ӨРХ БҮР САЛХИН СЭНС ХИЙЖ ӨВӨӨ НАРЫГ АЖИЛТАЙ БАЙЛГАЯ

By tamiraa

tamiraa

Hi, my name is Tamir. I'm 22years old. Im studiyng in green energy!

Генератороо нэг иймэрхүү маягаар бэхэлнэХотын утаа арай дэндлээ. Ер нь бол дайн болсон ч арай ч ийм их утаанд байхгүй дээ.

Энэ өвлийн утаа урьд жилийнхээс улам бүр ихэссэн байна. Их хотын иргэд бид цэвэр агаарынхаа төлөө хүн бүр чадах ядхаараа хувь нэмэрээ оруулах ёстой. Бидний хувь нэмэр агаарт утаа хаялгүйгээр дулаан өвөлжихөд чиглэгдэх хэрэгтэй.

Өнөөдөр цагт 2,5-5кВт цагт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг цахилгаан халаагуур хэрэглэхэд гэрээ овоо хөөрхөн дулаахан болгочихно. Гэвч дулаан өвөлжихөд энэ хангалттай биш. Дулаан орчныг бүрдүүлэхэд багагүй хэмжээний цахилгаан шаардлагатай. Харин энэ цахилгааныг өөрсдөө үйлдвэрлэж болно. Ингэснээр  бид асар их мөнгө хэмнэнэ.

Хотынхоо агаарыг цэвэр болгохын төлөө айл бүхэн гэртээ салхин сэнсний цахилгаан үүсгүүр хийх боломжтой. Гэр хорооллыхон маань яаж ийж байгаад хямд төсөр олдоцтой материалаар салхин сэнс хийчих  боломж уг нь бий. Дулаан бөгөөд цэвэрхэн өвөлжие гэвэл үүнийг оролдоод үзэх л хэрэгтэй. Гагцхүү та бидний техник бүтээлч сэтгэлгээ л энд хамгаас чухал. Хийж бүтээх гэж оролдохын хэрээр таны сэтгэлгээ, чадвар хөгжинө. Алийн болгон бид бусдыг харж суухав, бүгдээрээ бүтээлчээр сэтгэж, шинэ санаагаа туршъя л даа.

Сэргээгдэх эрчим хүч сонирхдогийн хувьд интернэтээр зөндөө шинэ санаа технологи хайх юм. Хайж явсаар зөндөө л хөөрхөн санаа оллоо. Мэдээллээ англи хэлээр зөв л хайж чадах юм бол интернэтэд хүссэн мэдээлэл маань бүгд л байна. Муухан багшаар дутуу дулимаг хичээл заалгаснаас илүү ихийг мэдэж болно.

Ер нь Америк, Орос болоод Европын шинжлэх ухаан техник хөгжсөн орнуудад тэтгэврийн өвөө нар гараашиндаа өөрсдөө цахилгаан үүсгүүр хийгээд л боломжийн л амьдардаг юм байна. Тэд тэтгэврийнхээ хэдэн цаасыг хэрэгтэй ганц хоёр багаж төхөөрөмж авахад л зарцуулдаг. Сайн багаж хэрэгсэлтэй болсон тэд хүссэн туршилтаа хийж, нарны болон салхин сэнс гэх мэт цахилгаан үүсгүүр хийгээд авдаг. Үүний дараа асар их хэмнэлт гардаг аж.

Тэгвэл эдгээр "гадаад өвөө" нар яагаад биднээс илүү байна вэ? Учир нь тэд шинжлэх ухаан, техник технологийн ач тусыг маш сайн мэддэг бас хүндэлдэг учраас тэр. Тиймдээ ч Засгийн газар нь шинжлэх ухааны салбарыг маш ихээр дэмждэг. Гэтэл манай хөгшчүүд дөнгөж 60 хүрэв үү үгүй үү “ядарсан хөгшин” гээд л юү юүгүй л бусдар өрөвдүүлж асаруулахыг урьтал болгодог.  Мэдээж тэд хөөрхий минь нас ахиад ядарч байгаа нь үнэн, гэхдээ хүн сэтгэлээрээ түрүүлээд өтлөх юм бол бүр ч хурдан жинхэнээрээ өтөлсөөр яваад өгнө.

Дээр дурьдсан гадаадын хөгшчүүд 70-80 гарчихаад өөрсдөө салхин сэнс, нарны цахилгаан хураагуур хийж цагийг зугаатай өнгөрүүлж сууна. Өөрийнхөө хөгшчүүдийг муулж байгаа юм биш, бид сэтгэлээрээ жаахан өөдрөг байж бүтээлч сэтгэлгээтэй байцгаая л гэх гэсэн юм. Хэрэв хөгшчүүд маань сэтгэлээрээ амархан өтөлж, дунд үе маань өөрсдөдөө итгэхгүй юм бол залуу үеийнхэнд үлгэрлэх, хүмүүжүүлэх тухай ярих ч хэрэггүй.

Тиймээс одооноос эхлэн бүгд бусдыг хүлээх биш өөрсдөө чадах зүйлээсээ шууд эхлэх хэрэгтэй. Аливаа зүйлийг эхлэх хэцүү ч эхэлсэн хойно бүх зүйл эрчээрээ урагшилдаг тул итгэлтэйгээр хийж бүтээж эхэлвэл бид бохир агаар, эдийн засгийн хямралаас амархаан гарчихна. Тиймээс яг одоо өрх бүр гэр гэртээ салхин сэнс хийж, агаараа бохирдуулахаа больё гэж уриалж байна.

Одоо та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн салхины эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмж хийх талаар зөвлөгөө өгье. Бүгд гарын доорх материалаар хийх тул олдоц сайтай.

Ердийн дугуй

Instructables.com - Faroun Lenz v2 Vertical Axis Wind Turbine - Adobe Reader

Бидний хийх салхин сэнс маань 1-3кВт цахилгаан эрчим хүч гаргаж байхад хэр барагийн цахилгаан халаагуурыг ажиллуулж дөнгөнө.

Зарчимын хувьд хэвтээ тэнхлэгт сэнснээс илүүтэйгээр босоо тэнхлэгтэй нь ашигт үйлийн коэффициент сайн байдаг. Хөнгөн материалаар хийсэн тохиолдолд 1 метр/сек салхинд ч эргэж байдаг.

Instructables.com - Faroun Lenz v2 Vertical Axis Wind Turbine - Adobe ReaderInstructables.com - Faroun Lenz v2 Vertical Axis Wind Turbine - Adobe Reader

Хэрэглэх зүйлс:

  1. Унадаг дугуйны обуд (3ш дугуйны гол)
  2. Хуванцар хоолой (2 метр урт, 7,5-10 см диаметр голчтой
  3. Эрэг шураг, боолт (тохирохыг нь)
  4. Сэнсний суурь хийх хатуу хавтан(нимгэн банз)
  5. Сэнсний далавч хийх хавтгай нимгэн банз(хуванцар байвал сайн)

Хуванцар хоолойг хөндлөнгөөр нь 2 хувааж, хооронд нь 50 см хэмжээтэй тайрна. Сэнсний далавчийг онгоцны далавчны хэвтээ огтлолтой адил хийхийн тулд ийнхүү тайрч байгаа хэрэг юм. Тайрсан тал хуванцар хоолойнуудаа хавтгай банзны ирмэгт зурагт үзүүлсний дагуу шүрүүптэж бэхэлнэ. Түүнийгээ дугуйны голд тэнцүү хувиарлан зурагт үзүүлсний дагуу нэг чигийн урсгалтайгаар бэхэлж дахин нэг үе солбиулан сэнсээ бэхлээрэй.

Ингээд таны сэнс 3 ширхэг дугуйны голоо ашиглан нийт 2 үе солбисон хэлбэртэй байх ёстойг анхаараарай. Бэлэн болсон сэнсэндээ ямар ч хэлбэр дүрстэй рам буюу хүрээ хийж өгч болно. Гол нь өөртөө амар хялбараар гарын доорхи материалаар хийх хэрэгтэй. Сэнсийг унадаг дугуйны голоор хийхийн давуу тал нь өөртөө шарик болон арааг зэрэг агуулдаг учир хийх хөдөлмөрийг хөнгөвчилнө. Сэнсээ хүрээндээ бэхэлснийхээ дараа хүрээндээ жижиг хэмжээний цахилгаан моторыг араа шүдний хамт суурилуулах хэрэгтэй. Үүнийгээ сэнстэйгээ дугуйны гинжээр холбоно. Цахилгаан моторын хувьд ямар ч байж болно, гол нь танд амархан олдох бөгөөд төвөггүй эргэдэг байх ёстойг анхаараарай. Тоглоомон машины 1,5 вольтын мотор байсан ч болно, гэхдээ тун бага цахилгаан гаргах болов уу.

Мотороо сонгохдоо аль болох өөртөө тогтмол соронз агуулсан моторыг сонгох нь дээр. Цахилгаан мотор нь урвуу хувилбараараа цахилгаан үүсгүүр болдогийг та бүхэн 10 жилийн боловсролоос мэднэ гэж найдаж байна. Цахилгаан моторыг токонд залгавал эргэнэ. Эсрэгээрээ моторыг хурдтай эргүүлвэл өөрөө индүкцийн ток үйлдвэрлэдэг.

Жич: Дээрх салхин сэнсний загвар нь гарын доорхи материалаар хамгийн энгийн хувилбараар хийгдэх зорилготой. Хэрэв танд багахан хэмжээний физикийн мэдлэг, болоод илүү тохиромжтой материал байгаа бол дээрхи загварыг илүү сайжруулж болно.Instructables.com - Faroun Lenz v2 Vertical Axis Wind Turbine - Adobe Reader

Уг нийтлэлийг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцдаг оюутан миний бие Улаанбаатарчуудыгаа байгальдаа ээлтэй, дулаахан өвөлжихөд тус болох болов уу гэсэндээ нийтлэв.

Хэрэв танд боломж байвал

Instructables.com - Faroun Lenz v2 Vertical Axis Wind Turbine - Adobe Reader

яаравчлан үүнийг хийж үзээрэй гэж хүсье. Монгол хүний оюуны потенциал дэлхийд дээгүүрт ордогийг дашрамд дурьдхад таатай байна.

VN:F [1.7.7_1013]
Rating: 5.5/10 (2 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: +2 (from 2 votes)
ӨРХ БҮР САЛХИН СЭНС ХИЙЖ ӨВӨӨ НАРЫГ АЖИЛТАЙ БАЙЛГАЯ 5.5102
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in блог and tagged . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

9 Comments

  1. Boum Boum
    Posted 12 сар 19, 2009 at 3:17 pm | Permalink

    Дахиад л шинэлэг санаа агуулсан сургамжтай, мэдээлэл мэдлэг өгөхөөр нийтлэл болсон байна, Чи шүү, Тамир аа

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
  2. tamiraa tamiraa
    Posted 12 сар 20, 2009 at 9:15 pm | Permalink

    Баярлалаа Бум ахаа, Монголынхоо хөх тэнгэрийг үргэлж цэлмэгээр нь байлгахын төлөө бүгдээрээ санаагаа нэгтгэцгээе!

    UA:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UA:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
  3. одгэрэл
    Posted 1 сар 26, 2010 at 5:51 pm | Permalink

    hi saihan medeelel baina
    salhin sens ni belen hiisen ugsarch ugdug tiim kompani chi medeh vv meddeg bol helj ugch tuslaach bi gertee tavij vzeh sanaatai

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
  4. uemaa
    Posted 1 сар 27, 2010 at 9:43 am | Permalink

    chi mash sonirholtoi sanaa devshuulsen bn olon hund hereg boloh bh gj bodoj bn CHAMD AMJILT HUSIYE

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
    • Otgonsuren Jargal Otgonsuren Jargal
      Posted 1 сар 28, 2010 at 8:54 am | Permalink

      Thanks for sharing ideas. You welcome. You also can write like him. Otgoo

      UN:F [1.7.7_1013]
      Rating: 0.0/5 (0 votes cast)
      UN:F [1.7.7_1013]
      Rating: 0 (from 0 votes)
  5. hatnaa
    Posted 1 сар 28, 2010 at 4:21 pm | Permalink

    hi ih gajgui sanaa bna chamd amjilt hvsie tgd nadad nar salhini energeer ajildag gvnii us gargadag motorin tuhai haigad ogoch tehv

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
  6. Posted 4 сар 21, 2010 at 9:33 pm | Permalink

    nadtai holboo bariarai bi ene chigleleer yum hiij bgaa
    Utas: 50050018

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
  7. baterdene
    Posted 5 сар 4, 2010 at 5:26 pm | Permalink

    tun saixan niitlel baina ushuu iluu ixiig medexiig xych baina daxij byr iluu i9xiig medmeer baina

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
  8. tamiraa Tamir
    Posted 5 сар 10, 2010 at 3:05 pm | Permalink

    Bayrlalaa Baterdene ee. Iluu delgerengui sonirholtoi bichihiig husej baivch, odoohondoo hicheeliinhee ard garch chadahgui l bna. Sorry ^^ nuhduu!
    Zav gargaj baigaad udahgui iluu sonirholtoi zuil bichxee amlya!

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook