Дархадад аялсан тэмдэглэл-3 буюу зам муутайн давуу тал
Дархад нутгаар аяласан маршрутын эхний цэг буюу Улаан-Уул сумын төвөөр дайрч гарахад ой модоо харамлах, түүний төлөө эмзэглэх сэтгэл маань дээд цэгтээ хүрч билээ. Бид уг сумын төвөөс төмөр хүлэгтээ шатахуунаа сайтар дүүргээд, Шишгэдийн голыг зорилоо.
Дархад нутгийн зүг тийшлэх замд ширгэж байгаа болон ширгэсэн олон гол мөрдтэй тааралдаж харууссан сэтгэл маань Шишгэдийн голын эрэгт ор тас мартагдаж билээ. Шишгэдийн гол Дархадын хотгороор урсдаг бөгөөд Дархадын 300 нуурын нэг болох Цагаан нуурыг тэжээн Хойд хөршийн нутагаар мяралзан урсах Алдарт Енисей мөрөнд цутгадаг. Шишгэдийн голын гүн нь таваас долоон метр өргөн нь нүдэн баримжаагаар 15 орчим метр, миний амьдралдаа биеэрээ мэдэрсэн хамгийн том гол байв.
Судалгааны багийхан маань шишгэдийн голын эрэг дээр шөнийн 12 цагийн орчим ирэхэд зөөлөөн бороо шивэрч байлаа. Өглөө зургаан цагийн үед босоорой гэх дуунаар сэрэн майхныхаа үүдийг нээн хартал будсан юм шиг ногоон байгаль угтан цэлийх нь үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй. Хувцасаа өмсөөд майхнаасаа үсэрч гаран гүнзгий амьсгалан хамт олондоо сэтгэл дүүрэнээр өглөөний мэнд хүргээд голын эрэгт очив.
Мандах нарыг харах зуураа нааш ирэх замдаа өөрийн машинд өрнөсөн яриаг саналаа. Манай галын машины жолооч дархад нутаг руу явах зам монголын хамгийн муу зам байх шүү гэж хэлэхэд,
Б: – Ззам нь муу байгаа нь харин ч сайн юм болж.
У:– Яагаад? Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ.
О:- Хөгжил араасаа байгалийн доройтлийг дагуулаад байгаа юм биш үү.
Б:- Яг зөв. Одоо үед хүмүүс бидний бий болгосон техник, технологийн хөгжлөөс гадна олны хөл ихтэй, дэд бүтэц хөгжсөн газруудад бохирдол гэдэг зүйл газар авч байна. Хэрэв Дархад нутагт гэрэл цахилгаан, зам харилцаа гээд л өнөөгийн нийгмийн хөгжлийн хэмжүүр болсон олон зүйл бүрэн нэвтэрвэл энэ нутгийн зуун хувь унаган төрхл нь алдагдах болно. Тиймээс энэ нутгийг хамгаалах нэг арга нь дэд бүтцийг хөгжүүлэхгүй байх явдал байж болох юм.
Машинд өрнөсөн ярианаас би энэ хэсгийг нь илүү тод санаж байна. Б-гийн бодлийг би бүрэн хүлээн зөвшөөрөөгүй ч нэг талаар зөв ч юм шиг. Өнөө үед дэлхийд хүний гар хөл хүрээгүй газар гэж үгүй. Харин унаган төрхөө хадгалж үлдсэн газарууд бол цөөхөн ч гэсэн бас байнаа. Тэдгээрийн нэг нь Дархад нутаг гэдэгтэй маргах хүн байхгүй. Би яг одоо дархадын хотгороор мяралзан урсах Шишгэдийн голын эрэг дээр мандах нарыг харан зогсмой. Энэхүү унаган байгалийг хадгалан үр хойч үедээ үлдээх хамгийн зөв арга гэсэн номинацид уг нутагт дэд бүтцийг хөгжүүлэхгүй байх явдал гэсэн шийдлийг дэвшүүлэхийг дэмжиж байна.

bas ch boduushtai l zyil yum.
Er ni baigal ekologio unagan torhoor ni hadgalj baigaa gazar mash bagasaj baina.
Ecological condition for hole world going be worse, but we as human of this world have the responsibility for protect our nature from global warming and from human impact.
How should do that is our next much important issue, which we all together in this globalizing world to have to solve, if not we are opening that door for global catastrophe.
That is why everybody in this world, in our case every citizen of this country should responsible for nature protection and ecological awareness.
Green Coalition
I also thought about this last time I was in Mongolia. Maybe your friend B is right.
Naizaa chinii ene bodol uneheer zov baij boloh ym. Gehdee oor talaas avch uzvel buruu baij boloh ym. Alivaa zuils olon taltai baidag shuu de. Ene nadad in ergelzeetei sanagdalaa. Zam muutain davuu tal baij boloh ym bna.
B-tei bvren sanal niilehgvi bna, tsahilgaan ded bvtets sain tawigdwal hool hiihiin tyld mod iher tairah shaardlagagvi boloh zergeer harin ch odoo bgaagaas ilvv vr dvntei bna bh
Leave your response!
Select Language
Categories
Tweet with @nomadgreen
About Nomad Green
Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.
Supported by|支持夥伴
Partnering with
Calendar
Recent Posts
Mongolian News Source
Be Our Fan
Tags
Most Commented
Login
Slide for Workshop