Бидний судалгааны ажил төгсгөл тийшээгээ хандаж, судалгааны сүүлийн цэгүүдийн нэг болох Архангай аймгийн Өгий нууранд ирлээ. Биднийг ирэх үед Өгий нуурийн өмнөд эрэг дээр 「Жайка」 хэмээх олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Ус намгархаг газрыг хамгаалах төслийн хүрээнд байгуулагдсан 「Ус намгархаг газрын мэдээлэл сургалтын төв」 нээлтээ хийгээд удаагүй байлаа.
Дархад нутгаар аяласан маршрутын эхний цэг буюу Улаан-Уул сумын төвөөр дайрч гарахад ой модоо харамлах, түүний төлөө эмзэглэх сэтгэл маань дээд цэгтээ хүрч билээ. Бид уг сумын төвөөс төмөр хүлэгтээ шатахуунаа сайтар дүүргээд, Шишгэдийн голыг зорилоо.
Та өмнө нь Дархад нутгийн талаар сонсож л байсан, бүр очиж үзсэн ч байж болох юм. Эсвэл та Дархад нутгийн уугуул хүн ч юм билүү. Харин би Дархад нутгийн хүн биш л дээ. Гэхдээ Монгол орны баярлах үзэсгэлэнт байгалийн нэгэн хэсэгДархад нутагаар бахархах сэтгэл төрдөг.
Арван долоон хүний бүрэлдэхүүнтэй бидний баг аялалын маршрутаа Улаанбаатар хотоос эхлэн 700 гаруй километр замыг туулан Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод хүрэв. Мөрөнгийн төвд байрлах төслийн агуулах чингэлэгээс багаж хэрэгсэл, ор дэр, хоол хүнс гээд судалгаанд хэрэгтэй бүхий л зүйлсийг базаан авч, Цэнгэл нуурын эрэгт хөвөөллөө.
Миний бие Ч. Батзул 2009 оны 6-р сарын 30-ны өдрөөс 8-р сарын 10-ны өдөр хүртэл WCS (Зэрлэг Амьтан Хамгаалах Нийгэмлэг)-ээс хэрэгжиж буй 「Avian Influenza program」 нэртэй төсөлд туслах судлаачийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд бид Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнт хэсгээр буюу Хөвсгөл, Булган, Архангай аймгуудын бүхий л нууруудаар явж 20 гаруй зүйлийн 1003 зэрлэг шувуунаас дээж авлаа.
Ус нь дэлхийн экосистемийн бүрэн бүтэн тогтвортой байдлын үндэс, хүн төрөлтхний эрүүл аж төрөх, чанартай амьдралын баталгаа болдог. Өнөөдөр дэлхийн 40 гаруй орны 2 тэрбум хүн хязгаарлагдмал хэмжээний ус хэрэглэж байгаа бол 1.1 тэрбум хүн …
Биологийн шинжлэх ухааны эрдэмтэдийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхий дээр 2 сая гаруй биологийн төрөл зүйл байдаг. Хүн та бол биологийн нэг зүйл. Тэгвэл хөнөөлт шавьж ч мөн биологийн нэг гэр бүлд багтах амьтан болно. …



