ГОВЬД ОЙН ТӨГӨЛ БАЙГУУЛАХАД ХАМТРАХ ТҮНШ ХАЙЖ БАЙНА

davaa2「Номадгрийн」 байгаль орчны мэдээллийн сайтад ажиллах  иргэний сэтгүүлчдийг бэлтгэх, дадлагажуулах 2009 оны сүүлчийн сургалтыг  Өмнөговь, Дорноговь аймгуудад зохион байгуулсан юм. Улаанбаатараас аялалаа эхэлсэн манай багийнхан Даланзадгадад ирэхэд гахайн томууны улмаас хорио цээр тогтоож, олныг хамарсан ямар ч арга хэмжээ зохион байгуулахгүй боломжгүй болсон байлаа.

Бүтэн нэг сар хагасын өмнөөс төлөвлөсөн ажил маань бүтэлгүйтэх тийшээ хандсан ч зарим нэг албан тушаалтны дэмжлэгтэйгээр богиносгосон цагаар, ариун цэврийн нарийн горим баримтлах болзолтойгоор үргэлжлүүлэх болов.

Сарын өмнөөс тараасан зарын дагуу хөдөө сумдаас байгаль хамгаалачид, сайн дурын ажилтан, иргэдийн төлөөлөл ирсэн байлаа. Тэдний нэг, Гурвантэс сумын 4-р багийн малчин Жанчивын Даваа гэдэг хүнтэй хоромхон хугацаанд ярилцсан юм.

-Говь нутагтаа баян бүрд үүсгэж, ойр орчноо цэцэрлэгжүүлж байгаа хүн гэж манай сайт дээр  таныг тухай нэг хүн бичсэн байсан. Та хэдийнээс мод тарьж байгаа вэ?

- Би 1991 оноос эхлэн  мод тарьж байгаа. Анх Бургас улиас тарьж эхэлсэн. 1993 оноос хойш  хайлс жигдийг үрээр тарьж ургуулсан. Дараа нь 2005 оноос заг сухайг талбай дээр мөчир болон үрээр  нь тарьж байсана. Одоо миний бага хүү Д. Бат-Очир мод тарих ажлыг уламжлан мод тарьж байгаа. Манай нутаглаж байгаа Сухантын гол энэ говьдоо 10 км ус булагтай газар. Энэ байгаль газрыг хамгаалахад  ойжуулах нь чухал гэж боддог. Манай мод бол говьдоо сайхан төгөл болсон.

-Говийн хамгийн чухал ургамал бол заг гэдэг байх аа. Та заг тарьж байгаа гэсэн үү?

-Загийн үрээр нь үржүүлж байгаа.

-Ургаж байна уу?

-Ургана, арчилгаа л сайн бол ургана шүү. Анх тарьсан улиас 17-18 м өндөр болсон. Жигд хайлаас бүгд үрээ өгдөг.

-Ирэх жил хэдий хэмжээний талбайд мод тарих вэ?

- Өмнийн говийн элс компаний байгаль орчин хариуцдаг Оюунцэцэг Энхбаатар Билгүүн  Сарантуяа  нар нь санаачлан Сухантын голд 2 га-д мод тарихаар санаачилж нутгийн малчин  Д. Бат -Очиртой хамтран намраас эхэлж талбайгаа засаж хашиж эхлээд байгаа. Хавар мод тарихад Бат-Очир суулгац олныг тариалж бэлтгэсэн байдаг. Энэ нь зөөвөрлөн тарихад бэлтгэн суулгацууд юм. Үүнд бургас, улиас, хайлаас жигд бүгд 20000 гаруй суулгац байгааг хавар зөөвөрлөн тариалах болно.үүнээс гадна нутгийн загийг үрээр нь тариалж байна. Миний хүү Билгүүний санааачлагаар үхрийн нүд, чацаргана , модлог улиас зэргийг цөөөн тоогоор тарьж эхлээд байна. Говьд ургах найдвартайг нотлоод байгаа.

-Хамтарч ажилладаг тусалж дэмждэг хүмүүс байдаг биз дээ?

-Манай хүүхдүүд л голдуу надад тусалж, хамтарч мод суулгацаа бэлддэг дээ.  Сум орон нутгийнхан маань бол намайг мэднээ.  Сүүлийн үед хүмүүс мод бут тарих их сонирхолтой болж. Говьд ганц хэцүү зүйл бол ус. усгүй л бол ямар ч сайхан мод тариуд нэмэргүй шүү дээ.

-Та хаанаас яаж ус авдаг вэ?

-Манай нутагладаг гэж би түрүүн хэлсэн шүү дээ.  Сухантын гол маань энэ говьдоо 10 км ус булагтай газар. Уг нь тэр хавьд урь өмнө олон жижиг горхи байсан. Одоо ганц нэгхэн булаг л үлдэж. Манай ойролцоо  гол байдаг болохоор мод тарих, услах арчлахад арай дөхөм болж байгаа юм даа.

-Цаашид  та энэ ажлаа улам өргөжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Хойшид энэ төгөл байгуулж ойжуулах хувь хүн албан газар байвал хүлээн авах ба хөрөнгө оруулж хамтрах түнш хайж байдаг даа.

-Танай суманд хэр олон уул уурхайн компаниуд байдаг вэ? Тэд танайхаас мод суулгац авч нөхөн сэргээлт хийх тал дээр хамтарч ажиллах тухай ярьдаг уу?

Манайхаас 10 км зайд нүүрсний уурхайнууд байдаг.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нарийн Сухайтын нүүрсний  3 том уурхай олдворлож байгаа. Гэсэн хэдий нутаг газраа нөхөн сэргээх мод сөөг тарих ажил тун бага хийж байна даа.

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: +1 (from 1 vote)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Фокус, блог, сонины гарчиг and tagged . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

One Comment

  1. anushinee anushinee
    Posted January 23, 2010 at 1:46 pm | Permalink

    Nastanguud maani bidnees iluutei nutag oron, us und, mod but tariya gej zutgej hamgaalj yavah. Demjih hun, hurungu oruulah hun medej baiya.

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>