Уул уурхайн “ачаар” ширгэсэн голуудын сав газарт ус биш улаан шороо, элс хуйлрах болов
Хүчиллэг бороо, тоосон шуурга, үйлдвэрийн бохир утаа, гол мөрний “үхмэл” ус энэ бүхэн улс гүрний харъяалал, хил хязгаарт үл захирагдана.
Хүмүүн бид байгалийн түүхийн бүтээгдэхүүн бөгөөд байгаль орчинтойгоо зүй зохистой харицаж, түүний өгөөж баялгийг ариг гамтай, зохистой ашиглаж, эзний ёсоор энэрэлтэй хайрлан хамгаалж, тэтгэж чадаж баймааж нь өөрсдийнхөө болон үр удмынхаа амьдран орших баталгааг хангах учиртай.
Өнөөдөр манай гаригийн хүн амын тал хувь нь олон улсын гэгдэх гол мөрний сав дагуу амьдардаг. Иймд улс орны байгаль орчны талаар харилцан ойлголцсон, хүчээ нэгтгэсэн үйл ажиллагаа явуулж, нягтран нэгдэхийг цаг үе маань бидэнд сануулж шаардаж байна.
Төв Азийн цээжинд орших инээмсэглэж буй нүд шиг Монгол Улс сүүлийн үед дэлхийн нийтийн анхаарлын төвд хурдтайгаар орж ирсэн нь Монголд нүүрс, зэс, алтны дэлхийн томоохон ордууд нээгдээд байгаатай холбоотой. Монгол Улс энэ том ордуудаа ашиглан олборлож, баялаг бүрдүүлэх нь үр хүүхдээ сургуульд сургах, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах эмнэлэг сургууль барих, үйлдвэр байгуулж ажилгүйдлийг багасгаж ажлын байр нэмэгдүүлэх олон ач холбогдолтой юм. Уул уурхайг ашиглан олборлох нь олон талын ашиг байгаа ч маш олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Хамгийн сүүлийн үеийн өнгөрөгч оны мэдээгээр 852 гол горхи, 2277 булаг шанд, 1181 нуур тойром ширгэсэн байна.
Өнөөдөр дэлхий дээр 7000 гаруй уурхай ажиллаж, жилд 100 миллард тонн эрдсийн түүхий эдийг олборлож байгаагийн 90% нь эргээд байгальдаа хаягдаж байна. 1 тонн зэс олборлож үйлдвэрлэхэд 110 тонн хаягдал, 1 бөгжний алт олборлоход 1,5-3,0 тонн хаягдал гарна. Зэсийн захын агуулга 20-р зууны эхэнд 3% байснаа одоо 0,5% болсон нь уулын ажлын хэмжээ хэр өссөнийг гэрчилнэ.
Орчин үеийн үйлдвэрлэлийн асар хурдацтай хөгжил, хүн амын өсөлт нь байгаль нийгмийн харилцаанд болон экосистемд асар их дарамтыг үзүүлэх болж, энэ асуудлыг чанарын өөр шатанд авч хэлэлцэхээс аргагүйд хүрээд байгаа нь эдийн засаг-байгалийн хоорондын сөрөг нөлөөг арилгаж чадахгүй байгааг дэлхийд болж байгаа экологийн сүйрэл нотолж байна. “Нинжа” хэмээгдэх гар аргаар хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагааны уршгаар Монгол Улсын 10 гаруй аймаг мөнгөн ус, цианит калиар хөрс, ус, агаар нь бохирджээ.”Нинжа”-нуудын нөхөн сэргээлгүй хаясан газар шороо шавраар дүүргэн ширгээсэн гол горхи, тайрсан мод, бохирдуулсан хөрсний хохирлыг хөрөнгөөр тооцвол хэдэн зуун саяар үнэлэгдэнэ.
Монгол Улс одоо газрын хөрсийг эвдэх бусниулах хорлон сүйтгэгчдийн дийлдэшгүй хүчирхэг армитай болчихоод байна.Тэдний учруулсан уул уурхайн тэхнологи – байгаль орчин – эдийн засгийн хохирлыг тоогоор илэрхийлэх аргагүй. Үүн дээр том компаниудын нөхөн сэргээлт хийгдээгүй ухаад алтыг нь аваад хаясан том том ёроолгүй нүхнүүдэд , жирийн малчин иргэдийн мал унан үхэж, малын бэлчээрийн талбай газаргүй болж байна.
Усыг их хэмжээгээр бохирдуулагч гол салбар бол уул уурхай юм.Дэлхий даяар ус хомс болж буй үед уурхайд хэрэглэдэг усаа дахин цэвэршүүлэн ашиглах асуудлыг ярих цаг болжээ.
Эртний түүхт Орхон гол усаар биш улаан шороогоор уйлан урсч, голын эх ундарга дээр “Монгол газар “ компани 6 жилийн өмнөөс алт олборлолт явуулж, байгалийн нөхөн сэргээлт хийлгүй байсаар хиймэл нуурууд нь далангаа сэтэлж, химийн хүнд элемэнтүүд Орхон голд цутгаж эхэлж байна.Орхон гол нь 5 аймгийн 13 суманд хүрдэг 1124 км урт үргэлжлэх Монголын хамгийн урт гол юм. Орхон гол дамжин өнгөрдөг 5 аймгийн малчин, ард иргэд уух усгүй ангаж хатахийн зовлон учирч байна.
Мөн Эзэн Чингисийн угааж, ундалсан ус хэмээн дээдэлдэг домог түүхт Онон гол уул уурхайн зүй бус үйл ажиллагааны золиос болон бохирдсон нь түгшүүрийн харанга дэлдлээ. Хан Хэнтийн нурууг Төв Азийн цэвэр усны хагалбар гэж үздэг. Энэ нуруунаас эх авсан гурван их мөрний нэг Онон гол уул уурхайн хаягдлаар бохирдож, энэ голын нэгэн томоохон цутгалан болох Ашингийн гол уул уурхайн хаягдлаар бохирдон урсах болжээ. Онон гол манай улсын нутгаар 400 гаруй километр урсдаг. Маш цэнгэг гол. Цэнгэг усны индикатор гэгддэг тул загас зөвхөн Онон голд л үлдээд байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэтэл одоо Ашингийн бохирдол Ононд нөлөөлснөөр тул байтугай жижиг загас ч баригдахаа больсон байна. Энэ бол экологийн сүйрэл.
Уг гол нь ОХУ-ын Өвөр Байгалийн тойргийн Кырын районы нутгаас эх авч манай улсын нутаг дэвсгэрээр таван километр орчим урсан Онон голд зүүн талаас нь цутгадаг юм. Ашингийн гол бохирдсоноос болж Онон гол асар ихээр бохирдож байгаа талаар нутгийн иргэд ярьцгаадаг. Онон голыг Амар мөрний эх гэдгийг олон улсын судлаачид тогтоосон бөгөөд үүнд үндэслэн Дэлхийн байгаль хамгаалах сан, Японы Засгийн газар хамтран энэхүү голыг хамгаалах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Эртний түүхт Орхон гол алтны компаниудын хаягдалд бохирдон шар ногоон усаар урсах болсон. Орхон голын энэ эмгэнэлт тавилан Онон голд бүү давтагдаасай
Dear friends: I work on those rivers on Russian border. Your information is very important. WE have more info on Russian parts (for example -polluting enterprise on Ashin-gol). But I fail to understand 25% of your post due to unclear English language. I never got a response to messages I left on the site. And your Russian translation is announced but not implemented so far. How do you envision practical trans-boundary cooperation which we definitely need? More mining is planned in Russia in onon headwaters and we need to join forces to avoid it from affecting our rivers.
Sincerely yours
Eugene Simonov
coordinator Rivers without Boundaries Coalition
Hi Engene,
Sorry for the unclear English translation. Partly it is because I cannot speak Mongolian so I just gave up fixing this translation two months ago. And I assure you that I will get it completely proofread soon. Our Russian version is still under construction, sorry for the misunderstanding.
Your suggestion is indeed considerable. I have passed your comment to our Mongolian editor and advisor who will soon reply to you. They can speak Russian well.
thank you for the comment. Lets communicate to yuо in Russian language. I am Otgoo, editor in Chief.
Мне очень приятно слушать что вы хотите с нами общаться и соединять свой силу из за свой родной природа. Если ты будем устройть крепное сотрудничество с вами наши голос будет болше сильнее.
пожалуйста пишите и мэйл: otgonsuren_jargal@yahoo.com
Dear Eugene Simonov,
thank you for note and sorry for not answering earlier, we would deffinetly work close to you and develop cooperation programm.
In Mongolia now is stopped mining on the rivers and also on Onon river, but law is aproved the implementation is lake. That point to force the fight.
I would contact to in february.
With best regards,
Boum,
Main coordinator of Green Coalition
Dear friend : it is nice to know about your sentiment. And i agree with your idea i hope we have more kind of cooperation, and sorry for translating. i will try to better my english further i will be waiting your respond, we should join to protect own rivers and nature
please approve my comment
Leave your response!
Select Language
Categories
Tweet with @nomadgreen
About Nomad Green
Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.
Supported by|支持夥伴
Partnering with
Calendar
Recent Posts
Mongolian News Source
Be Our Fan
Tags
Most Commented
Login
Slide for Workshop