NOMADGREEN-ээр зочилж буй зочилж буй уншигчидаа энэ удаад би эх нутаг, уул ус, ургамал мод, ан амьтан, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн ардын байгаль хамгаалах арга зүй уламжлалт ёс заншлыг өгүүлсэн С.Цэрэндорж, Б.Цэнддоо, Д.Намсан нарын "Ардын байгаль хамгаалах арга зүй" номноос цуврал болгон түүвэрлэн та бүхний экологийн мэдлэгт тань хувь нэмэр болгож байна.
Эхний удаад нутгаа дээдлэж ирсэн ёсны талаар бичье.
Эх дэлхийгээ хамгаалах тухай яриа хэлэлцээр дэлхийн өнцөг булан бүрт өрнөж, иргэд олон нийт тэмцэж буй энэ үед монголчууд бид энэ талаар эртний уламжлалтай, тэр бүү хэл, хамгийн анхны байгаль хамгаалах хуулийг Их касаг хуулиндаа баталсан орон болохоо дуулгах нь зүйтэй болов уу.
ӨГҮҮЛЭХ НЬ: Чингис хааны зарлигт"Хөрс шороог алдаж өвс бэлчээрийг хохируулахыг хориглоно" гэж заасан байна. 13 дугаар зууны эхэнд ийнхүү хэлсэн нь монголчууд байгаль дэлхийгээ харлын хамгаалах их эртний уламжлалтайг баталж байна.
1206 онд хаад, ноёдын их хуралдайгаар хэлэлцэж баталсан "Их засаг" хуулинд" Газар дээр сүү буюу идээ цагааны зүйл асгаж болохгүй, тэрчлэн хотон дотор шээхийг цээрлэгтүн энэ бүгдийг зөрчвөл даруй цаазлагтун" хэмээн зарлигдсан байна.
Мөн 13 дугаар зуунд баталсан Монгол-Ойрдын хууль цаазны бичигт " Ган гачиг, зуд,цасан шуурга, хүйтэнд нэрвэгдэж үхсэн малын зовлогыг малын эзэн хүн авч орчин тойрныг цэвэрлэж байх тухай хуульчлаад үүнийг гүйцэтгээгүй буруутай хүнийг гунжин үнээгээр торгохоор заажээ". Ийнхүү байгаль орчин, мал адгуустай холбоотой харилцааг зохицуулж, хөрс шороош бохирдохоос хамгаалж, хямгадаж ирсний үрээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын амьдралын хэв маяг, эцэг өвгөдийн байгаль хамгаалах ёс заншил, байгальтай харьцах өндөр соёлын ачаар монгол нутгийн газар шороо төдийлөн эвдэрч эмтрэлгүй үе дамжин уламжлагдан хадгалагдсаар ирсэн түүхтэй.
Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар, сар, од мичидийн байрлал, хүний өөрийн бие эрхтний хувирал зэрэг шинж төлөв байдал дээр үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнийгээ ургуулан дүгнэлт хийдэг байжээ.
Одоо үед бараг мартагдсань байгаль цаг уурыг шинжлэх зарим уламжлалт ухаанаас толилуулбал:
-Хөхөө шувуу эрт донгодвол зуны улирал богино болж эрт намаршина.
-Нар сар хүрээлбэл цаг агаар муудна. Өвлийн шөнийн одны өнгө хурц гялгар байвал хүйтэрнэ.
- Мичид сарны тохиолд мичид дээгүүр нь өнгөрвөл хүйтэрнэ хэмээн шинжиж байгаль дэлхийнхээ олон зүйлийг танин мэддэг байжээ.
Монгол хүний хүч чадлыг монгол газрын шороо л тэжээн тэтгэдэг. Газар шороо монгол түмэндээ элгэмсэхийн учир энэ билээ. Монгол газрын шороонд "бутравч чулуу хэвээрээ үлддэг" эгэл боржин ч бий. Алт, эрдэнэс ч бий. Бас хүмүүний бие сүнс сүлд ч бий. Газар шороогоо хайрлахгүй байхын аргагүй.
Хүмүүн бид, тэр дундаа монголчууд бид л газар шороогоо сайн мэддэг билээ.
Монголчууд эрт дээр үеэс өөрсдийгөө "хөх тэнгэр эцэгтэй,хөвчин дэлхий эхтэй хэмээн бахархаж, байгаль орчноо шүтэн биширч байгаль хамгаалах уламжлалаа үр хүүхэд, ач гучдаа өвлүүлэн үлдээж ирсэн сайхан уламжлалтай.

VN:F [1.7.7_1013]
Rating: 10.0/10 (1 vote cast)
VN:F [1.7.7_1013]
БАЙГАЛИА ХАМГААЛАХ ТУХАЙ ХАМГИЙН АНХНЫ ХУУЛИЙГ МОНГОЛД ГАРСАН10.0101
БАЙГАЛИА ХАМГААЛАХ ТУХАЙ ХАМГИЙН АНХНЫ ХУУЛИЙГ МОНГОЛД ГАРСАН
By greenroza
my name narantsetseg