About Nomad Green|關於遊牧綠
Join us!| 加入我們!
Partnering with|內容合作夥伴
Tweet with @nomadgreen
Саяханы сэтгэгдэл
- gerlee on Метанол түлш, био түлш- утааг бууруулах шинэлэг хувилбарууд
- Tweets that mention Nomad Green | Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай -- Topsy.com on Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай
- Dochka on Монгол орны газар нутгийн 90 хувь нь цөлжилттэй
- Boum on Цэвэр хөгжлийн механизм буюу нүүрс хүчлийн хийг бууруулахад иргэдтэй хамтарч ажиллана
- Boum on Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна
-
Authors
- anushinee (19)
- ariuka (2)
- Ariunbulag (6)
- Ariunsuvd (20)
- arslan (18)
- Ayz (3)
- Azjargal (2)
- B.Ariuntuya (6)
- Badamgarav (22)
- batchimeg (7)
- battsetsegb (1)
- battuya (5)
- bayarsaihan (16)
- bazu (16)
- Boldkhuyag S (1)
- Bolor (1)
- bolorerdene (1)
- bor (3)
- bugi (1)
- chimedlkham (1)
- dolzoo (1)
- dorjgotovariungerel (46)
- Duuya (1)
- Ganaa (1)
- Ganaatsag (3)
- Gantsatsral.M (25)
- gantulga_g4733 (2)
- gerel (1)
- gerelmaa (20)
- Gesu (1)
- greenroza (7)
- hishigee (9)
- Khangal (1)
- leuchinwen (1)
- Liang (1)
- lkha (1)
- magnaghangai (1)
- MAJAA (1)
- mandah (41)
- melody (1)
- Mongoljingoo (8)
- Moonoo (2)
- Munherdene (2)
- munkh (3)
- narantsetseg (12)
- Narantsogt (14)
- Odnoo (15)
- Optimus (11)
- Otgonsuren Jargal (33)
- Porest (1)
- Portnoy (9)
- rivermovements (1)
- saruul (1)
- sergelentsogt (7)
- sugia (1)
- surtal (1)
- tamiraa (11)
- tseegii (2)
- tsolmonbayar (1)
- tsoomoo (1)
- tuul (1)
- Unursaihan (1)
- 陳 信豪 (4)
Photos
Visits|訪客人數
Since 2009/04/16|自2009年4月16日起

Slide for Workshop
Nomad GreenView more presentations from Portnoy Zheng.Be Our Fan
Nomad Green on Facebook-
RSS
Tags
Add new tag ashigt maltmal Ganga lake mining nomadgreen President soil eroison soil erosion water water pollution Байгаль орчин ГАМШИГ Дэлхийн дулаарал Орхон гол Усны сав газар Фокус ХАЙЛСАН МӨСӨН УУЛ ХАР САЛХИ Цөлжилт Цөлжилт хуурайшилт ажиллана алт олборлолт ардын уламжлал байгаль гол мөрөн гол усны бохирдол даргын ногоо тарих нуур нуур гол ширгэв нуур ширгэв онд орчны бохирдол сумын засаг дарга ус усан сан усны талаарх зөгнөл уул уурхай уур амьсгалын өөрчлөлт хамгаалагч хог хаягдал хог хаягдлыг ангилж ялгах ҮЕР 總統 蒙古-
Meta












Малчид төрөөс амласан мөнгө хүлээж нүүхээ хойшлуулсаар, цас зузаарсаар ...
By dorjgotovariungerel
I am botanist. Since graduated from University, I am working in the environment and agricultural section of Mongolia, during for 23 years. I was born in the small soum of Mongolia. My favourite song is a long song " Yahan zambuu tiviin nar". I love countryside kids.
Намрын дунд сарын сүүлчээр Өвөрхангай аймгийн Баянгол, Тарагт зэрэг сумадад өвөл аль хэдийнэ эхэлсэн байлаа. Баянгол сумын орлогч дарга Энхбаяртай уулзан малчдын хаагуур өвөлжиж байгааг тодруулсан юм. Тэрээр "та нар манай малчидтай уулзаж чадахгүй байх даа. Яагаад гэвэл хэд хоногийн өмнөөс өөр тийш бэлчээр дагаад нүүдэлсэн. Зарим нэг цөөн малтай айл л өвөлжөөндөө байгаа" гэсэн юм. Ихэнхи малчид хамгийн ойр нь 100 км, цаашлаад 200-300 км-т нүүж байгаатай тааралдлаа. Үнэхээр энэ нутагт харгананы хатуу, модлог ишнээс өөр юм газрын хөрсөн дээр харагдахгүй болжээ.
Баянгол сумын нутаг цөлийн хээрийн бүстэй залгаа сум нийт нутаг дэвсгэрийн 80% нь талхлагдсан. Энэ жил тус сумын малчид өөрийн нутагтаа цагаан сар тэмдэглэхгүй бусдын нутагт шинийн нэгнийг угтах нээ. Малаа хэт өсгөсөн болон бэлчээрийн менежментийн туршлага дутагдснаар тэд бэлчээрээ доройтуулсан нь энэ. Хойноос урагш сунан тогтсон нарийн харганатай хоолойд олон өвөлжөөний саравч харлан нутаг дээр үлдсэнийг хараад энэ нутагт юу тохиолдсоныг мөн яагаад өвөлжөөндөө буухгүй байгааг ойлгож болно. Зуд нүүрлэсэн нь тэднийг ийнхүү нүүхэд хүргэжээ. Тэр олон өвөлжөөг манаж байна уу гэлтэй нэг айлд бид зочилж, тэдний амьдралын талаар зарим нэг зүйлийг сонирхсон юм.
Тэднийх 150 гаруй хоньтой, 1 морьтой, саалийн үнээгүй. Хонио моторт дугуйгаар хариулдаг аж. "Бод мал тогтохгүй манайх цөөхөн бог малтай тулдаа харганы бутны ёроол, нахиаг мэрж байна даа. Удахгүй нүүх санаатай. Хаашаа нүүхээ шийдээгүй байгаа ч цас зузаарахаас өмнө нүүнэ дээ" гээд нөгөө л нэг хэнэггүй зангаараа ярьж сууна. Нүүх гэхээр мөнгө төгрөг хэрэгтэй байдаг. Их хуралд гарсан хоёр том нам амалсан мөнгөө хэзээ өгөх юм бол? Удахгүй өгвөл банкнаас зээл авах юмсан гэсэн гишүүдийн амлалтыг харсаар суугаа хүмүүстэй хаа сайгүй тааралдана. Харганы ноос түүж эсгийн хийхийн үлгэр болж байна. Амалсан мөнгө хүлээж хоттой хэдийгээ зудад тавиад туучихвал хэнч туслахгүй гэдгийг эрх биш ойлгомоор юм даа. гэтэл тэр мөнгөнд найдсаар намрыг барж өвөлтэй зутруу золгож байгаа малчид яанаа. Бусад найдаж амьдарна гэдэг бол сөнө гэсэн хатуу боловч үнэн үг. Хэний ч царайчлахгүй өөрсдийгөө аваад явдаг өвгөдийн эрхэм чанар хаачив. Тэр их өвөөс бид л үр хүүхэддээ өвлүүлэх ёстой атал өөрсдөө мартаж бусдыг харж суух нь үнэхээр ичгэвтэр санагдана.
Хөдөөний хүмүүс амласан мөнгөний сургаар өөрсдийн амьдралын аар саарыг төлөвлөсөн нь тэднийг хүнд байдалд оруулж байгааг Эрхэм гишүүд ер мэддэггүй юм шиг. Үгүй бол, мэдсэн ч "яршиг л байна" хэмээн үл тоож, дараагийн сонгуульд ард түмнийг хэрхэн хуурах төлөвлөгөөгөө боловруулаад завгүй байгаа биз.
Мэдээлэл муутай хөдөөний малчид ам дагаж сонголт хийсэндээ харуусах цаг ирэх нь лавтай. малчид иймэрхүү байдлаар олон удаа ам мэхэнд хууртаж хотоо харлуулж байгааг гэдгийг аль аль талдаа бодох хэрэгтэй. Азийн хөгжлийн банкны тэтгэлэгээр нэгэн төсөл энэ сумын нутагт хэрэгжиж байна. Төсөл та нарт ямар ашигтай талаар гэж асуухад "аан мэдэхгүй хэдэн хүн ирж, юм хэлээд л байдаг. Бараг санахгүй байна. Юу гэлээ дээ" гэхээс өөр үггүй малчинг юутай зүйрлэхээ мэдэхгүй юм. Малчдыг иймэрхүү идэвхигүй байдалд оруулсан хүмүүс бол амлагчид. Нийтэд ч амлана, хувь хүнд тусад нь чихэнд нь амлана. Малчид бусад ялангуяа төр засгийн өндөрлөгт үнэхээр итгэж байдаг. тэр итгэлийг нөгөө хэдэн үргэлж л хөсөрдүүлж байдаг. Ам мэхэнд уналаа гээд бухимддаггүй, дахиад ам мэхэнд хууртсаар... нөгөө хэд нь амласнаа мартаад дахиад амлана санаа зовно гэж огт байхгүй нэг иймэрхүү л дүр зураг хөглөрсөөр байгааг нуух юм алга.
Тэр амлалтыг тэд хүлээсээр , мөнгөө хүлээсээр, нүүхээ хүлээсээр, цас зузаарахыг хүлээсээр, бусдын тусламж дэмжлэгийг хүлээсээр, энэ биеийг элээтэл хүлээсээр байна даа ард түмэн чинь, эрхэм гишүүд ээ.
Хөхүүрийн ам цаашилсан энэ үед хаана өвөлжих нь тодорхойгүй байгаа нь бусдын сум, аймгийн нутаг дэвсгэрт хаана очихоо төлөвлөж мэдэхгүй хөдөөнийхөн хөөрхий дөө. Амлагчид ямар юм хийвэл та нарыг гэмэртэлээ хүлээж байгаа ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгөх бол гэдгийг ч бодохгүй уул уурхайгаас орж ирэх мөнгөний урсгалыг хааш нь залах тухай толгойгоо гашилгаж байгаа томчууд эгэл борхон хөдөөний амьдралыг тэтгэх гэдэг үг тэдний толгойноос бүрэн арчигдсан учир малчил та нар өөртөө л итгэ, өөр юунд ч бүү итгэ гэж зөвлөе.