АВТО МАШИНЫ УТААНД СЭТГЭЦ, ЭРҮҮЛ МЭНДЭД НЭН ХОРТОЙ ХАР ТУГАЛГА АГУУЛАГДДАГ
Хvvхдийн гэмт хэргийн гаралт єдрєєс єдєрт нэмэгдэж буйг бид улиглан ярьсаар байгаа ч учир шалтгааныг нь нийгмийн ороо бусгаа байдал, зурагтын дэлгэцээр байнга гардаг хvчирхийлэл, садар самууны гэмт хэргvvдтэй л холбон ойлгож ирсэн. Тэгвэл анагаах ухаан энэ талаар арай єєр тайлбар єгч байна.
Нэгэн цагт vе тэнгийнхэн маань хар тугалгаар хvндрvvлсэн тэвэг єшиглєж, том багагvй л тугалга хайлуулж тоглодог байлаа. Аав, ээжvvд бага хvvхдээ айж цочсон vед нь хайлсан тугалгаар ширэглэн, айдсыг нь хєєж зайлуулдаг дом одоо ч бидний амьдралд бий. Мєн хvvхдvvд тугалган цэргээр тоглоомынхоо тавиурыг дvvргэж, тэднийг барихдаа барьж, идэж vмхлэн наадаж байхад бид єхєєрдєн харж суудаг. Энэ бvхэнд тугалга хэмээх металл дурдагдаж байгааг та анзаарсан байх. Єєрєєр хэлбэл, бидний єдєр тутам хэрэглэдэг гэр ахуйн засал чи
мэглэлийн болон vсний будаг, бензин, хэрэглээний ус, шил гээд ойр орчимд байж болох олон зvйлсээс хар тугалганы хор ялгардаг байна. Ийм хор зєвхєн гараар ч бус агаараар дамжин хуний биед шингэдэг байна.
Хvний эрvvл мєндэд хамгийн аюултай нь ховхорч байгаа будаг ажээ. Эдгээр нь vйрч, жижгэрээд тоосонцор хэлбэрээр хvний биед шингэдэг. Ингэснээр хvний цусан дахь хар тугалганы хэмжээ эрс нэмэгддэг гэнэ шүү. Мөлхөж яваа бяцхан үрс маань хаалга, цонхноос ховхорсон будаг идчихээд инээж суухад бид тєдийлєн анзаардаггvй. Харин ч уйлахаас нь тєвєгшєєн тугалган тоглоом бариулчихаад ажилдаа улайрч суудаг улс. Энэ хооронд тэдний маань амандаа хийн зугаацдаг тоглоомууд бяцхан тархинд нь хороо шингээж л байдаг байна. Хичээл номоо гvйцэд ойлгохгvй, анхаарал нь тєвлєрч чадахгvй байгаа хvvхдvvдээ «ухаан дутуу, хэнэггvй, залхуу»-гаар нь дуудаж, зэмлэхийн оронд хар тугалганы шинжилгээ хийлгээд авахад буруудахгvй нь бололтой.
Маш хортой хvнд металлд тооцогддог хар тугалганы хор хvний оюун ухаан, эрvvл мэңцэд сєргєєр нєлєєлдєг болохыг анагаах ухаан нотолсноос хойш ДЭМБ энэ тал дээр нэлээд анхаарал тавьж байна. 80Одоогоос таван жилийн ємнє Хятадын эмч, мэргэжилтнvvд 15 орчим мянган хvvхдэд хар тугалганы шинжилгээ хийснээр хар тугалганы хор анагаах ухаанд аюулын харанга дэлджээ. Тэдгээр хvvхдvvдийн 80 гаруй хувийнх нь биеэс байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн хар тугалга илэрсэн байна. Яг ийм шалтгаанаар АНУ-ын Засгийн газар хар тугалганд хордсон хvvхдийн гэр орныг заоаж, цэвэршvvлэх бvх зардлыг улсаас дааж байх шийдвэр гаргажээ. Тайландад жил бvр 500 мянган иргэн цусны даралт ихсэх євчинд нэрвэгддэгийн 400 гаруй нь амь насаа алддаг гэсэн мэдээ бий. Шалтгаан нь мєн л хар тугалга. Бvр тодруулбал, хар тугалгатай будаг, бензин хэрэглэх явдал тvгээмэл байдгаас ийнхvv олон зуун хvн хорвоог орхидог байна.
Монголчуудын байдал ч эдгээр орнуудаас дээрдээд байхааргvй. Хүний нүдэнд ил азаарагдахааргүй олон зүйлээс бид хар тугалганы хорыг авсаар байгаа. Нийслэлийн агаарын бохирдлын 34 хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. Хорт утаанд хар тугалга их байдаг. Улаанбаатар хотын хөрсөнд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.5 дахин, агаарт 2.3 дахин их байгаа бөгөөд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сvх-баатар дvvрэгт хамгийн их хэмжээгээр агуулагдаж байгаа нь тогтоогдсон .
Сvvлийн vед манай зах зээлд хямд тєсєр vнээр борлуулж байгаа тосон будаг, бензин хаанаас орж ирдэг билээ. Тээврийн зардлаа ч бодсон тэдгээрийн ихэнх хувийг урд, хойд хєрш маань нийлvvлж байгаа. Хэдийгээр Орос улс хар тугалганы хоргvй бараа vйлдвэрлэх орнуудын тоонд хамгийн тvрvvнд буюу 1920-иод оны vед нэгдсэн боловч тэр цагаас хойш яг манайхтай адил ашгийн тєлєєх зах зээлийн хямралд єртсєн. Тэгэхээр тус улсын єнєєдєр vйлдвэрлэж байгаа химийн бодис бvхий бараануудад хар тугалга огт байхгvй гэх баталгаа vгvй. Урд хєршид ч байдал барагялгаагvй. Харамсалтай нь хєрш vйлдвэрлэгчид маань хар тугалга бvхий бvтээгдэхvvн vйлдвэрлэлтээ багасгах тиим ч дуртай биш байгаа бололтой.
Єнєєдєр дэлхий нийтээрээ анхаарал тавьж байгаа хар тугалганы хор хєнєєлийн талаар манайд санаа тавьж, судалдаг хvн гэж бараг vгvй. Цус нь хєєрсєн хєгшчvvлдээ даралт буулгах эм бичээд, ой тогтоолт нь муудсан хvvхдvvдээ тусгай сургуульд оруулснаар л дээрх асуудлыг шийдчихэж байна. «Хар тугалганаас болоод хvмvvсийн даралт ихсээд байгаа юм биш vv?» гэсэн асуултыг цєєнгvй эмчид тавьсан боловч олонх нь тохуурхлаар хариу барьсан юм. Энэ тухай манай эмч нарт ямар ч ойлголт байдаггvй бололтой. Саяхны нэгэн сонин дээрээс хар тугалганы хор хєнєєлийн талаар сэтгvvлч Д.Алтантуяагийн бэлтгэн нийтлvvлсэн нэлээд дэлгэрэнгvй материалыг олж vзлээ. Тэнд єгvvлснээр бол хар тугалганы хор нь зургаа хvртэлх насны хvvхдэд илvv хєнєєл учруулдаг ажээ. Учир нь бага насны хvvхдийн уураг тархи, тєв мэдрэлийн тогтолцоо хєгжиж гvйцээгvй байдгаас бага хэмжээгээр биед нэвтэрсэн хар тугалга оюун ухааныг нь хордуулдаг байна. Ийнхvv хордсон хvvхэд єсєх тусмаа аливаа зvйлийг сєрєг талаас нь илvv ойлгож, цаг vргэлж бусдаас дорд vзэгдсээр гэмт хэргийн сэтгэл зvйтэй болдог гэнэ.
the attachments to this post:








Дэлхий даяараа хар тугалгын эсрэг хөдөлж буй өнөө үед бид Монголчууд энэ аюулын эсрэг үр хүүхдээ хамгаалах ёстой тул ард иргэд, ахан дүүс, ажлын хамт олондоо хор хөнөөлийн талаар таниулах ажлыг иргэн бид хийх ёстой. Төрөөс бодвол энэ талаар арга хэмжээ авч байгаа байх, бид иргэд өөрсдөө маш хурдан асуудалд ханддаг тогтолцоог бүрдүүлвэл гэрэл ирээдүй манай нийгэмд их ойрхон байна.
Уг нь бидний асуултад тохуурхан хандаж буй эмч хүн эсвэл эзэмшёэн мэргэжлээ буруугаар ойлгодог, эсвэл хүн чанар муутай хүний аль нэгэн байх.
Ногоон эвсэл