САЛХИН ТЭЭРЭМ-АГААРЫН БОХИРДОЛЫГ БУУРУУЛАХ НЭГ ШИЙДЭЛ

By Ariunbulag

Ariunbulag

once i dreamed to be become journalist. it is so nice for me working as like citizen journalist.

220px-Windenergy Дэлхийн дулаарал, агаарын бохирдолтэй тэмцэх гол арга бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар...

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энергийг хэлнэ.

2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас (дэлхийн цахилгаан эрчим хүчний 15%), 1.3%-ийг нарны эрчим хүчнээс (solar hot water- нарны дулаанаар усыг халаан хэрэглэх), үлдсэн 0.8% орчмыг нь газрын гүний дулаан, салхи, нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байна.

Дэлхийн дулаарал, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаанд ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна. Энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 онд 80 тэрбумаас 2006 онд 100 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.  1997 онд НҮБ-н санаачлагаар Киото-гийн протоколыг батлан, хөгжингүй орнууд хүлэмжийн хийг бууруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулах болсон. Харин одоо зөвхөн хөгжингүй улс орнууд гэлтгүй бүр улс орон энэ тал дээр анхаарах хэрэгтэй болоод байна.

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад нь зориулж хөгжингүй орнуудаас хөгжиж буй болоод буурай хөгжилтэй орнуудад жил бүр 100 тэрбум ам долларын тусламж өгөхөөр ярилцаж эхлээд байна. Энэ бол саяхан болж өнгөрсөн Копенхагений уулзалтаас хойш хэлэлцэх болсон зүйл.  хэрэв энэ асуудал эцэслэн шийдэгдэх аваас хүлэмжийн хийг бууруулахад  зориулсан тэрбум доллар манай Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах байх гэж найдаж байна.

air_pollutionСэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх шаардлага бодитойгоор  бий болсныг харгалзан Монгол Улсын Их хурал, Засгийн газраас 1999 онд Сэргээгдэх эрчим хүч ашиглан хөдөөг цахилгаанаар хангах  “100.000 нарны гэрэл” үндэсний хөтөлбөр, 2005 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж, 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болсон билээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчийг  хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчин бүрдсэн болно.

Өнөөдрийн байдлаар Монгол оронд сэргээгдэх эрчмийн эх үүсвэрүүдийг эрчим хүчний зориулалтаар ашиглах  эхлэл тавигдсаны үндсэн дээр манай орны 100000 гаруй малчин айл өрх, 20 гаруй сум сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаантай болсон. Эрчим хүчний төвлөрсөн системээс алслагдсан сумдын төвийг нар, салхи, усны эрчим хүч ашиглан эрчим хүчний бусад эх үүсвэртэй хослон ажиллах биеэ даасан нарны цахилгаан станцыг ашиглах зорилтыг тавьж одоогийн байдлаар 11 УЦС, 6 нар, салхи хосолсон цахилгаан станц, 3 нарны цахилгаан станц, 5 салхин цахилгаан станцыг сумдын төвийг цахилгаанаар хангах зорилгоор байгуулсан байна.

Эдгээр станцууд нь дизель цахилгаан станцтай хослон ажиллавал жилийн турш эрчим  хүчээр тухайн сумыг тасралтгүй хангах боломжтой юм. Тухайлбал, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Архангай аймгийн 2-р тойргийн сум бүрт 200-300 нарны гэрэл олгогдсон ба нийт малчдын 90 орчим хувь нь цахилгааны эх үүсвэртэй болоод байна.

2008 оны 4-р сарын 5-ны байдлаар Архангай аймгийн хэмжээнд нарны цахилгаан үүсгүүр хүлээн авсан малчин өрхийн тоо:

Батцэнгэл: 309huuhed-300x185
Жаргалант:        327
Хайрхан:            250
Эрдэнэмандал:   350
Цэцэрлэг:          230
Эрдэнэбулган:   103
Нийт:  1,569

Ийнхүү малчид тариаланчид маань байгаль орчинд хор нөлөөгүй, агаарыг бохирдуулдаггүй, ашиглалтын зардал багатай нарны гэрлийг сүүлийн жилүүдэд өргөнөөр ашиглах болсон байна.

Сэргээгдэх эрчим хүчний нөөцын хувьд Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн орон юм.  Манай улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдаг бөгөөд тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7МВт буюу жилдээ  56.2 тэрбум кВт цаг цахилгаан гаргах нөөцтэй гэж үнэлэгдсэн байдаг.

Улсын нийт нутаг дэвсгэрт жилийн 270-300 өдөр цэлмэг байдаг, нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байнА. Жилд тусах нарны цацрагийн хэмжээ нэг ам метр талбайд 1200-1600 кВт бөгөөд эрчимшил нь өдөрт 4.3-4.7 кВт цаг/ам метрээс их гэнэ.

Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласт тодорхойлсноор, манай орны нутаг дэвсгэрийн 10 хувь буюу 160 мянган ам километр гаруй газарт салхины хүчийг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах хангалттай нөөцтэй байна.   Улсын хэмжээнд 13 аймгийн нутаг дэвсгэр 20 000МВт-аас доошгүй салхины эрчим хүчний нөөцтэй, 9 аймгийн нутаг дэвсгэр 50 000МВт-аас дээш нөөцтэй байгаагийн дотор Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дангаараа 300 000МВт гаруй салхины эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон байна.

Монгол орны нутаг дэвсгэр дээр газрын гүний дулааны эх үүсвэрийн 40 гаруй илэрц байдаг бөгөөд тэдгээрээс Хангайн бүсэд оршдог Цэнхэр, Хужирт,  Шаргалжуут зэрэг газрууд нь газрын гүний дулааныг эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой юм.

Мөн байгаль орчины хувьд, Дулааны цахилгаан станцууд цахилгаан энерги үйлдвэрлэхдээ гүний цэвэр усыг үнэгүй ашигладаг. Тэгвэл салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор 1,12 сая тонн ус хэмнэх боломжтой.

2010 Монгол Улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3-4, 2020 онд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлэнэ гэсэн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртөө тусгажээ.

“New Com”-ны охин компани болох “Clean Energy”-д Европын сэргээн босголт хөгжлийн банк хөрөнгө оруулж хамтран ажиллахаар болж буй нь энэ хэлбэрийг анхны компани болж байгаа юм. 2020 он гэхэд салхинаас гарах эрчим хүч нь дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 12,6 хувийг эзэлж, хүлэмжийн хийн ялгаралыг жилд 1,5 тонноор бууруулна гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байна.

Энэхүү судалгаан дээр түшиглэн, өөр бусад нөөц боломжийг эрж хайн, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь Монгол улсын маань ирээдүйн хөгжил дэвшилд чухал хувь нэмэртэй. 21 дүгээр зуун бол ногоон технологи, ногоон үйлдвэрлэлийн зуун. Дэлхий нийтийн хандлага энэ чиглэл рүү хөгжиж, байгальд ээлтэй техник технологийг улам ихээр шаардаж байна.

МОНГОЛ УЛС ямагт байгалийн баялагаа худалдаж хөгжих бус байгальд үнэгүй байгаа нар, салхийг ашиглаж хөгжих нь илүү ирээдүйтэй, бас байгальд хоргүй билээ.

САЛХИН ТЭЭРЭМ-АГААРЫН БОХИРДОЛЫГ БУУРУУЛАХ НЭГ ШИЙДЭЛ6.0102
This entry was posted in Ногоон технологи, блог and tagged , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

7 Comments

  1. Boum Boum
    Posted 2010/01/10 at 6:38 pm | Permalink

    Супер нийтлэл болсон байна. Хотын агаарын 8% хувийг гэр хороолол гаргаж байгаа нь энэ асуудлыг шийдвэрлэх зам зөвхөн менежменттэй холбоотойг харуулж байна. Том компаниуд асуудлыг шийдвэрлэхгүй байх, зөвхөн эдийн засгийн ашиг хонжоог л харах байхдаа, хэрэв тэгдэггүй байсан бол өнөөг хүртэл юу хийж байсан юм бэ? Тэдгээр хөрөнгөтнүүд чинь их л ухаантай улс байдаг шүү дээ.
    Иймд иргэд бид өөрсдөө асуудлыг шийдвэрлэх ёстой, Тамираа 2 кваттын салхин сэнс хийх шинэлэг санаа гарган ажиллаж байгаа, Тамираад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.
    Манай эрдэмтэд гэж хүн чанар муутай, ухамсаргүй, иргэний зориггүй сонин улс байх юм. Би яг одоо Германд байна, энд улс эх орныхоо өмнө тулгарсан, ялангуяа жирийн иргэний өмнө тулгарсан хүндрэлтэй асуудлыг эрдэмтэн мэргэд, сурвалжлагч нар нь даруй өргөн авч төр засгаа шахан шийдвэрлэж байна. Эд чадаж байгаа юм чинь бид чадах л ёстой.
    Ногоон эвсэл

  2. segi
    Posted 2010/01/14 at 8:09 pm | Permalink
  3. uemaa
    Posted 2010/01/27 at 4:27 pm | Permalink

    mash saihan niitlel bolson bn a. Yah argagui sergeegdeh erchim huch bol delhiin ireeduin zov hereglee gj bodoj bn Uuniig surtalchilj bgaad tani bayarlalaa.

  4. Posted 2011/01/03 at 6:28 pm | Permalink

    za ene ih goy boljee gehdee ta salxin tsahilgaan stants iin talaar olj ogooj

  5. Posted 2011/01/03 at 6:32 pm | Permalink

    Nada salhin teremiin talaar olj ugj tus bolooj yaaraltai tnku

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook
  • Latest Comments

  • NomadGreens

    Angaahai
    nuuj
    eco_mon
    BidMongolchuud
    Tumenbayar
    Byambatuvshin
    Munhdalai
    Erdenebayar.T
    batdorj
    horloo
    MuNa
    hoh.mongol
    GanaaEr
    ideree
    Gantuya
    magnaghangai
    Ayz
    I.Chuluunhuu
    Bold-Enkh
    tsolmonbayar
  • Authors

  • Slide for Workshop

  • Mongolian News Source | 蒙古新聞來源

  • Categories | 文章分類