Nomad Green » bugi

Хэний газар нутагт, хэний эрхийг хамгаалаад байна?
Архангай аймгийн Хотонт сумын Ихбулаг хэмээх газарт Алтандорнод компани алтны уурхайн лиценз худалдан авсан байна. Алтын уурхай ажиллуулах газар нь нутгийн иргэдийн малын бэлчээрийн газар бөгөөд Ихбулаг хэмээх нэртэй хүн малыг ундаалдаг булгийн тархи  газар ажээ.

Хэрвээ тухайн газарт алтны ухах аваас нутгийн иргэд ундны ус, малын бэлчээргүй болох аюул нүүрлээд байна. Түүнчлэн тус нутагт орших Төвхөн хайрхан хэмээх ариун дагшин уулын бэлд Өндөр гэгээн Занабазарын байгуулсан хийд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн билээ.

Анх 2000 оноос эхлэн тус нутгийн газар шорооноос иргэн н.Ганзориг гэгч дээж авч эхэлжээ. Улмаар 2003 оноос хүнд машин механизм авчиран ухаж эхэлсэн байна. Нутгийн ард иргэд Цэнхэр сумын Суварга хайрхны туршлагыг бэлхэнээ мэдэх учраас, үүнтэй адил болуузай хэмээн удаа дараа эсэргүүцэж, зарим идэвхитэн тэмцэгчид нь экскаваторын шанаганд сууж, эсэргүүцэл илэрхийлсээр хөөн явуулж байсан удаатай. Иймээс лицензийг эзэмшигч  нь Алтандорнод компанид лицензээ худалдсан байна. Харин энэ удаа тэдгээр Алтан дорнодынхон буу, шийдэмтэй хамгаалалттай ирэх байх хэмээн нутгийн иргэд түгшиж буй ажээ.

2008 онд алтныхан дахин ирэх сургаар нутаг усныхаа төлөө сэтгэл түгшсэн Өндөрсант багийн Р.Сосорбурам нарын иргэд тухайн нутгаас сонгогдсон төрийн түшээ болох Ламбаа, ШУА-ийн академийн тэргүүн Б. Чадраа нарт хандсан боловч өнөөг хүртэл тодорхой хариу аваагүй байна. Эцэст нь хэлэхэд өнөөдөр хэний газар, хэний эрх энд чухал вэ?

Одоогоор Хотонт суманд нийт 13 ашигт малтмалын лиценз олгогдоод байгаа ажээ.

Э. Булган