АШИГТ МАЛТМАЛ БА ХҮНИЙ ЭРХ

Монгол улс эрт дээр үеэс байгалийн баялагаа ашиглан өөрсдийн амьдрах орчин,ахуй нөхцөлөө бүрдүүлж ирсэн уламжлалтай орон билээ. Ардчилал хөгжсөн сүүлийн 20 жилийн хугацаанд улс орны хөгжил эрчимтэй хөгжиж улс орны хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь уул уурхайн салбар гэж тодорхойлж бид ч мөн байгалийн баялагаа ашиглан түүнээс багагүй ашиг олж байгаа. Гэсэн хэдий ч хүний амьдрах орчин, эрүүл мэнд ихээр хохирч байгаа байдал сүүлийн 5 – 6 жилийн хугацаанд ажиглагдах боллоо.

Ингээд зөрчигдөж буй эрхийн талаар ярихаас өмнө сүүлийн зургаан сарын хугацаанд өөрсдийнхөө хийсэн судалгаана ажил болон ашигт малтмалын талаарх товч ойлголтуудаа дурьдах нь зүйтэй байх гэж бодлоо.
Ер нь ашигт малтмалын ордыг дор дурьдсан:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын орд
- Ердийн ашигт малтмалын орд Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой байгаль дээр элбэг тархалт бүхий хурдас чулуулагийн хуримтлал, элс, хайрга,шар шавар зэргийг түгээмэл тархацтай ашигт малтмалын орд гэж ангилна.

Эдгээр ашигт малтмалаас ахуйн болон барилгын зориулалтаар ихээхэн ашиглагддаг элс, хайргыг олборлон ашигласны төлбөрийг ашигт малтмалын хуульд заасанаар 2,5 хувиар тооцож төлөх тухай хуульчилан зааж өгсөн байдаг. Түгэмэл тархацтай ашигт малтмалыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар авч ашиглах зөвшөөрлийг орон нутгаас авахдаа газрын болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тухайн орд байгаа газрын орон нутгийн төсөвт төлөх ёстой. Энэхүү төлөгдсөн төлбөр нь юунд зориулагдан зарцуулагдах ёстой вэ гэвэл тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл мэнд нийгмийн халамжид зарцуулагдах ёстой.

Ашигт малтмал ашиглах хүсэлтийг сум дүүргийн засаг дарга нар хүлээн авч зөвшөөрөл олгож, цохолт хийж харилцан үүрэг хүлээх гэрээ байгуулан үйл ажиллагааг эхлэх ёстой атал эл явц хуулийн дагуу явагдахгүй, холбогдох  заалтууд хэрэгжихгүй байна.  Танил тал найзан дундаа явж буй эл ажиллагаа нь тухайн орон нутгийн ард иргэдийн амьдрах орчин, тэр тусмаа эрхэм дээд баялаг болсон эрүүл мэнд, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16-ын 2-рт  заасан < Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй> гэсэн заалтыг зөрчиж иргэдийг хохироож байна. Түүгээр ч зогсохгүй байгаль орчин ихээр сүйдэх, гол усны урсац муудах, бохирдох,ашигт малтмал ашиглалтын горим алдагдаж байна.

Монголын Байгаль Эхийн Аврал Сан төрийн бус байгууллага нь Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-уул, СонгиноХайрхан, Налайх дүүргүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож ашиглаж байгаа компаниудын орон нутагт төлж буй төлбөр хэрхэн төлөгдөж байгаа байдалд саяан мониторинг хийжээ. Мониторнигийн явцад хүний амьдрах орчин аюулгүй байх, эрүүл мэндээр хохирох байдалбайнга гарч байгаа нь тогтоогдсон байна.

Дээрхи дөрвөн дүүргээс жишээ болгон СонгиноХайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тоосгоны үйлдвэрлэл явуулж буй “ЦДЦ”- ХХК-ны талаар дурьдая.  Тус компани нь 2001 оны 07-р сарын 09-ны өдөр барилгын материал үйлдвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авч тасралтгүй 9-н жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулжээ. Тоосго үйлдвэрлэх явцад асар их ихэмжээний цагаан тоосонцор босож, үүний улмаас тухайн хорооны нутаг дэвсгэрт амьдарч буй 11128 мянган хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын өвчнөөр өвчлөх, хавар, намрын улиралд элс тоосонцороор шуурах тохиолодол илт нэмэгдсэний дээр тухайн нутаг дэвгэрт элдэв хог хаягдалыг  ихээр бий болгосон байлаа.

Энэ нь Ариун цэврийн тухай, Орчны бохирдолын тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хэд хэдэн хуулиудыг ноцтойгоор зөрчисөн байгаа нь харагдаж байна. Агаарт байх тоосонцорын хүлцэх агууламжийн агаар дахь зөвшөөрөгдөх түвшин 100 байвал  хүний эрүүл мэндэд хор хохирол холбогдол нь бага хэвийн хэмжээнд байна гэж үздэг бол тухайн нутаг дэвсгэрт агаарын тоосонцорын хэмжээ дээрхээс хавар, зун,намрын улиралд 2-3 дахин ихэсдэг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж сөргөөр нөлөөлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>