Author Archive

Чингис Хааныг “Ногоон” эзлэн түрэмгийлэгч гэж нэрлэжээ

Ням, Үхэр сарын 13th, 2011

Монголын Их хаадын тухай гадаадын хэвлэл мэдээллээр юу гэж бичиж байгааг уншигчдадаа хүргэх нь сонин байх болов уу.  Уг материалыг монгол хэлээр хөрвүүлэн толилуулж байна.

http://www.dailymail.co.uk/sciencetech/article/Энэ сайтаас мэдээллийг англиар унших боломжтой.

Монголын төрийн Их удирдагч Чингис Хаан нь 13-аас 14-р зууны үед агуу том гүрнийг байгуулахдаа олон олон газар нутгийг эзлэн түрэмгийлжээ. Тэрээр олон жилийн цуст байлдан дагуулалтандаа нийт 40 гаруй сая хүний аминд хүрсэн гэж  судлаачид үздэг. Түүгээрээ дэлхий нийтэд харгис хэрцгийгээрээ алдаршсан түүнд эрдэмтэд саяхнаас дахин нэг цол өгөх болов.

Хүний цогцос хөрсөнд шингэж үгүй болохдоо агаар мандлаас нүүрсхүчлийн хийг сорж уусдаг гэнэ. Тиймээс Чингис Хааны маань бий болгосон 40 сая хүний цогцос нь манай агаар мандлаас 700 сая тонн СО2 –ийг сорсон гэж үзэж байна. Үржил шимгүй үхэжсэн газарт нүүрсхүчлийн хий их байдаг бөгөөд Чингис Хааны эзлэн түрэмгийлэлтийн дүнд их хэмжээний нутагт ой үүссэн гэж эрдэмтэд тэмдэглэжээ. (цааш)