Уух усныхаа амийг боомилох нь өөрсдийгөө боомилохтой адил

qhwtky5fpv_e6b497c5НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улс 2016 он хүртэл усны асуудлаар ямар нэгэн доголдол гарахгүй гэж тогтоосон ч, цаашид усыг хайр гамгүй ашиглаж, бохирдуулаад байвал долоохон жилийн дараагаар усны хомсдолд орохыг  үгүйсгэхгүй гэж албаны хүмүүс үзэж байна.

Одоо манай улсын ашиглаж байгаа усны  80 хувь нь газар доорх ус, 20 хувь нь гадаргын ус байна. Газар доорх усанд нуур цөөрөм, гол мөрөн зэрэг ордог бол манай орны гол мөрний урсацын 60 хувь нь хил давж урсдаг. Мөн манай улсын нэг хүнд ногдох усны нөөц хангайн бүсэд дэлхийн дундажаас 4-5 дахин их, говийн бүсэд дэлхийн дундажаас 10 дахин бага байна. Үүнээс үзвэл дэлхийн дулаарлаас үүдэн цөлжилт их хэмжээгээр явагдаж говийн бүс усны хомсдолд орж болзошгүй байгаа юм.

Тиймээс усаа хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол усыг үнэлэх явдал юм. Гэвч манай улсад усыг үнэлэх тогтолцоо байдаггүйгээс гадна бохирдуулсан тохиолдолд торгууль ногдуулдаггүй учраас ус ийнхүү бохирдож байна гэж Усны газрын орлогч дарга З.Батбаяр хэлж байсан.

Харин манай улсын Усны тухай хуулийн 6-р бүлгийн 37.1.6-д “Ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан иргэнийг 30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгоно” гэж заасан ч ус ашиглахад хэдэн төгрөг төлөх ёстойг нарийвчлан заагаагүй байна. Гэхдээ одоогоор манайд орон сууцны айл өрхүүд усны мөнгө гэж төлж байгаа ч энэ нь хэрэглэж байгаа усны төлбөр биш , зөвхөн ус дамжуулах хоолойны төлбөр гэж Усны газрын албаны хүн хэлж байсан.

Мөн Усны тухай хуулийн 37.1.8-д “Усыг бохирдохоос хамгаалах шаардлагыг биелүүлээгүй, эсхүл усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн иргэнийг 20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 хүртэл төгрөгөөр торгоно гэж заасан байна. Гэхдээ манайд ус бохирдуулсаныхаа төлөө торгууль төлсөн иргэн байхгүй байхаа.

Ямартаа  ч бид уух усныхаа амийг боомилж байгаа нь өөрсдийнхөө амийг боомилж байгаатай адилхан. Тиймээс усаа хайрлаж гамная

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>