Нисэхрүү явах замд барьж эхэлж байгаа ба эрчим хүчнийхээ 70-80 % -ийг нарнаас авах Германы технологийг ашиглан уг байшингуудыг барьсан аж. Тиймээс жилдээ ердөө л 370 орчим мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлөх юм.

Мөн дараа нь Улаанбаатар дахь цагаан хоолны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Монголын залуучууд нэг зорилгын дор нэгдэж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа нь үнэхээр бахархууштай хэрэг. Цаашид улам эрч хүчтэй, үе тэнгийнхнийгээ уриалан дуудсан идэвхитэй үйл ажиллагаа олныг зохион байгуулна гэдэгт иргэн би итгэлтэй байна. Би ч гэсэн тэдний нэг нь болсондоо баяртай байна.

Дэлхийн дулаарлын эсрэг Монголын залуу ногоонтнууд дуу хоолойгоо нэгтгэлээ
Press Conference on Mongolian "Contribution" to Climate Change

2009 оны 12-р сарын 07–18 ны хооронд Дани улсын Копенхаген хотод болох НҮБ-ийн “Уур амьсгалын өөрчлөлт” дээд хэмжээний чуулган болох гэж байна. Энэхүү чуулганы өмнө иргэний сэтгүүлчдийн дуу хоолойг дэлхийд хүргэх зорилготой “Nomadgreen” байгаль орчны мэдээллийн веб сайтын төлөөлөгчид хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

“Даян дэлхийн дулааралд Монголын хувь нэмэр” сэдвийн хүрээнд өчигдөр буюу 11-р сарын 30-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд дэлхийн дулаарлын асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, “Nomadgreen”–ий залуу гишүүд, “Ногоон эвсэл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, монгол оронд хэрхэн нөлөөлж буй талаар үндэслэлтэй, бодит мэдээллийг  сэтгүүлчдэд өгөхийг зорисон билээ.

Монголын залуу ногоонтны зүгээс Монголын ард иргэд болон залуусаа хандан та бид юу хийж чадах вэ гэсэн 11 зөвлөмжийг гаргалаа.

Press Conference on Mongolian "Contribution" to Climate Change

Удахгүй Дани улсын Копенхаген хотод болох уулзалтад явах гэж байгаа Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо солилцох, бидний дуу хоолойг хүргэх хүсэлт гаргахаар боллоо. Үүний тул Монгол улсын Ерөхийлөгчид хандаж биднийг хүлээн авах уулзалтын цаг хүссэн албан бичгийг хүргүүлсэн болно.

Мөн “Nomdgreen”–ий залуу гишүүд 12-р сарын 7-ны өдөр Улаанбаатарын их, дээд сургуулиудын экологи, биологийн ангийн оюутнууд болон “Nomdgreen”–ий иргэний сэтгүүлчдийн дунд тэмцээн зохиож, иргэний сэтгүүл зүйг оюутан залууст танилцуулж, дэлхийн уур амьсгалын талаар сонирхолтой яриа өрнүүлэх гэж байна.

Даян дэлхий дулаарал бол дан ганц Хятад эсвэл Америк улсын асуудал бус хүн бүрийн асуудал, ойлгох ёстой зүйл зайлшгүй мөн.

БИД ИХИЙГ ХИЙЖ, ӨӨРЧИЛЖ ЧАДНА!

АЗИЙН БЛОГЧИДЫН НААДАМД 「НОМАД ГРИН」ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО
BlogFest.Asia photo by Ripmilla

「Blogfest.Asia」: Es war ein Festival der Blogger und auch das Erste ueberhaupt. Es hat vom 6. bis 8. November in Hong Kong stattgefunden. Es haben ueber 200 Personen aus 20 Asiatischen Staaten, darunter Blogger, Vertreter der Organisationen und die Delegation von „Nomadgreen「, teilgenommen.

Die Teilnahme an diesem Festival der Blogger hat uns ermoeglicht, ausreichende Informationen ueber den Blog zu bekommen, die Blogger kennen zu lernen und auch von ihnen zu lernen. Besonders sollte unsere Mongolei, als Land mit Nachholbedarf, aktiv an solche Veranstaltungen teilnehmen, um die Kenntisse unsere Buerger zu verbessern und daraus auch Ergebnisse zu erzielen.

Teilnehmer von „Nomadgreen「 waren einig, solche Veranstaltung fuer die Blogger der Mongolei zu organisieren und diese im kommenden Jahr stattfinden zu lassen. Es ist angenehm euch zu informieren, dass viele bereit waren, uns in diesen Aktivitaeten als Berater zu unterstuetzen.

Was ist ein Blog? Ein Blog ist eine Art von Website und es ist so, dass Menschen ueber sich selbst oder ueber andere Themen frei schreiben und diese dann online mit den Anderen teilen. Zum Beispiel: Es gibt Blogger, die ueber Oekologie, Politik, Kultur oder einfach ueber privates Leben schreiben. Meistens, ist es mit dem privaten Leben verbunden.

Ueber 200 Teilnehmer-Blogger am Asien Festivals fuehren Blogs, um gesellschaftliche Themen zu ergreifen oder ihre eigene Heimat zu praesentieren. Ein Blogger aus Indonesien hat erzaehlt, dass Blogger das Image von Indonesien aendern koennten. Wenn man vorher nach Indonesien gegoogelt hat, bekam man Informationen, die keine angenehmen Eindruecke hinterlassen haben.

Nach unsere Präsentation von „Nomadgreen「 hat ein Teilnehmer uns gesagt: Ein Citizens Journalist ist auch ein Blogger, deswegen habt ihr schon über 100 Blogger. Wahrhaftig, unsere „NOMADGREEN「 hat schon über 100 Citizens Journalisten, die ihre Meinung vertreten und mit der Gesellschaft kommunizieren. Das heißt, dass wir in unseren Reihen über 100 Blogger haben. Blogger haben die Ähnlichkeit mit den Citizens Journalisten, weil sie freiwillig ihre wahrhaften und realen Informationen über die staatlichen und gesellschaftlichen Ereignisse mit den anderen Mitbürgern teilen.

АЛТНЫ УУРХАЙН БОХИР УС ОРХОН ГОЛЫН ЧУЛУУДЫГ ЦАГААН СУДАЛТАЙ БОЛГОЖЭЭ
Энэ удаа Орхон голыг хараад бас л цочирдов. Өмнөх нийтлэлдээ та бүхэнд алтны уурхайн бохир ус Орхон голыг ямар өнгө төрхтэй болгосоныг зураг болон нутгийн иргэдээс авсан ярилцлагаараа хүргэсэн.

Алтны уурхайн энэ аймшигт үйлдлээс хойш  хоёр сарын хугацаа өнгөрчээ. Мэдээж усны түвшин зун байснаасаа доошилсон байв. Харин голын том чулууд бүгд цагаан судалтай болчихсон цагаан хар өнгөөр алаглаж харагдах юм.

Яагаад гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ бол нөгөө голын эх дээр байрлах алтны уурхайнуудын хоёр сарын өмнө бохир усны далангаа нээснээс үлдсэн ул мөр.

Орхон гол болон Орхоны хөндийг Монголчууд бид андахгүй мэднэ. Энэ газар бол олон зуун жилийн түүхтэй газар билээ. Чингис хаан 1220 онд Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг байгуулах зарлиг гаргаж байсан.

Цагтаа хэр  баргийн жолооч гаталж чаддаггүй ширүүн урсгалтай гол байсан гэдэг.

Эдгээр алтны уурхай нь намар орой болж, цаг хүйтэртэл алт олборлоно. Өвөл ичсэн тэд дараа  жил дахин гарч ирээд ийм зүйл хийнэ гэж бодохоор дотор харлах шиг болж байна.

Орхон гол хоёр салаа болон урсдаг бөгөөд хүмүүс Хөгшин Орхон, Залуу Орхон гэж нэрлэдэг. Хөгшин орхон явсаар бидний мөн л сайн мэдэх Өгий нуурыг усаар тэтгэдэг. Өгий нуур бол энгийн нэг нуур биш, 129 төрлийн ховор, нэн ховордсон усны шувууд нүүдэлдэг ховор газар гэдэг нь тогтоогдсон. Гэтэл сүүлийн жилүүдэд Өгий нуур маш ихээр ширгэж байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлсэнээр нуур гаралтгүй болж, Хөгшин Орхон гол татарч нуур өөрийгөө цэвэрлэх чадваргүй болжээ. Усаар тэтгэгч ганц гол  нь иймэрхүү хүнд байдалтай байхад энэ нуур яаж ч  ширгэхгүй байхав дээ.

ГОВИЙН МАЗААЛАЙН ТАЛААР ТА ХЭР САЙН МЭДЭХ ВЭ? БИ ЛАВ МЭДДЭГГҮЙ БАЙСАН.
Цаг хугацаа өнгөрөх тусам бид байгалиасаа улам бүр хөндийрч, орчин үеийн техник технологийн гайхамшигийг магтан ярьж, нэг нэгнээсээ илүү гарахыг эрмэлздэг болсон. Хай сайгүй тэнгэр багандсан байшин барилга сүндэрлэнэ. Хааяа дэлхий энэ олон янзын байшин барилгыг даахаа болиод бид өөр гариг хайх юм биш гэж бодогдмоор. Шинээр хот баригдан, том хотууд өргөжин тэлэх тусам энэ дэлхий байгалийн чимэг болсон араатан амьтадын газар нутаг, хоол хүнс хорогдох нь ойлгомжтой.

Бидний  үеийн  залуус  хар багаасаа л хотын амьдралд дасаж, комьпютер тоглоом тоглож, орчин үеийн шинэ хэрэглээн дунд өсөж, байгаль, ан амьтаны талаар төдийлөн сайн мэддэггүй. Хотоосоо ч гарч үзээгүй хүмүүс олон байдаг. Хүрээлэн буй байгаль орчныхоо талаар хэдий чинээ ихийг мэднэ төдий чинээ байгаль, уул усаа хайрлаж хамгаалах ухамсар тогтдог.

Дэлхийн өнцөг булан бүр өөрийн гэсэн байгалийн онцлог, ан амьтан , ургамалтай. Монголд элбэг байгаа амьтан ургамал, төрөл зүйл бусад оронд байхгүй буюу нэн ховор тохиолдоно.  Гэтэл   Монголд огт байдаггүй, бидний амьдралдаа хэзээ ч сонсож,  хараагүй зүйлс Дэлхийн хаа нэгтээ байж л байгаа.

Мазаалай /Ursus pruinusos Blyth/ бол Махчдын багийн байвгайн овогт багтдаг. Дэлхий дээр 16 төрлийн  мазаалай  байдаг боловч өдгөө устаж үгүй болсоор Монгол оронд цөөн тооны мазаалай үлдсэн гэсэн олон улсын эрдэмтдийн судалгаа бий. Монголд байгаа цөөхөн хэдэн мазаалайн тоо толгой цөөрч, устах аюулд хүрээд байна.

Мазаалайг хааяа Говийн  мазаалай гэж дууддаг учир нь тэд говь цөлийн халуун, хуурай нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай аж. Тоо толгой нь цөөрсөөр одоогийн байдлаар Сэгс цагаан Богд, Шар хулсны нуруу, Атас, Ингэс уулын орчмоор цөөхөн хэдэн мазаалай амьдарч байна.

Мазаалай түргэн шалмаг хөдөлгөөнтэй, цайвардуу буурал үстэй, ойн хүрэн баавгайг бодвол давжаа биетэй, мохоо хумстай, жижигхэн нүдтэй. Мазаалай нь уулын бэл, сайраар ургадаг бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс идэхээс гадна мэрэгчид болон хорхой шавьжаар хооллоно. Бажууны үндэс нь говийн хуурай хөрсөнд гүн ургадаг ба түүнийг мазаалай шүд, сарвуугаараа ухаж авдаг байна. Мазаалайд идэш тэжээлээс гадна ус их чухал. Тиймээс голдуу задгай ус, булаг шанд бараадан амьдрана.

Тэд өвлийн улиралд хадны ангал, сухай зэгс бүхий шугуйд үхсэн нүхэндээ ичнэ.  Мазаалай нэг жилийн зайтай 1-2 аламцаг/бамбарууш/ төрүүлдэг учир үржил нь удаан явагддаг амьтан юм.  Эх нь бамбаруушаа биеэ дааж явах чадвар суух хүртэл нь дагуулж явна.

Дэлхийн дулаарал болон цаг агаарын өөрчлөлтийн 83% хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Сүүлийн жилүүдэд ган гачиг болж, цөлжилт нэмэгдсэнээр хөөрхий говийн мазаалай нарт идэх хоол хүнс ч олдохоо байж, өлсөж үхэхгүйн тулд айлын амбаар сав ухан онгичих болжээ. Идэш тэжээл хайн хэсүүчлэн явах нь олон эрсдэл авчирдаг. Тухайлбал цангаж үхэх, өлсөж үхэх, нэг нэгнээ барих, анчдын гарт орох, чононд барилулах зэрэг аюултай.  Харин эдгээр эрсдэлийг бууруулах зорилоор Говийн их Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодорхой хэдэн газар сонгож, хоол тэжээлээр хангах болсон байна.

Монгол улс 1953 оноос эхлэн  мазаалай баавгайг агнахыг хориглосон. Мөн ховор амьтдын өлгий нутаг ялангуяа мазаалайн гол амьдрах орчин болсон Алтайн өвөр говийг 1975 онд улсын тусгай хамгаалалтанд авч “Их говийн дархан цаазат газар”-ыг байгуусан. Харин 1995 онд Улсын тусгай хамгаалалттай газрын тоонд оруулсан билээ.

Гэтэл Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ няцаж, энэ жилийн дөрөв дүгээр сард Тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох лиценз олгохыг зөвшөөрсөн 86 дугаар тогтоолыг гаргасан байх юм. Энэхүү тогтоол гарсан даруй Хятадын уул уурхайн компани манай Говийн дархан цаазат газарт тоног төхөөрөмж, машин тэргээ аваачсан тухай нутгийн иргэд мэдээлжээ. Говийн дархан цаазат газарт говийн мазаалайгаас гадна дэлхийд ховорт тооцогдох хавтгай, хулан зэрэг олон ан амьтад нутгалдаг.

Энэ дэлхийн хойч үе болох залуус бид байгаль дэлхийгээ илүү сайн мэддэг, зүрх сэтгэлээсээ хайрлаж хамгаалдаг болно гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдийн паркд Диснейлэнд биш Шангрила зочид буудал баригдах гэж байна
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк бол хүүхэд бүрийн очих дуртай газрын нэг байлаа. Харин 2006 оноос уг паркийн үйл ажиллагааг нь зогсоож, дэлхий даяар хүүхдийн мөрөөдлийн ордон гэж нэрлэгддэг Диснейлэнд барихаар болсон.

Гэтэл одоо энд Диснейлэнд биш харин, Шангрила хэмээх томоохон зочид буудал барихаар Мицүбүши компани аль хэдийн үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байна.

Монголчууд ийнхүү хүүхдүүддээ зориулсан газраа бизнесийнхэнд алдчихаад зүгээр л хараад сууж байхад, дэлхий даяар алдартай аялал жуулчлалын 「Lonely planet」 -номын сэтгүүлч, гэрэл зурагчин залуу биднээс илүү сэтгэл зовинон энэ асуудлаар, Монголын Үндэсний ногоон эвсэлийн тэргүүн, Нийслэлийн Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай санал бодолоо солилцохоор ирсэн юм.

Удахгүй Ногоон Эвсэл, Ногоон нам болон иргэний нийгмийн бусад байгууллагууд энэ талаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Хүүхэд багачуудад зориулсан цорын ганц газраа харийнхны гарт алдахгүй, ядаж л хүүхдийн паркынхаа талбайг авч үлдэе гэсэн сэтгэлтэй аав ээж, хүүхэд залуус, иргэний нийгмийн байгууллагууд байвал дуу хоолойгоо нэгтэгхийг Ногоон эвсэл,Нийслэлийн Ногоон намаас уриалж байна.

Холбоо барих утас: 99173719, 1131456

129 ЗҮЙЛИЙН ШУВУУ ЦУГЛАДАГ ӨГИЙ НУУР МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
Сүүлийн үед залуус бид гадаад улс орноор аялахаасаа өмнө эх орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газаруудаар гэр бүл, найз нөхдийнхөө хамт зорин очиж үзэхийг эрмэлзэх болсон. Харин бид тэрхүү аялж байгаа газар нутгийнхаа онцлог шинж, утга агуулгыг тэр болгон сайн мэддэг бил үү?

Япон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БОАЖЯ-тай хамтран Өгий нуур дээр таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд мэдээллийн сургалтын төв байгуулж, энэ оны 08 дугаар сарын 14 нд албан ёсны нээлтээ хийх гэж байна.

Уг мэдээлэл сургалтын төв нь аялагчид, хүүхэд багачууд, орон нутгийн иргэдэд экологийн боловсрол олгож, Өгий нуурыг хамгаалах зорилготой байгуулагдсан аж. Мэдээлэл сургалтын төв нь Ус намгархаг газрын мэдээлэл сургалтын төв, орон нутгийн иргэдийн дэмжих төв, Судалгаа шинжилгээнийи төв гэсэн гурван хэсэгээс бүрдсэн. Өгий нуурын мэдээлэл сургалтын төв нь Өгий нуурын загас, шувуу, ургамал болон бусад түүх дурсгалт болон, байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх бүхий л мэдээллээр хангахаас гадна ирсэн зочид гийчдэд экологийн мэдлэг олгодог бүрэн цогц үйлчилгээтэй Монголын цорын ганц нуур болоод байна

Улаан номонд бичигдсэн ховор болон ховордсон шувууд Өгий нууранд чуулдаг бөгөөд нэг дор 129 зүйлийн шувууг олж харах боломжтой дэлхий дээрх цөөхөн хэдэн газарын нэг юм. Тиймээс Өгий нуурыг хамгаалах нь Монгол болоод дэлхийн байгаль экологийн өөрчлөлт, төлөв байдлыг судлах чухал асуудал болоод байна. Харамсалтай нь Өгий нуур жилээс жилд ширгэн доошилсоор байна. Өгий нуур руу цутгадаг гол заримдаа тасардагаас бол уг нуур гаднаас авах эх ундаргагүй болоод байна. Энэ байдал удаан үргэлжилбэл Өгий нуур маш түргэн хугацаан ширгэж алга болох аюултай хэмээн эндэхийн байгаль хамгаалах улсын байцаагчид ярьж байна.

Иргэний сэтгүүлч миний бие урьд нь хэд хэдэн удаа Өгий нуур дээр очиж байсан. Cүүлийн хэдэн жил нуурын ус татраад, ойр орчин нь ихэд гундаж жколгийн хувьд маг их доройтсон нь нүднээ илт харагддаг. Харин энэ удаа очихдоо Өгий нуурын онцлог, ач холбогдолыг олж мэдээд байгаль эхээс бидэнд заяасан дахин давтагдашгүй онцлог бүхий ийм сайхан газрыг ямар ч хамгаалалтгүй өдий хүрсэнд харамсах сэтгэл төрсөн. Экологийн боловсрол, хүрээлэн буй орчныхоо талаарх мэдээллийг хүүхэд залууст хүргэх нь маш чухал.

Бороо орсоныг далимдуулж алтны компаниуд алт угаасан их хэмжээний бохир усаа Орхон голруу урсгажээ
Орхон голын хөвөөгөөр аж төрж буй малчин ард иргэдэд Хонгор суманд нүүрэлсэн шиг аюул тун ойрхон байна.

2009 оны 07 сарын 13 ны өдөр манай сурвалжлах багийнхан Өвөрхангай аймгийн Бат Өлзийт сумаас 20 кмт орших Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар, Улаан цутгаланг зорьсон юм. Орхоны хөндийгөөр явж байхад голын ус маш их булингартай харагдана. Хэд хоногийн өмнө бороо орсон болохоор үерийн ус эргээсээ хальжээ гэж бодлоо.

Улаан цутгалан дөхөж явтал Орхон гол маань бүр нарийсч, тасрах шахсан атал усны өнгө нь хачин шаргал болсон нь гайхал төрүүлсэн юм. Буусан айлаасаа асуутал, Орхон голын эх дээр үйл ажиллагаа явуулдаг хоёр алтны уурхай бороо орсоныг далимдуулан бохир усныхаа даланг хоёр өдрийн өмнөөс задалсан гэж ярив. Бороо орсоныг далимдуулж, тэд алт угаасан мөнгөн ус, цинат натри бүхий усаа ийнхүү урсгадаг болсоор хоёр гурван жилийн нүүр үзэж байгаа аж. Үерийн ус буусан болгож итгүүлэх гэж зуны борооны улиралд зориуд хийдэг тэдний үйлдлийг нутгийн иргэд гэрчилж байгаа ч хянаж шалгаж, хариуцлага тооцдог хүн одоогоор алга.

80-аад километрийн цаанаас урсан ирэх алтны уурхайн бохир ус Улаан Цутгалан хүрэхдээ өнгө нь хувираагүйг бодоход энэ үйлдвэр ямар хэмжээний бохирдолтой, хэр их ус гол руу урсгаж байгаа нь ойлгомжтой биз ээ.

Ийм усанд амьд амьтан амьдрана гэдэг юу л бол. Нутгийн иргэдээс ийм зүйл олон удаа тохиолдож байна уу гэж асуухад, “Гурван жилийн өмнөөс алтны компаниуд үе үе зуны улиралд уг даланг нээдэг. Энэ жилийн анхных нь. Нийт гурван удаа Орхон голын ус уухын аргагүй улаан, цагаанаараа эргэлдэж байна” гэв.

Энэ мэт хичээн ч удаа иймэрхүү үйлдэл хийснийг бид мэдэхгүй шүү дээ.

Монгол орны төв хэсгээр урсах Орхон голын дагуу айл амьтан, хөл хөдөлгөөн харьцангуй их. Орхон голоос ундныхаа усны хэрэгцээг хангадаг, ойр орчимдоо булаг шандгүй айл амьтад яаж шуухан болгож байгаа бол гэж бодохоос дотор харалмаар. Хараад ч нүдэндээ итгэмээргүй ийм аймшигтай зүйлийг ямар хар дотортой, хүнээ байсан хүмүүс хийдэг байна гэх сэтгэгдэл өөрийн ирэхгүй төрнө.

Нэгэнт ирсэнийх хэдэн айлаар ороод гарья гэж бодлоо. Голын дагуу байрлах малчин айлаар орж хэд гурван үг солив.

Малчин Булгаа: Орхон голын усны ундрага дээр “Монгол газар”, “Алтан Дорнод” компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс гадна, хувиараа гар аргаар алт олборолгочид олон бий. Манайхаас жоохон уруудаад голын эрэг дээр загас үхсэн байсан. Энэ хавийн айлууд улааны голоос л ундныхаа усыг авдаг.

Байгаль орчны байцаагч А. Даваасүрэн: Мэргэжлийн хяналтынхан голын усанд шинжилгээ хийлгэхээр усны дээж аваад явсан. Жил бүр л ингэдэг, гэвч ямар ч хариу мэдээлэл ирдэггүй.

Алтны компаниуд дээр очоод хэлэхээр бид бохир усныхаа даланг тавиагүй гэдэг. Уг нь бол Алтан Дорнод компанийн үйл ажиллагааг нь зогсоосон боловч нууцаар алт олборлосоор л байна.

- Яг хэдний өдөр хэдэн цагийн үед Орхон гол ийм байдалтай болсон бэ?

-2009 оны 7 дугаар сарын 13-ны 14 цагийн үед голын усны өнгө хувирч эхлэхийг анзаарсан.Гол үерлэх хэмжээний тийм их бороо ороогүй, үерийн ус байх ямар ч үндэслэлгүй.

Нутгийн иргэд, байгаль орчны байцаагчид ийн ярьж байна.

Голын уснаас дээжийг авч шинжилгээнд өгье гэж бодоод холбогдох газар хандтал, усны найрлагыг бүрэн тодорхойлох шинжилгээг манайд хийдэггүй, хэрэв хүсвэл Япон руу явуулах шаардлагатай гэв.

Тэнгэр хадсан үнээр зөвхөн хүнд металлын хэмжээг тодорхойлох боломжтой гэнэ. Орхон гол руу нийлүүлсэн уурхайн усны химийн элементийн бохирдлын хэмжээг тогтоохын тулд дор хаяж 4-5 төрлийн хүнд металлыг тодорхойлох шаардлагатай аж.

Байгаль орчны доройтол, гол усны бохирдолын төлөө санаа зовж явдаг жирийн сурвалжлагч миний хувьд сэтгэл гарган байж, тэр холоос авчирсан усныхаа зөвхөн ганц элементийг тодорхойлуулахын тулд 60 гаруй мянган төгрөг төлнө гэдэг арай л ахадсан үнэ санагдлаа.

Жил болгон ирж сүр дуулиантайгаар шалгаж дээжийг нь авч явдаг мэргэжлийн хяналтынхан энэ талаар ямар нэг хариу өгөөсэй

АМЬ ҮРЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭЛЖ 1000 ЗУЛ ӨРГӨВ
Одоогоос яг нэг жилийн өмнө 7 дугаар сарын нэгний өдөр Монголын түүхэнд нэгэн хар мөр үлдээсэн аймшигт өдөр тохиосон билээ. Олон олон жирийн иргэд тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болсноор барахгүй таван сайхан залуугийн амь насыг авч одсон юм, энэ өдөр.

Алтан амиа алдсан таван залуугийн дөрөв нь буудуулж нэг нь МАХН-ын байран дотор угаартан үхсэн. Өнөөг хүртэл буруутай эзэн нь тогтоогдоогүй байгаа энэ балмад үйл ажиллагаа давтагдахгүй гэх баталгаагүй гэсэн айдас ард иргэдийн дунд байсаар байна.

7-р сарын нэгний энэ өдрийг ардчилал хүний эрхийг дээдэлдэг хүн бүхэн сэтгэл эмзэглэн дурсаж, ард иргэд Сүхбаатарын талбайд 21:30 минутанд 1000 зул өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулаа.

Үймээний үеэр амь насаа алдсан залуусын дурсгалыг хүндэтгэх хөшөөний шав тавих газарт хүмүүс очиж, Гандантэгчилэн хийдэд буяны ном уншиж, 「Глоб интернэшнл」 төрийн бус байгууллага онцгой нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчилан эр зоригтой ажилсан сэтгүүлчидэд 「Хэвлэлийн эрх чөлөөний」 шагнал олголсон юм. Мөрөөрөө явж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан залуусын ар гэр, төрөл төрөгсөдийн нь гашууг нь хуваалцах гэсэн ард иргэд Сүхбаатарын талбайд олноороо цугласан байв.

Амь насаа алдсан нэгэн залуугийн ах , 「Бид Монголын төрөөс монгол хүний үнэ цэнийг уландаа бүү гишгээсэй гэсэндээ 48 бичгийг үйлдэж Монгол улсын Ерөнхийлөгч болон холбогдох шатны бүх газарт хүргүүлсэн. Бид бүтэн жил халуун халж, хүйтэнд хөрч энэ асуудлын учирыг олох гэж явсан боловч өнөөдрийн байдлаар бүтсэн зүйл маш бага. Талийгаач нарт дурсгалын хөшөө босгох газрын зөвшөөрлийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Төлөвлөсөн ёсоор бид өнөөдөр 12 цагт хөшөөний шав тавих ёслолыг хийх байсан боловч Нийслэлийн засаг дарга Мөнхбаяр 14:00 цагт Нийслэлийн Иргэдийн төлөөлөчидийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн хариу өгсөн учир бид шав тавих ёслолоо хойшлуулаад байна. Шинээр сонгогдсон ардчилсан ерөнхийлөгч Ц. Элбэгдорж газар олгохыг зөвшөөрсөн учир газрын зөвшөөрөл бүтнэ гэж бид найдаж байна. Ардчилсан төрт нийгэмд монгол хүн, бидний үр хүүхэд маань амгалан тайван амьдраасай, ийм зүйл дахин битги й давтагдаасай, хойч үе маань үргэлж энэ бүхнийг санаж яваасай гэсэндээ амь үрэгдэгсэдийн хөшөөг босгохоор санаачилсан юм」 гэлээ.

Үймээний үеэр тархиндаа хүнд бэртэл авсан 「Өнөөдөр сонин 「-ы гэрэл зургийн сурвалжлагч Б. Бямба-Очир сонинд өгсөн ярилцагадаа: 「Зөвхөн Монголд ч биш энэ дэлхийн хаана ч дахин давтагдаж болохгүй тийм гашуун, аймшигтай үйл явдал болж өнгөрсөн. Монголчууд бид ингэж ухаанаа алдах ард түмэн биш сэн. Жагсаал цуглаан олон болдог ч ийм хэрцгий үйл явдал болно гэж хэн ч төсөөлөөгүй. Надад зургийн аппаратнаас өөр өөрийгөө хамгаалах юу ч байгаагүй. Ганцхан сэтгүүлчид ч биш, хэв журам сахиулагчид ч өөрсдийгөө хамгаалах туршлага дутаж байсан」 гэжээ. Хүн хүнээ хайрлах нинжин сэтгэл Монголчууд бидэнд дутаж байна. Эрх мэдэл, атаархал, өшөө хонзоноос болж юу ч хийхээс буцахгүй болсон өнөө цагт хүн бүр ухаалаг шийдвэр гаргаж, нэг нэгнээ хайрлан хүндэтгэж амьдарцгаая.