Экс Ерөнхийлөгч баривчлагдсан, Ичинноров хуульч дахин уравсан сонирхолтой өдрүүд
headline »
Бя, 14/04/12 13:36 | No Comment

Өнгөрсөн хоёр хоногт монголчууд бид сонин содон үйл явдлын гэрч боллоо. Хэдхэн жилийн өмнө төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчилж аваад хорьчихлоо.
Барих хорих ажиллагаа урьд өмнө цөөнгүй явагддаг байсан. Гэлээ ч энэ

Read the full story »
Culture

Dig into the magnificent Mongolian culture and tradition for more than 800 years of history.

Ecotour

Explore Mongolia, meet Mongolian change makers, and see the most magnificent nature.

Environment Protection

Monitor Mongolia environmental issues, including mining, pollution, trash, animals, and climate change.

Event

Workshops, speeches, conferences, festivals and all events related to NomadGreen.

Life

Find out nowadays Mongolians lives, and be a part of them.

Home » blog, featured

Фукушима дэлбэрсэн өдөр монголчууд бид яав?

Submitted by on Лхагва, 14 Бар сарын 2012No Comment

Жагсаал болсон юм. Санаснаас гайгүй олон хүн цуглажээ, бүтэн сайн өдөр болсон “Цөмийн станц, цөмийн хаягдлын эсрэг” жагсаалд. Олон жилийн турш байгаль орчны төлөө дуугардаг, тэмцдэг, мод тарьдаг нөгөө л хэдэн нөхөд маань харин жагсагчдын тавиас дээш хувийг бүрдүүлсэн байсан юм.

Бараг сарын өмнөөс МБОИЗ-ийнхөн гишүүн байгууллагууддаа мэйл, мэссэж илгээж, Фэйсбүүкээр хэд хоног зар тараасны хүчинд энэ  шүү дээ. Жилийнөмнө Фукушма дэлбэрч олон хүнийг цочоосон болохоор монголчууд “энэ аюултай эд” гэдгийг ойлгодог болоод авсан хэрэг.  Харин АНМ-ын залуус энд уриа лоозон бэлдэж, нүүрээ будаг шунх болгож, түгшүүрийн харанга – бөмбөр дэлдэж сайн зохион байгуулсныг дурьдах хэрэгтэй.

Одоо цаг өөр болж, монголчууд атом аюултайг ойлгодог, ойлгосныгоо бусдадаа тараах social media сүлжээ гэж нэг  хэрэгсэлтэй болчихож. /магадгүй Mark Zuckerberg болон бусад блогчдод талархах ёстой байх./ Энэ сүлжээгээр дамжуулан АЦС- ын аюулыг сануулсан мэдээллийг түгээж өнөө хүртэл сэрээгүй яваа нэгнийг сэрэээж эхлээд бас яг нэг жил болж байна. Фейсбүүк дээр No nuclear power plant Mongolia бүлэг үүсгэе гэж Саруул германаас бидэнд  уриалж, та, чи, бид бүгдээрээ дэмжиж нэгдсээр байгаад нэг мэдэхэд энэ бүлэг 10.000 гаруй гишүүнтэй болсон байлаа.

Харин тэгтэл энэ өдөр өөр нэгэн сонин юм болсон нь: “танай нөгөө арван мянган гишүүн чинь хаана байна, та нар яагаад бүгд ирсэнгүйв” хэмээн хэсэг залуус манай нөхдийг загнангуутаа, No nuclear- ийг үүсгэн санаачлагч Саруулыгаа группээс хасаад хаячихдаг юм байна. Залуучуууд “засгийн эрх булаалдаж” эхлэх нь тэр. Чи зохион байгуулаагүй, оролцоогүй,бид хийсэн, би хийсэн, би, би, би,….

“Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо”. Энэ мэт зөрчилдөөн зөвхөн ФБ хэрэглэгчдийн хүрээнд болоод өнгөрсөн байгаасай. Үүнийг эерэгээр нь харахыг хичээе. Хэдхэн жилийн  өмнө хэн ч ярьдаггүй байсан энэ сэдвээр өнөөдөр бид хэрэлдээд ч болтугай ярьж эхэлсэн нь дэвшил байх. Залуучууд оролцож, санаа тавьж байгаа нь ч сайн хэрэг.

Одоогоос дөрөв таван жилийн өмнө бидний хэдэн нөхөд “Монголд цөмийн станц барихгүй шүү, ураан аюултай” энэ тэр гэж ярихаар бараг хэн ч хүлээн авдаггүй, ойлгодоггүй, ойлгосон нэг нь цааш түгээх боломж хомс байлаа. Тэр үед фэйсбүүк, твиттер, блогууд одоогийнх шиг өргөн түгээмэл болоогүй байсан юм, манайд.

2008 оны хавар байх, Австрийн ногоонтнууд Монголд ирж туршлагаа хуваалцахадтэдний дайчин тэмцлийг бахархаж, атомын станцын эсрэг хөдөлгөөнийг манайд хүчтэй өрнүүлэх ёстой гэж шийдсэн. Австрийн ногоонтнууд цөмийн станцын зөвшөөрөл өгсөн Засгийн газраа эсэргүүцэж, ганцхан кноп дараад л ажиллахад бэлэн болчихсон байсан АЦС-ыг үүрд музей болгож хувиргасан тухай жишээг бид дандаа ярьж, бичиж, хэлэлцэж, УИХ-д ногоон бүлэг байгуулахыг санаачилж лоббидож байсан юм. Энэ бол бидний хийх л ёстой ажил, цаашид ч ингэх болно.

Фукушима-гийн дэлбэрэлтийг сануулсан энэ өдөр бид бас нэгэн сонирхолтой бичлэгийг үзүүлье гэж бодлоо. Одоогоос яг жилийн өмнө Академич Чадраа цөмийн станцын тухай  ингэж ярьсан юм. Энэ ярилцлага сонирхогчийн бичлэг тул чанарын хувьд тааруу санагдах аваас хүлцэл өчье.

Leave your response!

Add your comment below, or trackback from your own site. You can also subscribe to these comments via RSS.

Be nice. Keep it clean. Stay on topic. No spam.

You can use these tags:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

This is a Gravatar-enabled weblog. To get your own globally-recognized-avatar, please register at Gravatar.