ОЙ МОДОО ХАМГААЛАХ ЗОХИСТОЙ МЕНЕЖМЭНТ ДУТАГДАЖ БАЙНА

2975_4262

Мод устаад байна, бид ойгүй болох нь гэж ярьсаар бичсээр байгаа ч ой мод устсаар. Сүүлдээ бүр энэ нь байх л ёстой зүйл мэт болжээ. Ой модоо хамгаалах үүднээс хулгайгаар мод бэлтгэх, самар жимс түүхийг хориглосон. Гэтэл хориглох тусам хулгайн мод бэлтгэл улам ихсэж,  мөн гал алдсанаас үүдэж ойн түймэр гарч, түймрээс үүдэн хуурайшилт ихэсч, улмаар ойн хортон шавьж өсч үржиж байна. Эдгээр нь ой мод устахад нөлөөлж буй гол хүчин зүйл юм. Ийнхүү хүмүүс бид өөрсдөө “Уушиг” болсон ой модоо хөнөөгөөд байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар 570 удаа ой, хээрийн түймэр гарч, нийт 7,9 сая га талбай шатжээ. Үүний 90 хувь нь хүний нөлөөнөөс үүдэлтэй, харин үлдсэн хувь нь байгалиас гаралтай гэж дүгнэсэн байна. Мөн ойн түймрээс болж ойн дагалт баялаг ч хомсдсоор байгаа юм. Энэ жил гэхэд нийслэлийн ногоон бүсэд жимс ургаагүй талаар Нийслэлийн байгаль хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Ц.Байгалмаа ярьж байсан.

Манай ойн сангийн нийт хэмжээ 18849 га талбай,  үүнээс 17610 га талбай нь ойн талбай бөгөөд үүнд байгалийн ой,  сөөг, таримал ой зэрэг ордог.  Гэтэл сүүлийн үед ойн талбай улам хомсдож ойн бус талбайн хэмжээ нэмэгдэж байгаа юм. Ойн  бус талбай гэдэг нь хадлан бэлчээр,  цагаан энгэр, элс, таг  царамыг нэрлэдэг юм байна.

Мод бэлтгэх, самар жимс түүхийг хориглосон янз бүрийн арга хэмжээ авч байгаа нв ой модыг хамгаалахад  үр дүнтэй нөлөөлж чадахгүй байна. 2009 оны эхний 6 сарын байдлаар 19,4 сая төгрөгөөр үнэлэгдэх модыг  хууль бусаар ашигласан нь шалгалтаар илэрчээ. Тиймээс хорьж цагдах биш, ойн зохистой менежментийг бий болгож, ойн нөөцийг тогтвортой ашиглах хэрэгтэй болж байна. Энэ нь ой модыг иргэдэд эзэмшүүлэх, мод тарих, ойгоо хамгаалах зэрэг цогц арга хэмжээ юм.

Гадаадын улс орнуудад ойг иргэдэд гэрээгээр эзэмжүүлэн ашиглуулж, түүний хүрээнд иргэд нөхөн сэргээлт хийж, хайрлан хамгаалдаг. Ингэснээрээ ойн нөөц ихсэхээс гадна эдийн засгийн хувьд ч ашигтай байдлыг авчирдаг нь туршлагаар нотлогдсон байна. Ойн санг өмчлүүлсэнээр газрын үр шим нэмэгдэж, арчлан хамгаалах эзэнтэй болно. Энэ бол хамгийн чухал ач холбогдол.

Ихэнх улс орнуудад ойн сангийн 90 гаруй хувь нь төрийн мэдэлд байдаг. Гэтэл сүйтгэгдэж байгаа ойн ихэнх нь улсын өмчийнх байдаг. Харин ард иргэд, хамтын нөхөрлөлийн өмчид байгаа ойн хорогдол маш бага байдаг байна. Хулгайн мод бэлтгэл аль сайн модыг огтолдог бол ойг зохистой ашигласнаар байшин барилга, түлээний мод бэлтгэхдээ өсөлт хөгжлийг нь харгалзаж сонголт хийдэг. Үүнээс ойн зохистой менежментийн ач холбогдол тод томруун харагдаж байгаа юм.

Манай  улсын хувьд ойн санг эзэмшүүлэх тухай Засгийн газрын 2009.07.22-ны өдрийн 227-р тогтоолоор баталсан. Харин одоо ойн санг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутгийн онцлог, хүн амын суурьшмал байдал, ойн сангийн байршил зэргийг харгалзан оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах асуудал чухал болоод байгаа юм.

Мөн манайд ойн санг эзэмшүүлэх нөхцөл орон нутагт бүрдсэн, харин нийслэлд бүрдээгүй байна.

Тиймээс бид үүнийг  хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө “Бидний ой” гэсэн үзэлтэй байх хэрэгтэй. Ой хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр ажиллах сонрхолтой иргэд, Төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдийг оролцуулсан ажлын санал авч хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй. Дараа нв түүн дээрээ үндэслэн төрийн болоТББ, иргэдийн хамтарсан  ажлын хэсэг байгуулж, ой хамгаалалтын арга хэмжээ авах талаар одооноос бодож төлөвлөх хэрэгтэй байна.

Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах чиглэлээр Төрийн бус байгууллага,  иргэдийн идэвх сэргэж байгаа тул тэдний энэхзз үйл ажиллагааш чиглүүлэх, дэмжих, санхүүжүүлэх тал дээр төрөөсө санаачилгатай ажилламаар байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>