Nomad Green » arslan

НАР САЛХИ БОРООТОЙ НӨХӨРЛӨХ 21 ЗУУНЫ НОГООН ТЕХНОЛОГИ
Өндөр хөгжилтэй орнууд болон Хятад, Энэтхэг, Аргентин, Бразил зэрэг олон хүн амтай улс орнуудад хүн амаа хооллох, байгаль усаа хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажилд нэгэн шинэ хувьсгал гараад хэдэн жил өнгөрч байна. Үүнийг тэд хорин нэгдүгээр зууны ногоон хувьсгал гэж нэрлэж байх ба генетикч инженерүүдийн хүчээр энэхүү хувьсгалыг хийж байх ажээ.

ХХ зууны ногоон хувьсгалын гол чанарууд бол газрыг их хэмжээгээр хагалж, хортон шавьжийг химийн бодис цацан устгаж, талбайг их хэмжээгээр усалж байж арвин ургац авахад чиглэсэн үйлдвэрлэл байлаа. Дэлхий дулаарч эхэлмэгц хорьдугаар зууны газар тариалан ялагдаж эхэлсэн юм. Жил бүр тариа тарихдаа хагалдаг газрын хөрс нь үндэс, бичил ертөнцгүйгээс хуурайшиж, нунтаг хар юм болно.

Хөрс ийн шимгүйдээд ирэхэд тариаланчид өөрийн эрхгүй үнэтэй химийн бордоонуудыг худалдан авч газраа бордоно. Бордооны азот, фосфорит бороонд урсан гол усыг бохирдуулах ба түүний зэрэгцээгээр хогийн ургамлын тэжээл болно. Хогийн ургамал, хортон шавьжтай тэмцэх гэж дахин өөр төрлийн улам хортой химийн бодис цацаж үр тариагаа хамгаална. Газар тариалан нь дэлхийн газар нутгийг сүйтгэж, цөлжилтийг нэмэгдүүлж байгаа хамгийн том эх үүсвэр мөн гэсэн дүгнэлтийг НҮБ-ийн мянганы сорилын хөтөлбөрийн шинжээчид хийж байгаа ажээ.

Энэ л хямралтай нөхцөлд газар тариалан дахь XXI зууны хувьсгалуудын тухай гадаад ертөнцөд ярьж эхлээд байна. Энэ удаагийн ногоон хувьсгал ХХ зууныхаас үндсэн ялгаатай.

Өнгөрсөн зуунд газар тариалангийн салбарт гарч байсан бүхий л технологи, мэдлэгийг улс орнууд, олон улсын байгууллагууд санхүүжүүлж, түүний үр дүн ололтыг дэлхий даяар үнэ төлбөргүй тарааж, энд тэндгүй хуулан хэрэглэж байсан бол, шинэ зууны ногоон хувьсгалын технологиудыг компани, корпорациуд ивээн тэтгэж, тэр ч утгаараа технологийн өмчлөлийн хуулийн дагуу мөнгөтэй нь хүртэж, мөнгөгүй нь хуучинтайгаа зууралдаж байгаа юм. Шинэ технологийг "гэртээ" үйлдвэрлэж байгаа өндөр хөгжилтэй биш орон нь зөвхөн Хятад, Энэтхэг, Өмнөд Африк орнууд бөгөөд Аргентин, Бразил зэрэг орнууд өндөр хөгжилтэй орны технологиудыг эрчимтэй авч хэрэглэх болжээ. Чухам ямар ямар технологиуд XXI зууны ногоон хувьсгалд тооцогдож байгааг товч танилцуулъя.

Хортон шавьжтай тэмцэгч үр

Энэхүү технологийн онцлог нь хөвөн, төмс, үр тариа, цагаан будаа зэрэг газар тариалангийн бүтээгдэхүүний үрийг генетикийн аргаар сайжруулж, тухайн үрэнд Bacillus thuringiensis хэмээх хөрсний бактерийн хортонтой тэмцэгч генийг 「суулгана」.  Ингэж өөрчлөгдсөн үрийг Bt төрлийн генитэй үр  хэмээн нэрлэнэ. Гэхдээ бүх төрлийн ургамал ногоонд нэг л ижил гени суулгадаггүй. Орон нутгийн онцлог, тухайн газар нутагт, тухайн ургамалд халдаж байгаа шавьж хорхой нь чухам яг ямар дооз хэмжээтэй Bt-д өртөж хордох вэ гэдгийг тогтоож байж өөрийн орон нутагт тохирох үрийн генийн мэдээллийг гаргаж боловсруулдаг байна.

Генетикийн аргаар ийн сайжруулсан үр нь Энэтхэгийн зах зээлд жирийн үрнээс дунджаар 17 хувиар үнэтэй байхад Аргентины зах зээлд 5,3 дахин өндөр үнэтэй байдаг. Хятадад генетикийн аргаар сайжруулсан хөвөнгийн ургамлын үр жирийн хөвөнгийн үрнээс бараг хоёр дахин өндөр үнэтэй.

Гэвч тариалалтын явцад гарах химийн бодисыг худалдан авахаа больсноор тариаланчдад хэмнэлт гарна. Мөн ургац өсч, хортонд идүүлж алддаг байсан ургацаа бүрэн хурааж авч чаддаг.

Тариаланчдын орлого дунджаар 20 орчим хувь өсдөг ба цэвэр ашиг нь янз бүр байдаг. Генетикийн аргаар сайжруулсан үрнээс хамгийн өндөр ашиг авч чадаж байгаа нь Хятадын тариаланчид бөгөөд хөвөнгийн ургацнаас тэд жирийн тариалалтынхаасаа 3,4 дахин их ашиг авч чаддаг байна. Энэ нь Хятадад генетикийн шинжилгээ, судалгааны ажил харьцангуй хямд өртөгтэй, үр харьцангуй хямд байгаагаас тэр ажээ.

Генетикийн аргаар сайжруулсан үрийг газар тариаланд хэрэглэх, худалдаанд гаргахын өмнө шинжлэх ухаанд тулгуурласан тусгай хууль эрх зүйн орчныг бэлтгэх хэрэгтэй болдог. Компаниуд болон төрийн байгууллагууд өөрсдийн хийсэн шинжилгээний дүнг нийтэд мэдээлэх ёстой,  аюулгүй байдлын горим, сэрэмжлүүлгийг ил тод байлгах ёстой зэрэг шаардлагууд тавигддаг.

Ийм төрлийн технологи хэрэглэснээр юуны өмнө химийн бодисны хорноос газрын хөрс, усыг хамгаалж эхэлдэг. Цаашилбал генетикийн аргаар сайжруулсан үр хэрэглэж байгаа маш олон тариаланчид "газрыг хагалахгүй тариалах" хэмээх орчин үеийн шинэ тариалалтанд шилжихэд хялбар болдог ажээ.

Газар хагалахгүй тариа тарина

Ноу-тилл (No-Till) буюу газар хагалахгүйгээр тариа ногоо тарих технологийг шинжлэх ухааны сэтгүүлүүд "чимээгүй хувьсгал" гэж нэрлэж байна. Чимээгүй гэдэг нь хаврын цагаар тариа тарихдаа талбайд трактор нүргэлэхгүй гэсэн утгатай ажээ. Газрын хөрс хэмээх эргээд хэзээ ч олдошгүй эрдэнийг хайрлахын зэрэгцээгээр хөрсийг баян болгодог, хөрсөнд бичил ертөнц үүсэхэд нь тусалдаг энэ технологийг мөн л хүн ам ихтэй улс орнууд хэрэглэж эхэлснээр дэлхийн нийт газар тариалангийн талбайн долоон хувь нь Ноy-тилл болжээ. Одоогийн байдлаар хагалаагүй газарт тариа тарьж байгаа хэмжээгээрээ АНУ нэгдүгээрт, Бразил хоёрдугаарт орж, Аргентин, Канад, Австрали удаалж байна. Азийн орнуудаас ганцхан Хятад улс эхний 15 тэргүүлэгчид дунд явж байна.

Газар хагалахгүйгээр тариа тарих технологийн дараалал нь тун хялбархан. Эхлээд гербацид цацаж "хими цэвэрлэгээ" явуулна. Дараа нь шууд үр суулгана. Дараагийн шат нь дахиад гербацид цацна. Хамгийн сүүлчийн шат нь ургацаа хураана.  Мөн урд жилийн ургацын дараа сүрлийг бөөгнүүлж аваагүй, бас хогийн ургамлыг түүгээгүй, талбай дээр нь тэр чигээр нь орхисон учир өмнөх жилийн ургамлууд газраар нэвсийгээд байж байдаг. Энэ бүх нэвсийсэн навч цэцэг сүрлийн хажуугаар үрээ суулгах гэдэг нэлээд нямбай, олон цаг шаардсан ажил болно. Гэхдээ чухамхүү энэ олон өвс сүрлийг хөрсөн дээр нь үлдээснээрээ тариа ургах хөрс баяжиж, тэжээгддэг байна. Мөн салхи гарахад газрын хөрс орвонгоороо хийсч цөлжилт үүсэхгүй, бороо ороход газрын чийгийг хадгалж өгдөг, хөрснөөс нэгмөсөн арилчихсан байсан чийгийн өт зэрэг сайхан амьтдыг буцаан ирүүлж байх сайн талтай байдаг ажээ. Газрын хөрс "тас хар юм" байхаа больдог. Дээр нь өвс ногоо хөндөгдөлгүй байж байгаа юм болохоор хөрсний өнгө шаргалтан ногоорч харагддаг. Үгүйдээ л цайвартан шаргалтана. Энэ нь маш чухал зүйл юм. Учир нь харласан хар хөрс нарны дулааныг ихээр шингээн авч хөрсийг улам хуурай, улам халуун болгодог байхад, шаргалтан цайрах хөрс дулааныг тэгтлээ гүн нэвтрүүлэхгүй. Хав харласан хөрстэй газарт дулаан их хуримтлагдаж байгаа учир тэндхийн үүл нь бусдаас илүү өндөрт хөөрдөг. Харин шаргалтсан, ногоорсон газарт сэрүү татах нь илүү тул үүл намхан аялж, бороо орох нь элбэг болдог. Бороо, нар, салхитай "хамтран ажилла" хэмээн сургаж байгаа энэ технологийг хөрс хамгаалагчид, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгчид идэвхитэй дэмжиж, ноу-тилл аргаар тариалсан тариа ногоо худалдан авахыг уриалдаг байна.

Олон наст үр тариаланчдын мөрөөдөл болно

Атар газар. Энэхүү гайхамшигтай зүйлийг хагалж, устгаж байж тариа тарих биш, харин бүр тариа ногоо тарьснаар дахин атар газартай болно гэж  XXI зууны тариаланчид мөрөөдөж байна.  Байгаль дэлхий гэгч жил бүр ногоогоо харамгүй хайрлаж, ургуулж, хортон шавьжтай өөрөө тэмцэж, хогийн ургамалыг өөрөө зайлуулж, тансаг цэцэгс, жимс жимсгэнээ харамгүй ургуулдаг билээ. Хичнээн мянган жил ийнхүү ургавч байгаль эхийн ургуулсан газарт хөрс муудна гэж байхгүй, ургац алдана гэж бараг үгүй байдаг. Чухам яаж "арчилахаараа" байгаль эх өвс ногоогоо хүний оролцоогүйгээр арвин баялаг байлгаж чаддаг юм болоо. Хүний гар хүрч тариа ногоо тарьсан газарт яахаараа хөрсний элэгдэл болж, яахаараа хогийн ургамал ургаж, хортон шавьжинд баригдаж, бас хөрс нь сул шороо болтлоо элэгддэг юм бол оо.

Энэ асуултын хариуг эрдэмтэд олжээ. Тэд байгаль эхийн ид шидийн цаана байгаа "нууц ноёнтон" буюу олон наст ургамалуудын үндсийг идэвхитэй судалсан байна. Олон наст ургамалын үндэс ганц наст буудай тарианы үндэснээс хавьгүй том, хөрс рүү гүнзгий нэвтэрдэг чанартай төдийгүй хөрсөн дор "байлдах" чадвар маш өндөр болохыг тогтоожээ. Олон наст ургамалын хөрсөн доорх байлдаанд тэд хогийн ургамалыг дор нь дийлж, хортон шавьжуудыг идэх юмгүй болтол нь байлддаг болох нь тогтоогдсон байна. Үндэсний гайхамшигт чанар нь үүгээр дуусахгүй. Олон наст ургамалын үндэс нь агаарт байгаа нүүрсхүчлийн хийг боловсруулж ашиглан, газар доор нүүрстөрөгчөөр баялаг орчин үүсгэдэг байна. Энэхүү орчин нь хөрсөн доор бичил биет амьтан ургамалын таатай нөхцөл болж, хөрсийг улам чанарлаг баялаг, үржил шимтэй болгодог ажээ.

Одоогоор олон наст үр тариа гаргаж авч хэрэглэж байгаа орон хараахан байхгүй байна. Гэхдээ олон наст үр тариаг гарган авч, тариаланчид атар газар хагалж биш, атар газар бий болгож талх тариа тариалдаг болох өдөр 21-р зууны дунд үед ирнэ гэсэн таамаглал байдаг. Тэр цаг ирэхэд тариаланчид хавар болгон хөрс хуулж газраа гэмтээхгүйгээр үл барам, үр тариа суулгах, худалдан авах гэж олон удаа зардал гаргахгүй болох юм.

Одоогоор АНУ, Канад улсын их дээд сургуулиудад олон наст үр тариаг гаргаж авах туршилтууд ид явагдаж байна. Хүссэн хэмжээний ургац өгдөг, тэгсэн хэрнээ үндэс сайтай тариа гарган авахын тулд зэрлэг олон наст ургамалыг тарианы үртэй эрлийзжүүлэн туршиж байна.

Газар дэлхийг сүйтгэж биш, хайрлаж тариалах шинэ үеийн ногоон хувьсгал ийн айсуй.

Ойгоос залуу хус огтлон, савх болгон зvсээд, Хятад руу гаргадаг аж
Байгаль орчны яамнаас аж ахуйн нэг нэгжид 200-гаас дээш шоо метр хус бэлтгэхийг зөвшөөрдөггүй. Гэсэн ч савхны үйлдвэрүүдийн эзэд монголчуудаар хус бэлтгүүлэн, бусдын гараар могой бариулаад ард нь гэмгүй үлдэж байна.

Үүний нэг жишээ нь 「Баошин Даян」 компани. Ойгоос ашигласан 100 шоо метр модны оронд хоёр га талбайд нөхөн сэргээлт хийнэ гэсэн хууль тэнд үйлчилдэггүй.

Сэлэнгийн нутагт савхны үйлдвэр олон бий. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, эсвэл хамтарсан үйлдвэр байна. Савхны үйлдвэрүүд хяналт шалгалтаас нуугдан, олны хөлөөс зайдуу хөдөө суманд үйлдвэрлэлээ явуулдаг байснаа больжээ. Сүүлийн үед хяналт шалгалтаас айхаа больсон уу, эсвэл ардаа найдвартай хамгаалагч, арын хаалгатай болсон уу аймгийн төвд суурьших болжээ. Дархан-Уул аймгийн төвд ийм үйлдвэр ажиллаад жил гаруй болж байна.

「Баошин Даян」 хэмээх компани 「Шунхлай」 компанийн тус аймаг дахь салбарын нефть хангамжийн баазын хашаанд үйл ажиллагаа явуулж байна. Гадна нь 「Баошин Даян」 гэх хаяг алга. Энд ийм үйлдвэр ажиллаж байгаа гэж хэн ч сэжиглэхээргүй, нууцхан газарт шигджээ. Эргэн тойронд нь том том, хэрмэн хашаатай эзгүй байшин барилгууд дүнсийнэ.

1990-ээд оноос өмнө энд Оросын үйлдвэрүүд ажиллаж байж. Харин одоо дийлэнх нь балгас болжээ. Хааяахан төмөр зам дагаад ганц нэг хүн алхаж харагдана. Ийм эл хуль газар сонгосон нь тус компанийн хувьд бол их л тохиромжтой нуувч болсон санагдав. Үүнээс гадна төмөр зам түшиглэсэн бололтой. 「Баошин Даян」 компанийн яг хажууд гаалийн баталгаат агуулах байдаг аж.

「Шунхлай」 компанийн нефть баазын хашааг 「Баошин Даян」-гаас гадна 「Улаанбаатар менежмент」 компани түрээслэн, Дарханаас цуглуулсан хаягдал төмрөө тэнд хадгалдаг юм байна. Нэлээд хэдэн тн төмөр овоолоостой байлаа. Тэгсэн хэрнээ хэрмэн хашааны хаалга, байшин дээр 「Шунхлай」 гэсэн хаяг л харагдана.

「Баошин Даян」 компанид савх ялгагчаар ажилд оров. Ажилчдынх нь зарим нь ажлаас гарч, шинээр хүн авч байсан үе таарсан юм. Тус үйлдвэрийн эзэн өвөр монгол хүн байдаг гэх боловч гүйцэтгэх захирал нь В.Буянтогтох хэмээх монгол хүн байдаг сурагтай. Аливаа гадаадын хөрөнгө оруулалттай, болохгүй бүтэхгүй юм хийж байгаа компаниуд гүйцэтгэх захирлаа монгол хүнээр томилон, 「нохойд барих мод」 болгодог. 「Баошин Даян」 ч тэгжээ. Харин цехийн дарга нь Ван хэмээх намхан, хятад хүн байв.

Савхны үйлдвэр учраас хөрөө рамаар мод зүссэн газар байх юм гэж санасан ч тийм биш байлаа.

Тэднийх Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь Бугант тосгоноос хус бэлтгэн, тэндээ модоо зүсч, савх хэлбэртэй болгоод машинаар ачин, Дарханд авчирдаг аж. Нэгдүгээр давхрын цэнхэр төмөр торон хаалттай хоёр давхар цагаан байшингийн нэгдүгээр давхрыг бүхэлд нь түрээсэлдэг аж. Тэнд 「Баошин Даян」-гийнхан дарга, цэрэггүй ажиллана.

Өмнө нь энд албан газар байсан бололтой. Олон жижиг, тусдаа өрөөтэй юм. Хамгийн том хоёр өрөөнд нь савх ялгадаг эмэгтэйчүүд вандан ширээн дээр хятад бичигтэй, том цагаан шуудайтай савх асгаад бор, цагаан өнгөтэйг нь тус тусад нь шуудайлж, цуурсан, далий муруй зүсэгдсэнийг нь өөр шуудайд хийнэ. Түүн дээрх хятад ханз нь бодвол 「Монголд үйлдвэрлэв. Ойн сайн чанарын зулзаган хусаар хийсэн савх」 гэж байгаа байлгүй хэмээн ажилчид ярилцана. 70 кг гурилын шуудай шиг том цагаан шуудайг Хятадаас авчирдаг аж. Түүнийг хадгалдаг тусдаа өрөөтэй.

Ажилчид хийснээрээ цалинжина. Нэг шуудай бор савхыг 350, цагаан савхыг 400 төгрөгөөр үнэлж, ажлын хөлсийг тооцно. Харин хаягдал савх ялгасны хөлс өгөхгүй. Түүнийгээ хүмүүст шуудайг нь 500 төгрөгөөр худалддаг аж. Жижиглэсэн, хуурай мод болохоор ажилчид нь өөрсдөө түлшинд хэрэглэх зорилгоор худалдаад авчихдаг юм билээ. Том шуудайтай учраас арвин ч байдаг бололтой. Үдийн цайны цагаар хүүхдүүд нь түрдэг тэрэг авчраад аваад явчихна. Ийм байдлаар хэчнээн хус түлээ болж байгааг тооцоолох аргагүй. Барагцаагаар тэндээс өдөрт 30-40 шуудай түлээ гарч байлаа.

Уг үйлдвэрт аймгийнхны тосгон хэмээн нэрлэх гэр хорооллынхон ажилладаг. Тэдний олонх нь хусыг хэрхэн хоол идэх хэрэгсэл болгон зөөж байгааг өдөр бүр харсаар дасч, дөжирчээ. Тэр талаар ер ярихгүй юм. Эсвэл хятадуудаас болгоомжилдог ч байж болох. Тэр тухай яриа үүсгэхээр 「Тэглээ гээд яахав. Эрх мэдэлтнүүд нь өөрсдөө хайхрахгүй байхад бид яах ч юм билээ. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг л болно. Харин ч тэр эрх мэдэлтнүүд нь үүнтэй тэмцэхийн оронд дэмждэг юм биш үү. Зөвшөөрөл өгчихсөн байгаа биз дээ」 гэнэ. Харин тэд ажилтай байгаадаа сэтгэл хангалуун байсан.

Одоо эл үйлдвэрт 70 гаруй хүн ажиллаж байгаа. Тэдний олонх нь савх ялгадаг эмэгтэйчүүд, 10-аад ачигч-буулгагчтай. Тэгээд цехийн дарга, нярав, үйлчлэгч, цэвэрлэгч, хоёр тогооч. Даваагаас бямба гаригт 9-20 цагийн хооронд ажилладаг ч хийснээрээ цалинждаг болохоор ням гаригт хүмүүс сайн дураар ажилладаг. Үүнд компанийн эзэд нь дуртай.

Ажилчид нь эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагддаггүй. Ер нь тус компани Монгол Улсад ямар нэг татвар төлдөг эсэх нь эргэлзээтэй санагдсан. Цалингаа яг хугацаандаа өгдөг учраас ажилчид нь тэр талаар ямар нэг хэл ам хийхгүй. Харин хоол нь жаахан тааруу юм билээ. Голдуу хэдхэн мах хаясан шөл өгнө. Тавганд хоёр хэрчим мах орвол их юм. Гэсэн ч ажилчид нь тэр талаар гомдоллоод байдаггүй нь хачирхалтай. Хятадууд өөрсдөө монголоос түүсэн янз бүрийн өвс ургамлаар тусгай хоолоо хачирлана.

Энэ үйлдвэрийн бас нэг салбар нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад байдаг дуулдав.

Тэндхийн ойгоос хус бэлтгэн, савх болгон зүсэж, ялгаад шууд вагонд ачуулан Хятад руу гардаг аж. Харин Дархан дахь үйлдвэрт авчирч ялгадаг савхыг Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь Бугант тосгонд зүсэж бэлтгэнэ. Гэхдээ хятадууд өөрсдөө ойгоос хус бэлтгэхгүй. Бугантынхан ойгоос хус бэлтгэн авчирч, тэдэнд худалддаг юм байна. 「Баошин Даян」-гийнхан тэр хусыг хөгшин залуугаар голж шилэн, залуу, шулуун, яргүй хусыг авдаг. Бусад нь шууд хаягдал болно. Хүмүүс ойгоос залуу, шулуун хус олж огтлохын тулд замдаа таарсан 「стандартад тэнцээгүй」 хусыг ихээр сүйтгэдэг сурагтай.

Тэнд бэлтгэсэн савхаа машинаар Дарханд авчирна. Гэхдээ өөрсдийн машинаар зөөхгүй. Бугант эсвэл Дарханаас ачааны машинтай жолооч хөлслөн ачуулдаг. Нэг машиныг 300-350 мянган төгрөгөөр хөлсөлдөг гэж ажилчид нь ярих юм билээ. Савх ачсан жолооч нар замын цагдаа, хяналтын байцаагч нараас бултахын тулд Бугантаас шөнө хугаслан гарч, Дарханд үүрээр орж ирдэг юм байна. Баригдаж, торгуулах, савхаа хураалгавал мэдээж 「Баошин Даян」 компанийг илчлэхгүй байх үүрэгтэй. Нэг машинд 600 гаруй шуудай савх багтдаг гэнэ.

Ачаагаа амжилттай авчирч тушаавал хөлсийг нь шууд бэлнээр өгнө. Намайг тэнд 「ажиллаж」 байх үед савх ачсан машин ирсэнгүй. Өмнө нь авчраад буулгачихсан байсан савхаа л ялгаж байв. Хэд хоногийн дараа савх ачсан машин очсон дуулдсан.

Дарханд бор, цагаанаар нь ялгасан савхыг ажлын байрныхаа үүдэнд байх агуулахад хурааж, тэндээс шууд вагонд ачин, БНХАУ руу гаргадаг юм байна. Нэг вагонд савх ачуулах хөлс 60 мянган төгрөг. Түүнийг хэдэн ч хүн ачиж болно. Тэд савхаа аччихаад хөлсөө хуваагаад авчихна. Цагаан сарын дараахан БНХАУ руу вагон савх ачуулжээ.

Байгаль орчны яамны харьяа Ой, усны хайгуул, судалгааны төвийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 6.5 хувийг байгалийн ой эзэлж байна гэсэн мэдээ бий. Үүний өчүүхэн хувийг хус эзэлдэг. Сүүлийн 30 жилд ойн талбай 953 мянган га-гаар хорогджээ. Үүний гол буруутан нь мэдээж хүн. Хоёр жилийн өмнө улсын хэмжээнд 2300 шоо метр хус бэлтгэх зөвшөөрөл олгож байж. Үүний 2100 шоо метрийг Сэлэнгэд үйл ажиллагаа явуулдаг савхны үйлдвэрүүд, үлдсэнийг нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 「Өвөр эрээн」 компани авчээ.

Томуугийн Н5 N1 вирусын халдвараар шувуу үхжээ
Хавар намрын цагт нүүдлийн шувуу дайран өнгөрдөг манай улс шувууны томуу өвчний эрсдэл өндөр оронд тооцогддог. Дэлхий дахиныг түгшээсэн энэ халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дэлхийн банк 4 сая ам долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Шувууны томуугийн хугацаанд Н5 N 1 вирусын халдвараар хэдэн зууны сая шувуу үхснээс гадна энэ өвчнөөр нас барсан хүний тоо 241-д хүрчээ. Хэдийгээр хүнээс хүнд халдварласан тохиолдол өнөөдөр гараагүй байгаа ч гэлээ өвчин тархах явцад вирус нь хувьсалд орж хүнээс хүнд халдаж болзошгүй юм байна. Энэ тохиолдолд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэх магадлалтай тул урьдчилан сэргийлэх их аянд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулахаас өөр аргагүй байгаа юм байна.

Шувууны томуу хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлж байна. Дэлхийн банкны итгэлцлийн сангаас олгож байгаа 4.65 сая ам доллар хүн амын халдварт өвчнийг оношлох тэмцэх чадварыг сайжруулах тэр дундаа шувууны томуу хүний томуугийн цар тахлыг бууруулахад чиглэгдэх юм байна.

Өндөр өртөгтэй энэ төслийг манай улсад хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь нүүдлийн шувуудын нислэгийн гурван гол зам манай нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөгтэй холбоотой байжээ. Ийм учраас дэлхий хэмжээнд нүүдлийн шувуудаар дамжин халдварлах шувууны томуугийн судалгаа явуулахад хамгийн тохиромжтой газар гэж сонгосон юм гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршид Сайед хэлж байсан.

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Увс, Булган, Дорнод зэрэг аймгууд хамрагдах юм байна.  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн нутаг Дөрөө цагаан нуур орчмын голомтын бүсэд 2009.8.20-ний байдлаар шувууны томуугийн 「А」 хүрээний Н5 N1 өвчнөөр 114 шувуу үхээд байна. Үүнээс 26 галуу, 19 ангир, 10 цахлай, зургаан хун, 11 алаг шунгаач, 38 хэрээ, төрөл нь тодорхойгүй гурван шувуу тус тус хорогджээ. Эдгээр нь шувууны томуугаар өвчилсөн нь тогтоогдсон тул аймгийн Засаг дарга энэ сарын наймнаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Дөрөө нуурын урд талд нь Архангай аймгаас 15 албан хаагч, хойд талд нь Хөвсгөл аймгаас 11 албан хаагч хорио цээрийн дэглэм сахиулан ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэнэ.

Хорио цээрийн дэглэмийн голомтын цагийн байдалд өөрчлөлт ороогүй байна. Мэргэжлийн байгууллагуудаас оролцсон ажлын хэсгийнхэн Өгийнуур сумын Өгий, Дойт, амин, Бага зэрэг нууруудад 08 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд үзлэг тандалт хийхэд ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 13-ны өдрөөс Тариат сумын Тэрхийн цагаан, Хөдөө, Ноот зэрэг нууруудад үзлэг тандалтыг хийнэ.

Үнэн л байгаасай даа.

"Цаг агаарын өөрчлөлт хүн төрөлхтөний асуудал" гэж ноён Бан Ги Түн хэлэв
НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын иргэн  ноён Бан Ги Мvн манай улсад энэ сарын 26-28-нд гэргий болон албаны хvмvvсийн хамт айлчиллаа.

Дэлхий нийтийн анхаарлыг Монголын зvгт хандуулах чухал алхам болох энэхvv айлчлал нь НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийж буй дөрөв дэх удаагийн албан ёсны айлчлал юм. Урд нь 1977 онд НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм, 1987 онд Перес де Куэльяр, 2002 онд Кофи Аннан ирж байжээ.

2007 оны нэгдvгээр сараас 「дэлхийн дарга」-ын албыг хаших болсон ноён Бан Ги Мvны манай улсад хийж буй анхны айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын vзэл баримтлалыг хэрэгжvvлэх, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн улсын байр суурийг бэхжvvлэх, Монгол, НVБ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан өргөжvvлэхэд чухал ач холбогдолтой болно гэж Монголын тал vзэж байна.

Монгол Улс дэлхийн өнцөг булан бvрт өрнөж байгаа энхийг сахиулах vйлсэд идэвхтэй оролцож буй орнуудын нэг төдийгvй зах зээлийн системд шилжсэнээр ардчиллыг хөгжvvлэн бэхжvvлэхэд тууштай бодлого баримталж байгаад би талархаж байна. Сvvлийн жилvvдэд Монгол оронд төдийгvй дэлхий нийтэд цаг уурын өөрчлөлт хурдацтай ажиглагдаж байна. Тиймээс миний айлчлалын гол зорилго энэ асуудалд анхаарлаа хандуулах явдал юм」 хэмээн тэрбээр Монголын Гадаад харилцааны сайдтай уулзах vеэрээ хэлжээ.

Уулзалтын дараа ноён Бан Ги Мvн хөтөлбөрийн дагуу Таван толгой дахь Зэвсэгт хvчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд хvрэлцэн очиж, Сьерра Леоне дахь НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монголын цэргийн 8-р ээлжийн бэлтгэл, сургуультай танилцлаа.

Монгол улс Африкийн Сьерра Леоны Тусгай Шvvхийн аюулгvй байдлыг хангах vvрэг бvхий 250 хvний бvрэлдэхvvнтэй цэргийн багийг 2006 оны нэгдvгээр сараас илгээсэнээс хойш өдгөө найм дахь ээлжийн багийг удахгvй vvрэг гvйцэтгэхээр бэлтгэлээ хангаж байгаа юм.

Монгол Улс НVБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжиж, тvvний vр нөлөөг дээшлvvлэх, урьдчилан сэргийлэх дипломат vйл ажиллагаанд тvлхvv анхаарах нь зvйтэй гэсэн байр суурь баримталж ирсэн. 2002 оноос НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, цэргийн ажиглагчаа илгээж эхэлсэнээс хойш өнөөдрийн байдлаар Бvгд Найрамдах Конго Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд хоёр, Баруун Сахарт дөрөв, Судан Улсад хоёрь, нийт найман офицер энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар оролцож байгаа юм.

Ноён Бан Ги Мvн хэлсэн vгэндээ энхийг сахиулах vйл ажиллагаанд оролцож буй Монголын цэрэг дайчдын хувь нэмэр, ур чадварыг өндрөөр vнэлж буйгаа онцлон тэмдэглэлээ. Мөн багагvй эрсдэл дагуулдаг уг vйл ажиллагаанд өөрсдийн хvслээр оролцохоор бэлтгэж буй эмэгтэй дайчдад тусгайлан баяр хvргэж амжилт хvсээд цэргvvдтэй бvгдтэй нь гар барьж, дурсгалын зураг авахууллаа.

Цэргийн байгуулалтыг 2015 он хvртэл хөгжvvлэх хөтөлбөр, НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог өргөжvvлэн нэмэгдvvлэх зорилтыг хангах vvднээс Чад Улс дахь НVБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 800 хvний бvрэлдэхvvнтэй батальон оролцуулах шийдвэрийг Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөс энэ сарын 21-нд гаргаад байгаа юм. Энэ нь манай улс НVБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцоогоо нэмэгдvvлэх томоохон ахиц болох юм.

Айлчлалын үер ноён Бан Ги Мvн төрийн байгууллага, дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон ТББ-ын төлөөлөгчдөд  зориулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 「Цаг агаарын өөрчлөлт бол НҮБ-ын асуудал биш хүн төрөлхтөний асуудал」 сэдвээр лекц уншлаа.

Харин НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Молнгол  Улсад 2008.7.01-ний өдөр сонгуулийн луйвраас болж үймээн самуун дэгдэж гэмгүй 5 хүний амь нас эрсэдсэн, өнөөдрийг хүртэл уг үйл явдлын учир шалтгааныг олж буруутантай хариуцлага тооцоогүй талаар Ноён Бан Ги Мvн нэг ч үг дуугарсангүй.

Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, тэргvvн хатагтай Х.Болормаа нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НVБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга  ноён Бан Ги Мvн гэргий Бан Сvvн Таек нарыг хvндэтгэн барьсан зоогийн vеэр ноён Бан Ги Мvн: Монгол улс ардчилал, чєлєєт эдийн засаг руу амжилттай шилжсэн. Vvгээрээ ч дэлхийн бусад оронд сайн vлгэр жишээ болсон билээ" гэсэн юм.

ААДАР БОРОО 26 хүний аминд хүрлээ
Л.ГАНЧИМЭГ, Б.МӨНХГЭРЭЛ (2009-07-17)

http://www.blog.mn/arslan/?p=5179

Өчигдөр орсон усархаг борооны дараа үер болж хүний амь үрэгдэж, эд хөрөнгийн ихээхэн хохирол учирчээ. Нийслэлд хүүхэд, том хүн нийлсэн зургаан хүн байгалийн энэхүү гамшгийн үеэр амь үрэгдсэн бол Говь-Алтай аймагт 18 хүн энджээ.

Түүнчлэн Зайсангийн хадан хошууны орчимд уулнаас буусан усанд урссан чулуу Их тэнгэрийн ам руу явах замыг хоёр ч газар хаасан байв. Нэг сая хүн амтай нийслэлийн маань үерийн ус зайлуулах байгууламжуудыг шинэчлэх, үерийн аман дээр буусан айлуудыг яаралтай нүүлгэх шаардлагатайг хоёрхон цаг орсон энэ бороо харууллаа.

Засгийн газар өчигдөр яаралтай хуралдаж, Японд айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Баяр эмгэнэлийн цахилгаан утас ирүүлэв.

Өчигдрийн аадрын дараа нийслэлийн Хан-Уул дүүргийн XII, XIII хороо 「Туул」 тосгон, Баянзүрх дүүргийн XIX хороо 「Шар хад」, 「Цайз」 зах, Биокомбинат, 「Өлзийт」 хороо, Морингийн даваа, 「Нисэх」-ийн товчооны жижиг гүүр, Баянгол дүүргийн Автовокзал гэхчлэн олон газраас дуудлага ирж, онцгойгийнхныг түргэн авахуулсан.

Үерийн улмаас нийслэлд зургаан хүн амь эрсдсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIX хороо 「Цайз」 захын 15 дугаар гудамжны олон айл үерийн усанд автаж орох оронгүй боллоо. Уулын амны ус эрчээрээ бууж ирэхдээ том контейнерийг урсгасан нь хоёр айлын байшингаас эхлээд замдаа тааралдсан бүхнийг хаман оджээ.

Сэтгүүлчдийг очиход хашааны булан руу шахагдаж тогтсон хэмхэрхий гэрүүд, шонгийн модны завсар хавчуулагдсан машинууд, хаа сайгүй хөглөрсөн эд хогшлоо ялгаж авахын тулд шавар шавхайтай хутгалдсан иргэд угтсан юм. Цагдаагийн ажилтнууд 21.00 цагийн байдлаар тэнд алга болсон гэх 21 хүнийг хайж байсан юм. Хамгийн харамсалтай нь энэ үерийн улмаас нэг айлын гурван хүү амиа алдсан байв. Биднийг очиход цагдаагийнхан хоёрдугаар ангийн хүүг нь эсэн мэнд олж, 12 настай, зургаан настайь мөн найман сартай хүүгийн цогцсыг хайж байсан юм. Тэднийг хашааны буланд хураагдсан эд хогшил дундаас бяцхан хүүгийн цогцос олоход нэгэн залуу ирж үзээд дүүгийнхээ хүү мөн гэдгийг хэлсэн юм. Харин өглөө ажилдаа гарахдаа хөвгүүдээ үнсээд гарсан эхэд төрсөн ах нь 「Наагуураа сайн хай」 гэхээс өөр үг хэлж чадаагүй. Хөвгүүдийн аав ажлаасаа ирээгүй, эх нь дэмий л уйлан ийш тийш гүйж, овоолоотой эд хогшлыг татаж, ухаж байлаа. Эндхийн оршин суугч Б.Чимгээгээс хэдэн зүйл тодрууллаа. -Албаныхан үер усны аюулаас сэрэмжлүүлж байсан. Яагаад ийм юм болчихов оо?

-「Цайз」 компанийн барьсан цементэн хашаанд үерийн ус боогдсоноос болж олон айл усанд автаж урслаа. Гэр нурангуут гарч, гэрлийн шонгоос зуурч байж амьд үлдсэн. Хүүхдүүд маань хөдөө амраад явчихсан.  Хажуу айлын эмэгтэй том хүүгээ зуурч байж авч үлдсэн. Бага охин нь урсчихаад олдохгүй байна.

-Дээрх компанийг хашаа барихаас өмнө ийм явдал болж байв уу? -Наадмын үеэр орсон борооны улмаас энэ хавийн айлууд мөн л усанд автсан. Тэгээд бид цементэн хашааг доогуур нь нүхэлсэн байсан ч их усыг яаж ч чадсангүй гэв.

Борооны үеэр Баянзүрх дүүргийн XIII хороо 「Пума констракшн」 ХХК-ийн барьсан 72 дугаар байрны даацын тулгуур хана нурж, гурван автомашин дарсан хэрэг гарсан. Ашиглалтад ороод удаагүй байгаа энэ барилгын асуудал үүсгэсэн гол шалтгаан тулгуур ханыг бетоноор хийлгүй, хөрсөн дээр шууд тоосго өрж барьсаны улмаас газрын хөрс үерийн усанд идэгдэж урсаж, байшингийн суурь нурж унахад хүрсэн хэмээн оршин суугчид хэлж байлаа. Тэдний хэлж буйгаар тус байрыг улсын комисс хүлээж аваагүй гэнэ.

Оройн 17.30 цагт  「Соната-4」, 「Карина」, 「Эксэль」 маркийн гурван автомашин дарагдсан байв. СӨХ-ны дарга нь ирсэн боловч ямар нэгэн юм хэлэлгүй яваад өгсөн тухай оршин суугчид ам уралдан ярьж байлаа. Найзындаа айлчилж ирээд ганц цаг болохдоо машинаасаа 「салчихсан」 нэг нөхөр 「дотроос нь бичиг баримтаа л яаж ийгээд авмаар байна. Хүн байгаагүй нь л аз боллоо доо」 гэв.

Дэлхийн гэмт хэргийн бүлэглэлийн анхаарал Монгол руу хандаж мэдэх нь
С.УЯНГАЗУЛ  /”Нийгмийн толь” сонин/

Одоо УИХ-аар хэлэл­цэгдэж байгаа Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого хэрвээ  энэ хэвээрээ бат­лагдвал сайн, муу хоёр талтай. Энэ хуульд хаягдал хадгалах үйлд­вэрийн тухай яригдаж байгаа тул хэрхэн, яаж батлагдах нь вэ гэдэгт гадаадынхан ан­хаарлаа хандуулчихаад байгаа нь мэдээж. Мөн цөмийн болон химийн хог хаягдлыг хадгалах үйлдвэрт асар их мөнгө эргэлдэх болохоор тэр.

дэлхийн улс орнууд ганц­хан цөмийн хаягдал гэлтгүй химийн гаралтай болон хуванцар бүтээгдэхүүнийхээ хог хаягдлыг тусгай технологи бүхий саванд хийж хэдэн зуун метрийн гүнд хадгалдаг.  Цөөхөн улс л өөрийн орондоо химийн болон цөмийн хог хаяг­дал хадгалах үйлдвэртэй байдаг. Ялангуяа Европийн орнууд дахин боловсруулах боломжгүй бү­тээг­дэхүүнээ хаягдал хадгалах үйлдвэртэй улсад өндөр үнээр худалддаг бизнес дэлхийд ноёр­хоод эхэлчихсэн. Тухайлбал Герман, Франц, Швейцарь, Бель­ги зэрэг орнууд энэ бизнест гол анхаарлаа хандуулж байна. Энэ бол дэлхийд нэгэнт тогтчихсон томоохон бизнес.

Манай улс дээрх хуулиа баталж стандартад нийцсэн цөмийн болон химийн бүтээгдэхүүний хаягдал хад­галах үйлдвэртэй болчихвол ихээхэн хэмжээний мөнгөний урсгал монгол руу урсах сайн талтай.

Монгол орны уужим өргөн нутагт иймэрхүү үйлдвэр хэд хэдийг ч барьчих боломжтой. Гагцхүү сүүлийн үеийн техник технологи бүхий хадгалах үйлд­вэртэй байх нь чухал. Франц улс хаягдлаа Германд мөнгө төлж хадгалдаг. Одоогоор дэлхийн стандартад нийцсэн хадгалах сав бүхий үйлдвэрийг герман­чууд сайн хийж байгаа. Цөмийн болон химийн бүтээгдэхүүнийг эх орны­хоо газрын хөрсөнд хадгалах нь асар их мөнгө олох л сайн талтай.

Гэхдээ энэ бизнес дэлхийн томоохон гэмт хэргийн бүлэглэлийн анхаарлыг Монгол руу хандуулах эрсдэлтэй.

Нэгэнт манай улсад хаягдал хадгалах үйлдвэр байгуулах тухай яригдаж байгаа учир муу талыг нь харах хэрэгтэй. Монголд цөмийн хаягдлыг булш­лах тухай асуудал 1994 онд яригдаж эхэлсэн ч тэгэсхийгээд намдсан. Харин энэ бизнесийг оросын гэмт хэргийн бүлэглэл тосч авсан гэдэг.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хаягдлаа, цөмийн болон химийн хог хаягдал хадгалах үйлдвэртэй улс орнуудад ху­далд­даг. Үүний хажуугаар дэл­хийн томоохон гэмт хэргийн бүлэг­лэлүүд энэ бизнест оролц­дог нь хэдийн тодорхой бол­сон. Хэдэн тэрбумаар яригдах мөнгөний бизнес тул хаягдлын үйлдвэр байгуулагдахтай зэрэг­цээд тэд үүнд анхаарлаа хан­дуулдаг. Гэмт хэргийн бүлэглэл хаягдлаа мөнгө өгч хадгалуулж, хадгалж байгаа хоёр компанийн дундуур орж бага мөнгөөр хаягд­лыг нь хаях санал тавьдаг байна. Ингээд тухайн ком­пани хаягдлаа бага мөнгөөр мафийн бүлэглэлд  зарж, харин мафийнхан уг хаягдлыг улс орны хилээр нууцаар гаргаж тухайн улсын газар нутагт хаядаг байна. Ту­хайлбал Швейдийн Базель- Германы Марк третвиц- Бела­русын Брест-Улан-Үдийн Тальци боомт гэсэн дамжлагаар Оросын Сибирт хүн амьтан амьдардаггүй газарт хаядаг байж.

Харин цөмийн болон химийн хог хаягдлыг хилээр ямар нэгэн асуудалгүй оруу­лахыг оросын талын мафи ха­риуцаж гаргаж байсан нь тухайн үедээ бариг­даж ял шийтгэлээ авчээ. Гэвч энэ хэргийг хийж байгаа хүмүүсийг барьж ил­рүүлэн шийт­гэсэн ч цаана нь дахиад гэмт хэргийн бү­лэглэл гарч ирдэг. Энэ хэрэг одоогоос 15 жилийн өмнө гарч байсан юм. Уг хэрэгт Монголын хоёр залуу холбогдож тухайн үедээ шуу­гиан дэгдээгээд авсан. Харин тэр хоёр залуу зөвхөн орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан нь тог­тоогдсон тул хэр­гээс мултарсан гэдэг.

Эрх баригчдыг гэмт хэргийн бүлэг ашигладаг

Цөмийн хаягдлыг булшлах бизнес асар их мөнгө эргүүлдэг учир гэмт хэргийн бүлэглэлүүд зарим орны улс төрийн хүчийг ашигладаг аж. Тэд хямд төсрийг нь бодож Африкийн хүн амьтан амьдардаггүй газар болон далайн гүнд хаягдлыг чингэлэгт хийж хаясан тохиолдол бий.

Тухайн улс оронд хаягдал хадгалах үйлдвэр байдаггүй учир эрх баригчдынх нь мөнгөний ашиг сонирхол дээр дөрөөлж хүслээ биелүүлдэг аж. Хэрвээ манай улсад дээрх хууль батлагдаж үйлдвэртэй болж, хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа бол­бол сайн талтай.

Харин үүнийг далимдуулан гэмт хэргийн бү­лэг­лэлийн сүлжээ Монголд орж ирвэл үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэднэ. Гэмт хэргийн бүлэглэл орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Дэлхийн аль ч өнцөг буланд хаана их мөнгөний үнэр үнэртэнэ тэд тэнд л байдаг жамтай. Тэгэхээр хоёр улсын хоорондох шинэ бизнест тэд анхаарлаа хандуулах л байх. Одоо хэлэлцэгдэж байгаа хуу­лийн төсөлд зарим гишүүн зөвхөн өөрийн орныхоо бүтээгдэхүүний хаягдлыг л боловсруулж хад­галах гэсэн гадны нөлөөлөл орохгүй байх саналыг дэвшүүлж байсан.

Энэ нь гадны гэмт хэр­гийн бүлэглэл болон бусад улс орны хаягдлыг хор уршигт хор­дохгүй байх сайн талтай. Харин нөгөөн талаараа нэгэнт л хадга­лах үйлдвэртэй болсон тул гаднаас орж ирэх их мөнгөний урсгалыг хаах сул талтай юм.

Ингэхээр уг хуулийн төслийг хэлэлцэх явцдаа зарим зүйлийг анхаарахгүй бол “хуулийн цоор­хой” гээчээр ямар ч асуудал үүсч мэднэ. Уг хуулийг батлуулах гээд гүйж байгаа гишүүд ч ар араасаа үүсч мэдэх хор хохир­лыг нь бодолцох хэрэгтэй болжээ.

http://niigmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=1116:2009-07-08-01-57-34&catid=52:2009-06-30-02-58-27&Itemid=93

УИХ, ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ НААДМЫН ӨМНӨ ЯАРАН БАТЛУУЛАХААР ХУЙВАЛДАЖ БАЙНА
УИХ-аар Оюу-Толгойн гэрээг батлах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүд иргэдийн дунд нээлттэй микрофон ажиллуулав.

Энэхүү гэрээ нь монголчуудыг дэндүү басамжлан доромжилсон, эцсийн дүнд Бороо Голдын гэрээний ижил монголчуудад огтхон ч ашиггүйгээр барахгүй эх орныхоо асар их баялгийг гадаадынханд "найр" тавин бараг зүгээр өгөх гэж байна.

Оюу толгойн орд нь нөөцөөрөө дэлхийд 75 сая тн зэсийн нөөцтэй Чилийн Эскондидагийн ордын дараа ордог, 45 тн зэс, 2000 тн алт буюу 300 тэрбум $-н нөөцтэй бөгөөд 75 тэрбум $-ийн нөөцтэй Эрдэнэтээс 4 дахин том орд билээ.

Энэ гэрээ хүчинтэй болвол Монгол улсад 30 жилийн хугацаанд 19 тэрбум $ л ноогдох юм.

Оросууд дэлхийд гуравт ордог 19 сая тн зөвхөн зэсийн нөөцтэй УДОКАН-ны орд гзрынхаа зөвхөн лиценцийг нь "Базовый элемент", "Норилск никель" мэтийн акулуудын дунд тендер зарлан "Металлоинвест" холдингийн Алишер Усмановт 15 тэрбум рубль буюу 500 сая $-аар зарсан байдаг. http://www.infox.ru/business/company/2009/07/01/__Myetalloinvyest___.phtml

Гэтэл Н.Энхбаярын засгийн газрын үед "их өр"-ийг төлөх нэрийдлээр 2003.12.23-нд Айвенхоу Майнингаас 50 сая $ ЗЭЭЛЭЭД Оюу Толгойн ашиглалтын 4 лиценцийг ЗҮГЭЭР өгчээ.

Айвенхо Майнингийн эзэн нь хар тамхины наймаачин, 1992 онд АНУ-ын Колорадод цианит натри алдан байгаль орчныг асар ихээр бохирдуулж, мөн Африкийн олон оронд байгаль орчныг бохирдуулсаны төлбөр өчнөөн зуун сая доллорын өрөө төлөлгүй зугтсан, Бирмийн цэргийн дэглэмтэй хамтран хүн амыг нь яргалан шулж байсан toxic Bob буюу хорт Боб хочит Роберт Фридланд билээ. http://oraclesyndicate.twoday.net/stories/5549236/

Эх орноосоо урваснаас ялгаагүй энэхүү /Африкийн колони орнуудад л зөвшөөрдөг байсан/ "гэрээ"-г Иргэний хөдөлгөөнүүд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Монголын НААДАМ бол тусгаар тогтнолын баяр билээ. Гэтэл чоно борооноор гэгчээр наадмын уур амьсгал давхацуулан энэхүү луйврын хуулийг УИХ-аар яаран, сэмхэн, хуйвалдаанаар батлуулах гэж байна. УИХ-аа "захирч" байгаа С.Баярын засгийн газар авилга авч энэ бүх луйврыг зохион байгуулж байна.

Үе үеийн эх орончдын, бидний өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаар Та бидэнд үлдээсэн энэхүү их баялагийг "Эх орны хишиг"-ийг хурдан тараах нэрийдлээр ард түмнийг хуурч цөөн хэдхэн хүнд ашигтай хуулийг батлах гэж байна. Цаашид Оюутолгой нь Хятадын мэдэлд очих бодит аюул заналхийлж гэж байхад юун яасан НААДАМ.

Хэрэв энэ хууль энэ хувилбараараа батлагдах аваас Иргэний хөдөлгөөнүүд Наадмын үйл ажиллагааг тасалдтал тэмцэлээ өрнүүлэх болно. Хэрэв хууль энэ хувилбараараа батлагдах аваас Иргэний хөдөлгөөнүүд Наадмын үйл ажиллагааг тасалдтал тэмцэлээ өрнүүлэх болно. Маргааш 2009.7.9нд 11.00-19.00 цагийн хооронд энэ үйл ажиллагаа бас давтагдах болно.

Төрийн ордны яг хажууд 7 хүн өлсгөлөн зарлав
Есөн аймгийн 21 сумын иргэдийн санаачилгаар байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан иргэний хөдөлгөөнийнхний санаачилсан 「Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай」 хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан УИХ-ын нэр бүхий есөн гишүүн хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр 2008 оны 12 дугаар сарын 25-нд өргөн барьсан билээ.

http://www.blog.mn/arslan/?p=4953

Нийтэлсэн : G.Arslan

Sat Jul 04, 2009   21:38

Гэвч өнөөдрийг хүртэл дээрх хуулийн төслийг хэлэлцээгүй байгаа.

Уг хуулийн төсөл гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан ч зарим гишүүд хуулийн төслийн нэр томъёонд өөрчлөлт оруулж, хамрах хүрээг хязгаарлах, зарим заалтын агуулгыг өөрчлөх, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэх зэргээр үндэсний язгуур эрх ашгийг дорд үзэн, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг нь баталгаажуулахад саад учруулж байна гэж 「Монголын гол нууруудын хөдөлгөөн」-ийнхөн үзэж байгаа юм байна. Тиймээс хуулийн төслийг 2009 оны хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлээч гэсэн албан шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дарга Б.Батбаяр нарт удаа дараа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрч байгаа гэнэ. Иймээс 「Монголын гол нууруудын хөдөлгөөн」-нийхөн болон иргэдийн төлөөлөл болох нэр бүхий долоон хүн өчигдөр 14.00 цагаас Төрийн ордны зүүн хаалганы гадна талд өлсгөлөн зарлахаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Өлсгөлөн хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэгдэх хүртэл үргэлжлэх аж.

Өдөр бүр, цаг, минут, секунд тутам сүйрч буй эх орныхоо байгаль, ширгэж буй гол мөрөн, булаг шандыг сэтгэл шимшрэн тоолж суухын оронд уг хуулийн төслийг батлуулахын төлөө Монгол улсын иргэдийг зүрх сэтгэлээрээ нэгдэж, хуулийн төслийг дэмжиж буйгаа хэн нэгэн УИХ-ын гишүүнд мессеж, захидал илгээх замаар илэрхийлэн дэмжлэг үзүүлэхийг иргэний хөдөлгөөнөөс уриаллаа.

http://www.blog.mn/arslan/?p=4953

Нийтэлсэн :

G.Arslan

УИХ-ын гишүүн Д.Энхбат:Авлигад идэгдсэн засаг төр ураны бизнесийг хариуцах цаг нь болоогvй
Манай улс цөмийн эрчим хvчний тvvхий эд ураны 63 мянган тонн нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. 1990-ээд оноос өмнө геологичид тогтоосон 1.2 сая тоннын нөөц байх магадлалтай гэсэн нь батлагдвал дэлхийд айргийн тавд орно.

Алтнаасаа ашиг хvртэх бодлого 「Өөрийн нохой идэхээр, хvний нохой ид" гэсэн урвуу хувирбарын жишээг "Бороо гоулд" компантай хийсэн анхны тогтвортой байдлын гэрээ харуулсан.

Одоо УИХ уранаа зарж мөнгө олох, бvр цаашлаад эрчим хvчний эх vvсвэрээ цөмийн энергээс гаргадаг vйлдвэртэй болох бодлого батлахаар хэлэлцэж байгаа.

Уран бол энгийн нэг ашигт малтмал биш, буруугаар ашиглавал дэлхийг сөнөөх чадалтай эд. Цөмийн зэвсэг, цөмийн аюулын тухайд хvн төрөлхтөн мартахын аргагvй сургамжийг Японы Хирошимод хаясан атомын бөмбөг, Укрианы Чернобылын атомын станц дэлбэрэлтээс авсан.

Төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг ураны хэрэглээ, vнэ өндөр байгаа өнөө цагт батлах нь зvйтэй гэж УИХ-ын гишvvдийн олонх vзэж байгаа юм. Харин бодлогын баримт бичигт "цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж барих" гэсэн өгvvлбэр нь анхаарал татлаа.

Ураны бодлогын талаар УИХ-ын гишvvн Д.Энхбат эсрэг байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Д.Энхбат: Монгол цөмийн хаягдлыг булшилдаг орон болж хувирах магадлал өндөр

-Ураны лицензийн бодлого анхнаасаа замбараагvйтсэн. Лицензийг хувь хvн арав хориор нь халааслаад зарна гээд явж байна. Лицензийг цэгцэлчихээд бодлого ярих хэрэгтэй. Бодлогын баримт бичигт цөмийн эрчим хvч ашиглах гэх мэт сайхан мөрөөдөл олон бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайж, нээсэн ордуудаа гадаад, дотоодын хувь хvмvvст алдчихсан, замбараагvй vед ураны бодлого гэж гоё зvйл ярих утгагvй.

-Ураны ашиг орлого бидэнд хэрэгтэй биш гэж vv?

-Авлигад идэгдсэн засаг төрд ураны бизнесийг хариуцуулж болох уу. Цаг нь болоогvй. Юун уран, цианитаа цэвэрлэж чадахгvй байгаа шvv дээ. Бороо гоулд, Цайрт минералын гэрээг яаж хийлээ. Юу ч хожоогvй. Манай Засгийн газар ядуураад гэрийн бvх хогшил тавилгаа зарж байгаа айл шиг байна. Асуудал урандаа биш, засаглалдаа байна. Согтуу хvнд машин бариулж болохгvй биз дээ.

-Бодлогын баримт бичигт ураны хаягдал хадгалах тухай өгvvлбэр байсан. Vvнийг юу гэж ойлгох вэ?

-Өмнө нь цөмийн хаягдлыг булж болно гэсэн тогтоолын төсөл орж ирсэн. Гишvvд тавь, тавин хувиар тэнцээд энэ төслийг шийдэлгvй орхисон. Монгол цөмийн эрчим хvчийг хөгжvvлээд атомын цахилгаан станцыг барихаасаа өмнө цөмийн хаягдлыг булшилдаг орон болох магадлал өндөр. Яагаад гэвэл манайхны хяналт сул, өргөн уудам нутагтай, сул мөнгө маш их орж ирдэг.

-Бусад орнууд хаягдал авдаг гэсэн шvv дээ?

-Дэлхийн бvх орон хаягдал авахаас татгалздаг. Өндөр төлбөрөөр, хадгалалт хамгаалалтын өндөр нөхцлөөр хадгалдаг цөөхөн орон бий. Манайх гялгар уут, хогоо цэгцэлж чадахгvй байгаа улс, юун цөмийн хаягдал агуулах. Цөмийн хаягдал орчин тойрноо олон жил хордуулж байдаг аюултай бодис. Хаягдал нь уранаас илvv хортой. Цөмийн хаягдлын хор хvний генийг хордуулдаг. Уран олборлох, цөмийн хаягдал байршуулах хоёр өөр ажил. Манайх ураны тvvхий эдийнхээ хаягдлыг ч буцааж авах ёсгvй. Дэлхийн бусад орон vйлдвэрлэл vйлчилгээгээ дээд зэргээр хөгжvvлж сайхан амьдарч байхад бид яахаараа хамаг юмаа зарж, хордуулж амьдрах ёстой юм бэ. Улс орон ийм замаар явбал мөхдөг гэдгийг Африкийн орнуудын жишээ харуулсан шvv дээ.

Б.Жавзаа /Өдрийн сонин/

"Minamata"-гийн сүүдэр Өмнөговьд нүүрлэв үү?
Харахаас харц далдирч, дотор зарсхиймээр сэтгэл эмзэглүүлсэн гэрэл зургуудыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд надад үзүүллээ. Цээжний хөндийд байх ёстой хүний зүрх гадна талдаа хоолойгоор нь гараад ирсэн байх юм.

Хэвлий нь задархай, бүдүүн, нарийн гэдэс нь тэр чигээрээ гоожсон, хөл гарын хуруу байхгүй, хоёр нүд нь шанаан дээрээ, эс бөгөөс уруул, тагнайгүй гээд… бичихэд ч эвгүйцэм олон гаж ургийн зургуудыг тэд баримт болгон хадгалжээ.

Өмнөговь аймагт нялхсын эндэгдэл маш их байна. Энэ үзүүлэлтээрээ улсад хамгийн эхэнд явна. Эмч нарын өгүүлж байгаагаар бол 10 төрөлтийн тав нь дутуу буюу тав, зургаан сартайдаа ураг гарчихдаг гэнэ.  Гэтэл сүүлийн жилүүдэд дээр өгүүлсэн шиг гаж ураг төрөх явдал олширсон нь тус аймгийнхныг үнэхээр балмагдуулаад байна.

Энэ бол гамшиг, аймшиг төдийгүй, өмнийн говийн бүс нутагт хүн цаашид амьдрах эсэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүсээд байгааг төр засаг, холбогдох газрын эрх мэдэлтнүүдэд дуулгахыг хүслээ. Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газраас Эрүүл мэндийн яам болон Улсын мэргэжлийн хяналтын газарт хэд хэдэн удаа албан тоот илгээсэн ч ямар ч хариу өгөлгүй өдий хүргэсэн нь хачирхалтай санагдана. Тэд яагаад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна вэ? 」…Энэ чухам юунаас болоод байна вэ? Яагаад ийм гаж ураг тус аймагт олноор төрөх болсныг нарийн судлан шинжилж шалтгааныг нь тогтоомоор байна…」 гэсэн хүсэлтийн хариуд эрх мэдэлтнүүд яагаад таг дуугүй болчихов. Өмнөговьд үүсээд байгаа энэ ноцтой, түгшээмээр нөхцөл байдлыг тэд ард түмнээс нуугаад байна уу, эс бөгөөс үнэхээр тийм харалган арчаагүй нөхөд улс орныг удирдан залж явна уу хэмээн өөрийн эрхгүй асуумаар санагдаж байна.Улс төр, ашиг сонирхлоос өөр юм тэдний анхааралыг татахаа больсон уу? Тэд өмнийн говийг алт, нүүрс, зэсээр нь төсөөлөн, олох ашиг, мөнгөө л тооцохоос тэнд хүн амьдарч буйг таг мартсан мэт ээ. Өмнөговь Монголын ирээдүй.

Тэнд жинхэнэ мөнгөний авдар буй.  Удахгүй энэ авдарыг нээж хүн болгонд мөнгө тараана гэж ярихаас бус аймаг орны хүн ардын аж амьдрал, эрүүл мэнд, аюулгүйн баталгаа, амьдрах орчин нөхцөл, байгаль орчны байдлын талаар ам үл нээнэ. Яагаад? Тус аймгийн зон олныг төлөөлөн УИХ-д сонгогдсон эрхмүүд ч дорвитой дуугарч байгаа юм алга. Энд хүн гэхэд хэцүү ураг төрж байна. Ганц хоёрхон удаагийн тохиолдол, магадгүй эцэг, эх нь архичин, тамхичин, үгүй бол цус ойртсоны үр дагавар гэж тайлбарлаад зөнд нь орхиж байна уу гэх хар төрж байгаа. Ингэж болохгүй болохыг Өмнөговьд очиж байж л ойлгоно.

Гэтэл 「…Энэ чинь эрүүл мэндийн салбарынхны хариуцдаг ажил болохоос бидэнд хамаагүй. Наадахаа орхи」 гэсэн хариуг Улсын мэргэжлийн хяналтын газрын удирдлага аймгийн мэргэжлийн хяналтынханд өгсөн гэхийг Өмнөговийн ард иргэд эгдүүцэн ярихыг сонссоноо эрхэм дарга íàðò дуулгая. Арай ч үгүй баймаар.  Аймаар, үл танигдах эмгэг юунаас болоод гарах болсныг, яагаад Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд гажиг хөгжилтэй төрсөн нярай олширсныг, бусад аймагт, улсын хэмжээнд ямар байгааг нягтлан шалгах нь Мэргэжлийн хяналтынхны ажил үүрэг биш гэж энэ дарга үнэхээр хэлж чадсан гэж үү? Өмнөговь аймгаас тус газарт болон Эрүүл мэндийн яам, ЭНЭШТ-д гажиг төрсөн ургийн шинжилгээний сорьцыг явуулсан хэдий ч таг.

Дээрх газрууд ч бидэнд хамаагүй гээд сууж байдаг юм биш байгаа гэх эргэлзээ төрөв. Тэгсэн атлаа 「Нярайн эндэгдэл их байгаа нь та нарын ажил муугийнх」 гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны түшмэд удаа дараа гаргаж, чадамж дорой нөхцөл байдалд чадлаараа зүтгэж буй орон нутгийн эмч нарыг 「дарамталсан」 гэх. huuhed-gajigtai20090612 Үүнийг бичигч байдал ямар байгааг газар дээр нь нүдээрээ харж, чихээрээ сонссоны хувьд эмч, эмнэлгийн ажилтнууд, мэргэжлийн хяналтынхныг өмөөрмөөр байна.

Тэднийг муу ажиллаж байна хэмээн баалах нь үнэнээс гажсан хэрэг болох юм билээ. Дутуу төрөлт тийм өндөр хувьтай байгаа аймагт ядаж ганц ч 「инкубатор」 байдаггүй гэвэл та итгэх үү. Үнэхээр байдал тийм л байна. С.Ламбаа сайдын 「Өгнө өө」 гэдэг үг өмнөговийнхныг хэдэн жил хүлээлгэхийг бүү мэд. Энэ бүхнийг оршил болгохын учир Өмнөговьд ноцтой нөхцөл үүссэнийг эрхмүүдэд дахин сануулж, ямар нэгэн байдлаар газар дээр нь очиж үзээд, шаардлагатай бол тусгай баг томилон анхааралдаа даруй аваасай гэж хүссэнийх. Өмнөговьд төрсөн гажиг ургийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр анх удаа хэвлэлийнхэнд дуулгасныг хэн ч тоогоогүй нь харамсалтай.

Түүний хэлснээр улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал тэнд үнэхээр үүссэн юм биш байгаа гэх айдас төрж байна. Монголд 「Минаматагийн өвчний」 нэг хэлбэр бий болсон байхыг үгүйсгэх аргагүй.   Сүүлийн арваад жил монголчууд дээр доргүй 「мөнгө цагаа нүд улаан」-ы замаар хөлхөлдөж, алтны төлөө амь нас, эрүүл мэндээ гаргуунд нь хаяцгаалаа. Ухаж сэндийчсэн газар нутаг, ширгэж тасарсан гол, горхи тоогоо алдлаа. Нийгэмд 「нинжа」 хэмээх бүхэл бүтэн давхарга үүслээ.

Энд тэндгүй мөнгөн ус, цианитаар хордсон талбай. Ийм нөхцөлд эрүүл монгол хүний тухай ярих нь дэндүү утгагүй сонсогдоно. Минаматад юу болсон бэ 1932 он.  Японы Кумамото мужийн Минамата хотын иргэд баяр хөөрд умбасан байлаа. Учир нь тус хотод Япондоо хамгийн томд тооцогдох 「Chisso」 хэмээх химийн үйлдвэр ашиглалтад орсноор тус хотын өрх бүрээс нэг хүн уг үйлдвэрт ажиллах болж, хотын төсөвт орох мөнгөний дүн ч нэмэгдсэн явдал баярлах шалтгаан байжээ.

Оюутолгой, Тавантолгой хэмээн эдүгээ хөөрцөглөж буй бидний адил япончууд, тэр тусмаа Минаматагийн оршин суугчдын яриа, алхаа гишгээ нь хүртэл 「пээдгэр」 болсон байж.  Гэтэл хэдхэн жилийн дараа тус хотын оршин суугчдыг гамшиг дайрсан юм. Муур, нохой гэнэт л татвалзан үхэж, шинээр төрж буй нярай нүдгүй, гаргүй, дотор эрхтэнгүй гарах тохиолдол олширсон юм. Тухайн үед хотын эрх баригчдын өгч байсан тайлбар яг манайхантай төстэй.

Тэд 「Минаматагийн иргэдийн дунд цус ойртсон гэрлэлт олширсонтой холбоотой」 хэмээн хэвлэлээр мэдэгдэж байлаа. Гэвч эмгэг улам газар авсаар 1950 он гэхэд л шалтгааныг нь олж тогтоосон хэдий ч маш их хохирол амссан байв. Нөгөө бахархал болсон 「Chisso」 үйлдвэр нь мөнгөн усаар хордсон 27 тонн хог, хаягдлыг далайд хийснээс болж ийм аюул япончуудыг нөмөр÷ээ. Îлон зуун хүний амь насыг авч одсон 「Минаматагийн өвчин」 хэмээх нэр томъёо анх ингэж гарч ирсэн байдаг. Хордсон хүмүүсийн үхэл гуч гаруй жил үргэлжилсэн юм.

Эдүгээ ч 3000 гаруй хохирогч Японы Засгийн газар, Эрүүл мэнд, Байгалийн яамны хяналтад эмчлүүлсээр буй гашуун туршлагыг дэлхий нийт мартаагүй, сэрэмжилсээр буй цаг. Эдүгээ Японд дампууръя гээд ч дампуурч болдоггүй ганц компани гэвэл 「Chisso」. Учир нь Засгийн газраас нь байдал хүндрээд ирмэгц л уг компанид зээл олгодог агаад үйл ажиллагаанаас нь олсон орлогыг 「Минаматагийн өвчин」-д нэрвэгдэгсдийн хохирлыг барагдуулахад зориулдаг. Байгаль орчинтой зүй бусаар харьцаж, орчноо химийн болон хүнд хортой металлаар хордуулж, мөнгө хөөж хэт улайрах нь ямар байдалд хүргэдгийг хүн төрөлхтөнд Минаматагийн синдром сургамжилсан авай.  Нярайн гаж төрөлт Өмнөговь аймагт 2006 онд гурав,  2007 онд тав, 2008 онд долоо, 2009 он гарсаар эхний дөрвөн сард найм болж …  Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Буяннэмэхтэй уулзаж гажиг төрөлтийн шалтгааны талаар асуухад 「Аймгийн хэмжээнд гажиг хөгжилтэй төрсөн нярайн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад санаа зовниж байна.

Чухам юунаас болоод байна вэ гэдгийг л тодорхой тогтоох ёстой. Гэтэл төв рүү явуулсан хариу ирэхгүй байна. Өмнөговь аймагт гар аргаар алт олборлодог үйл ажиллагаа газар авч, мөнгөн ус, цианит натриг дэндүү замбараагүй хэрэглэх болсон. Гэхдээ гаж төрсөн нярайг мөнгөн ус, цианитын хордлогоос болсон гэж шууд дүгнэх боломжгүй」 гэлээ. 2006-2009 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн эх, нярайн түүх, нярайн нас баралтын бүртгэлийг аймгийн хүүхдийн ерөнхий эмчийн судалгаа, хүүхэд, нярайн мэргэжилтний мэдээлэлд тулгуурлан төрөлхийн гажиг хөгжлийн 4 жилийн судалгааг гаргажээ.

Энэ судалгаанӨмнөговийн мэргэжлийнхяналтын алба, аймгийн нэгдсэн эмнэлэг хамтран хийжээ. судалгаанаас үзэхэд 2005 он хүртэл Өмнөговь аймагт нярайн нас баралтын тодорхой бүртгэë байгаагүй бөгөөд 2006 оноос дэлгэрэнгүй бүртгэж эхэлсэн юм байна. 2006 онд гурав, 2007 онд тав, 2008 онд долоон нярай гаж хөгжилтэй төрсөн бол 2009 он гарсаар эхний дөрвөн сард гэхэд л найман нярай гаж төрсний дотор хүйсээр гэдэс нь цувсан, төрөлхийн цөсгүй, зүрхний таславчгүй, зүрх нь ил гарсан, чихний нүхгүй битүү, нүд нь зайтай гэх мэт эмгэг зонхилжээ.

Ñүүлийн хоёр жилд нярайн гаж төрөлт тус аймагт огцом өсөж байгаа òóõàéë àймгийн эмч нар энэ талаар ямар бодолтой явааã ñîíèðõлîî. С.Туяацэцэг (Аймгийн нийгмийн эрүүл мэндийн албаны дарга):  Гаж төрөлттэй нярайн эцэг эхийн олонх нь гар аргаар алт олборлодог, мөнгөн ус, цианитаар угаасан шламын ойролцоо амьдардаг байсан нь анхаарал татаж байíà  -Тус аймагт 2005 он хүртэл жилд 2-3 гаж ураг төрдөг байсан. Урьд нь тагнайн цоорхой, уруул сэтэрхий, зүрхний төрөлхийн гажиг гэх мэт нийтлэг эмгэг тохиолддог байлаа.

2007-2008 онд урьд тохиолдож байгаагүй гаж эмгэг бүхий нярай төрөх нь эрс нэмэгдсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайдад, яаманд асуудал тавьсан, хариу алга. 2009 он гараад бүр найман нярай бүртгэгдлээ. Бөөргүй, тархигүй, хөл гарын хуруугүй, нүд нь хол зайтай тус бүр нэг, хэвлийн хана хөгжөөгүй гэдэс нь ил гарсан, тагнайгүй тус бүр хоёр нярай төрлөө. Алтны хууль бус олборлолт ихэссэнтэй холбоотой байж магадгүй гэж бодож байгаа. Аймгийн мэргэжлийн хяналтынхан ажиллаж, гар аргаар алт олборлодог явдлыг таслан зогсоосон ч нууцаар олборлодог явдал мэр сэр гарсаар байгаа.

Манай аймгийн газар нутгийн 70 хувь нь мөнгөн ус, цианитаар хордсон. Өнгөрсөн жил хордсон хөрс шороо, шламыг булшлах ажлыг аймгийн хэмжээнд хийсэн. Ер нь гаж төрөлттэй нярайн эцэг эхийг судлаад үзэхэд ихэнх нь гар аргаар алт олборлодог, эсвэл мөнгөн ус, цианитаар угаасан шламын ойролцоо амьдардаг хүмүүс байгаа нь анхаарал татаж байгаа. Мөн шатахуун түгээх станц болон химийн будагтай харьцдаг ажил эрхэлдэг эцэг эхээс гаж нярай төрснийг бүртгэсэн. Д.Энхмандах: (Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга):  Гаж төрөлт ганц манай аймагт бус улсын хэмжээнд нэмэгдсэн  - Асуудлыг Яаманд мэдэгдэж, аймгийн эмнэлгийн нөхцөл байдлын талаар удаа дараа асуудал тавьж байгаа ч шийдэж байгаа юм алга. Хамгийн сүүлд Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Долгорыг ирэхэд нь байдлыг танилцуулсан.

ЭМЯ-наас судалгаагаа явуул гэснээр нь явуулсан. Аймгийн хэмжээнд дутуу төрөлт маш их байна. 「Инкубатор」 гуйгаад л байж байна .Шийдвэр гаргах түвшний нөхөд таг чиг л байх юм байна шүү дээ. Эмчийн орон тоо хаанаа ч хүрэлцэхгүй, аймгийн хэмжээнд (тус аймаг 50 мянган хүнтэй. Сур.) мэс заслын нэг, наркозын нэг эмч байдаг.

Нярайн эмч огт байхгүй. Сонин хэвлэлээр дамжуулан хөдөө орон нутагт бодлогоо чиглүүлээч ээ гэж яамны нөхдөд дуулгамаар байна. Гаж төрөлт ганц манай аймагт бус улсын хэмжээнд нэмэгдсэн. Цус ойртолт, гар аргаар алт олборлогчид ихэссэнтэй холбоотой байж болно. Áèä албан ёсны хариуг л хүлээж байна. М.Буманцэцэг: (Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга):  Гаж нярайн төрөлт алт олборлодог сумдад илүү ажиглагдаж байна -2009 он гарсаар гажгийн нэр төрөл олширлоо. Алттай газруудад буюу Цогт-Овоо, Гурвантэс, Ханбогд, Мандал гэх мэт сумаас ийм нярай олон төрж байгаа нь анзаарагддаг.

Нярайн эндэгдэл үнэхээр ихэслээ. Яаж ч тэмцээд амьдрах чадваргүй хүүхэд төрж байна. Үүнийг би 「эрүүл эхээс эрүүл хүүхэд」 гэсэн төрийн бодлого алдагдсантай холбоотой гэж боддог. Ураг долоо, найман сартайдаа л төрчихдөг боллоо. Эхийнх нь даралт өндөр, суурь өвчинтэй учраас эрхтэн тогтолцооны эмгэгтэй нярай их төрж байна. Дандаа дутуу төрж байна шүү дээ. Д.Даваасамбуу: (Нэгдсэн эмнэлгийн аж ахуй эрхэлсэн орлогч дарга):  Эрүүл мэндийн яам Өмнөговь аймаг руу онцгойлон анхаарах хэрэгтэй байна  -Он гарсаар найман гажиг төрөлт бүртгэгдлээ.

Учир шалтгааныг нэрлэвэл олон байх. Мөнгөн усны архаг хордлого бол дор хаяж 10-20 жилийн дараа илэрдэг гэдэг. Өмнөговь аймаг өвчлөлөөрөө улсын түвшинд маш өндөр. Хятадууд олон жилийн өмнө гар аргаар алт олборлож байсан газар аймгийн хэмжээнд олон бий. Тэд газар орныг юугаар ч хордуулсан байдаг юм билээ, мэдэхгүй шүү дээ. Эрүүл мэндийн яам Өмнөговь аймаг руу онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Орос цэргийн анги энд олон жил байрлаж байсан. Тэд ямар химийн бодис хадгалж, юу хийж байсныг бид мэдэхгүй шүү дээ. Эцсийн эцэст эрүүл хүүхэд төрүүлье гэвэл оношлогооны нарийн багаж, тоног төхөөрөмж хэрэгтэй. Эхийн хэвлийд байхад нь ургийг оношилдог болъё л доо.

Үнэхээр гаж байх аваас төрөхөөс нь өмнө таслан зогсооё. Төсөв санхүү алга. Аргаа бараад энэ хавийн хэдэн компаниас тусламж хүссээр босгыг нь элээлээ.  Аймгийн хэмжээнд хоёр 「инкубатор」 яагаад өгч болдоггүй юм бэ. ЭНЭШТ-ийнхөн нялхсын эндэгдлийн шалтгааныг яагаад олж тогтоохгүй байна вэ? Удам зүйн өвчний шалтгааныг олж тогтоох мэргэжлийн багийн үндсэн үүрэг дутагдаад байна. Ийм юмнаас болжээ гэсэн эцсийн дүгнэлтийг хийж өгмөөр байна. Тэд ийн ярьж байна. 「Минаматагийн өвчин」-ий гол шинж тэмдгийг тодорхойлоõдîî хүний гар, хөл мэдрэлгүй болох, бүх булчин сулрах, ярих, харах, сонсох чадвар алдагдах, улмаар гаж ураг төрөх хэмээн бичжээ. Хонгорын дуулиан одоо ч намжаагүй байна. Эцсийн эцэст хонгорынхон хордсон, хордоогүйг эцэслэн хэн тогтоосон юм бэ.

Улстөржүүллээ гэдэг үгээр халхавчлаад өнгөрөөхийг эрмэлзсээр. Ганц Өмнөговьд ч биш, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ гээд уул уурхайн хууль, хууль бус үйлдвэрлэл цэцэглэсэн бүс нутгуудад тусгай баг гаргаж судалгаа, шинжилгээ яаралтай хийх цаг болсон. Одоо эс анхаарваас нэгэнт оройтсон хойно нь хэчнээн харамсаад ч яах билээ. Мөнгөн усны хордлого буюу 「Минамата өвчин」 Монголд үүсчихээд байгаа юм биш биз дээ. Мөнгөн ус, цианит хэрэглээгүй газар нутаг гэж манай улсад байгаа бил үү.  Хаа сайгүй л хортой шлам бий. Манайх шиг хараа хяналт сул, хариуцлагаас ангид улс төрчидтэй оронд 「минаматагаас」 ч илүү ноцтой өвчинд нэрвэгдэх аюулын нөхцөл аль эрт бүрэлдсэн гэдэгтэй маргах хүн олдохгүй буй за. Өмнөговьд цус ойртсон гэрлэлтийн түүх өнө эртнийх. Ийм гэр бүлээс ихэвчлэн оюун ухааны хомсдолтой хүүхэд л төрдөг болохоос гар хөлгүй, дотор эрхтэн нь ил гарсан ийм гаж ураг төрж байсан тохиолдол үгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд, нутгийн ахмадууд хуучилж байсан. Өнөөдөр олох хэдэн төгрөгний төлөө бид улс үндэстэн, удам судраа устгах аюулаар дэнчин тавьж болох уу.

Гар аргаар алт олборлодог энэ хүмүүсийг төр засаг яагаад өөгшүүлдгийг үнэндээ би сайн ойлгодоггүй. Тэд монгол үндэстний аюулгүй байдалд бодитой заналхийлэл, аюул учруулж нь багадлаа гэж үү. Тэднийг нөхөрлөл, хоршооллын зохион байгуулалтад оруулах хууль хүртэл санаачилж өөгшүүлэх нь зөв үү? Арчаагүй, залхуу, амар хялбараар хөлжихийг эрхэмлэгчдийн өөрийгөө болоод бусдыг хордуулан, газар нутгийг сүйтгэж байгаа энэ балагтай үйл ажиллагааг төр хүчээр зогсооход юуных нь буруу байх билээ.  Ердөө 2000-3000 нинжа нарын эрх ашиг, сонирхол хоёр сая гаруй монголчуудынхаас эрхэм юм гэж үү?. Бидний энэ сул задгай, замбараагүй, дураараа байдал эцсийн эцэст ямар сүйрэл авчрахыг ядаж таамаглах учиртай баймаар.

Бразилд Амазонк мөрнийг дагасан алт олборлогчдын үйл ажиллагаанаас болж, мөн Чилид, Парагвайд, Минаматагийн синдром дэгдсэн гашуун түүх бий. Монголд яг ийм нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл энэ нүд далдчим, эмгэг нярай олноор төрж байгаа баримт тэрхүү аймшигт өвчин Монголд бий болсныг нотолж байгаа юм биш биз. Өмнөговьд чухам юу болоод байгааг хэн тайлбарлаж, хэн хариуцах ёстой юм бэ. Байгаль орчин хүртэл үнэхээр сүйрч байна. Тэнд нэг ёсны гамшиг болж байна.