Articles Archive for 6 Нохой сарын 2009
Голын ай сав дахь модыг хулгайлснаас гол ус урсахгүй болж, дахин сэргэхгүйгээр ой сүйдэж байгаа талаар мэргэжилтнүүд, нутгийн ард ярьсаар байгаа ч байдал улам л даамжирч байна. Модны хулгайчдын арга улам л нарийсч, ойг сүйтгэсээр байна. Ойн санд учруулсан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол хуулиар эрүүгийн хэрэг үүсгэдэггүй. Үүнийг мэдэх зарим иргэн нийслэл орчмоос жижиглэнгээр түлээний мод зөөх болжээ.
Бидний сайн мэдэх аргаль, монгол бөхөн гээд нэн ховор амьтдаас гадна харьцангуй элбэгт тооцогддог агнуурын зориулалттай тарвага, цагаан зээрийн тоо толгой ч сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн талаар мэдээлж байна. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар тул загас, баавгай хоёрыг ховор амьтны жагсаалтанд оруулжээ. Энэ нь нэг талаасаа мөнөөх хоёр амьтныг хамгаалах гэсэн хүсэл эрмэлзэл мэт харагдавч нөгөөтэйгүүр Монголын ан амьтад ховордсоор байгааг илэрхийлж буй хэрэг.
Монголчууд бид эх нутгийнхаа хөрс шороо, уул ус, ургамал амьтныг сөнөөн байж гадны тэнэмлүүдийн халаасыг түнтийлгэх юм даа. Бид ч ямар харамгүй юм бэ, тэд ч яасан ханаж цаддаггүй юм бэ? Хүний юманд хүн ширүүн гэж аргайгүй үнэн аж.



