ТӨРИЙН БА ТББ-ЫГ ХАМТРАН БАЙГАЛЬ ХАМГААЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

By Ariunbulag

Ariunbulag

once i dreamed to be become journalist. it is so nice for me working as like citizen journalist.

saiga_tatarica_largeМонгол улсын хэмжээнд сvvлийн 20 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сvйрлийн ирмэгт ирээд байна.

Тухайлбал, 1980-иад онд 40,000 орчим аргаль хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бєхєн 2005 онд 1500 орчим монгол бєхєнтэй гэсэн дvн гарсан.

Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурсан байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цєєрсєєр байна. Монгол улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай 2-ыг оруулсан явдал нь нэг талаас эдгээр зvйл амьтдыг хамгаалах статус єндєр болж байгаа боловч нєгєє талаас ан амьтад ховордсоор сvйрлийн ирмэгт байгааг илэрхийлж байгааюм.

Мөн энэ хугацаанд буга, хүдэр, аргаль, янгир, хар сүүлт зээр, хотон, хойлог зэрэг нэн ховор, ховор амьтны нөөц, тархац байршил 70-90% буурсан гэсэн эмгэнэлтэй судлагаа хийгдсэн байдаг. Мөн эдгээр нэн ховор, ховор амьтдаас гадна хамгийн элбэгт тооцогдож байсан тарвага, чоно, үнэг, хярс, идлэг шонхор хүртэл улаан номд бүртгэгдэхэд ойрхон иржээ.

Ан амьтад ховордоход нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь хууль бус агналтаас гадна эдгээр амьтадын эд эртхэнийг дамлан худалдах хууль бус наймаа газар авч, түүнийг агнах, борлуулах гадаад дотоодын сүлжээ бий болсноос хөөрхий ан амьтад сүйрлийн ирмэгт ирээд байгаа юм.

Амьтны аймгийн тухай хуулиар нэн ховор амьтны арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон бөгөөд Ан агнуурын тухай хуулиар ховор амьтныг агнасан, барьсан буюу тэдгээр амьтадын гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан этгээдэд эрүүгийн хариуцлага ноогдуулна гэж заасан байдаг.

2002 оны Зар сурталчилгааны тухай хуульд байгаль орчин дахь зар сурталчилгаа гэсэн заалт тусгагдаж бугын цусан эвэр, чив засаа, согооны сүүл, савар, хүдрийн заар,  баавгайн гоньд зэрэг нэн ховор, ховор амьтныг ашиглахыг хориглож, түүний эд эрхтэнг худалдаж, худалдан авах зар явуулахыг хориглосон хэдий ч эдгээр зүйл зааль хэрэгжихгүй байгаагаас ан амьтад улам бүүр цөөрч ховордсоор байна.

Засгийн газрын тогтоолоор гадаадын анчид, иргэдэд угалз, тэх, хар сүүлт, идлэг шонхор зэрэг ан амьтдыг тодорхой тоогоор агнуулж байгаа. Үүнээс гадна дотоодын анчин, иргэдэд зэрлэг гахай, бор гөрөөс, цагаан зээр, ангуурын зарим шувуу, загас зэрэг 5-н төрлийн амьтдыг тухайн орон нутгийн нөөц бүхий сумын зөвшөөрлөөр цөөн тоогоор агнуулдаг байна. Дээрхээс бусад тохиолдолд монгол орны амьтны аймагт багтдаг нэр дурдагдаагүй бусад бүх амьтдыг агнах, барих асуудал хуулийн хүрээнд хориотой юм. Харин энэ хууль хэрхэн хэрэгждэгийг та бүгд мэдэх байхаа.

Тухайлбал, хөдөө болон төв орон нутгийн зах дээр болон иргэд хооронд халиун буга, хүдэр, баавгай, янгир, бөхөн, ирвэс, хойлог, шар шувуу, дорго, тарвага, туулай, чоно зэрэг олон тооны зэрлэг ан амьтны эд эртхэн, заар доньд, мах, өөх тос, арьс шир, толгой шийрийг чөлөөтэй худалдааслаар байгаа. Хэдийгээр хууль хяналтынхан мөрдөж шалгадаг ч дээрх үйлдлүүд зогсохгүй байна.

2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр нэгэн гэр бүлийн хоёр өөрсдийн эзэмшлийн 14-64 УБМ дугаартай Лексус 470 маркийн машинд баавгайн савар 52, бугын чив засаа, сүүл 24, хүдрийн заар 15, бөхөн эвэр  11 ширхэгээр ачиж БНХАУ-д гарах зорилгоор ЗамынҮүд боомтыг чиглэж явж байсныг зогсоожээ.

Ан амьтдыг хамгаалах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээр дурьдсан зүйл заалтыг хэрэгжүүлэхэд хууль хяналтын байгууллагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага, тухайлбал, зар түгээх ажиллагаа чухал үүрэгтэй. Харамсалтай нь амьтны эд зүйлийг худалдах, худалдан авах тухай зар өдөр шөнөгүй цацагдсаар, түүнийн уршигаар Монгол орны нэн ховор ан амьтны тоо цөөрсөөр байна. Ганцхан жишээ дурьдахад л 2009 оны 11 дугаар сарын 20 ноос 25-ны өдрүүдэд ТV8, TM телевизүүдийн chat-аар “чонын тархи авна, бүтэн чоно зарна, баавгайн савар зарна ” гэсэн заруудыг хэд хэд давтан явууллаа. Үүний мөрөөр мөрдөж шалгадаг хууль хяналтынхан байгаа л байх гэж найдна.
Гэвч бас хууль хяналтынхан гэх хэдхэн тооны төрийн албан хаагчид найдаад суух нь хангалтгүй юм. Монгол орныхоо байгалийг унаган төрхөөр нь авч үлдэе гэвэл иргэд та биднийн байгал хамгаалах үйлсэд оруулах хувь нэмэр хамгаас чухал билээ.

Дээр дурдьсан нөхцөл байдлыг харгалзан, ан амьтны нөөц баялагийг хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь тавих хяналтыг сайжруулах, ан амьтны төрөл зүйл устаж сөнөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, аймаг нийслэлийн захуудын захиргаа, бизнес эрхлэгчид, анчид, ан сонирхогчид, ард иргэдэд хандан доор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, хамтран ажиллахыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, МХЕГ-н Байгаль Орчин Аялал Жуулчлал, Геологи, Уул Уурхайн Хяналтын Газар, Зэрлэг Амьтан Хамгаалах Нийгэмлэг /WSC/-н Монгол дахь Хөтөлбөрийн газар, Монголын Мэргэжлийн Анчдын холбооноос уриалсаныг та бүхэндээ дуулгаж  байна. Уриалгын зарим хэсгээс нь бүрэн эхээр нь хүргэе.
Үүнд:

--Нэн ховор, ховор болон агнах, барихыг хориглосон бусад  ан амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнах, барих, эзэмших, ашиглахтай холбогдсон аливаа үйлдэл, үйл ажиллагаа, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох

--Ан амьтдыг амьдаар нь буюу эд эрхтэн, түүхий эдийн зүйл, бүтээгдэхүүнийг нь худалдах, худалдан авах зарыг таслан зогсоох

--Агнахыг хориглосон үнэг, хярс, шилүүс, тарвага зэрэг үслэг ангийн арьсийг нийтийн зах дэлгүүрүүдээр худалдаалахгүй байх зорилгоор ан амьтны нөөц баялаг хамгаалах, устаж сөнөхөөс урьдчилан сэргийлэх, энэ тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улмаар ан амьтан тэдгээрийн эд эрхтэн, түүхий эдийн зүйл, бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох

--Ан амьтны эд эрхтэн, яс, мах, өөх тос, цус зэрэг зүйлийг ашиглан чанарын үйлдвэрлэхгүй, ашиглахгүй байх, энэ төрлийн худалдаа үйлчилгээг хориглох

--Ан агнуурийн тухай, Амьтны аймгийн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагад тухай бүр шуурхай мэдээллэн, шалгуулж байх

--Ан амьтан, тэдгээрийн эрхтэн, түүхий эдийн зүйл, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах, гадаадад гаргар зэрэг хууль бус ажиллагааг илрүүлэх, бүх нийтээрээ хамтран ажиллах

This entry was posted in Фокус, Хууль бус анчлал ба худалдаа, блог, сонины гарчиг and tagged , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook
  • Latest Comments

  • NomadGreens

    Angaahai
    nuuj
    eco_mon
    BidMongolchuud
    Tumenbayar
    Byambatuvshin
    Munhdalai
    Erdenebayar.T
    batdorj
    horloo
    MuNa
    hoh.mongol
    GanaaEr
    ideree
    Gantuya
    magnaghangai
    Ayz
    I.Chuluunhuu
    Bold-Enkh
    tsolmonbayar
  • Authors

  • Slide for Workshop

  • Mongolian News Source | 蒙古新聞來源

  • Categories | 文章分類