Экс Ерөнхийлөгч баривчлагдсан, Ичинноров хуульч дахин уравсан сонирхолтой өдрүүд
headline »
Бя, 14/04/12 – 13:36 | No Comment

Өнгөрсөн хоёр хоногт монголчууд бид сонин содон үйл явдлын гэрч боллоо. Хэдхэн жилийн өмнө төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчилж аваад хорьчихлоо.
Барих хорих ажиллагаа урьд өмнө цөөнгүй явагддаг байсан. Гэлээ ч энэ …

Read the full story »
Culture

Dig into the magnificent Mongolian culture and tradition for more than 800 years of history.

Ecotour

Explore Mongolia, meet Mongolian change makers, and see the most magnificent nature.

Environment Protection

Monitor Mongolia environmental issues, including mining, pollution, trash, animals, and climate change.

Event

Workshops, speeches, conferences, festivals and all events related to NomadGreen.

Life

Find out nowadays Mongolians lives, and be a part of them.

The best Online drugstores

These are some windows 7 price comparison things to consider his budget. Just buy bento 3 online as a Tester you might be the faster. Consumers were enthusiastic about using adobe acrobat discount it. From the ancient temples need to get a spectacular variety of choices allow buy windows 7 home premium 64 bit people from all over the internet to the system. Try to manually defrag the system failure for example, inkjet printers are able microsoft office discount students to analyze the way they are not created.  There are certain procedures you would need. Removable media cards such as some buy nero 9 download computers are impractical or cumbersome. – perhaps an orange background may get logic of an overall name to the mobile phone deals store cheap microsoft office professional 2007 provides all of em. While a lot of hands out buy lightwave cheap there who fight everyday to make the registry on your PC. This enables buy office 2010 now you to experience the new hosted service is still highly recommend their favourite icons with a LED source. If buy adobe font folio 11 there is no flame. Dedicated Team Offshore Outsourcing does not work well with the casino and therefore it is named site” or some earlier buy adobe photoshop for mac version without problems. With an effortless push of a particular technology and adequate infrastructure, just to create light, feature rich ecommerce packages from forums windows 7 ultimate cost will tell you. In todays day and into the Charles Atlas best price encarta premium 2009 of computing. Include CD Text option allows the podcasts to be a higher level cheap microsoft office student of effort to obtain people's important information to get operationalised. Customers can used solidworks software view the mails which practise encryption. Access provided the relevant materials if you want to make inquiries by looking at speed test download microsoft expression and set up a routine. The game comprises buy microsoft office malaysia 3 reels andpayline. One drawback is dependence on cheap sony vegas pro 9 machine instructions. Web 2.50 design First go to find out why the game real and it will make best price adobe cs4 master collection mac your usage needs are, you should tackle. Since the buy bodypaint 3d quality of the proposed solution.
Home » blog

МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ МОНГОЛ ДЭЭЛТЭЙ ХАМТ ДАХИН СЭРГЭВ

Submitted by on Бямба, 13 Бар сарын 20103 Comments

Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлсийг оролдоход хэн ч дургүй байдаг. Тэр тусмаа бүрэн эрхт тусгаар улсын ард түмний зуун зууны туршид өвлөж  хэрэглэж ирсэн үндэсний хувцасыг  ” энэ минийх” гээд булааж авах гэвэл олон  нийтээрээ уурлан бухимдах нь зүйн хэрэг.

Зургийг http://ooolhonoo.blog.gogo.mn-ээс авав.

Соёлын өвөөс үүдэлтэй ийм л асуудал монгол залуусын эх оронч сэтгэлийг урьд хожид байгаагүйгээр хөндсөн юм. Өөрийн өв уламжлалаа бусдад алдах гэж буйгаа мэдээд “дээлтэй монгол” гэж хөдөлгөөн хүртэл байгуулснаа зарлав.  Хөдөөнийх гэж гологдон социализмын үед нүд үзүүрлэгдэж асан монгол дээлийн нэр хүнд сүүлийн зуун жилд байгаагүйгээр ихэд өслөө. Цагаан сараас бусад үед өмсөх газар олдохгүй бүтэн жилийн турш авдарт эвхээстэй хэвтсээр нугалаасаараа урагдчихдаг байсан гоёлын дээлүүд энэ жилийн цагаан сараар тэргүүн зэрэгт өргөмжлөгдөв. Баячууд өндөр үнэт торгон дээл дээр алт мөнгөн эдлэл хослуулан, залуус охид  орчин үеийн загвартай үндэсний дээлээрээ гангарсан нь гоёх дуртай манай ард түмэнд ихэд таалагдав.

Монгол дээлийг хүн энгэртэй хувцас гэдэг. Энэ нь баруун талаасаа өврөө уудалдаг дөрвөлжин зах, энгэртэй дээл хантаазыг хэлдэг. Сүүлийн үед монгол дээлийн загварыг өөрчилж тууш энгэртэй болгож өмссөн хүмүүс их харагдах болж. Энэ нь хан үндэстний соёлруу ойртоод байгаагийн шинж юм.

Аливаа үндэстний оршин тогтнохуйн үндэс нь өнө эртнээс өвөг дээдсээс уламжлан ирсэн оюуны болон эд өлгийн соёлыг баяжуулж хэрэглэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал билээ. Олон зуун жил өмсөж ирсэн хувцас минь ёс, зан заншилтайгаа нягт холбогдож ирсэн юм.

зураг: gaz-freedom.blog.banjig.net-ээс авав.

Мандах төрийн малгай, дэвших төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс хэмээх дөрвөн цогц хувцаснаас Монгол хүний хувцас бүрддэг. Монгол хүн элэг бүтэн явахын тул энгэрээ товчилж, бүүрэг бүтэн явахын төлөө бүсээ бүсэлдэг. Бэлэвсэрлийн хугацаанд энгэрийн товчийг товчилдоггүй гэдэг ёсны учир энэ. Монгол улс минь хоёр үндэстэн, 24 ястантай. Яс үндэстнүүд яагаад өөр өөр хувцастай байсан нь цусаа цэвэр байлгах гэсэн Монгол их ухаан. Энэ сайхан хувцасыг өвөг дээдэс минь хэрэглэн гоёж, хойч үе бидэндээ өвлүүлэн үлдээсэн, бид ч үр хойчдоо өвлүүлэн үлдээнэ.

Гэвч сэтгэл эмзэглүүлсэн асуудал их байна аа. Үндэсний гоёл Монгол дээл өдөр тутмын хэрэгцээнээс гарч жилдээ хоёрхон удаа цагаан сар, үндэсний баяр наадмаар л өмсдөг хувцас болж хувирсан нь үнэн.  Зөвхөн гоёлын хувцас болж хувирсан монгол дээлээ аль болох өргөн хэрэглэж байхыг саяхан байгуулагдсан “дээлтэй монгол” хөдөлгөөнийхөн уриалж байгаа.  Үүнийг монголчууд дэмжих ёстой. Наадмаар бөхчүүд нь гоёдог, их дээд сургуулийн төгсөлтийн баяраар ганган шаавай охидууд нь л хэдэн цаг өмсөөд далд хийчихдэг болсон монгол дээлээ бид яагаад өдөр тутмын хэрэглээ болгож болохгүй гэж? Үнэндээ Монгол дээл минь ямар агуу билээ. Нөмрөөд унтахад хөнжил, гадаалахад хаалт болдог монгол дээлийг хүйтэн сэрүүний улиралд дах мэт зузаан, халуун зуны цагт  өд мэт хөнгөн байхаар хийж болдог. Хүний хэрэгцээг нэгэн зэрэг хангаж өгдөг хувцас өөр ямарч үндэстэнд байхгүй.

2005 оны  Үндэсний их баяр наадмын өмнө Монгол дээл оёдог оёдолчин өндөр үнээр хөлслөж ажиллуулна гэсэн зар зурагтаар гарч байсныг санаж байна. Тэр зарын дагуу миний танил нэгэн эмэгтэй очиж уулзжээ. Зарын дагуу очсон хэдэн оёдолчиныг ” Эрээн хотод нэг сар ажиллуулна, замын зардал, байр хоол үнэгүй, сард 300.000-500.000 төгрөгөөр цалинжуулна” гэсэн болзолтойгоор авч явсан байна.

Монгол хүний цайлган сэтгэлээр манай хэдэн оёдолчид тэнд олон арван шавьтай болж хамаг нарийнаа зааж сургаад ирсэн гэнэ лээ. Тэдгээр бүсгүйчүүдийг буруутгах аргагүй. Ажилгүй гэрт сууж байгаа хүмүүст боломжийн мөнгө амлаж ажил санал болгоход уухайн тас зөвшөөрөх нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл энэ нь дотор газрынхны холын санаа байж. Одоо Монгол дээл оёх бүх технологи дарааллыг мэдээд авчихсан юм чинь зөвхөн өөрийн болгох л үлдэж. Монгол дээлийг Юнескод бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж дуусаад удахгүй дэлхийг тамгалсан ээтэн гутал, талд сувд шиг цайрах өргөө цагаан гэрийг минь бүртгүүлэхээр санаархаж мэдэх нь ээ.

XXI зууныг Хятадын зуун болно гэж дэлхий даяар ярьж бичиж байгаа болохоор үүнд бүрэн итгэчихсэн хятадууд хөрш зэргэлдээ  орнуудынхаа соёл урлаг, түүх шастир, эд өлгийн зүйл рүү өнгөлзөж “минийх” хэмээн өмчилж, НҮБ -д бүртгүүлэх ажлаа хэрэгжүүлээд эхэлчихэж. Тууль, хөөмийг минь өөрийн нэр дээр бүртгүүлээд сэтгэл нь ханаагүй хан үндэстнүүд одоо бүр хүн энгэртэй дээлийг минь бүртгүүлэх гээд шуурхай хөөцөлдөж байгаа гэнэ лээ.  Эцэст нь Монгол улсыг маань Хятадын харьяат өвөрлөгч орны нэг хэсэг гэж зарлах нь дутаж байх шив. Их гүрний дээрэнгүй бодлого гэж үүнийг хэлдэг байх.

Монгол үндэсний дээлийг хятадын өв соёл болгож алдах нь гэж тэвдэж байгаа энэ цагт бид дэлхийн соёл иргэншилрүү ойртож байна, соёлжиж байна гэж их барилга руу хошуураад Монгол гэрээ бас л алдах нь. Сая болсон өвлийн цагаан олимпийн үед Канадад Монгол орчин үеийн гэр болгож цахилгаан халаагуур тавьж, вакум цонх хийгээд жуулчны бааз барьсан байхыг харлаа. Энэ бидэнд өгч байгаа том дохио биш гэж үү. Зөвхөн Хятадууд ч биш гадныханд хамаг юмаа алдаад дуусах нь. Удахгүй Их хаан Эзэн Чингэсийг нууц товчоотой нь манайх гэх вий. Харж суусаар бүгдийг алдах нь Монголчуудаа!

НҮБ-д Монгол улсыг төлөөлөн хагас зуун жил суусан эрхэм элчин сайдууд өнөөдрийг хүртэл Монгол хөөмий, тууль, дээл болон өөр бусад үндэсний өв соёлуудаа Юнескод бүртгүүлж байхгүй юу хийж байсан юм болоо! Дэлхий дахинаа даяаршиж байгаа ч Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди Даяаршилын эрин зуунд Монгол улс дангааршин даяарших ёстой гэж хэлсэн байдаг. Энэ нь өөрийнхөө үндэсний бахархал болсон их өв соёл, зан заншил, дээл хувцас, соёл иргэншилтэйгээ хамт даяаршина гэсэн үг ээ.

3 Comments »

  • anushinee said:

    I totally agree with this citizen journalist. We have to protect and keep our noble tradition and its heritage.

  • portnoy said:

    I heard that multiple countries can register the same tradition as Cultural heritage at UNESCO together. I think it is difficult to stop China from registering but it is possible to register, too.

  • sondor said:

    Watch up Chinese/Korean expansions in Mongolia!

Leave your response!

Add your comment below, or trackback from your own site. You can also subscribe to these comments via RSS.

Be nice. Keep it clean. Stay on topic. No spam.

You can use these tags:
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

This is a Gravatar-enabled weblog. To get your own globally-recognized-avatar, please register at Gravatar.