ФРИЙДЛАНД ОЮУТОЛГОЙГ 7,8 ТЭРБУМ ДОЛЛАРААР ЗАРЖ МАГАДГҮЙ ГЭНЭ ҮҮ?

By gerelmaa

teacher and designer

Олон жил дуншиж, сайн муу хэл ам дагуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны сүүлээр үзэглэсэн билээ. Гэрээ батлагдсан даруй Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр Канадын “Айвенхоу майнз” компанийн хувьцаа үнэд орж, ханшийн хэлбэлзлээс “Айвенхоу майнз” компани хоёр тэрбум ам доллар босгоод байна гэж зарим эдийн засагчид тооцоолж байна.

Таван жилийн турш амжилттай арилжаа явуулсныхаа ойг тэмдэглэж Роберт Фрийдланд биржийн нэг өдрийн арилжааг нээж хонхыг нь цохижээ. Энэ ёслолд Монгол улсын Сангийн сайд С.Баярцогт оролцож талархлаа илэрхийлсэн тухай өдөр тутмын сонинууд мэдээлж байна. 45 сая тонн зэсээрээ долоон “Эрдэнэт”, 1800 тонн алтаараа 45 “Бороо гоулд”, 5-6 мянган тонн мөнгөөрөө нэг “Асгат”-ын ордтой дүйцэх асар их нөөцөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татаад буй энэ ордын 66 хувийг Канадын хөрөнгө оруулалтай “Айвенхоу Майнз” компани, 34 хувийг Монгол улсын Засгийн газар эзэмшиж байгаа. Монголын тал хамтран ажиллах өөрийн хөрөнгөө оруулах учиртай.

Монгол улсын Засгийн газраас “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-той байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 4-р сарын 6-наас хүчин төгөлдөр болж албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Гэрээ хэрэгжиж эхлэхээр Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Ажиглагчдын үзэж байгаагаар төлөөлөн удирдах зөвлөлийн гуравны нэгд нь Монгол улсын төлөөлөл байх бололтой.

Зурагийг /www.eagle-tv.mn-ээс авав

Энэ гэрээнд анхнаас нь шүүмжлэлтэй хандаж үзэл бодлоо илэрхийлж байсан доктор, профессор С.Авирмэдтэй “Өдрийн шуудан” сонин ярилцжээ. Тэрээр энэ гэрээг амьгүй, одоо зогсонги байдалд ороод байгаа гэж үзэж байгаа юм байна. Тэрээр ярихдаа “Аливаа гэрээ тэр дундаа эдийн засгийн үндэслэлтэй хийх ийм том гэрээний амин сүнс нь техник эдийн засгийн үндэслэл байдаг юм. Техник эдийн засгийн үндэслэл гэж геологийн, инженерийн, нийгмийн, эдийн засгийн, дэд бүтцийн гээд олон асуудлыг багтаасан тооцоог хэлдэг. Энэ тооцоог мэргэжлийн, туршлагатай эрдэмтэд хянаж боловсруулдаг бөгөөд гэрээний амин сүнс нь байдаг. Гэтэл энэ гэрээг батлаад 50 гаруй хоносны дараа техник эдийн засгийн үндэслэл нь гарч байна. Гэрээ байгуулахаас таван сарын өмнө танилцуулах ёстой байдаг. Бид гэрээг байгуулахаас өмнө ашигт малтмалын хуулийн 29, 30-р зүйлд заасан ордын нөөцийг бүртгүүлсэн байх болон техник эдийн засгийн үндэслэлийг баталсан байх ёстой гэсэн шаардлагыг зөрчлөө гэж мэдээлсээр байтал, хууль зөрчөөд л байгуулсан. Нэг ноцтой алдаа бол тус орд газрыг хайгуулын ажлаар тогтоосон 40 мянган тонн зэс, 1800 тонн алт, 5-6 мянган тонн мөнгөний тал хүрэхгүй хувийн техник эдийн засгийн үндэслэлдээ тусгасан байсан, үлдсэн талаас илүү хувь нь хаашаа орсныг бүү мэд, бид тэр компанийн эрх ашгийг үүднээс хийсэн тооцоог хүлээн авч тэдний төлөө ажилласан гэсэн үг. Бас тэд асар том үйлдвэр барихаар тооцсон байгаа. Энэ нь нэг талаас өндөр ашгийн төлөө хөөцөлдөх гэсэн оролдлого бол нөгөө талаасаа тэр том үйлдвэрийг усаар яаж хангах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Зарим судлаачийн ярьж буйгаар тэнд далай шиг их усны нөөц илрүүлчихсэн гэж байгаа. Харамсалтай нь тэр их нөөцийг Монголын улсын төр засаг ганцхан “Айвенхоу Майнз”-ын өмч болгоод өгчихлөө. Ингэснээр тэр ус зөвхөн “Айвенхоу Майнз”-ын мэдэлд очиж байгаа юм. Мөн тус орд газрыг 7,8 тэрбум ам доллараар үнэлж зарж магадгүй, мөн Фридланд өөрийнхөө эзэмшдэг 20 гаруй хувийн хувьцаагаа зарах гэж байна гэсэн мэдээлэл ч гарч байна. Үүнийг үгүйсгэх аргагүй. Бид энэ гэрээг байгуулсан биш бөөн өрөнд орчихоод байна. Өнөөдөр Монгол улсын гадаад өр хоёр тэрбум долларт дөхөж байгаа гэсэн. Гэтэл бид сая байгуулсан гэрээгээр Оюутолгойгоос 34 хувийн ашигаа авахын тул 1,7 тэрбум төгрөг зээл авах болоод байна. Ингээд Монгол Улсын нийт өр дөрвөн тэрбумд хүрч байна. Энэ тооцоогоор бол Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60-аас дээш хувьтай тэнцэх өртэй болчихоод байна. Ийм улсыг эдийн засгийн хувьд тусгаар тогтносон гэж хэлэхэд ч хэцүү болно. Тиймээс бид энэ гэрээг байгуулахын тулд дахин сайн судалж техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулах ёстой” хэмээсэн байна.

Хамгийн гол нь үүнээс болж ямар хор уршиг гарах вэ, бид юунд хүрэх вэ гэдэгт анхаарлаа хандуулсан байна. Энэ мэтээр уул уурхайн салбарын зарим эрдэмтэн, судлаачид, иргэний хөдөлгөөнийхөн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд гэрээг боловсруулсан багийнхан ч өөрсдийгөө хамгаалсан ярилцлага мэдэгдэл хийсээр байгаа. Геологич, судлаач Б.Батсайхан стратегийн ордуудыг ашиглах талаарх хэвлэлийн бага хурал дээр “Гадаадын хөрөнгө оруулагчид манай нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын ажил хийхдээ хөрөнгөө бидний баялгийг барьцаалж татдаг. Тэгээд дэлхийн том хөрөнгийн биржүүдээр хувьцаа зардаг Өөрөөр хэлбэл ажлаа Монголд хийчихээд татвараа гадаадад төлөөд байна. Давхар татвар ногдуулахгүй гэсэн олон улсын гэрээ хэлцэл байдаг юм байна. Энэ гэрээнд ашигт малтмалын орд газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үздэг юм байна. Гэхдээ татвараа үйл ажиллагаа явуулж байгаа улсдаа төлнө гэсэн заалт байна. Гадаадын хөрөнгийн бирж дээр манай орд газруудын хувьцааг гаргаж хөрөнгө босгож байгаа орлогоос нь Монгол улс татвар авах боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол улсад нөөц баялаг нь тогтоогдоод эргэлтэнд орж буй олон олон орд газруудын өгөөж хаялга Монголын ард түмэнд юу өгөх вэ? Зөвхөн сонгуулиар амласан цөөн хэдэн төгрөг төдийхөн үү? Эсвэл ядуурал, ажилгүйдлийг халах уу? Боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах уу? Байгаль орчинд ээлтэй байж чадах уу? Хүн бүхэнд тэгш хүртээгдэх үү? Энэ мэт олон асуултууд нийгэмд хүлээгдэж байгаа бөгөөд хэдийгээр он цагийн шалгуураар хариулт нь тогтоогдох боловч олон нийт найдлага тавьсаар байна. Аливаа үйл явцын өрнөлийг аль өнцгөөс нь харж, яаж тайлбарлаж байгаагаас хамааран нийгэмд талцал бий болдог. Энэ нь ч асуудлыг үнэн зөв тогтооход тустай байдаг биз. Энэхүү талцал, мэтгэлцээн Монголын төлөө гэсэн нэг л эрх ашигт зангилагдаж байх ёстой буй заа.

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Улаанбаатар хот and tagged , , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook