Хотын даргаа, Туул голоос хайрга олборлохыг хэзээ зогсоох вэ?

Туул голын эрэг, сав газрыг ухаж, сэндийчих хvн мундахгvй нь. Сарвайсан болгон л эргийг нь ухаж байдаг болж. Мэргэжлийн хяналтынхан Туул голын эрэг сав газраас хайрга олборлож байсан том толгойтой 13 аж ахуйн нэгжийн vйл ажиллагааг бvрэн зогсоож чадаагvй байгаа. Гэтэл тєрийн ажил хийж, гvvр барьж байгаа нэрээр халхавч хийн Туул голоос хоёр жил хайрга олборлож байсан компанийг тєрийн бус байгууллагынхан илрvvлжээ.

“Хотын зам” компани нь 2007 оноос Маршалын гvvр барих ажлыг эхлvvлээд байгаа. Энэ хугацаанд тус гvvрний хажуухан талаас хууль бусаар хайрга олборлож байсан хэрнээ хотын удирдлагуудад, “Бид хайрга элсээ, Зуун мод, Сонсголонгоос авч байгаа” хэмээн молиго vмхvvлж байж.

Даравч далдайна гэгчээр ингэж худлаа ярьж хоёр жил болсны эцэст энэ хууль бус vйлдлийг нь “Тунгаа тєв” ТББ-ынхан илрvvлж гэрэл зургаар баталгаажуулсан гэнэ. Гэтэл “Хотын зам” компанийн ерєнхий инженер С.Тємєрбаатар “Бид хайрга олборлосон нь vнэн. Гэхдээ багахан хэмжээний л хайрга авсан шvv дээ. Одоо бол олборлохоо больсон” гэж хээв нэг хэлж. За яахав. Олборлодог л юм байгаа биз. Харин нєхєн сэргээлт хийж Туул голын эргийг буцаагаад хэвийн байдалд нь оруулж чадсан болов уу. Энэ талаар “Тунгаа тєв” ТББ-ын тэргvvн Г.Лхагвадорж хэлэхдээ, “”Хотын зам” компанийнхан 60-70 метр талбайд хайрга олборлож байсан. Тэгсэн хэрнээ олборлоогvй гэж мэлзэж байгаа юм. Тэр талбайдаа нєхєн сэргээлт хийгээгvй. Баригдсандаа бантаад ухсан нvхээ шороогоор дараад хаячихсан байгаа” гэлээ.

Тиймээс тус ТББ-ынхан энэ асуудлаар НМХГ-т “хов” хvргэжээ. Гэтэл НМХГ-ын Байгаль орчны хяналтын байцаагч н.Батжаргал хайрга олборлож байсан газарт очиж vзчихээд тус компанийг хайрга олборлоогvй байна гэсэн дvгнэлт гаргасан гэнэ. Гэрэл зургаар баталгаажуулаад байхад хайрга олборлоогvй гэж vзсэн нь ямар учиртай юм бол. Тєрийн байгууллагуудын нууц хуйвалдаан дунд Хатан Туул хэлмэгдэж байна. http://www.ardchilal.com

Ер нь, Туул голын эрэг сав газрыг ухаж тєнхєєд л байдаг. Хэзээ мєдгvй нийслэлчvvд усгvй болох гэж байгаа гэдгийг эрх мэдэлтнvvд ойлгодог болов уу.
Хэн vvнд хяналт тавьж, Туул голыг аврах вэ. Хяналт тавих эрх бvхий байгууллага нь арга хэмжээ авч чадахгvй. Харсан мєртлєє хараагvй юм шиг царайлж байхад мэргэжлийн хяналтынханд хэн итгэх вэ.

Ямартаа ч та бүхэнд Атарбаяр гэгч захиралтай “Хотын зам” компаний товч танилцуулъя. Эл компани нь 2001 онд байгуулагдсан, нийт 100 ажилтантай. Үүнээс инженер техникийн 15 ажилтан, зам барилгын 70 гаруй машин, тоног төхөөрөмжтэй. 2007 оны барилга угсралтын нийт гүйцэтгэл хоёр тэрбум төгрөг байж. Өнөөдрийн байдлаар Их Тэнгэрийн 258 у/м төмөр бетон гүүрийг барьж байна.

“Вагнер интернэшнл LLC” компаниас гурван сая долларын техникийн зээллэгээр хамтран ажиллах эхлэл нь тавигдсан бөгөөд ХБНГУ-ын иргэн Мартин Вольтер зөвлөх инженерээр ажилладаг юм байна. Нийслэлийн Автозамын Газрын захиалгаар ажил гүйцэтгэдэг ба 2005 оны “Шилдэг гүйцэтгэгч байгууллага” болж байсан. Эх сурвалжийг:  http://www.barilga.mn

Гэтэл  хоёр жил барьсан гүүрийн ажлын явц ерөнхий сайдын эгдүүцлийг хүргэсэн удаатай. Энэ компани улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөг авч “Маршалын гүүр”-ийг барих эрх авсан бөгөөд 2007 оны наймдугаар сард Их тэнгэрийн амны гүүрийг нураах ажил эхэлсэн. Тус гүүрийг энэ оны арваннэгдүгээр сард улсын комисст гүйцэтгэгч тал хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл өнөөг хүртэл гүүрийн ажилд ахиц гарсангүй. Энэ ажлын удаашралын талаар болон хэзээ ашиглалтад өгөх талаар Еренхий сайд гүйцэтгэгч талаас асуусан юм. Гэтэл Энэ ажилд манай компани ч, ЗТБХБЯ ч гоомой хандсан. Учир нь нэг жилд гэрээлсэн мөнгийг нийт төсөвлөсөн мөнгө хэмээн үзэж гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн хөрөнгө мөнгөний асуудлаас болоод саатаад байгаа юм. Түүнчлэн Их тэнгэрийн амны дулааны шугам нь энэ гүүрэн дээр байрладаг тул түүнийг зайлуулах шаардлагатай байна. Ингээгүй цагт гүүрийг барих ямар ч боломж байхгүй гэдгийг олон удаа хэлж байсан. Энэ жилийн хувьд ажил ингээд өнгөрлөө. Ирэх жилийн одийд ч улсад хүлээлгэж өгнө гэдэг эргэлзээтэй асуудал гэсэн байна. Эх сурвалжийг http://www.mra.mn

Харин энэ гүүрийн ажлын явцад хяналт тавих үүрэгтэй Улсын авто замын газрын дарга Б.Энхтөр Энэ гүүрийг барих тендерийн шалгаруулалтад Хотын зам компани хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн. Үүнийхээ зэрэгцээ энэ байгууллагын өмнө нь Зайсангийн гүүрийг барьж байсан туршлагыг үндэслэн олгосон гэсэн байна.

Энэ мэт мэдээллүүдийг урд өмнө ч уншиж байсан. Сая ч судалж уншлаа. Ингээд өөрийн биеэр газар дээр байдал ямар байгааг мэдэхээр боллоо. Өнөөдөр 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдөр. Одоо 15 цаг 40 минут болж байна. Туул голын минь хөндий яах аргагүй хүнд даацын машины хөлд нэрвэгдэж, зарим газар нүд хальтирам болжээ. Аливаа юмс үзэгдлийг заавал хоёр талаас нь авч үзэх ёстой. Нэг бодлын голын сав газрыг талхалж, ёроолын хайрга, чулууг сэндийлж, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж байна гэж бодох авч нөгөөтэйгүүр, аль болох хурдан хугацаанд гүүр засварын ажлыг дуусгахгүй бол цаашид ч гол гатлах гэсэн хүмүүс том, жижиг машинаар хөндлөн гулд зорчих нь тодорхой. Тэгэхээр цаашид голоор машин гаргахгүйн тулд засварын ажлыг яаравчилмаар. Гэвч өдөртөө хэдэн зуун удаа нааш цааш гатлах хүнд даацын машинуудын тос, масло голын усыг хайр найргүй бохирдуулж байгааг харахад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.

Дайны хажуугаар дажин гэгчээр гүүр засварын ажил өдөр шөнөгүй хоёр ээлж болон үргэлжилж байхад амарч тухлах гэсэн /магадгүй машин тэргээ угаах гэсэн амиа хичээсэн хэсэг бүлэг/ хүмүүс голын эргээр нэг овоорч, ажилд саад болж байгаа нь илт харагдав. Улбар шар хантааз өмссөн ажилчид гүүрний дээр, доор яг л шоргоолж мэт ажиллаж байв. Ойрхон явсан нэг эмэгтэйгээс энд ажиллаж байгаа эсэхийг тодруулангаа ганц хоёр асуулт асуугаад амжив.

-       Та энэ компаний ажилтан уу?

-       Тийм ээ.

-       Энд нийт хэдэн ажилчин ажиллаж байгаа вэ?

-       100 гаруй хүн л байгаа даа.

-       Та нар өдөр шөнөгүй ажиллаж байна уу? Ээлж гэж бий юу?

-       Бид хоёр ээлж болж ажилладаг юм.

-       Энэ засварын ажил хэзээ эхэлсэн бэ? Бас хэдийд дуусах юм бол?

-       За, хоёр жил гаруй болж байна. Энэ 11 дүгээр сард дуусгах юм гэсэн.

-       Та нарын ажилд саад болж байгаа зүйл байна уу?

-       За, энэ хүмүүс их ядаргаатай юм аа. Амралтын өдөр хүүхдээ дагуулаад машинтайгаа ирээд шавчихдаг юм. Дээрээс нь барилгын хог унавал яана, хүүхэд нь усанд живбэл яана, адаглаад л гэнэт усны түвшин нэмэгдвэл яах юм бол гэж боддог ч үгүй юм шиг байгаа юм.

-       Усны түвшин гэснээс танай компаний машинууд голоор өдөртөө хэдэн зуун удаа нааш цааш гардаг байх. Ингэснээр гол бохирдож байгаа нь тодорхой. Та энэнд эмзэглэдэг үү?

-      Би эмзэглэдэг л юм. Гэхдээ аль болох хурдан ажлаа дуусгачихвал дахин дахин голоор гатлаад байхгүй болох байх гэж бодох юм. Нэгэнт таныг асуусан болохоор би нэг юм хэлье. Энэ голын эрэг дээр ирсэн хүмүүс явахдаа тарьсан хогоо ерөөсөө цэвэрлэдэггүй. Уутанд хийгээд гэрийнхээ хогийн саванд хийж болдоггүй юм байх даа гэж бодогддог. Энэ бас л байгаль орчин бохирдуулж байгаа хэрэг шүү дээ. /яах аргагүй үнэн/ Сүүлийн үед бороо ороод усны түвшин ихэсчихээр манай цутгалтын ажил зогсчихдог юм. Хүмүүс бага ирж, бороо бага орж байвал манай ажил саадгүй явна.

-       Та нарын ажлын цалин хөлсийг цаг тухайд нь өгч байна уу? Хангалттай юу? /хувь хүний нууц болохоор иргэний сэтгүүлч миний бие яг нарийн асууж бүдүүлэгтсэнгүй/

-       Өө бид нарт болдог л юм. Гайгүй цагтаа буудаг юм.

-       Танайх компани гадны хөрөнгө оруулалттай юу?

-       Үгүй байх аа  гэж хэлээд холдож явснаар бидний ярилцлага дууссан юм. /Энэ бүсгүй зургаа авахуулахаас татгалзсан тул хүсэлтийг нь хүндэтгэсэн болно -ред/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>