About Nomad Green|關於遊牧綠
Join us!| 加入我們!
Partnering with|內容合作夥伴
Tweet with @nomadgreen
Саяханы сэтгэгдэл
- gerlee on Метанол түлш, био түлш- утааг бууруулах шинэлэг хувилбарууд
- Tweets that mention Nomad Green | Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай -- Topsy.com on Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай
- Dochka on Монгол орны газар нутгийн 90 хувь нь цөлжилттэй
- Boum on Цэвэр хөгжлийн механизм буюу нүүрс хүчлийн хийг бууруулахад иргэдтэй хамтарч ажиллана
- Boum on Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна
-
Authors
- anushinee (19)
- ariuka (2)
- Ariunbulag (6)
- Ariunsuvd (20)
- arslan (18)
- Ayz (3)
- Azjargal (2)
- B.Ariuntuya (6)
- Badamgarav (22)
- batchimeg (7)
- battsetsegb (1)
- battuya (5)
- bayarsaihan (16)
- bazu (16)
- Boldkhuyag S (1)
- Bolor (1)
- bolorerdene (1)
- bor (3)
- bugi (1)
- chimedlkham (1)
- dolzoo (1)
- dorjgotovariungerel (46)
- Duuya (1)
- Ganaa (1)
- Ganaatsag (3)
- Gantsatsral.M (25)
- gantulga_g4733 (2)
- gerel (1)
- gerelmaa (20)
- Gesu (1)
- greenroza (7)
- hishigee (9)
- Khangal (1)
- leuchinwen (1)
- Liang (1)
- lkha (1)
- magnaghangai (1)
- MAJAA (1)
- mandah (41)
- melody (1)
- Mongoljingoo (8)
- Moonoo (2)
- Munherdene (2)
- munkh (3)
- narantsetseg (12)
- Narantsogt (14)
- Odnoo (15)
- Optimus (11)
- Otgonsuren Jargal (33)
- Porest (1)
- Portnoy (9)
- rivermovements (1)
- saruul (1)
- sergelentsogt (7)
- sugia (1)
- surtal (1)
- tamiraa (11)
- tseegii (2)
- tsolmonbayar (1)
- tsoomoo (1)
- tuul (1)
- Unursaihan (1)
- 陳 信豪 (4)
Photos
Visits|訪客人數
Since 2009/04/16|自2009年4月16日起

Slide for Workshop
Nomad GreenView more presentations from Portnoy Zheng.Be Our Fan
Nomad Green on Facebook-
RSS
Tags
Add new tag ashigt maltmal Ganga lake mining nomadgreen President soil eroison soil erosion water water pollution Байгаль орчин ГАМШИГ Дэлхийн дулаарал Орхон гол Усны сав газар Фокус ХАЙЛСАН МӨСӨН УУЛ ХАР САЛХИ Цөлжилт Цөлжилт хуурайшилт ажиллана алт олборлолт ардын уламжлал байгаль гол мөрөн гол усны бохирдол даргын ногоо тарих нуур нуур гол ширгэв нуур ширгэв онд орчны бохирдол сумын засаг дарга ус усан сан усны талаарх зөгнөл уул уурхай уур амьсгалын өөрчлөлт хамгаалагч хог хаягдал хог хаягдлыг ангилж ялгах ҮЕР 總統 蒙古-
Meta












МОНГОЛ АЖИЛЧДАА ӨМӨӨРНӨ
By battuya
Дорнод аймгийн Тамсагийн уудам талд газрын тос олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин тамсаг” /монгол/ компанийг нутгийн иргэд нь Дачин гэж нэрлэх.
“Дачин” арай хэтэрлээ дэндлээ л гэж яригдаад байдаг болохоос хэтэрсэн дэндсэнийг нь дараад, буулгачих чадал бидэнд байсангүй. Саяхны нэг өдөр Тамсагийн газрын тосонд хоёр хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Амь үрэгдсэн хоёр хүн нэг айлын хүү, хүргэн хоёр байсан нь бүүр ч гунигтай.
“Дачин“ компаниас ар гэрт нь мэдэгдэхдээ эдгээр залуус техникийн спирт ууж хордсон гээн байна. Хоёр залуугийн нэг нь газар дээрээ өнгөрсөн бол нөгөө нь эмнэлгийн тусламж авч амжилгүй аймгийн төв рүү ирэх замдаа өөд болжээ.
Газрын тос олборлож буй эдгээр компанийн эргэн тойроноос үргэлж л таагүй мэдээ сонсогдох. Ёмкость дэлбэрлээ, хятад архинд хордлоо, цооногт унаж үхжээ… энэ бүхэн хэзээ эцэслэгдэх юм болоо. Үүгээр ч зогсохгүй ашиглаж байгаад булалгүй орхисон 40-50 метрийн гүнтэй траншейны нүх шиг цооногууд үй олноороо Тамсагийн талд бий. Хүнии гишгэгдэл таарвал харанхуй ангал руу үүрд унах нь тэр.
Өнгөрсөн жил Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат нэгэн залуу Тамсагт ажиллахаар очоод шөнө нь цооногт унаж алга болсон гэх яриа бий. Хол газраас ирээд гэрээрээ ч оролгүй яаран ажилдаа явсан хүүгийнх нь шарил ар гэрт нь лав ирээгүй дуулдсан. Залуугийн ар гэрт үхсэн гэдгээс өөрийг сонсголгүй хэдэн бор төгрөгөөр аргалаад өнгөрсөн биз гэх олны яриа тэр үед чих дэлсч байсан. Дөнгөж амьдралын амтыг мэдэрч, ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байгаа залуус амь насаараа хохирсоор байх гэж үү.
Бид ариун дагшин газар нутаг, эд баялагаа өгч байж дээр нь эрдэнэт хүмүүнийхээ амийг золиослоод байх учиргүй л юмсан. Ер нь тэнд ажиллаж байгаа монгол ажилчдын цалин хөлс нь хятад ажилчдынхаас хэд дахин бага, ажиллаж амрах орчин, орон байрны нөхцөл нь хамаагүй доогуур байдаг. Үүнийг нь манай төрийн түшээд, хяналтын байгууллагынхан ч өөрсдийн нүдээр хараад ирдэг хэр нь энэ талаар тодорхой хийсэн зүйлгүй өдийг хүрлээ. Дээд газрын эрхэм түшээд жирийн монгол ажилчиддаа тохиож байгаа зовлонг бэрхшээлийг хуваалцах сэтгэл дутаад байгаагийн нэгэн жишээ энэ бол уу.
Нэгэнт дээд газраас асуудлыг шийдэх өгөхийн хүлээгээд нэмэргүй нь илт учраас, монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахаар хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн оноос “хөдөлж” эхэлсэн юм.
Монгол улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэх нэрийн дор монгол ажилчдыг дорд үзэх болсон тэднийг төлөөлж Дорнод аймгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга П.Мөнхтөр, “Хас” банкны Дорнод аймаг дахь салбарын захирал Ю.Батбаатар, “Аригүн” ХХК-ийн захирал С.Ганбат, аймгийн манлай малчдын холбооны тэргүүн С.Бадарч нар “Петро Чайна Дачин Тамсаг” /монгол/ ХХК-д шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.
“Петро Чайна Дачин Тамсаг” /монгол/ компани энэ жил 600 гаруй монгол ажилчныг гадаадын хөрөнгө оруулалттай “CAML” компаниар зуучлан авсан ч цалин нь ердөө 150 мянган төгрөг. Гэтэл хятад ажилчид сард 600 мянгаас 1 сая гаруй төгрөгийн цалин авдаг. Ийм тэнцвэргүй байдлыг тэд /иргэдийн эрхийг хамгаалж буй хөдөлгөөнийхөн/ зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн монгол ажилчдын амьдрах орчныг хятад ажилчдынхаас дутахааргүй болгохыг тэд энэ шаардлагадаа дурдсан байх юм. Энэ өдрөөс энэхүү шаардлагыг дэмжсэн олны гарын үсгийг цуглуулах аяныг ч өрнүүлж эхлээд байна.
Монгол ажилчдын төлөө дуугардаг, эрхээ хамгаалахын төлөө тэмцдэг иргэдийн төлөөлөл ийнхүү хөдөлж эхэлсэн нь сайн хэрэг. Иргэн төвтэй нийгэмийг цогцлоох тухай ихэд ярих болсон өнөө үед иргэдийн санаачилгаар үүссэн аливаа үйл ажиллагаа өргөжин тэлж, Төрийн бус байгууллагууд идэвхтэй, хүчтэй болох тусам авилга хээл хахууль шударга бус байдлыг халахад нэн тусгай билээ.