About Nomad Green|關於遊牧綠
Join us!| 加入我們!
Partnering with|內容合作夥伴
Tweet with @nomadgreen
Саяханы сэтгэгдэл
- gerlee on Метанол түлш, био түлш- утааг бууруулах шинэлэг хувилбарууд
- Tweets that mention Nomad Green | Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай -- Topsy.com on Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай
- Dochka on Монгол орны газар нутгийн 90 хувь нь цөлжилттэй
- Boum on Цэвэр хөгжлийн механизм буюу нүүрс хүчлийн хийг бууруулахад иргэдтэй хамтарч ажиллана
- Boum on Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна
-
Authors
- anushinee (19)
- ariuka (2)
- Ariunbulag (6)
- Ariunsuvd (20)
- arslan (18)
- Ayz (3)
- Azjargal (2)
- B.Ariuntuya (6)
- Badamgarav (22)
- batchimeg (7)
- battsetsegb (1)
- battuya (5)
- bayarsaihan (16)
- bazu (16)
- Boldkhuyag S (1)
- Bolor (1)
- bolorerdene (1)
- bor (3)
- bugi (1)
- chimedlkham (1)
- dolzoo (1)
- dorjgotovariungerel (46)
- Duuya (1)
- Ganaa (1)
- Ganaatsag (3)
- Gantsatsral.M (25)
- gantulga_g4733 (2)
- gerel (1)
- gerelmaa (20)
- Gesu (1)
- greenroza (7)
- hishigee (9)
- Khangal (1)
- leuchinwen (1)
- Liang (1)
- lkha (1)
- magnaghangai (1)
- MAJAA (1)
- mandah (41)
- melody (1)
- Mongoljingoo (8)
- Moonoo (2)
- Munherdene (2)
- munkh (3)
- narantsetseg (12)
- Narantsogt (14)
- Odnoo (15)
- Optimus (11)
- Otgonsuren Jargal (33)
- Porest (1)
- Portnoy (9)
- rivermovements (1)
- saruul (1)
- sergelentsogt (7)
- sugia (1)
- surtal (1)
- tamiraa (11)
- tseegii (2)
- tsolmonbayar (1)
- tsoomoo (1)
- tuul (1)
- Unursaihan (1)
- 陳 信豪 (4)
Photos
Visits|訪客人數
Since 2009/04/16|自2009年4月16日起

Slide for Workshop
Nomad GreenView more presentations from Portnoy Zheng.Be Our Fan
Nomad Green on Facebook-
RSS
Tags
Add new tag ashigt maltmal Ganga lake mining nomadgreen President soil eroison soil erosion water water pollution Байгаль орчин ГАМШИГ Дэлхийн дулаарал Орхон гол Усны сав газар Фокус ХАЙЛСАН МӨСӨН УУЛ ХАР САЛХИ Цөлжилт Цөлжилт хуурайшилт ажиллана алт олборлолт ардын уламжлал байгаль гол мөрөн гол усны бохирдол даргын ногоо тарих нуур нуур гол ширгэв нуур ширгэв онд орчны бохирдол сумын засаг дарга ус усан сан усны талаарх зөгнөл уул уурхай уур амьсгалын өөрчлөлт хамгаалагч хог хаягдал хог хаягдлыг ангилж ялгах ҮЕР 總統 蒙古-
Meta












УРГАМАЛ, АМЬТАНЫ ЗҮЙЛ УСТАЖ, НЭН ХОВОРДСОН АМЬТДАД ХООЛ ТЭЖЭЭЛ ОЛДОХОО БОЛЬЖЭЭ
By Badamgarav
Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ хүн төрөлхтөнийг ихээхэн зовоож байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын засгийн газар болоод НҮБ энэ асуудалд онцгой анхаарч байгаагийн нэг илрэл бол Данийн нийслэлд болж буй конвенци.
Тус хуралдаанаар улс гүрнүүдийн тэргүүнүүд бодитой, бололцоотой арга хэмжээ хэрэгжүүлэхээ амалцгааж байна. Европын холбооны улсууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийг бууруулах амлалтаа 30 хувьд хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Энэ мэтээр дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн шинэ нөхцөлд нийгэм-эдийн засгаа зохицуулах арга хэмжээ авч эхэлсэн. Гэвч хүний гар, оюуны хүчээр өөрчлөгдөшгүй хүчин зүйлүүд гэж бий. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ургамал, ан амьтдын төрөл зүйл одоогийнх шигээ хурдацтай устаж мөхвөл хүн төрөлхтөн шинэ нөхцөл байдалд эдийн засгаа хичнээн тохируулан зохицууллаа ч амьд байгальгүйгээр аль хүртэл хол “явах” билээ.
Дэлхийн Байгаль хамгаалах олон улсын холбоо гэж байх бөгөөд амьд байгаль, ургамал, амьтдын чанар, үржил, төрөл зүйлийн судалгааг байнга хийдэг. Тус холбооны хамгийн сүүлийн судалгаагаар дэлхийд нэн ховордсон ургамал, амьтдын зүйл 47.677 гэж бүртгэгдсэнээс даруй гуравны нэг буюу17.291 нь бүрмөсөн устаж үгүй болоход тулаад байгаа ажээ. Тэдний жагсаалтад орсон хөхтөн амьтдын 21 хувь, хоёр нутагтны 30 хувь, ургамлын 70 хувь, сээр нуруутан амьтдын 35 хувь нь мөхлийн ирмэгт хүрсэн байна.
Тэр дундаа хоёр нутагтнууд устаж үгүй болох нь ойрхон байна. Улаан номонд 6.285 хоёр нутагтан орсноос 1.895 нь мөхөж байгаа аж. Байгаль хамгаалах олон улсын холбооны үзэж байгаагаар гол, мөрний гольдролыг өөрчлөх, усны далан барих ажил эрчимтэй хийгдэж байгаа нь хоёр нутагтны амьдрах орчныг өөрчилж, мөхөх аюулд хүргэх шалтгаан болжээ. Энэ асуудал манай орны хувьд маш онцгой сэдэв юм. Учир нь Монголын ан амьтан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээлж байгаагаар сүүлийн 10 жилд манай улсын нэн ховор амьтдын тоо толгой 70-90 хувь буурсан байдаг бөгөөд үүний хажуугаар элбэгт тооцогддог тарвага, зээр зэрэг амьтдын тоо ч эрс буурсан байна. Ер нь тэгээд байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгаа нь ховордсон ургамал, ан амьтдад тоо, чанарт ихээхэн сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.
Ан амьтдын таатай идээшин, үржих гол нөхцөл бол хоол тэжээл, бэлчээр. Гэтэл хүний гараар хийгдэж буй бүтээн байгуулалтаас гадна цөлжилт, гол ус татарч ширгэн, дээрээс нь жил дараалан нүүрлэх ган, зуд бэлчээрийн чанарыг муутган, бүр хомсдолд оруулж байна. Дээрх нөхцөл байдлуудаас болж өнөөдөр дархан цаазат газарт нутагшиж буй амьтдад хүртэл хоол тэжээл олдохгүйн улмаас нутаг сэлгэн байршлаа өөрчлөхөд хүрчээ. Талбайн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Говийн их дархан цаазат газар Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт байдаг. Энд гэхэд л дэлхийд нэн ховордсон мазаалай, хавтгай цөөн хэдхэн байдаг. Өнөө жил тус аймгийн нийт нутгаар ган болсноор өвс ургамал багасан төрөл нь цөөрч, дээрх амьтдын иддэг зарим нэг ургамал ховордон, булаг, шандын ус хатаж ширгэжээ. Хавтгай ус, өвс хөөн нутаг сэлгэх болсон бол мазаалайн үндсэн хоол тэжээл болдог бажууна бараг ургаагүй, хармагийн жимс ихээхэн багассанаас тусгай байр барин, хорголжин тэжээл тавьдаг болсон гэнэ.
Энэ байдал олон жил үргэлжилж байгаа ажээ. Тиймээс дэлхийд нэн ховордсон ан амьтдыг хамгаалах, ядаж л дэлхийд бүртгэлтэй Говийн их дархан цаазат газрын ургамал, бэлчээрийг сэргээн нөхөх, усжуулах гээд олон ажлыг цаг хугацаатай уралдан хийхгүй бол ярьсаар суутал нүдэн дээр маань устаж үгүй болох нь ээ.