Миний зүүдэнд чоно улина

Дутуу заяатад vзэгддэггvй, адил заяатад харагддаг, илvv заяатай хvнд алагддаг хэмээн яригдаж ирсэн чоно хэмээх урхийц,  сvр хvч омог хийморилог амьтны талаар олон ном зохиолыг хvн тєрєлхтєн туурвисан нь сонирхолтой агаад сургаалтай юм.

Саарал чоно (Canis lupus) буюу чоно. Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон ч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.

Монголд саарал чоныг ахуйн болон vйлдвэрлэлийн зориулалтаар агнаж болдог. Харин дэлхий дахинд энэ амьтан CITES-ийн хоёрдугаар хавсралтад багтжээ. Тухайн улсаас гадагш гарах тохиолдолд заавал экспортын зөвшөөрөл олгох байдлаар хяналт тавьж байна. Өнгөрсөн зуунд дэлхийн олон орон чоныг барих, хордуулах, олноор нь устгасныг шагнах зэрэг их ангийн аян зарладаг байжээ. Ингэснээр олон газар нутагт чоно бvр мөсөн устахад хvрсэн тvvх бий. Ихэнхдээ баруун Европын улсууд, АНУ, Япон чонынхоо нийт тархацыг сvvлийн жилvvдэд 30 хувиар бууруулсан байна. Гэхдээ дэлхийн олон орон сvvлийн 20 гаруй жил чоныг сэргээн нутагшуулах хeтeлбeр хэрэгжvvлснээр тоо толгойн ховордол багасч эргээд суурьшиж эхэлжээ.

Харамсалтай нь Монголын чонын тоо толгойг судлаачид зөвхөн таамаглах төдийгөөр мэдэж байна гэхэд хилсдэхгүй. Энэ амьтны нягтшил, тархац, сvргийн хэмжээ, байршдаг газар нутгийг тодорхойлох зэрэг судалгаа урд нь огт хийгдээгvй юм байна. Монголын биологич нар 1970-аад оны vед нийт улсын нутаг дэвсгэрийг хамарсан тархацын газрын зураг хийсэн удаатай. Гэвч энэ зурагт тухайн үеийн саарал чонын тархац, сууршил газар нутгаг, нягтшил болон тоо толгойн хэмжээг оруулаагvй. Саарал чонын амьдрах орчин ихэвчлэн тодорхой газар нутгийг эзэлдэг бөгөөд хөрш сvргийн газар нутагтай давхацна гэсэн ойлголт байдаггүй. Саарал чонын сүрэг бүхэн өөр өөрсдийн эзэмшил нутагтай байдаг. Уг нь Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Олон улсын тахь групп хамтран саарал чононд радио дохиололтой хvзvvвч зvvж хөдлөл зүйг нь судалж байгаа ч одоогоор vр дvн гараагvй байна.

Оросын судлаачид Дэлхийн II дайны дараа тус улсад нийт 150-200 мянган саарал чоно байна хэмээн тэмдэглэжээ. Vvнээс хойш 15 жилийн турш жил бvр 40-50 мянган чоныг Засгийн газрын хөтөлбөрөөр устгасан байна. Бvх нийтийг хамарсан энэ устгал vр дvнгээ өгч 1962 он гэхэд ердөө 15 мянга орчим чоно vлджээ. Vvнээс хойш устгалыг тvр зогсоосноор 1999 онд 44 мянга болж өссөн байна.

Монголын төдийгүй олон улсын мэргэжилтнvvд манай оронд сvvлийн жилvvдэд өрнөсөн их хэмжээний агналт, устгалаас чонын тоо толгойд нэлээд өөрчлөлтөнд орсныг хvлээн зөвшөөрч байгаа.

Тиймээс экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, саарал чонын тєрєл зvйтгийг хамгаалах тоо толгойн нарийвчлан судалгаа явуулах зорилготой ийм арга хэмжээ авахад хүрээд байна.

1980 онд ШУА-ын хийсэн судалгаагаар 30 мянган тоо толгой саарал чоно байна гэсэн дvн гарч байсан бол 2004 оны судалгаагаар 10 мянга хvрэхгvй vлдсэн гэжээ. Өнєөгийн байдлаар ахуйн болон vйлдвэрлэлийн зориулалтаар саарал чоно агнахыг аль ч улирал хориглодоггvй, агнах тоо хэмжээг ч тогтоодоггvйгээс зах зээл дээр саарал чонын гаралтай тvvхий эдийг чөлөөтэй худалдаалдаг. Монголчууд саарал чоныг мал сvргийн дайсан гэж vздэг, нөгөє талаар спорт агнуур, орон нутгийн арьсны худалдаа, уламжлалт эмнэлгийн зориулалтаар тvvний эд зvйлийг ашиглаж ирсэн.

Зах дээр нэг саарал чоныг жижиглэн зарахад 300-350 мянган тєгрєгийн ашиг олдог байна. Монгол Хятадын хилийн дагуу 15 хотын дэлгvvрээр хийсэн судалгаанаас vзэхэд, саарал чонын арьс 35-250, нэг ширхэг шvд 2-3 , шагай 3-10, толгой нь тав, араг яс 50 , чихмэл 375 ам доллар гэсэн хvрч байжээ. Иймээс Зvvн хязгаар болон говийн бvсэд чоно устсан гэж судлаачид дvгнэх болсон. Зөвхєн 2004 онд гэхэд 20-30 мянган толгой саарал чоно агнагдсан гэсэн судалгааг Зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгээс гаргаж байжээ.

Зөвхөн 2001-2006 онд 115 чонын арьс, эд эрхтэн экспортод гарчээ гэсэн тоо байдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд л ӨМӨЗО-ы Халиут сумын иргэн Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор өнгөрсөн долоо хоногт хөлдөөсөн чоно гаргах гэж байгаад баригджээ. Тэрбээр Монголын нэгэн барилгын компанид жолоочоор ажилладаг бөгөөд хоёр ширхэг хөлдөөсөн чоныг “Howo” маркийн машины дугуйн дотор нуусныг гаалийн ажилтнууд илрүүлсэн. Мөн Өнгөрсөн долдугаар сард чонын хатаасан ходоод, мөгөөрсөн хоолой гаргахыг оролдсон хэрэг гарсан.

Ерээд оноос өмнө Монгол Улс оросуудын зааварчилгаагаар чоноо агнаж, арьсыг нь экспортолдог байв. 1926-1985 оны хооронд 530-аад мянган толгойг устгасан судалгаа бий. 1933 онд хамгийн их буюу 18 мянгыг алж байжээ. Гэхдээ энэ зөвхөн албан ёсоор тэмдэглэсэн судалгааны баримт юм. Бусад анчин, малчид жилд хэдийг хороож байсан нь тодорхойгvй. Ийнхvv 1970 он гэхэд чонын тоо толгой эрс цeeрсeн ч зохион байгуулалттай агнуурыг бvрэн зогсоож байсан удаагvй.

Монголчууд уг нь саарал чоныг тэнгэрлэг амьтан хэмээн бахархаж, шvтсээр ирсэн уламжлалтай. Гэвч одоогийн хэв маягаар, энэ эрчээрээ агнасаар байвал чоно тун удахгvй сөнөх аюулд өртөнө хэмээн эрдэмтэд анхааруулж байна.

Өнөөдөр малчид энэ амьтныг vндэсний дайсан хэмээн нэрлэх болов. Vнэндээ саарал чонын экологи, байгалийн тэнцвэрт байдлыг хангахад ямар чухал vvрэг гvйцэтгэдэг талаар бид ямар ч ойлголтгvй зөвхөн алж устгах зорилго өвөртлөсөөр өдий хvрлээ. Тиймдээ ч агнуурын ямар нэг хориг, хязгаарлалтгvй ганц зvйл амьтан бол саарал чоно болоод байна. Vvнээс гадна монголчууд чоныг маш их хvчирхэг амьтан гэсэн ойлголтод бvрэн итгэдэг.

Харин одоо чоныг хvмvvс зоосны нvхээр шагайн авлах болоод удлаа. Vvрэнд нь нэг ч бэлтрэг vлдээлгvй суйлдаг хvйтэн сэтгэлтнvvд дэндvv олширчээ. Арьсыг нь худалдаж, махыг идэж, ясыг нь буцалгах зэргээр уламжлалт эмчилгээнд хэрэглэх болов. Зах зээлд өнөөдөрр чонын арьс чанар, том жижгээс хамаарч 50-150 ам.долларын vнэтэй байна. Махыг нь амьсгалын замын бvх өвчинд нэлээд өргөн хэрэглэх болсон нь тvvнийг vнэд хvрэх бас нэг шалтаг болж байна.

Ийнхvv байгаль орчны доройтол, хvний буруутай vйл ажиллагаанаас шалтгаалж зэрлэг ан амьтны тоо толгой цөөрсөөр байна. Зарим судлаачдын тэмдэглэснээс vзвэл сvvлийн vед зvvн хязгаарын болон говийн бvсийн хэсэгт чоно ор мөргvй алга болж байгаа гэнэ. Малчид малаа чононоос хамгаалахын тулд боломжтой бvх хэлбэрээр агнах болсныг буруутгах арга байхгvй. Насанд хvрээгvй хvvхэд, айлын эзэгтэй хотондоо чоно агнах явдал бараг энгийн vзэгдэл болов. Өлсөхийн эрхэнд хvнд ойртож, хоттой хонь руу нь дайрах болсон чоныг яалтай ч билээ.

Угтаа бол хvчирхэг амьтад өөрөө гvйн очиж ийн алагдах болсон нь чонын хувьд “Ижил тэнгэртэйдээ харагдаж, илvv хийморьтойд нь алагддаг” гэсэн vг бvр ч утгаа алдлаа. Гэтэл саарал чоныг агнах улирлыг тогтоох, тоо хэмжээнд нь хязгаарлалт хийх, экспортод хяналт тавих зэрэг олон асуудалд төр, засгаас ямар нэг шийдвэр гаргахгүй байсаар л…
Төрөө дээрээ хүндэлдэг Монгол хүний хувь бас энэ төр засгийг яалтай ч билээ дээ.

One thought on “Миний зүүдэнд чоно улина

  1. мөнхөө on

    яг үнэн чоныг олноор алж устгавал байгалийн тэнцвэрт байдал алдагдана шүү дээ Монголчуудаа нэгийг бодож 2ыг тунгаагаарай ухаант ард түмэн минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>