“10 жилийн өмнө “экологи”гэж хэн ч ярьдаггүй байлаа”
Номадгрийн мэдээлийн сайтын идэвхтэн бичигч, иргэний сэтгүүлчид долоо хоногийн бямба гараг болгонд “Ногоон эвсэл”-ийн мэдээллийн танхимд чөлөөт ярилцлага явуулж байхаар шийдсэн юм. Ярилцлагад олны танил, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий улс төрч, эдийн засагч, ТББ-ын удирдагчдыг урьж иргэний сэтгүүлчид тэдэнтэй чөлөөт сэдвээр ярилцаж байгаа болно.
Манай чөлөөт ярилцлагад уригдсан анхны зочин маань Сангийн сайд асан, эдийн засагч Я. Очирсүх байлаа.Байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, түүнээс гарах арга замыг хайн эрэлхийлэх зорилготой уг уулзалтанд уригдан оролцсон Сангийн сайд асан Очирсүх ярилцлага эхлэхийнхээ өмнө өөрийгөө экологийн асуудал, тэр тусмаа экологийн эдийн засгийн талаар дагнан мэргэшээгүй тул та бүхний асуултад тодорхой хариулт өгч чадахгүй байх, гэхдээ иргэний хувиар байгаль орчны талаархи бодол санаа иргэний сэтгүүлчид та бүхэн хуваалцахад бэлэн байна гэдгээ хэлснээр ярилцлага эхэлсэн юм.
Монгол орны бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүйн тулд малын тоог багасгах, уул уурхайн компаниудтай хариуцлага тооцохын аль нь оновчтой талаар бидний асуултад Сангийн сайд асан Очирсүх хариулахдаа, малын тоо хэрээс хэтэрсэн нь цөлжилтөд үлэмж их “хувь нэмэр” оруулж байгаа, үүнийг шийдэх арга нь татвар гэж тэрээр хэллээ. Байгальтайгаа зохицсон байдаг мал амьтан байгаль орчинг сүйтгэж байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт, байгаль экологийг сүйтгэж байгаа тулгамдсан асуудал нь буруу хувиарлалттай хэтэрхий олон уурхай, орон нутаг нь хяналт тавьдаггүйд байна гэж тэрээр үздэг байна.
Сайд асан Очирсүх цааш ярихдаа, “Америкт нөхөн сэргээлтийг хийж чадаж байна. Бид үүнээс суралцах хэрэгтэй. Учир нь нөхөн сэргээхийн тулд урьдчилаад төсвөө хийхийг шаарддаг хууль гаргасан байна. Манайх ч иймэрхүү маягаар хуульчлах хэрэгтэй. Байгаль бол бүх ард түмний өмч юм. Хамгийн гол нь бид хандив горилох хэрэггүй, буцалтгүй тусламжийн сэтгэлгээгээ орхих хэрэгтэй байна” гэсэн юм. Иргэний сэтгүүлчид ч хээл хахуулаас татгалзах цаг болсныг энэ үеэр онцлон ярьсан юм.
Бидний ярилцлага иргэдийн асуултаар үргэлжлэв. “Бороо Гоулд”-той анхны тогтвортой байдлын гэрээг тухайн үед Сангийн сайд байсны хувьд Я.Очирсүх анхлан үзэглэсэн байдаг. Алт хөтөлбөрийг шүүмжлэх болсон цагаас хойш түүний нэр энэ хөтөлбөртэй холбоотойн хувь цөөнгүй зэмлэл хүртэж байсан. Гэрээ байгуулж байсан тэр цаг үеийг одоо эргээд харахад алдаа хийгээд оноо аль аль нь байдаг байх, энэ талаар ямар бодолтой явдагаа хуваалцаач гэсэн юм.
Тэрээр: “Бороо гоулдын анхны хөрөнгө оруулалтын гэрээг анх үзэглэсэний хувьд энэ гэрээ тухайн үед Монгол оронд гадаадын хөрөнгө орууллтын татахад чухал алхам болсоныг хэлэх нь зүйтэй, тэр үед сонин, хэвлэл мэдээллийнхэн одоогийнх шиг ийм хэмжээнд экологийн болоод уул уурхайн малын мэдлэггүй байсан. Тийм ч учраас биднийг тухайн үед тогтвортой байдлын гэрээг хийж байна гэсэн мэдээллийг хэн ч тоож бичээгүй юм, Хэдийгээр нь бид хэд хэдэн ТВ, сонинуудыг ирж сурвалжлаач гэж урьсан боловч ганц нэгхэн сэтгүүлч ирсэн ч бараг юу ч бичээгүй л өнгөрсөн” гэж ярилаа.
Харин сүүлийн жилүүдэд иргэдийн болоод сэтгүүлчдийн экологийн боловсрол сайжирч байгааг сангийн сайд онцоллоо. Бид ярилцлагын төгсгөлд байгаль орчин, эх орноо аврахын тулд юуг анхаарах вэ гэдэг талаар нухацтай ярилцаж ардын уламжлалыг сэргээх нь зүйтэй гэдэгтэй санал нийлсэн юм.
Очирсүх: Бид харьцангуй байгаль, ан амьтнаа хайрлаж хамгаалдаг болсон байна. Санаа зовох асуудал бол хууль эрх зүйн асуудал юм. Хүн ам өссөөр байгаа энэ үед хуульчлах нь чухал, тоглоомын дүрмээ ил тод болгоё. Монголд ажиллах амьдрахаар ирэх хэнд ч боломжийг өгөх ч эргээд санхүүгээр нь тооцоо хийх хэрэгтэй гэсэн юм. Бидний чөлөөт ярилцлага ийнхүү бие биедээ урам хайрласан, мэдлэг мэдээлэл солилцсон үр дүнтэй болсон юм.
Дараагийн чөлөөт ярилцлагаараа уул уурхайн салбарын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх аргыг эрэлхийлэн ярилцах болно.

[...] Every Saturday in the new downtown offices of the Nomad Green project in Ulaanbaatar, Mongolia, the citizen journalists gather to learn new skills to apply to their blogging work. New participants also gather to learn about the project and learn how to get started adding their voices to the Nomad Green website. An added component to these Saturday workshops is the presence of a local community leader who accepted the project's invitation to be interviewed by the citizen journalists and participate in a roundtable discussion. The first guest for this series of interviews was the former Finance Minister of Mongolia, Y. Ochirsukh, and whose visit was documented by Byambatuvshin [mn]. [...]
[...] fanasàna nanao tohivakana ity dia ny Minisitry ny Vola teo aloha tao Mongolie, Y. Ochirsukh, ary io fitsidihany io dia nasian'ny Byambatuvshin [mn] resaka. Resaka an-databatra boribory niaraka tamin'i Y. Ochirsukh. Sary avy [...]
Leave your response!
Select Language
Categories
Tweet with @nomadgreen
About Nomad Green
Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.
Supported by|支持夥伴
Partnering with
Calendar
Recent Posts
Mongolian News Source
Be Our Fan