Голын ай сав дахь модыг хулгайлснаас гол ус урсахгүй болж, дахин сэргэхгүйгээр ой сүйдэж байгаа талаар мэргэжилтнүүд, нутгийн ард ярьсаар байгаа ч байдал улам л даамжирч байна. Модны хулгайчдын арга улам л нарийсч, ойг сүйтгэсээр байна. Ойн санд учруулсан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол хуулиар эрүүгийн хэрэг үүсгэдэггүй. Үүнийг мэдэх зарим иргэн нийслэл орчмоос жижиглэнгээр түлээний мод зөөх болжээ.
Байгаль экологийн тэнцвэрт байдал, юуны өмнө дэлхийн уур амьсгалын системд агаар мандал дахь хийнүүдийн хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүний нийгмийн хөгжил, үйлдвэржилтийн явцад агаар мандлын бүтэц, түүн дэхь хийнүүдийн харьцаа өөрчлөгдсөний улмаас дэлхийн уур амьсгал, байгаль экологийн тогтолцоо алдагдах нөхцөл бүрдээд байгаад дэлхий нийтээрээ түгшиж байна. Энэ аюулд мөн шатах ашигт малтмал болон нүүрс их хэмжээгээрээ нөлөөлдөг.
Улам бүр даяарчлагдаж 「нэг тосгон」 болж буй энэ дэлхийд өид өөрсдийгөө хэн гэдгээ харуулмаар, гайхшруулмаар, бахдуулмаар байна. Ингэхийн тулд бид яах ёстой вэ? Бидэнд ямар гарц байна вэ? Юуны түрүүнд гарц, хөгжлийн гарц гэдэг үгээ тайлбарлахаас эхлэх нь зөв болов уу. Шатарт бол шалуулсан, дуглуулсан, маданд орох аюул тулгарсан үед зугтах, аюулаас зайлах зөв нүүдлийг гарц гэнэ. Ер нь гацаанд орсон үед гарц хайдаг нь адгуусан амьтны болон оюун ухаант хүний жам ёсны үйлдэл, байгалийн хууль байдаг.
Сүүлийн үед манай иргэд эрүүл хооллолтод ихээхэн анхаарал хандуулах болсон. Тэр дундаа цагаан хоол иддэг хүмүүсийн тоо нилээд ихэсч, цагаан хоолоор үйлчилдэг зоогийн газрууд ч олноор нээгдэж байгаа.
Монголчууд эрт дээр цагаасаа усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн. Усны эхэнд айл буудаггvй, хашаа хайс барьж хамгаалдаг тэрч байтугай сvv цагаан идээ утгасан шанагаараа голын уснаас хутгадаггvй, усанд бохир оруулах тэр тусмаа цус оруулахаас ихэд цээрэлдэг байжээ. Энэ мэтчилэн амьдралын эх булаг болох цэвэр усыг хайрлан хамгаалдаг уламжлал өдгөө бараг алдагдсан гэхэд болно..
фото зураг
Монголчууд бид онгон тансаг байгальтайгаа үлдсэн үлэмжийн их хувь заяатай ард түмэн билээ. Бидний бишрэх, бахархах, хайрлан хамгаалах юмны нэг нь энэ байгаль дэлхий мөн. Байгалиа гэсэн монгол түмний маань өнө мөнхийн өв уламжлал, үнэт сайхан зан үйл арвин болох нь эрдэмтэд, судлаачдын бүтээл туурвилуудаас аяндаа мэдрэгдсээр байна.
Намрын улирал дуусаж өвөл айлчлах гэж байна. Гэвч нийслэлчүүдийн хувьд өвлийн улирал гэдэг үгийг утааны улирал гэсэн нэрээр солиод хэдэн жилийн нүүр үзэв. Ийн нэрийдэхэд гэр хороололын болон цахилгаан станцынхан тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар нийслэлийн хүн ам 1,5 саяд хүрсний 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг.



