Дөрвөн настай малч хүү буюу хот, хөдөөгийн ялгаа
Малчдыг малаа бэлчээрт гаргахаас нь өмнө ганц нэг хүнтэй уулзах санаатай өглөө эртлэн хөдөөг зорилоо. Биднийг эхний айлд буухад аль хэдийнээ үнээгээ саагаад дөрвөн настай монгол дээлтэй хөөрхөн хүү тугалаа бэлчээрт залчихаад дуу дуулсаар ирж явлаа. Гадаа нилээд чихүүн тул хамт явсан Филипин улсын иргэн, осгох алдаж байхад нөгөө хүү толгой нүцгэн хорвоогийн эрээн барааныг тоосон шинжгүй алхана.
Хайр хүрэм, өхөөрдөм хүүтэй уулзах гэж хүлээн зогстол тэрээр гэр лүүгээ ирсэнгүй шууд л хонины хороо руу гүйж очод хэвтэж байгаа хонь, ямаагаа бэлчээрт гаргахаар гилж эхлэв. Түүнд дөхөж “даарч байна уу” гэж асуувал “үгүй” гэж хариулна.
Бидний бага нас ийм л байсан даа. Хот суурин газрын дөрвөн настай хүүхэд мал бэлчээх тухай яавч санаанд буухгүйгээр барахгүй байрныхаа гадаа тоглоомны талбайд ганцааранг нь үлдээх ч боломжгүй, заавал нэг хүн дагалдана. Хот хөдөөгийн амьдралын ялгаа дэндүү их болжээ. Биднийг бага байхад арай ч ийм газар тэнгэр шиг ялгаа байгаагүй. Тухайлбал байрны гадаа, хүүхдүүд өдөржин тоглон өнждөг л байсан.
Өмссөн монгол дээл нь хүүг улам хөөрхөн харагдуулна. Жинхэнэ монгол эр хүн энд өсч байна. Монгол дээл бол бүхнийг нэг дор шийдэж өгсөн өртөг багатай ч үнэхээр үзэмжтэй хувьцас юм. Хүүхдэд их зохистой, хөдөлгөөнд саад болохгүй, нөмөр халхалгаа ихтэй, салхи хаасан сайхан хувьцас. Тэр өхөөрдөм хүүгийн өглөөний ажил биднийг буцтал дуусаагүй л байсан. Ингэж багаасаа ажил сурч байгаа хүн хэзээ ч амьдралдаа алдахгүй маш мундаг ухаантай өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн болно гэдэгт би итгэлтэй байна. Монголын нэрт зохиолчид, адартай эрдэмтэд, судлаачдын намтарыг уншиж байхад ийм л дүр зураг харагддаг даа. Хар багаасаа ажил хийж сурсанаараа, зорилготой, зүтгэлтэй шантаршгүй н эгэн болж хүмүүжсэн байдаг. Хүүхдийг бага наснаас л бие даалгаж ажил хийлгэх, шийдвэр гаргаж сургах хэрэгтэй.
Энэ хүү хэний ч зааваргүйгээр аав, ээждээ тусладаг хэн ч хуваарилаж өгөөгүй ч хийгээд дадсан ажлаа хийж байгаа энэ. Эцэг эх нь ч хүүгээ их ажил амжуулж байна гэж бодохгүй, хийх ёстой үргэжилсэн их ажлын нэг хэсгийг амжуулж байгаа энэ. Энэ бол хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж ашиглаж байгаа хэлбэр огт биш. Багаас ажил хөдөлмөрийн дадал олгох хүүхдэд их ухаарал хайрласан буянтай тустай л үйл гэж би бодож байна. Бидний үеийнхэн хүүхэд байхаасаа ийм ажлыг хэнээр заалгахгүй хийдэг байсан минь зах зээлд зөв амьдрахад, хүний дайтай явахад тус болсон гэж боддог.
Манай залуу эцэг эхчүүд дээрх хүүгийн жишээг хараад төдийлөн сайшаахгүй байж мэднэ. Хот орон газрынханд хүүхдээ ажил сургах боломж зөндөө олон бий. Наад зах нь, идсэн чихрийн цаасаа гудамжинд хаяхгүй, орцоо цэвэрхэн байлга, ил харагдах хог цаас байвал түүгээд хогийн сав руу хийчих стэгэлтэй болгож хүмүүжүүлэх боломжтой. Тоглоомны талбайн эвдэрч хэмхэрснийг хүүхэд өөрөө засах зэргээр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон боломж бий. Миний нэг найзын хүүхдүүд орцныхоо ханыг угаадаг байсан Одоо тэд нар маш мундаг залуус болжээ. Тэднийх гурван эрэгтэй хүүхэдтэй айл. Тэр орцонд найман айл байдагаас зөвхөн тэдний хүүхдүүд л орцны ханыг угаадаг байлаа. Ээжээс нь яагаад хэдэн хүүгээрээ хана угаалгадаг юм гэхэд хийх ажилгүй сахилгагүй эд нар л хана дээр юм зурж байгаа, өөрсдөө зовлонг нь мэдрэг гэдэг сэн. Ухаалаг эмэгтэй байжээ. Хүүхдүүдээ багаас нь ажлын амтыг мэдрүүлж, ирээдүйн амьдралд нь үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийж дээ.
Бие даах, хөдөлмөрийн амтыг мэдрэх чадварууд монголчуудын цусанд багаасаа төлөвшдөг. Түүнийг нь хөгжүүлж чадсан эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сайн сайхныг үзэж, жаргалтай амьдардаг.
I agree with you. We need to invest more for our children mental ability.
I am also surprised each time I saw a Mongolian child in countryside. Looks like they can walk since birth.
Leave your response!
Select Language
Categories
Tweet with @nomadgreen
About Nomad Green
Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.
Supported by|支持夥伴
Partnering with
Calendar
Recent Posts
Mongolian News Source
Be Our Fan