Author Archive

Нинжа нарыг “шинэ шатанд” гаргая

Лхагва, Тахиа сарын 13th, 2010

mining.mn

Нинжа гэдэг гадаад үг монголчуудад танил болсоор 10 гаруй жил өнгөрсөн байна. Швейцарийн хөгжлийн агентлагийнхан надад “100,000” гэсэн тоо хэлснийг би тэмдэглэлийн дэвтэртээ таталлаа. Засгийн газарт “46,000” (зарим сурвалжид 30,000) гэсэн тоо байгаа бололтой юм билээ. Баттай бус эх сурвалжууд 200,000 хүргэж тоолон, амьтан хүний анхааралд өртүүлэх гэж оролдохыг бишгүй л сонссон. Тэдний ихэнх нь буюу 90 хувь нь алт олборлож байна. Мөн нүүрс, жонш болон бас бус ашигт малтмал олборлодог нинжа нар бий. Албан ёсоор ажилладаг лицензтэй уурхайнуудад ажиллаж байгаа нийт уурхайчдын тоо (хаанаас ч билээ дээ 12,000 гэж сонссон юм байна) аль алинаас нь хамаагүй бага дуулддаг. Гэтэл нинжа нарын “өрх бүл” ийм өнөр өтгөн болчихож. (цааш)

Монгол улс “Москвагийн дагуул” биш

Лхагва, Тахиа сарын 13th, 2010

Нэг орос уурхайчин манай улсыг шүүхэд өгөөд ялж байгаа сурагтай. Нарийн учрыг нь уншаад судлаад байхнээ яг үнэндээ манай улсын хуулийг шүүхэд өгсөнтэй л адил хэрэг болж. Бүр тодруулах юм бол, бүрэн эрхт, тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улс дотооддоо дагаж мөрдөхөөр хууль батласныг нэг саарал нүдтэй, шар царайтай орос шүүхэд өгчээ. Энэ чинь одоо юу болж байна аа? Тэрэнд бидний хууль ямар хамаа байна аа?

Ингэхэд, хэн дуртай нь Монголд орж ирмэгцээ манай хуулийг өөртөө тохируулж засдаг, эсвэл манай улсад хийж байгаа бизнес нь ашиггүй санагдмагц батласан хуулийг маань эсэргүүцдэг, урдаас нь нулимдаг, үл тоомсорлодог байж болох уу? Монгол Улс чинь тусгаар тогтносон, бие даасан, бүрэн эрхт улс биш юм уу?

(цааш)

Урантай Мардайн бараан хувь тавилан

Даваа, Тахиа сарын 11th, 2010

Сталин, Трүмэн хоёр Подстамд ураны талаар хэдхэн үг сольсныг дүрсэлсэн нэг кино байдаг даа. “Бид нэг онцгой зэвсэгтэй боллоо” гэж Трүмэнийг тандсан байдалтай хэлэхэд Сталин огтхон ч цочирдсон дүр үзүүлэлгүй, “Баяр хүргэе” гэдэг ч билүү дээ. Зөвлөлтийн кино л доо, манайхан сайн мэднэ. Энэ бол дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотнууд эзлэн авсан газар нутгаа буюу Европыг хуваах тохиролцоо хийж байх үеийн үйл явдал. Трүмэний өмнө хачин тайван царай харуулсан Сталин нүүр буруулмагцаа минчийтлээ уурлаж, америкчууд ямар зэвсэгтэй болсныг яаралтай тагнаж мэдэхийг ар тийшээ тушаасан гэлцдэг. Зөвлөлт, Монголын чөлөөлөх арми дорно зүг рүү дайтахаас ч өмнө энэ явдал болсон. Тэгэхээр хүйтэн дайн чухамдаа II дайн дуусаагүй байхад эхэлжээ гэж дүгнэхэд хилс болохгүй. Улс орноо сэргээн босгохоос илүүтэйгээр Сталин зэвсэглэлээр хөөцөлдөж гарчээ. Ураны “жинхэнэ түүх” ингэж эхэлдэг. (цааш)

Эх орон маань цөл болох нь үнэн бол гашуун тавиландаа өнөөдрөөс эвлэрэх ёстой уу?

Лхагва, Тахиа сарын 6th, 2010
Government meeting in Gobi

photo by http://www.mongolnews.mn/ Gov meeting in Gobi

Англи хэлний үгийн санд dzud гэдэг үгийг энэ зууны эхэнд албан ёсоор бүртгэж авчээ. Тайлбар нь “нүүдлийн мал аж ахуйд учирдаг байгалийн гамшиг” гэсэн агуулгатай. Монголд XXI зуун байгалийн гамшгаар эхэлсэн юм. Зундаа ган гачиг, өвөлдөө хар, цагаан зуд нүүрлэж байв. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхний жилүүдэд дараалан тохиолдсон эдгээр гамшигт үзэгдлүүд аймаг, сумаар нь хиаруулж байсныг, ялангуяа малчид одоо ч санаж байгаа. Малчдын хариуцлагын зуд, төр засгийн үр дүнгүй шийдвэрийн буюу цаасны зуд гэх мэтчилэн бид өчнөөн л шоглож байлаа. Бэлчээр талхалж давхидаг ямаагаа хүртэл ад шоо үзээд л (цааш)