Nomad Green » dorjgotovariungerel

Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна
Увс аймгийг баруун таван аймгийн нэг гэж бодоод л ... сайхан хангайд жаргаж байж юугаа хийж нутаг орноо орхин Улаанбаатарт нүүдлэн ирдэг хүмүүс вэ гэж зэмлэн боддог бодлоосоо би татгалзлаа.

Яагаад гэвэл Увс аймгийн ихэнхи сумын нутаг дэвсгэр цөлийн хээр, говь шиг бэлчээрт нь харгана мэтийн ганц нэг талхлагдалыг тэсвэрлэдэг ургамал, ингэж хувирч өөрчлөгдсөн бэлчээрт цөөхөн хонь, ямаа зохицон үлдсэн байгаагаас малчин гэргий галдаа хийх ганц хомоолын төлөө газар дэлхийг хэрэн хэсч байна. Тухайлбал: араг үүрсэн авгай савраа сарвайлган  алхаад л... үзвээс ганц аргал, хомоол олдохгүй байгааг илтгэнэ.

Хан хөхий нурууны өвөр, Хяргас нуурын хойт хормойд ганц айлаас бас л араг үүрсэн авгай жижиг сүх барин зам хөндлөн гарав. Би эхлээд гайхаж байснаа төдөлгүй учрыг оллоо. Аргал, хомоол олдохгүй энэ газарт харганы хатсан үндэс, гишүүг цавчиж түлш бэлтгэх санаатай явааг хараад үнэхээр өрөвдөв. Тэгээд цаашлах тутам л түлшний эрэлчид тааралдана. Уулын бэлд нэг мотоцикльтай хүн тонголзоод юм түүж байх юм. Дахиад нэг гүвээ давтал УАЗ-469 машинтай хүмүүс харганы хатсан үндэс, мөчрийг түүж байх юм. Харин тэд нар хангайхан шиг биш юм. Харганы хатсан хэсгийг гараараа хугачин авч харагдана. Тэд харганы нялх найлзуурыг хараад мал идэг гэж бодоод үлдээж байгаа. Бүгд хоол цайгаа чанах түлшний төлөө бүх хүчээрээ тэмцэж байгааг харахад хөөрхийлөлтэй.

Гэтэл хангай газар тухайлбал Хөвсгөл, Булган аймгийнхан ойд унасан хатсан мод түлэхгүй зөвхөн залуу сайхан ургаа модыг хөрөөдөж аваад түлш гэж гэрийнхээ гадаа уул овоо шиг хураасныг говийн араг үүрч сүх барьсан авгайтай харьцуулахад юутай хангалуун, тансаг амьдарна вэ? гэж халаглана.

Тэгээд хангайхан үхрийнхээ баасыг хураахгүй гэрийг нь тойроод л эрээн тарлан новширно. Хонь ямааны хэвтрийг хашаанаас л гаргаж хураагаад шатааж байна. Хангайн айл бүрийн гадаа шатааж байгаа малын шивх байх юм.

Унасан мод, шатааж байгаа малын шивхийг говийн малчдад хүргээд өгмөөр санагдах юм. Санаа байвч унаа муутай гэгчээр хоосон бодохоос цаашгүй. Увс аймгийн говь талын малчид гэлтгүй ерөнхийдөө говийн малчид галд хийх түлшний төлөө хэдэн гүвээ давж эрэл болж байдаг. Говийн малчид зөвхөн цөөн тооны бог малтай үлдсэн байна. Хөдөөний айлын гадаа ганц нэг машин тосож давхих нохойноос өөр торойх юм бараг алга байна.

Гэрээ ачиж нүүдэг хөсөг тэрэг, малын хашаа, морь уяадаг шон зэрэг малчин мал бүрийг чимэж байдаг уламжлалт бүхэн устаж байх шиг санагдлаа. Дэнждүү газар буусан том том гэрийн гадуур бүрээс салхинд хөвхөлзөн сэвнэ. Үүнийг харахад үсээ хусуулсан хүний толгой шиг эсвэл юмаа мартаад явсан мэт сэтгэгдэл төрж байлаа. Ерөөсөө малчин айл зусаж байгаа дүр, зураг буухгүй байлаа.

Машин гэрийн гадаа давхиад ирэхэд үгэнд дурласан хүүхэд, томгүй л гэрээс чихцэлдэн гарч ирдэг хөгжилтэй гэмээр дүр зураг огт байхгүй болжээ. Энэ айл чинь хүнгүй юм болов уу гэж бодмоор. Нохой хорь гэж хашгираад ч хүн гарч ирэхгүй. Удаж удаж нэг хүн толгойгоо цухайлгаад нохойгүй гээд буцаад ороод явчих юм. Нэг л их цөхөрсөн хүмүүс ...

Зарим айлын гадаа цөөхөн тооны ишиг жижиг төмөр сараалжин дотор хорьсон харагдана. Бодвол цайны сүү залгуулдаг бололтой. Зуны дэлгэр цагт хар цай ууж байгаа айл бол зүгээр л хаа сайгүй тааралдах юм. Манай нутагт намар эрт хааяахан тугалаа эхлээр тавьсан айлууд л хар цай аягалж өгөхдөө баахан санаа зовсон байдалтай тугалаа махлуулах гээд ... гэж хэлэхдээ хэрэг хийсэн хүн шиг гэмшингүй байдагсан. Одоо ч хөдөө цайрсан байна. Халуун зунаар хар цай аялахдаа санаа зовж байгаа хүн алга, болдог л юм болж байгаа юм шиг байх юм.

Өвлийн зуднаар хамаг малаа барьснаа гайхан ярина. Малчин хүний өөрийн өрх гэрийн менежмент үгүйлэгдэж байна. Өмнө нь бид чинь өөрийн гэсэн менежменттэй байсан. Харин жинхэнэ утгаараа менежмент ороод ирэнгүүт малчин өөрийн уламжлалт менежментээ алдсан байна. Хэдийгээр социалзмийн үед цаанаасаа малчдыг харж үздэг байсан ч тэтгэвэрт гарсан хөгшдийг тэр бүр хараад байдаггүй, тэд өөрсдийгөө болгоод хязгаарлагдмал цөөн тооны хувийн малаар амьдралаа залгуулж халуун зун гэдсээ цайруулчихдаг, тэгээд үлдснийг хураагаад өвөл хэрэглэдэг л байсансан.

Хөмүүл, таана түүгээд вааран саванд ихээр дарж өвөлжин иддэгсэн. Хэнээс ч хараат бус өвөлжин буузандаа хийх ногоотой суудаг байлаа. Зун аргалаа түүгээд бөмбийтөл хураагаад өвөл санаа зовохгүй амьдардаг байсан. Гэтэл хаанаас юм хэн нэг шидтэн гарч ирээд бүх хүслийг нь биелүүлэх юм шиг л амьдралаа хаясан байх юм даа. Үүнийг тухайлбал өрх гэрийн менежмент алдагдсныг хувь хүний чадавхитай холбохоос өөр арга алга байна. Бид бусдаас хараат амьдарч байсаар хэдэн үеэ элээх билээ дээ.

Гэрийн баруун хаяанд уут уутаар нь гурил босгож тавьсан харагдана. Энэ л тэдний ганц өл залгуулж байгаа хүнс гэхэд хилсдэхгүй шахам болжээ. Бодвол дээр нь мах хачирладаг байлгүй хөөрхийс. Монгол уламжлалаар зун цагт гэдсээ цайруулах гэж үг байдгийг бараг мартагдаж байх шиг санагдана. Эл дүр зургаас харахад хэн хэдийд хэнд туслах вэ гэдэг дээр дүгнэлт хиймээр санагдана.

Бид нар малчдад өнөө идэх хүнсээр туслаад байх уу эсвэл өнөд хэрэглэх арга ухаанд сургах уу гэдгийг бодмоор байна. Хөлжиж баяжсан ч их л байх юм. Тэд малгүй болсон нэгийгээ зарцлан өл залгуулах аятай. Гэхдээ эзэн, зарцын харьцаа үүсэн боловч энд нэгнийгээ гэх монгол сэтгэл үгүйлэгдэж байна. Зарц хийгээд хийгээд өл залгах хоолтой байвал хэдийд өдөө нар харах билээ дээ.

Шинэ үеийн баячууд хүнийг өл залгуулан зарцлах арга ухаанд сайтар суралцсан байна. Өөрөө адилхан малчин байсан. Гэтэл овсгоотой тэр хэдэн мал илүү өсгөөд эзэн болсон байх юм. Тэхлээр хувь хүний овсгоо, чадавхийг хөгжүүлэх хэрэгтэй түүнд нь туслах хэрэгтэй мэт санагдана.

Эцэст нь хэлэхэд хангайд унасан шатсан модоор түлш бэлтгэн говийхонд хэдэн бороор борлуулах овсгоотой бизнесменүүд олноор төрөөсөй билээ гэж залбирна.

Хөвсгөл далай ээж мөсөн нөмрөгөө тайлаагүй байна
Хөвсгөл далайн эрэг дээр анх удаа ирлээ. Зуны сар дундаа шахуу орчихоод байхад далай ээж гэсээгүй л байна. Нуурын захаар 2 метр орчим газрын мөс хайлсан байна. Нэлэнхүйдээ мөсөн бүрхүүлтэй байлаа.

Яг энэ цаг мөч бол 2010 оны 6-р сарын 12 өдөр. Бид модон хүй арлыг харан нуурын эрэг дээр хоноглов. Нууранд усны шувууд огт харагдахгүй ч ойд хөхөө донгодсон сайхан өглөө нуурын захад сэрээд үнэхээр үзэсгэлэнг бишэрч далай ээждээ мөргөлөө. Далай ээжийн эрэг орчмоор олон өвөлжөөтэй, ер холдохгүй зусдаг малчид их байна. Далай ээжийг тэтгэх олон гол горхиудтай бараг л 10 км тутамд таарч байна. Зарим нэг горхины усанд загас их үхжээ. Загасны төрөл зүйлийг танихгүй ч 20 см орчим урттай загаснууд байна. Нэг дор 10 -аад тийм загас үхсэн байна. Тэр газар машин замын ойролцоо болохоор машинд дайруулсан юм болов уу гэж дүгнэх гэж оролдов. Гэтэл гол уруудаад үхсэн загасны тоо өсч байлаа. Яагаад ийм болсныг одоохондоо мэдэх юм алга. Нутгийн хүмүүс мэдэхгүй хараагүй л гэж байна. Бидний замд зөрсөн оросууд тэр орчим үдэлж байлаа. Ер нь замд орос ах нар гар гозогнуулан зөрөх нэг дулаахан. Бид нар хэзээ ч орос ах нартай найрсаг байх юм даа. Бодвол тэд монголтой танилцах л гэж яваа жуулчид болов уу даа. Далай ээжийн зүүн тал Ханх руу цаанаасаа оросууд орж ирж зугаалахгүй юм өөр зугаалах хүн тун ховор байхаа. Учир нь зам үнэхээр хүндрэлтэй явахад хэцүү. Намаг, балчигтай ой, хад чулуу үргэлж тааралдана. Бид 84 км зам явах гэж дөрвөн цаг зарцуулсан. Очиж уулзах гэтэл зам буруу орсон учир тэдэн рүү дөхөж очих боломжгүй байв. Нэг айлд орж энд ирсэн өөрсдийн зорилго чиглэлээ танилцуулав. Тэд нар баахан л америк, орос хүмүүсийн нэрийг хэлэн тэдний талаар сураг сонсохыг хүслээ. Монголчууд гэхээсээ илүүтэй гадныхан далай ээжийг сонирхон судалж байна. Дэвид хэмээх монгол авгайтай хүн бүх л төрлийн судалгааг тасралтгүй сүүлийн арав гаруй жил хийж байгаа талаар нутгийн хөгшин хуучлав. Яг ямар судалгаа хийдгийг та мэдэх үү гэвэл амьтан, ургамал ноднин бүр бидний өвөлжөө, хаваржааны талаархи судалгаа хийсэн гэв. Хэсэг оросууд ирж судалгаа хийдэг тэд юу хийдгийг мэдэхгүй бас ургамал, амьтан байх гэнэ. Нутгийн хөгшин яриан завсар хоолны амтлагч байвал цагаан идээгээр солих тухай цухайлгав. Тэд гадны хүмүүстэй бараа солилцоо хийж хэдийнээ сурчээ. Тараг, сүү, баяслагийг хоол амтлагч, лаазласан ногоо, жимсээр солилцдог юм байна. Бид ч гэсэн сүү тараг авч оронд лаазалсан загас, солонгос хоолны илүү гарсан амлагчаа өглөө. Тэд их л баяртай байгаагаас үзвэл бараа солилцоо ашигтай байсныг илтгэнэ. Далай ээж хэдийд гэсдэг тухай асуухад өдийд гэссэн байдаг энэ жил их хүйтэн байсан учраас оройтож байна. Гэхдээ нэг шөнө мөсгүй болдог гэв. Нэг хоногийн дараа ёстой хөгшний хэлснийг батлах мэт далай голоосоо харлан мөсөө зах руугаа түрсэн байв. Сүхбаатар хөлөг онгоц хөдлөх өдрөө хүлээн зангуундаа үүрэглэн зогсчээ. Гадаадын жуулчид Хатгал сум хүрээд буцдаг бололтой байна. Нуур тойрсон олон бааз отгоор хэсвэл ихийг мэдэх бололтой юм. Нутгийн хүмүүс нуураас амьдралаа тэтгэж бүр нуураа бусад үзүүлж мөнгө олох аргад гаршсан мэт харагдана. Говьд бол биднийг сонирхон байдгаа барин ирж сонин сонсох гээд суудаг. Энд бол байдаг нэг ашиг хайгчид эсвэл байгалийн сайхныг сонирхогчид гээд тоосон шинжгүй харагдана. Хатгалаас гарахад л бараг хамт шахам гарсан хоёр морьтон дахиад л Ханхын замд өглөөний цайгаа ууж байгаа харагдана. Тэр хоёр их зорилготой урагшилж яваа бодвол байгалаас ашиг хайч байх. Айлд хонохгүй гадаа хоноод л явж байх юм. Бас майхан саваа мориндоо ачсан хоёр өвгөнтэй тааралдав. Тэд юу хийж хөдөө, гадаа хонож явдаг юм бол. Тэд нэг нууцлаг үйлдэл хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Гартаа барьсан хүрз, зэвсэггүйгээс үзвэл тэд алт хайгчид бус нь тодорхой. Тэнд бас хүнд хэрэгтэй тэдний санхүүд нэмэртэй нэг юм байгааг мэддэг хүмүүс бололтой. Тэгээд би анчид л байгаль сүйтгэж явна гэж бодов. Нарийн гол хатлаад иртэл голын эрэг дээр нүсэр хар бараан юм хөшөө мэт зогсоно. Ойртоод ирвэл хүчийг үзүүлэхийг хүссэн мэт сарлагийн хар бух хөлдөхгүй зогсоно. Эндээ л хүчтэйгээ мэдэрсэн амьтан гэлтэй сүрлэг сайхан. Түүнийг хараад өөрийн эрхгүй хүүхэд байхдаа сонсож байсан хөгжилтэй гэмээр нэг хэллэгийн талаар бодоод инээд хүрлээ. Тэр нь "говьд хүн болж төрснөөс хангайд бүх болж төр" гэсэн хэллэг манай нутгийнхан дунд элбэг яригддаг байлаа. Тэрийг санаад үнэхээр үнэн үг юм шиг санагдав. Энд мал дураараа идээшлэн жаргаж байна. Хөвсгөл ай сав газарт мал ялангуяа сарлаг нэн таатайгаар идээшилж байна даа. Энд мал усаа угаад голын зүлэг шар шархийтэл зулгаан идэж байгааг хараад говийн малыг өрөвдөж байв. Задгай ус байхгүй. Гүехэн устай худаг бараадан эзнээ харуулдан өдрийг өнгөрөөнө. Эзэн нь хаагаа ханзартал ус татана. Тэгээд өдөржин худгийн дэргэд ус бараадсан мал үд өнгөрөөд бэлчээрлэх аядна. Уснаас холдоод бэлчээрт идэх юм маруухан гүйж гүйж нэг ургамал олно. Ингээд дүрслэн бодохоор үнэхээр говьд амьдрал хүнд. Дэлгэр цагт хангайд хүн малгүй жаргаж байна. Гэхдээ өвөл хүндэрвэл хаана ч адилхан байдаг л даа. Хангай хүмүүс өвс тэжээл сайтар бэлтгээд говийн малчидад зарж борлуулж болдоггүй юм байх даа. Малчид өвс тэжээлийн асар бага өртөгөөр үнэлээд сурсан болохоор энэ төрлийн бизнесс цэцэглэх боломжгүй байдаг байхаа. Үүнийг цэцэглүүлэх тал дээр арга хэмжээ авч чадвал хангай малчид зун найр гэсэж сэлгүүцэхгүй л өөрсдийн хөлс хүчийг дуслуулан мөнгөжиж болох талтай. Гэвч хэн үүнийг эхлүүлэх бэ гэдэг дээр гацдаг... Хөвсгөл нуурын эрэг орчмын амьдрал иймэрхүү л байна.

Ой мод огт дуусахгүй мэт авирлах юм, энэ хангайхан...
Хөвсгөл аймгийн ихэнхи сумд бурхан багшийн ивээлээр ус, ургамал, уул, тал хосолсон үзэсгэлэнтэй сайхан хангай нутагт дураар амьдарч хүссэнээ хийж байна гэхэд хилсдэхгүй байна. Малчин айл бүрийн гадаа уул овоо шиг хураалттай мод. Жигд хэмжээтэй ямар нэг зориулалтаар тухайлбал байшин барих гэж хөрөөдсөн мэт хураасан мод. Холтосны байдлыг харвал хөгцөрч хатсан хөх хар бус улаан бутарсан хүрэн зарим бүр давирхайтайгаа байх юм.

Тэгээд нэг малчныд бууж энэ хураасан модоор хэр том байшин барих вэ гэж асуулаа. Гэтэл малчин ихэд гайхаж энэ гадаах хураалттай түлээний модоор уу гэв. Тэгээд түлэх гэж зориудаар хөрөөдөж авчирсан юм уу, унасан хуучин мод түлшиндээ хэрэглэдэггүй юм уу гэтэл тэрээр ой цэвэрлэж унасан мод л түүж авчирсан гэж хэнэг ч үгүй зална. Тэрээр хэрэг биш дэв гэж бодон унааг авахгүй бол та нар ойгоор явж болохгүй хэцүү биз дээ гээд сонин юм ярьлаа. Түүнийг тэвдэж байгаа би ойлгож цааш яриулахгүй хүсээгүй.

Ганц энэ хүн хийж байгаа бус бүгд л хийж байгаа болохоор түүнтэй өөр сэдвээр ярилцах санаатай гэрийн зүүн урьд талд гарч байгаа утааг яах гэж байгааг сонирхон мал тамгалах гэж байгаа юм уу гээд бараг л айл бүрийн зүүн урьд талд суунаглах утааны талаар ярилцах гэж оролдов. Би угарсуулаад мал тамгалах цаг мөн билүү гэв. Нөгөө малчин бүр сандран бид нар хотныхоо хогийг шатааж байна. Үүнийг чинь хаяад нүүвэл газар орон бохирдуулдаг гээд л түгдчинэ. Тэхлээр би үүнийгээ түлж болдоггүй юм уу гэлээ. Тэр "болохгүй нойтон" гэнэ.

Тэдний гадаа буугаад л үхрийн баасанд хөл бүдчээд явахгүй байлаа. Энэ үхрийн баасаа нэг дор овоолж түлшиндээ хэрэглэдэггүй юм уу гэв. Тэрээр бас болохгүй нойтон гэв. Түүний яриа хангайд зөвхөн залуу нойтон мод түлшинд тохирдог гэсэн бодол төрүүлэв.

Судалгааны талбайд хүрэхийн тулд ой мод, уул даваа өсгөж уруудаж явахад байгалийн жамаар тухайлбал хүчтэй салхи, үерээр унасан мод маш элбэг, хөгцөрч муудан газарт хөглөрнө. Хээр, говийн хэн ч харсан шүлс сул асгармаар, халагмаар хайран...

Тэгээд би хангай хүмүүс унасан модоо яагаад түлдэггүй заавал шинийг хөрөөдөж түлж байгааг ер ойлгосонгүй. Энэ талаар ойлголттой болох талаар нутгийн хүмүүстэй яриа өрнүүлэх гэхээр өөр тийш явчих юм. Эцэст нь тэднийг зөвтгөхөөр шүтлэгтэйн холбоотой байдаг юм болов уу гэж бодлоо. Надтай хамт явсан хүмүүс байгалийн жамаар унасан модноос гадна хөрөөдөөд, хөрөөдөөд орхисон модыг хараад халаглана. Зарим нь бүр моднуудыг авч явж юм хийхсэн хөгцөрсөн модыг өөр эх үүсвэртэй нийлүүлэн түлш үйлдвэрлэх юмсан даан ч газар хол гэх мэтээр халаглан ярина.

Би дотроо энд ойн цоорхойд цаасны үйлдвэр барихсан гэж бодогдоно. Нутгийн хүмүүс бол хэдэн зуун жилээр түлсэн хэрэглэсэн одоо ч байгаа юманд өчүүхэн ч санаа зовох юмгүй байгаа нэн харамсалтай санагдана. Говьд үхрийн нэг ширхэг баас ч газар хэвтэхгүй. Үхэр адуу бараг байхгүй зөвхөн хонь ямааны хоргол, хэвтрийг түлшинд аргадан хэрэглэж байна. Энд хонь малын хэвтрийг бөөгнүүлэн зүгээр зорилгогүй шатааж байна.

Модыг түлшиндээ хайр гамгүй хэрэглэхээс гадна малын хашаа саравчийг энд тэндгүй бариад орхиод нүүсэн харагдана. Хээр, говьд бол малын хашаа нэг ширхэг л юм харагддаг. Энд 5-6 өрөө тасалгаатай үргэлжилсэн нүсэр юм барих юм. Тэр үргэлжилсэн нүсэр хашааны үүдээр дүүрэн малын ялгадас. Холоос айлын өвөлжөө хаваржааг харахад уулын өвөр доод бэлд нэг том тод хар юм лүглийнэ. Хүрээд ирэхэд нөгөө нэг янзын загвар хийцтэй өвөлжөө малын ялгадасанд даруулан эзэндээ хаягдсан байна. Энд модыг ер хайрлахгүй яаж бол яаж хэрэглэж байна. Өөрийн юм гэсэн сэтгэл энд алга. Уул усны сайханд бялуурч байна даа хөөрхийс. Азтай төрсөн ард түмэн уул усаа, модоо хайрлахгүй бол хэдэн жил дураар дургих билээ. Манай малчин ер хэнд ч би энэ уул усны эзэн тэгээд үүнийгээ үр хойчдоо өвлүүлэх юм гэсэн сэтгэл дутагдаж байна.

Тайваньд цайны тариалангийн тайлбарлагч эмэгтэй бид хүний юмыг зээлээр хэрэглэж байгаа буцахдаа эзэнд өгнө гэсэн гүн гүнзгий философийг нутгийн гэлтгүй монгол хүмүүсийн уураг тархинд суулгаж өгөх юмсан. Цаашлаад ухан бодвол бид ер нь их аминчхан хүмүүс бололтой. Зөвхөн өөрөө болж сайхан амьдарч байвал бидний хойч ирээдүйн хувь заяа бидэнд огт хамаагүй мэт санадаг.

Зам зуур хамт яваа хүмүүс дэлхий хөл бөмбөгийн аваргын тэмцээн яаж байгаа бол. Манайд багийн спорт зохихгүй. Ганцаарчилсан спортод л амжилт олно гээд ярина. Үүнийг эргэцүүлэн бодоод л би бид аминчхан хүмүүс гэж дүгнэлээ. Мөн жалга довонд ганц нэг гэрээр амьдарсаар байгаад бусдын дэм тусыг мартсан байдаг юм болов уу гээд тэр нь бүр генд удамшин үлдсэн юм болов уу гэж санагдана.

Тэгээд бид яагаад бусдыг бодож бусдын төлөө амьдарч болдоггүй юм бол. Ер нь ухаа орсон цагаас эхлэн гадны зээл тусламж гэдэг үгийг өдөр бүр л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсдог, бид хүнд тусалж байна гэдэг үгийг ер бараг сонсоогүй санагдана. Саяхандаа Сичуаны газар хөдлөлтөд нэрвэгдсэд цугларсан тусламж болох инээд хүрмээр 5000 доллор ч билүү юмыг цаг тухайд нь өгөөгүй хэзээ хойно хүргэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн зүйл телевизээр явж байсан. Ингээд бодохоор бид үнэхээр аминчхан ард түмэн. Тэр цугларсан далайд дусал төдий юмыг чинь бараг тэр өдөр нь элчин сайдаар нь дамжуулан хүргүүлж болдоггүй байсан юм байхдаа. Эсвэл хүнд тусалж үзээгүй хүмүүс чинь мартчихдаг юм болов уу. Сонин байгаа биз. Эцэст нь хэн нэгний нэгэндээ өгсөн зүйлийг ч дамжуулж чадахгүй болтлоо аминчхан болжээ гэж хатуурхмаар санагдлаа. Мэргэн та бүхний саналыг сонсоё.

Хөсөг тэргээр нүүдэг байсан заншил мартагдаж байна
Намайг хүүхэд байхад адуу мал багширсаар айлын нүүдэл ирдэг байсан. Хээрт тэмээн тэргээр нүүдэг байсан.

Дундаж нэг айл гэхэд л бараг 5-7 тэргэнд ачаалдаг байсан санагдана. Их л олон тэмээн тэрэг хөтөлсөн голдуу эмэгтэй хүн нүүж явдаг байлаа. Эрчүүд нь малаа туугаад л ... түрүүлж буйраа сэлгэсэн айлууд нүүдэл тосон ундалдагсан. Хөсөг тэрэгний цувааны эхэнд байх мухлаг тэргэнд настан, нялх балчир сууна. Удаахь тэргэнд уна, хана, тооно, дараагийн тэргэнд авдар сав цаашлаад малын хашаа хороо, хамгийн сүүлийн тэргэнд усны сав ачиж нүүдэг заншил хээрт байсан. Хамгийн эхний мухлаг тэргэнд номхон дөлгөөн ааштай гаршсан сайхан ат хөлөөд ... заримдаа айлын эзэгтэй түүнийг мухлаг тэргэн дотроос удирдана. Нүүдэл дагасан ноход элдэвт хэрэг дурлан уралдаж ядраад хэлээ унжуулан хөсөг даган шогшдогсон. Хээрийн нүүдэл иймэрхүү л байдаг байлаа. Сэтгэлд нэг сайхан дулаахан дотно санагддаг сан.

Гэтэл орчин үеийн малчдын нүүдэл огт өөр болжээ. Эрин үеэ даган хувирах ч байгаа соёлоо гээвэл бид хэн болох вэ? Хэнээс ч онцгойрох юмгүй хэсэг бүлэг хүмүүс болох байхдаа. Говь, хээр, хангай аль ч газарт нүүдлийн уламжлал алдагдаж байна. Өвөрхангай орох замд их л ачаатай хятад ачааны бэсрэг машин тааралдаж байлаа. Эхлээд би ер сонирхоогүй энэ хөөрхөн жижигхэн юм бас холын замд ачаа тээгээд амьдрал залгуулж байна даа гэсэн шүү юм л бодоод явж байлаа. Гэтэл орос 69 машин, пургон машин бүгд юм ачсан тэгээд бүр гэрийн тооно ачаан дээрээ даруулсан, ачааныхаа нэг талаас араг унжуулсан байхыг хараад энэ чинь нүүдэл байна гэж ойлгосон.

Зуны эхэн сар гарч байгаа болохооор малчид зунлангаа зорин яваа энэ бөлгөө. Өнгөрсөн өвөл хаа сайгүй тухайлбал Өвөрхангайд хатуухан хүндхэн зуд болсон. Тэгээд нутгийн малчид аймаг сум алгасан нүүдэлсэн. Тэд л нутаг буцаж нүүж байгаа энэ гэж бодож явсан. Энэ тухай хүмүүст бичие гэж бодоогүй. Хөөрхий алс холоос аргагүй биздээ унаа мал цуцаа биз гэж бодож байлаа.

Гэтэл зуны дунд сард зуслангийн буйраа сэлгэж байгаа малчид бас хятады"н пад пад" хэмээх бяцхан тракторт гэрээ ачаа нүүж байхтай Хөвсгөл аймгийн зүүн талын сумдаар явах хэд хоногт өдөр бүр тааралдана.

Эхлээд мал туусан явган нүцгэн эмэгтэйчүүдтэй тааралдана. Морь мал унасан нь цөөхөн. Говийг бодвол хангай газар урт хөлтэй мал элбэг харагдах боловч уналганд хэрэглэдэг нь бас ховордсон ажээ. Эмэгтэйчүүд пүүз гутлын оронцогтой өмдөн дээгүүрээ бас европ хийцийн цамц угалсан монгол биш төрхтэй хүмүүс л цөөн тооны малын араас үүрэглэн дагана. Хажууд нь хөөрхийс бидний мөнхийн хань үүлдэр нь муудсан хотны банхар хань болж яваа харагдана.Тэд замаар яваа машиныг нэг нүдээрээ ч тоож харахгүй байдаг л юм гэсэн янзтай гав ч гэхгүй шогшино.

Бараг хоёр цагийн дараа гэр бараа ачсан гурван падтай тааралдав. Падаа эрчүүд барьж хажуу талдаа бага насны хүүхдээ суулгасан малынхаа араас явж байна. Яагаад гэвэл тэдний ачаан дээр гэрийн тооно, ахуй хэрэгслийн зүйл байхыг үзээд тэр малын араас явж байгаа нүүдэл явж байна гэж ойлгосон.

Хангайн уул даваа мод хадтай газраар үхэр тэргэнд гэрээ ачаад нүүж яваа хүмүүсийг телевизээр олонтоо харж байсан боловч газар дээр нь ер харсангүй. Тэдний хэв маяг хэдийнээ өөрчлөгджээ. Хөдөөд эрэгтэй эмэгтэйчүүдийн ажлын хуваарь солигдож эмэгтэйчүүд голдуу малдаа явж, ид хавтай залуус буюу гэрийн эзэн техник жолоодон нүүдэл дагадаг болжээ.

Говийн малчид илүү үнэтэй техникээр нүүж байна. Тэд хэдэн ямааны ноолуурын буянд ингээ болов уу. Хангай малчид том оврын машин хөлөглөхгүй өөрсдийн хэрэгцээ хадлан бордоо бэлтгэхэд гол хэрэгсэл болох пад трактороор хөл залгуулж байна. Арга ч үгүй биз дээ зуслан бүртээ модон гэртэй болов уу гэж таамаглана. Тиймээс тэдэнд их ачаа ачих унаа хэрэггүй. Мод элбэгтэй хүмүүс модон тухайлбал дүнзэн байшинг бүх суурьших газартай барьдаг.

Монголын нүүдлийн соёл уламжлал энэ мэтээр алсласаар байна. Орон нутгийн удирдлага, настай буурлууд л тэнд ердийн хөсөгний ач тусыг олонтоо ухуулах хэрэгтэй юм шиг санагдана. Яагаад техникийн хөгжлийг хөдөөд нэвтрүүлэхэд дургүйцээд байгаа юм бол гэж уншигч та гайхаж байгаа. Энэ нь олон талын үр шиггүй зардлыг эзэндээ болон байгаль орчинд бий болгож байна.Ердийн хөсгөөр нүүхэд тэмээ малаа цуглуулж ирээд үнэгүй л нүүнэ. Техникээр нүүхэд тэр техникийн идэш хоолонд бас л нэг малаа барьж өгөх, зарах маягаар мөнгө олж худалдаж авна. Малчин хүнд бүү хэл төрийн албан хаагчидад ч бэлэн мөнгө нүдний гэм байдгийг эрх биш ойлгож байгаа биз та бүхэн. Бэлэн мөнгөгүй хүн техникт зарсан мөнгөөрөө хэдэн хүүхдийнхээ нэгний хөлд углах гутал авбал өөрсдөд нь хэрэгтэй баймаарсан.

Хоёрдугаарт тэд хаа сайгүй зам харгүй гаргаж тэр замаар газар мэдэхгүй хүмүүс давтан давхиж бүр тодруулж байна. Хөдөөгийн олон замыг улам олон болгож байна. Зам олон болох тутам бэлчээрийн газар төдий чинээ хумигдаж байна гэсэн үг.

Гуравдугаарт тэр техник эвдэрч хаягдахад хэнд ч хэрэглэгдэхгүй, дахин ашиглахгүй эд анги монголын хөдөөг дэндүү бохирдуулж байна. Айлын буйран дээр дахиад ирэхэд хэрэглэгдэх боломжгүй техникийн эд анги, аккуммилатор гэх мэтийг ил задгай хаяаад л явж байгаль орчныг санаандгүйгээр бохирдуулахад хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийг орчин үеийн малчин гэж хэлмээр байна.

Бид байгаль орчны бохирдлын талаар өргөн дэлгэр мэдлэгийг малчдад өгвөл эрх биш тэд ойлгох байх. Байгаль орчны бохирдлын талаар ер нь байгаль орчин талаархи мэдлэгийн малчдад өгөх цаг нь болжээ. Би тааралдсан малчидтай ярилцахад тэд маш сайн ойлгож байгаа боловч гарцаа мэддэггүй юм шиг санагдсан. Яагаад гэвэл нүүхдээ зарах бензиний мөнгөө хэрхэн хэмнэх талаар ярилцахад нүд илт сэргээд ирж байлаа. Ер зардлаа хэмнэх талаар боддог ч мөн л гарцаа мэддэггүй. Малчин хүнд боловсрол мэдлэг илүүтэй өгүүлэгдэж байна

Өвлийг мартагнуулсан Алшаа говь
Хээр, цөл, уулс хосолсон монгол орны баруун өмнө хязгаар Алтай  нутагт зун хэдийнээ айлчлан иржээ. Цаг агаар тогтуун тайван бороо, шороо ховор талдаа гэхдээ бэлчээрийн ногоо сайхан гарсан байна. Ном зохиолоос олж үздэг алдарт уулсыг өөрийн нүдээр харж бахархаж байлаа. Уулсыг ороон тойрсоор даваад л хуурай сайр руу уруудчих юм. Үнэхээр үлгэрийн юм шиг газар байлаа. Миний хүндэтгэдэг яруу найрагч Билэгсайханы нэгэнтээ уул ,уулсын орон, талын талын нутаг гэж хэлсэн үнэхээр гайхалтай мэдрэмж гэлтэй. Тал дээрхи үргэлжлэн тогтсон уулсын орон гэлтэй сүрлэг сайхан Алтайн цаад говьд өвөл хэзээ ч болдоггүй юм шиг налайна.  Буйлс цэцэглэж бусад сөөг ногоорсон байгааг харахад өвөл болдоггүй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Учир зам зуур тааралдах хээр, цөлийн хээрийн хэд хэдэн сумдын нутгаар дайран өнгөрөхөд улаан халцгай, зарим газраар жаахан ногоорох янз орсон байсантай харьцуулахад энд ерөөсөө өвөл болоогүй мэт харагдана.  Зарим газар мал дөнгөж ногоотой залгаж байв. Гэтэл энд ихэнхи сөөг цэцэглэж эхэлсэн байлаа. Миний мөрөөдөл Алтайн цаад говьд аялаж тэндхийн амьтан, ургамалан нөмрөгийг төрөл зүйлтэй сайтар танилцах  байлаа. Энэ цөл хөрсөн дээрээ ямар ч ургамалгүй ангасан газар мэт бодогдовч монголын нэн ховор, ховор амьтдын тааваараа амьдрах нутаг болдог гэхдээ хааяахан юу идэж байдаг юм бол гэж хүүхэд байхаасаа боддог байсан. Гэтэл цөл үнэхээр баялаг ургамлын аймагтай юм. Ууландаа ургахгүй ургамал гэж алга. Уулс хоорондын хөндий хуурай сайраар нэг наст  ихэвчлэн шарилж ургаж байна.  Дэлхийд ховордсон зөвхөн монголд 35 толгой байгаа мазаалай энд нутаглаж байна. Их говийн ДЦГ-ын захиргаанаас жил бүр мазаалайг ичээнээс гарах үед нэмэгдэл тэжээл тусгай мониторингийн  цэгүүд дээр тавьж өгдөг гэнэ. Мазаалай ичээнээсээ гарчихаад шууд л тэр тэжээл тавьсан мониорингийн цэгүүд  дээр хүрч ирж бэлтгэсэн тэжээл иддэг гэнэ. Энэ бол байгаль орчин ховордсон ан амьтныг хамгаалахад оруулж байгаа сайн туршлага юм. Мазаалай болгон мониторингийн цэгүүдийг мэддэг гэнэ. Нэг цэгийн тэжээлээ идэж дуусчихаад нөгөөх рүү нь явдаг. Мониторингийн талбай хоорондын зай 100 км-ээс дээш байдаг ч тэд төвөггүй л шилжиж явдаг тухай байгаль хамгаалагч нар ярьж байлаа.

Тэр цөлөөр явж байхдаа мөн л дэлхийд ховордсон хоёр бөхөд хавтгай тэмээтэй тааралдаж видео бичлэг хийв. Хавтгай төллөсөн байна.  Нэг ботго, хоёр тором, 9 том хавтгайтай тааралдав. Хориод км-ын зайд 12 хавтгай таарч байна гэдэг нь ямар ч утгаар авч үзсэн хавтгай тоо толгой өсөж байгааг харуулж байна. Хулан хэдэн зуугаараа сүрэглэдэг гэж сонссон ч гурван өдрийн турш нэг ч хулан харсангүй. Гэхдээ хулангийн баас их элбэг байсан. Үүнээс үзэхэд хулан ч элбэг идээшилдэг нутаг бололтой. Мөн аргалийн хэвтэр, баас, жим мөр элбэг байсан. Алшаа говь нь монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтдын өлгий нутаг юм байна.

Уулс хоорондын хөндий, хуурай сайраар заг, харгана, шар мод зэрэг цэцэглэсэн байв. Сансарын зургаар 2-р сард цөл хамгийн түрүүнд ногоорох урьдчилсан прогноз таарч байна. Очиж үзээгүй учраас энд хамгийн түрүүнд ногоорон гэдэг прогнозтой санал нийлэхгүй байсан гэвч газар дээрхи таарц сайн байна. Энэ сайхан нутаг зэрлэг ховор, ховордсон амьтдын орон гэр болохоос гадна алтын хайгуулчдын хөлд үрэгдэж байгаа нь нэн харамсалтай байна. Алтын хайгуулчдын мөр энд тэндгүй гарчээ. Тухайлбал Эдрэнгийн нуруу, хүрэн аарагт алтны нинжаа нарын зам хаа сайгүй сүлжсэн байв. Манайхан  их зуршилтай ард түмэн юм. Үдлээд мордохдоо орчноо бохирдуулаад явдаг. Алтны нинжаа нар явсан мөр, ухсан нүх дагуу " ах дүүгийн булш" хэмээн нэрлэгдэх орос ах нарын шпортын хоосон хайрцаг, усны пластик сав зэрэг зөндөө орхижээ. Ууж идсэн юм чинь хогоо аваад буцаж болдоггүй юм байхдаа. Ядахдаа сумын төв, суурин газрын хогийн цэг дээр хаягдал хогоо хаяж болдогүй юм болов уу. Тэр сайхан нутагт хогоо орхиод явдаг том зүрхтэн нинжаа нарт сануулахад байгальтай буруу харьцвал байгаль өөрөө хариугаа авдаг шүү.  Алтны нинжаа нарыг тусгай хамгаалалттай газарт нутагт оруулахгүй санаатай Их говийн хамгаалалтын захиргаа  эргүүл хийсээр байгаа ч бүрэн зогсоож чадахгүй байна.  Тухайлбал: алтны нинжаа нар эргүүлийг аргалан алтаа хайсаар байгаа бололтой шинээр гарсан зам энд тэндгүй дурайж байлаа. Хүн бужигнаад, техник түшигнээд  ирвэл дэлхийд ховордсон мазаалай, хавтгай хулан, аргал амьдрах орчноо сольж дайжина. Дайжаад хаашчих вэ. Онгон бүтэн үлдсэн газар нутаг манайд хэр байгаа билээ дээ.  Мазаалай хэдэн зуун км явж тэжээлийн нэгээс нөгөө цэг рүү нүүлдэг амьтад. Тэд их хөөрхийлөлтэй болох нь харагдаад байна. Яагаад гэвэл тэдний нүүдлийн замд аюулын дохио гангинах болно. Саваагүй нэгэн алтаа ухах мөрөө ухахгүй амьтаны амь бус таслах л байх.  Тэхлээр хөрсөн дээрхи амьдрал хөрсөн доорхи баялагаас болж сүйрч, устаж байгаа жишээ яривал маш олон байгаа. Харьцангуй онгон төрхөө хадгалан байгаа цөл урт удаан хугацаанд унаган байдлаа бүү алдаасай. Мөн ус ховор ч гэсэн тухай орчинд дассан зохицсон төрөл зүйл амьдардаг учраас энэ сайхан хязгаар нутаг минь бүрэн бүтэн байгаасай билээ гэж дотроо залбирч явлаа. Нинжаа нарч яахав хуулинд захирагдаад л зогсох үедээ зогсоно. Харин алтны том компаниуд бол юунд захирагдахгүй хөрсөн доорхи, дээрхигүй бүгдийг авна. Хайгуулын лиценз хэмээх галт бөмбөг бүү олгоосой. Хэрэв манай акулууд мэдвэл ч тусгай хамгаалалттай газрын статусаас хасаад уул уурхайн хайгуулын лиценз олгоход сийхгүй л хүмүүс байдаг шүү. Алшаа говь унаган төрхөө хадгалсан хэвээр байна. Тэхлээр ховор, ховордож байгаа ан амьтнаа амгалан тайван амьдрах орчноор хангая гэвэл зүгээр газар нутгийг ухаж төнхөхгүй байвал болох нь тэр гэж бодогдож байна. Болдогсон бол та бүхэн монголын үлгэрийн говьд зочилж байгалийн сонин тогтоцыг мэдрээрэй.

Алишан уулын цайны тариалан
Чаяа цайны аж ахуй тайлбарлагч эмэгтэй экосистемийн тэнцвэрт байдлын талаар  их санаа зовж, бид үр хүүхэддээ өвлүүлэх хөрөнгө гэдгийг их сайхан тайлбарлалаа. Тэрээр бид хүний юмыг түр зээлэн хэрэглэж байна. Бид буцахдаа үүнийг үлдээгээд явна бидний дараа үе хэрэглэнэ. Мөн бид зээллэсэн зүйлээ буцааж эзэнд өгнө гэсэн үг гэв.

Энэ нь бидэнд санаа өгч байна. Бид өөрсдийнхээ юмыг дуустал хэрэглэх  сэтгүйтэй. Манай тариалангийн талбайд дор хаяад салхины хаалт хамгаалалт  бараг байдаггүй. Бид өргөн уудам үржил шим сайтай нутагтаа гэж бодоод  хуучин талбайгаа шинэ талбайгаар солих талаар боддог байсан. Энэ бодол  бага зэрэг өөрчлөгдөж байгаа ч хэрхэн хамгаалах талаар бодол дутуу  хэвээр байгаа гэдэгт хүмүүс надтай маргахгүй гэдэгт итгэж байна.

Ер нь монгол орны өргөн уудам нутгаар хөндлөн гулд явахад тариалангийн  талбай олонтоо тааралдах боловч бүгд салхины хаалт хамгаалалт байхгүй л  харагддаг. Зөвхөн туршлага тавьж байгаа талбайд л салхины хаалт  хамгаалалтын зориулалтаар жаахан улиас зэргийг тариалсан байдаг.Тайваньтай харьцуулбал хатуу ширүүн уур амьсгалтай манай орын хувьд илүү  л хамгаалалт хэрэгтэй.

Тэгээд цааш нь тэр эмэгтэй экосистемийн тэнцвэрт байдалд хэрхэн хандаж  байгаа талаар ярив. Тэд өмнө нь цайны тариалангийн талбай соёл, хөрсний  үржил шимд муугаар нөлөөлж байна гэж үзээд хөрсөнд хуримтлагдан байдаг  өт, чийгийн хорхойг барьж загасанд өгдөг байжээ. Гэтэл тухайн  тариалангийн талбай ургац багасаж, хөрсний бүтэц өөрчлөгдөж эхэлжээ.  Яагаад хөрсний үр шим доройтоод байгаа талаар олон санал бодол уралдаж  хөрсөнд байсан өт, хорхойг устгасан нь буруу болсоныг ойлгож үүнийг  үржүүлэх тал дээр арга хэмжээ авчээ.

Өөрийн орны хөрсөнд дээр ургуулсан  бүтээгдэхүүн хэрэглэх нь хамгийн чухал гэж онцолж байна.  уулзалт Та бүхэн өөрсдөө хүнсний ногоо, жимсээ тариал импортын хамгийн муу  чанартай хүнс бүү ав гэж бидэнд хэлээд байх шиг санагдлаа. Хүний хөрсөнд  хэн хэрхэн ургуулсан нь мэдэгдэхгүй зүйл хэрэглэснээс өөрсдөө тариалж  хэрэглэх нь хамгийн зөв шийдэл. Бид хүнсээ ногоогоо тариалж сурч байгаа  гэхдээ жимсээр өөрсдийгээ хэдийд хангадаг болох бол доо гэж бодлоо.

Мөн  химийн бордоо хэрэглэхээс татгалзаж аль болох хөнөөлт шавьжтай биологийн  аргаар тэмцэж байгаа талаар ярихдаа тэд туулайг цайны тариалангийн  талбайд үржүүлдэг гээд туулай цайны тариалангийн шавьжийг идэж устгах ба  туулайг бүргэд барьж иддэг гэнэ. Бүргэд л дээгүүр нисч байвал тухай  газрын экосистем тэнцвэртэй байдал хадгалагдаж байна  гэж үздэг юм  байна.       Тэд химийн хор хэрэглэхгүйгээр биологийн аргаар хортон шавьжтай  тэмцэж экологийн цэвэр бүтээхдэхүүн "Алишан" цайгаа үйлдвэрлэж байна.

"Алишан" уулын цайны тариалангийн тухай шүлгийг чадан ядан хөрвүүллээ.

“Үүлсийн шүүдэр Алишаны оройгоор манантаад байна

Аагтай цай боловсроод  байна

Амт үнэр бүрдээд л байна, Аагтай цай амтлагдаад байна

Алишан  цайны нутагт зочилоорой

Уулсын сайханд аялаарай

Урам зоригтой бидэнтэй  уулзаарай.

Тэд цайныхаа чанарт үргэлж дэлхийд нэг номер байх ёстой гэдэг шаардлага  тавьдаг. үүнийхээ төлөө бүгд маш зохион байгуулалттай ажиллаж  байна.

Алишин цайны хамт олонд хүний юманд хүйтэнд цэвдэг ханддаггүйд  баярлаж байна.  Тэр нутаг хүн төрөлхтөний өмч гэсэн өргөн дэлгэрэг ерөөлийн үгээр  өндөрлөе

Тайваньчууд байгальд нэн ээлтэй ханддаг ард түмэн
Бид Тайвань нутгийн хойт хэсэг,  номхон дөлгөөн далай эмжээрлэн тогтсон сүрлэг уулсын дундах хувийн эдлэнд нэгэн шөнийг өнгөрүүлэх боллоо.  Хөтөч биднийг үдийн өмнө өндөр уулсын тогтоцын уран нарийнийг тааруулан барьсан шарын шашны нэгэн сүмэд авчирав. Эргэн тойрны уулс модод, газрын амьдлаг байдал маш үзэсгэлэнтэй.  Энэ сүмийг барихад 16 жил зарцуулжээ.

Сүмийн шав тавих газарт ургаж байсан модыг үндсээр нь суглан авч өөр газар шилжүүлэн байршуулж сүм баригдаж дуусангуут шилжүүлсэн модоо буцааж эх хөрсөнд нь суулгажээ. Тайлбарлагч энэ тухай маш ойлгомжтой тайлбарлаж байгаагаас үзвэл хаа нэгтээ бүтээн байгуулалт өрнүүлсэн ч орчин тойрныг бүү сүйтгээсэй, бидний туршлагыг бусад хүргээсэй гэдгийг сайтар ойлгуулах гэсэн мэт. Энэ бол үнэхээр байгаль орчинд халгүй үйл ажиллагаа өрнүүлэх сайн сургамж юм гэж бодлоо.

Сүмд орж хөтөчийн хийсэн бүгдийг дуурайн гүйцэтгэх явцад энэ үйл ажиллагаа их цаг барж байгааг гэнэт ухаарсан ч би нэгэнт л усыг уувал ёсыг дагна гэдэг эргэлтэд орсон байсан учир буцаад гараад гүйх аргагүй байсан. Сүм доторхи зохион байгуулалт нэн ихэмсэг, гэхдээ  олон шат дамжлага, нүсэр ажиллагаа байхгүй ч нэг л мэдэхэд тэр том хоосон гэмээр объектод хагас өдөр болсон байлаа.

Азийн зарим оронд очиж халуун дулаан орны хүмүүстэй уулзаж хурал зөвөлгөөнд хамт сууж байхад тэд биднээс нэлээн удаан сэтгэж , удаан хөдөлж байгаа санагддаг байсан. Миний энэ бодлыг батлах гэсэн мэт хагас өдрийн турш  сүмийн гурван заалтай танилцлаа. Миний бодлоор бол  хоёр цагийн дотор бүгдийг үзээд гараад явчихад хангалттай санагдсан. Хурдны ялгаа харагдаж байгаа ч  би эндээс байгаль орчиндоо хэрхэн ивээлтэй хандаж байгааг сайн туршлагатай танилцсандаа  баяртай байлаа.

Сүмээр аялсны дараа сүмийн шавь болон туслах сайн дурын ажилтнууд% бусад зочдын хамт маш том зааланд өдрийн хоол  идлээ. Эндээс суралцах юм их байна. Манай шарын шашны сүм хийд энэ туршлагыг  нутагшуулбал сүмээ өөрсдөө тохижуулж жуулчин хөгжүүлэх боломжтой мэт. Мөн хандив хаана нэгтээгээс царайчлах биш өөрсдөө хөрөнгө босгох чадвартай болох юм. Одоогоор манай сүм хийд өглөө нэг уншлага уншаад тэгээд хийдээ хаагаад лам нар хувиараа ном уншиж буян хийдэг. Үүнийг өөрчилж тэр хүн хийддээ өдрийн турш буян номын ажлаа хийх ба ар гэрээ элбэг хангалуун тэжээх орлоготой болох юм.

Аль ч нутаг орон хийддээ энэ туршлагыг авч хэрэгжүүлж болно. Сүм хийд ашгийн төлөө бус ажилладаг ч өөрсдөө дээшлэх өнгөжих тал дээр санаа тавихаа бас мартаж боломгүй. Сүм хийдээ өнгөлөг болгож бусдын өмнө нүүр улайхгүй байя гэвэл бага зэрэг бизнес хийх хэрэгтэй нь эндээс харагдаж байна. Энэ бол хамгийн зөв туршлага гэж үзэж байгаа учраас манай хийдүүдийг үүнийг хэрэгжүүлээсэй.

Манайд сүм хийдийн эргэн тойрон гороолж явсаар ядраад суух гэхээр сандал, сүүдрэвч гэх мэт амсхийх газар олддоггүй. Тэгвэл цайны газар нээчихвэл ядарсан мөн буян санасан нэгэн цай авч ууж хандив оруулах боломжтой.

Хоёр дахь туршлага:

Христийн нэгэн сүмийн захирал монгол орноос өвөлжих гэж ирдэг хэсэг нугасанд зориулж нуур бэлтгэснээ үзүүлэв. Өргөөшөө 10 м, уртаашаа 12  хэмжээтэй нууранд жил бүрийн 12 -р сараас 30-40 нугас ирж өвөлждөг гэнэ. Зарим жил тэр жижиг нууранд 100 нугас ирдэг тухай хуучилав.  Тэр нуурыг зөвхөн  шувуудад зориулан хамгаалж байдаг ба өөр зориулалтаар ашиглахыг хүсдэггүй  гэнэ.Нуурын эргэн тойрон сакураа мод тарьсан байна. Энэ уулын нуураас 10 м дээш өгсөөд номхон дөлгөөн далайг харахад хамгийн тохиромжтой цэг байлаа.

Дорнод Монголын өргөн уудам тал нутагт төрж өссөн миний хувьд тэр хязгааргүй их харлан харагдах далайг өглөөний манан доор харах боломж олдсонд  баяртай байлаа. Бидний хувьд  өндөглөх, зусах гэж ирдэг нүүдлийн шувуудад нуур бэлтгэдэггүй юмаа гэхэд байгаа нуурыг нь амар амгалан байлгах талаар боддог хэдэн хүн байдаг бол гэсэн бодол төрөв. Нуурыг хамгаалаад сүйд болдоггүй юмаа гэхэд зэгс шагшуургыг нь хадахгүй, хонь малаа оруулахгүй л байхад бараг хамгаалалт болно доо.

Гурав дахв туршлага:

Карен хэмээх найрсаг эмэгтэй эзэнтэй " Старвакс" кофе шопын үйл ажиллагаа бас авч хэрэгжүүлэх сайн туршлагын нэг байлаа. Тэр эмэгтэй 2007 онд энэ шопоо нээжээ. Энэ шопод Тайваны ерөнхийлөгч дөрвөнтээ зочилжээ. Биднийг зочилоход бас завгүй хоёр жижиг өрөө дүүрэн хүмүүс бодол санаагаа солилцож байлаа. Яагаад ерөнхийлөгч онцлон зочилдог тухай сонирхвол эднийх олсон цэвэр ашгийн 50 % -ийг байгаль орчноо хамгаалахад зарцуулдаг учир ерөнхийлөгч нэн хүндэтгэлтэй ханддаг юм байна. Мөн 1кг кофеноос 126 долларын ашиг олдог ч тариалагч түүний зөвхөн 0,2% олж авдаг тухай тус шопын менежер хуучилж байлаа. Эднийх орлогын 20% -ийг кофе тариалагч нарт зориулдаг тухай сонсоод үнэхээр сэтгэл хөдөлгөсөн.

Манай орны цай хоол хийдэг газар орлогын тодорхой хэсгийг байгаль орчинд зарцуулъя гэж бодох зав өгөхгүйгээр татвар, мэргэжлийн хяналтын дарамтыг хэрхэн аргалах талаар бодно. Тэгээд олсон жаахан орлогоосоо бага хэмжээний мөнгийг нөгөө дарамтлагдчын карманд хийнэ. Тэгээд ч тэд байгаль орчин гэж юу хэлээд байгааг ч мэдэх сөхөөгүй хүмүүс байдаг юм шиг санагддаг. Ер тэдний дарамт шахалтыг амжилттай давбал хэдэн сар амар амгалан хоол цайгаа хийдэг. Үүнийг бид хэнээс нуух билээ.  Амьдрал ийм л байна. Асуудлаа шийдсэн улс орон гэдэг чинь хувь хүний амьдрал ахуйг бус дэлхий ертөнцийн амьдрах орчинг хэвийн урт хугацаанд хадгалах тал дээр илүүтэй санаа зовж явдаг байна. Үүнийг нэг жишээ бол Тайван орон гэж хэлж болно.

Дээрх гурван туршлага бол хамгийн наад захын жишээ. Тайванчууд байгаль орчинд нэн элэгсэг ханддаг ард түмэн юм шиг санагдлаа. Яагаад гэвэл тэд атга газрын амтыг мэдэрдэг учраас байгаль хамгаалах үйлд сайн анхаардаг байж болно.  Манай асар уудам нутаг дэвсгэрээ хэзээ ч хэвээр байх юм шиг авирладаг. Хариуцлагагүй хандснаас цөлжилт хаа сайгүй нүүрлэж байна. Мал идэх өвсгүй турж үхэж байгааг өвөл бүр л Телевизээр харах болж дээ. Байгаль орчинтой хэн зөв харьцана тэр л ард түмэн хожино. Би хөтөчөөс газар хөдлөл, далайн шуурганаас айдаг гэхэд үгүй гэж байлаа. Үүнийг батлах гэсэн мэт уулсын орой, хажуугаар асар олон давхар хороолол босгосон байлаа. Энэ газар нутгаа гадарлаж л бүтээсэн байж таараа. Манай орны хувьд энэ гурван жишээг хэрэгжүүлэх боломжтой. Үүнийг эрхэм ншигч авгай тан нар ойр дотныхоо хүмүүст дамжуулаарай.

Цайнд чанасан махгүй зоог-Тайванд идсэн амтат хоол
Номадгрийн-ийн иргэний сэтгүүлчид бидний Тайван оронд хийсэн аялал үргэлжилсээр. Энэ удаад бид  Нанту нутгийн Чаяа хотын цайны фермерийн аж ахуйг зорилоо. Нанту нутгийн үзэсгэлэнт сайхан байгаль тэр дундаа Санмуун нуурын дэргэдүүр явсаар цайны тариалангийн талбайд ирлээ. Цайны тариалангийн талбайгаас нэлээд доор бараг 1 км орчим зайтай газарт бидний сууж явсан автобус зогсоолд тухлан үлдэж бид цааш явган аялав. Цайны аж ахуй руу явах зуур тариалангийн талбай зураг, далдуу модны зураг ер л өөртөө харагдсан бүгдийн зургийг камертаа буулгасаар явлаа.

Бидний зочилсон цайны аж ахуйн ганц том байшин уулын нэлээд дээр өндөрлөг тавцан дээр байна. Ганц том байшингаас өөр зүйл харагдсангүйд гайхасхйин, үйлдвэрлэл нь хаана явагддаг юм бол гэж бодсоор том байшинг нар буруу тойрсоор ертөнцийн зүгээр баруун талын хаалгаар оров. Бүх л үйлдвэрлэл энд явагдаж байна. Орох хаалганд цайг төрөл бүрээр нь савлан зарах мухлаг цаашлаад савлаж боох дамжлага байх юм.

Цай савлах дамжлагын зааланд цай нэрэх, чанах олон төрлийн данх сав, шилэн аяга зэрэг өрсөн урт модон ширээ, ханд байрлуулсан дэлгэц, 50-60 хүн суух сандал зэрэг харагдлаа. Зааланд хөтөчийг хүлээн зогсох зуур юу болохыг таамаглаж цай амсуулах юм байна гэсэн шиг юм бодоод зогстол өргөн өмд өмсч толгойгоо сайтар боосон, микрофон гартаа бариад дамжуулагчийг хажуудаа зүүсэн япон маягийн бүсгүй хүн орж ирлээ. Түүнийг орж ирэнгүүт л хаанаас гарч ирсэн бүү мэд заал дүүрэн хүн боллоо.

Тэр эмэгтэй цайны тариалангийн талбайн үүсэл, хөгжил, үйл явцыг тайлбарлав. Энэ үйлдвэр органик гурван төрлийн цай үйлдвэрлэдэг. Эдний энэ органик үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах гэж Тайваны олон газраас жуулчид ирдэг гэнэ. Дэргэдээ суусан Танжуун нутгийн эмэгтэйтэй танилцан ойр зуур хуучлав. 60 хүнтэй групп Тайчуун нутгаас ирж энэ үйлдвэртэй танилцаж байгаа гэнэ. Ихэвчлэн эмэгтэйчүүд байлаа. Тэд хөтөчийн үгийг маш сонирхолтой, гүн хүндэтгэлтэй  сонсоно.

Бид нар ер өөрсдийн амьдралтай зууралдаад өрөөл бусдыг сонирхдоггүй юм байна гэсэн бодол надад төрлөө. Энд бусдын хийж буйг сонирхож, өөрсдөдөө цаг гаргадаг ард түмэн юм. Хоёр давхарт цайны түүх дурсгалт зүйл хадгалах өрөөгөөр дамжин нэг давхар луу эргэн буугаад цай хийдэг жинхэнэ дамжлагатай танилцлаа.

Цай хийх их л амархан энгийн харагдана. Ногоон цай хийвэл шууд л навчаа хатаагаад ариутгаад болох нь тэр. Харин үолон цай, хар цай хийвэл хатаах температурт онцгой ач холбогдол өгдөг гэж тайлбарлаж байлаа. Хятадууд ногоон цай уудаг байхад Тайванчууд үолон цай илүү уудаг гэнэ. Харин хар цайг жуулчидад зориулж үйлдвэрлэдэг бололтой юм.

Цайны дамжлагатай танилцаад өдрийн хоолны цаг таарлаа. Тэнд таницсан хүмүүстэй өдрийн хоолоор үйлчилж байна.  Энэ хамгийн чухал бизнес санагдлаа. Миний бодлоор цайны аж ахуйтай танилцах тасалбарт өдрийн хоолны үнэ тусдаг бололтой юм. Цайнд чанасан махгүй хоол тун амттай. Шош, нишингэ тэргүүнтэнг ёоз ёозоор нь боловсруулан тансаг өдрийн зоог бэлтгэжээ. Нишингийг цайнд чанаад донжийг тааруулан таваглажээ. Бас цагаан будааг хар цайнд чанасан байна. Ер тэнд идсэн бүхэн үнэхээр амтлаг, цэвэр байлаа.  Үдийн хоолны дараа гадаах орчныг ажиглан зураг авч явтал ижил хувцастай сурагчид ирчихсэн манайхны хүүхдүүд шиг бие биенээ хөөж, дээр дороо орон ноцолдож тоглоно. Тэд бас энэ фермертэй танилцах гэж иржээ.

Тайлбарлагч эмэгтэй өөрсдийн цайн тариалангийн талбайн экологийн тэнцвэрт байдлын талаар маш дэлгэрэнгүй тайлбарлан ярьж байлаа. Тэндэхийн хөрсөнд байсан чийг хорхой өт зэргийг хөрс бохирдуулж байна гээд загасанд өгч байжээ. Гэтэл хөрсний сийрэгжилт, үржил шим буурч байгааг юутай холбож тайлбарлахаа мэдэхгүй нэлээд хугацаа өнгөрсний дараа хөрсөнд байх ёстой микроорганизмаа устгаснаа мэдсэн байна. Мөн тэд дан ганц зүйл тариалснаас холимог тариаланг чухал гэж үзэж байна.

Экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд байх ёстой зүйл нь зохих ёстой газраа байж л байх ёстой гэсэн хөдөлшгүй философийг ойлгосноо санаа зовохгүй ярьж бусад өөрсдийн сургамжаа харамгүй хуваалцаж байгаад баяртай байлаа.

Тайван орны газар ашиглалтын гайхамшиг
Тайван улс нь уртаашаа 400 км, өргөөшөө 140км газар нутагтай арлын энэ орны  газар ашиглалт үнэхээр гайхалтай байлаа.  Хойноос урагш сунаж тогтсон энэ арлын хэмжээ миний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 60% тэнцүү ч тэр арлын баруун хэсэгт л хамаг л том хотуудад төвлөрсөн байна. Асар уудам тал нутагтай харьцуулахад өчүүхэн жаахан тэр газрын ашиглалт, дэд бүтэц миний гайхширалыг төрүүлж байлаа.

Гаушин хотоос эхэлсэн аялалын зам олон хот, хотуудыг холбосон өндөр хурдны замаар явах зуур Тайван орны хөдөө аж ахуйн хөгжлийг харж явлаа. Зам зуур дайралдах цагаан будааны талбайг хараад энэ газрын тухай ярьж өгөхийг хүсэхэд энэ фермерүүд амьдардаг хөдөө нутаг гэв. Гэтэл тэр хөдөө нутагт дэд бүтэц маш сайн хөгжсөн их хотуудад сүндэрлэдэг гэж ойлгодог өндөр орд харш энд тэндгүй харагдана. Талбай хоорондын зааг ялгаа мэдэгдэхүйц гаргасан дөрвөлжлөн харагдах цагаан будааны талбайг тойрсон хашаа, хамгаалалт алга. Ойр орчимд нь мал бүү хэл нохой ч харагдахгүй юм. Санаатай, санаандгүй гадны нөлөө байхгүй нь тодорхой байна. Тэхлээр тэнд хашаа барих шаардлага байхгүй учир аж ахуйн зардлаа хэмнэж байна.

Үүнийг газар тариалангийн унаган соёлгүй өөрийн орны хувь хүний ногооны талбайтай харьцуулан дүгнэх гэж оролдъё. Хувь хүний ногооны талбай булаг шанд гол горхи бараадан 30-40 сот газар хагална. Түүнийгээ дэмий тэнэх золбин ноход, дүрсгүй жаал, мал амьтнаас хамгаалах гэж хамаг л мөнгө хөрөнгө хүч хөдөлмөрөө шавхан байж хашааны оромцог барина. Тэгээд хаа ханзартал ус зөөн байж услан жаахан юм хурааж аваад нөгөө талбайгаа бараг л нэг жил мартана. Дараа хавар ногоо тарих санаатай ирэхэд л нөгөө арай ядан барьсан хашаа нь алга болсон байдаг. Дахиад л хашаа барина. Иймэрхүү цикльд эргэлдсээр газар ашиглалт, газраас авах ашиг шимийг дээшлүүлж сайжруулж чадахгүй түүнийхээ боол болох ба маш бага ашиг олдог.

Тайваны хөдөө нутагт хэсэг хэсэг дөрвөлжилөн үүрлүүлсэн талбайн дунд 2-3 давхар хаус байх юм. Тэр хаус руу хүн машин ороход тохирсон нэг зам, бусад газарт цагаан будааны талбай товчоор хэлэхэд  дээр нь юм ургуулаагүй нэг ч сөөм  газар харагдахгүй юм.  Бидний хувьд тэгш газар ногоо ургуулдаг гэсэн хөдөлшгүй сэтгэхүйтэй. Тэнд уулын хажуу, уулын орой, хонхор газар хаана л бол хаана ногоо ургуулж байна. Бид уулын налуу хажуу шаталж ашиглаж сураагүй байдаг. Уулын хажуу тавцан болгон ашиглаж цагаа будаа тариалж байна. Дээд талын тавцангийн ус тухайн тавцанг усаар ханахад дараагийн налуу руу урсаж орохоор зохион байгуулж хийсэн байна. Энэ нь хэдийгээр тариачин хүний ухаан ч гэсэн малчин хүн үүнийг сурж болох юм.

Бид малд  сүргээ даган түүндээ захирагдан амьдарч ирсэн заншилаа бага зэрэг эвдэж өөрийн эрхшээлд газрыг оруулж ирсэн тариаланчдаас сурах хэрэгтэй мэт санагдлаа. Газар нутаг, бэлчээрийн даацаа тооцоолохгүйгээр мал сүрэг өсгөсний уршгийг монгол орны хаанаас олж харж чадах болсон. Ихэнхи газар нутагт бэлчээрийн даац хэтэрч бэлчээр хомсдож байгаа учир мал сүргээ өсгөх гэж улайрах бус малаа чанаржуулах үүний зэрэгцээ өөрсдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр болох тариалангийн аж ахуйг эрхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Зүгээр нэг газар тариалн хөгжүүлэх бус жинхэнэ соёлтой газар тариалан хөгжүүлэх хэрэгтэй. Тайванчууд органик газар тариаланг түлхүү хөгжүүлэх , органик хүнс хэрэглэх сонирхолтойн уулзсан хүн бүрийн амнаас сонсогдож байлаа.

Ихэнхи хүнс тухайлбал жимс жимсгэнэ, хүнсний ногоог Шинэ Зеландаас импортлдодог юм ч өөрсдийн хэрэгцээнд айл бүр бага зэрэг хүнсний ногоо тариалдаг. Замын хажуугийн алга дарам газарт хүнсний ногоо тариалсан байлаа.  Цэцэг их тариалдаг ард түмэн юм байна. Зургаан удаа хөөгдөж хамаг байр сууцаа эвдүүлсэн долоон удаа сэргээн босгож байгаа төмөр замын хажуугийн хэсэг газарт амьдран суугаа иргэд амьдрах газар нутаг нь мөнхийн бусдаас хараат байдалд байдаг ч гэрийнхээ үүдэндээ төрөл бүрийн цэцэг алаглуулан тарьсан байх юм.

Манайхан бол нэг хөөгдсөн бол мөнхийн хагас суугаа байдалтай л амьдарна. Тэгэж тухалж цэцэг тарихгүй. Цэцэг тарих бүү хэл жорлон барихгүй л хэдэн жил ч амьдарч чадна. Тэхлээр сэтгэхүйн ялгаа, уламжлал зэрэг олон зүйлээс шалтгаалан амьдарах орчинд хандаж байдаг. Бид нүүдэлчин сэтгэхүйгээ бага ч болтугай өөрчилж суурин сэтгэхүйд шилжих цаг нь болсон. Яагаад гэвэл сэтгэхүй өөрчлөгдөөгүй ч бодит амьдрал дээр суурин амьдрал хэдийнээ бий болсон. Тухайлбал дөрвөн улиралын нутаг бэлчээр хоёр болж байгааг дурьдахад хангалттай гэж үзэж байна. Хоёр газар  дөрвөн улиралын турш амьдарч байгаа мөртлөө тухайн өөрийн орчиныг тохижуулж чаддаггүй. Маргааш нүүх гэж байгаа мэт амьдардаг.

Тэхлээр бодит байдал ийм байхад сэтгэхүйд захирагдаад, залхуудаа дарлуулаад амьдарч болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Таг суурин суугаагүй ч хоёр ээлжийн бэлчээртэй товхийсэн тохилдог сууц барин тохижих цаг нь болжээ гэдэгтэй уншигч таа санал нийлэх байх гэдэгт итгэлтэй байна.

ХӨДСӨН ӨЛГИЙ, НЭХИЙ ДЭЭЛ ХИЙХ АРГАА МАЛЧИД БАРАГ МАРТЖЭЭ
Нүүдэлчин монголчууд эртнээс нааш энэ их өргөн уудам нутагтаа мал ахуйгаа хариулан амьдрахдаа дөнгөж төрсөн гярайгаас эхлэн хөлд орж байгаа хүүхдээ хөдсөн өлгийд өлгийдэж өсгөсөөр иржээ. Намар орой идсэн хонины нэхийг идээлж, элдэн ахуйн зориулалтаар ашигладаг. Голлон өвлийн ид хүйтэнд өмсөх хөдсөн дээл, дах, тэхтий, хүүхдийн өлгий, малын нэмээ зэргийг хийдэг. Хөрс зузаантай хөдсөн эд гэж тос даасан нүнжиг байлаа. Түүгээр хувцас хийж өмссөн хүн гурван ёсийн хүйтэнд ажирахгүй байдаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд европ хийцийн синтпон, өдөн хувцасаар түлхүү хэрэглэх болжээ. Ийнхүү цаг улирах тутам бид уламжлалаасаа холдож, цаг зуурын ялихгүй хүйтэнд осгож байгаа нь харамсалтай. Нэхий нь хүний биений арьсны амьсгалын солилцоог дэмждэг.  Синтпон хувцас биед агаарын солилцоо явуулдаггүй, дэмий л хөлөрнө. Нэхий бол чийг даахгүй ер экологийн цэвэр бүтээгдэхүүн гарцаагүй мөн. Хөдсөн дээл их л олон зууныг дамжин ирэхдээ улам л боловсронгуй болсон гээ би итгэдэг. Учир нь энгэр давхар байдаг нь ил задгай хээр хөдөө салхи энгэр лүү орохоос хамгаалдаг. Мөн өвөг дээдэс маань хөдсөн дээл дээр тусгай зориулалтын материалаар хээ зурж гангардаг, мөн хөдсөн дээлээ хялбархан цэвэрлэдэг аргатай байж. Өмсөөгүй удсан дээлийг цасан дээр гөвж нэхийний үсний завсраар орсон хог шороог арилгана. Улмаар халуун гал дээр дээлээ барьж нарийн саваагаар савж нэхийний үсийг салгаж биед наалдацтай эвтэйхэн дулаан болгодог байжээ.

Өвлийн хүйтэнд хөдөө явахдаа эмээгээс өвлөн ирсэн нэхий хөнжлийг үргэлж авч явдаг. Үүнийг харсан хөдөөний хүмүүс гайхдаг. Ямар сонин юм вэ нэхий хөнжил гээд л... шохоорхсон харцаар хардаг. Хот газрын хүн үүгээр яадаг байна хөдөөний бидэнд  зарчих гэсэн хүнтэй ч таарч явлаа.  Тэдэнд  "надаас гуйхын оронд өөрсдөө хонины нэхийгээрээ ийм юм хийгээд авчих" гэж зөвлөхөд "хэдэн төгрөгнөөс болоод зарчих юм. Бас үүнийг хийх аргыг мэдэхгүйгээсээ болоод заримдаа нэхийгээ муутгаад хаях болдог. Ингэж мунгинаж байснаа зараад хэдэн төгрөг болгочихоод өөрсдөө өөр юм худалдаж авсан дээр гэсээр өдий хүрлээ" гэхийг сонсррд харамсаж явлаа. Бид хөдөс, нэхийгээр өөрсдийн хүссэнээ хийж өмсдөг уламжлалаа алдаж байна даа энэ уламжлал биднээр төгсөх н юм болов уу гэж бодтол арай ч үгүй бололтой.

Өнгөрсөн 1-р сард дорны их талд тухлан өвөлжиж байгаа малчин Дугар гуайн ач хүү нь хөдөс дэвссэн хүүхдийн орон дээр сууж байгаа нь нүдэнд дэндүү дулаан нүнжигтэй харагдаж байлаа. Тэр хүү даарах, чийг дааж эвгүйцэхгүй үнэхээр амар амгалан хөгжилтэй байсан. Хот суурин газрынхан ийм нэхийнд хүүхдээ өлгийдэхгүй ч ядаж хөдөө орон нутагт амьдарч байгаа ард иргэд энэ уламжлалаа сэргээж үр хүүхдээ өвчин зовлонгүй өсгөөсэй. Зуны дэлгэр, намрын налгар цагаар хөдөө нутагт ганц нэгэн айлаар бууж явахад нэхий элдэж суугаа идэр насныхан бүү хэл эмгэн өвгөн ч тааралдах нь ховор болж.  Хорин жилийн өмнө  бол намрын налгар өдөр өвгөд эмгэд гэрийн сүүдэрт нэхий элдэж, элдүүр нь ханасан нэхийний үнэр ханхийх нь нэг л танил санагддаг сан. Илүү гэрийн хана униар нар дагуулан эгшээх элдсэн арьс энгэх  нь өвлийг өнтэй давахын эхлэл гэлтэй.  Дэлгэр цагт  бүхнээ бэлддэг авдаг байсан дээдчшшл маань өвөлдөө ер өвдөг сөгдсөн гэхийг бараг сонссоогүй билээ.

1930 -иад оны сүүлчээр тохиосон мичин жилийн зудыг ам дамжуулан хэлцдэг байснаас өөр тийм хүчир зуд тохиогүй л гэдэг сэн.  Хааяа нэг өвлийн улиралд хөдөөгийн айлаар буугаад гарахад хөдсөн өлгийд бус синтпонд хүүхдээ өлгийдсэн хараад хөөрхий тэр хүүхдийг хичнээн тавгүй байгааг мэдэрдэгсэн. Хөдөө хээр, нүүдэл гэдэг үгтэй хөдсөн дээл , хөдсөн өлгий гэдэг үг яв цав нийлж сэтгэл нэг л өег болдогийг хэнээс ч нуухгүй хэлмээр санагдана.

Энэ жил хаа сайгүй өвөлжилт хүндэрч өвс тэжээлийн хангамж, бэлчээрийн гарц муугаас малын гарз ихтэй байна. Тиймээс үхсэн малын арьс, нэхийг хуулж аваад тушаагаад мөнгө олдоггүй юмаа гэхэд идээлж элдэн хувцас хийвэл зүгээрсэн. Зуданд өлсөж нүд анисан малын арьс, нэхийг хуулж аваад ашиглах овсгоотой малчин олон байгаасай. Хонин нэхий үнэд хүрэхгүй 1500 төгрөгийн ханштй энэ үед цуглуулсан нэхийгээ үнэд хүргэе гэвэл гар аргаар боловсруулан зарвал мөнгөтэй болж чадна. 1500 төгрөгөөр авсан нэхийг гар аргаар идээлж элдэн боловсруулан доор хаяахад 5000 төгрөгөөр зарна. Бүр их мөнгө ольё гэвэл элдсэн нэхийгээрээ дээл , хувцас бэлэг дурсгалын зүйл хийвэл илүү мөнгө олж болох талтай. Хувцас хийгээд сүйд болдоггүй юмаа гэхэд сандал дээр тавих олбог хийхэд порлон гадартай сандалд шигдэн сууснаас илүү, эрүүл мэнд хичнээн тустай.  Нэхий бол цэвэр органик бүтээгдэхүүн учраас  эрүүл мэндээ боддог хүмүүс лавтайяа худалдаж авна. Нэг нэхийнээс 3-4 сандалын олбог гарна. Мөн нэг нэхийгээр хүүхдийн өлгий хийхэд хангалттай. Үүнийг доор хаяахад 15000 төгрөгөөр зарж болно.

Тэхлээр зуданд хамаг малаа алдсан гэж гутралгүй алдсан малаас юуг нь ашиглаж мөнгө болгож болохыг бодож хүний царай харахгүй өөрөө дахин хөл дээр өндийх чадал та бүхэнд бий. Зах зээл овсгоотой сэргэлэн нэгэнд үнэхээр ашигтай боловч арчаагүй дорой нэгнийг улам доромжлон доош нь дардаг. Зах зээлд дарлагдаж сөхрөхгүй өрсөж сэтгэж байгаа нь хожино. Тиймээс үүнийг зарим сэтгэж чадаагүй хүмүүст нэмэр болох болов уу гэж санан бичлээ. Уншигч авгай та өөрөө хийдэггүй гэхэд зэрэгцээ суугаа нэгэндээ шивнээд хэлчихээрэй.  Шивнэсэн үг маш хурдан тардагийг овжин ашиглавал 1500 төгрөгийн нэхийг 15000 төгрөг  болгож алдсан бүхнээ нөхөж болно гэдэгт би үргэлж итгэж байдаг.