Articles Archive for Тахиа сарын 2009
Монгол улс нь ХХ зууны сүүлд шилжилтийн үеийн үргэлжлэх хугацааг хүн бүр өөр өөрийн өнцгөөс тодорхойлдог. Тухайн үед Монголын эдийн засаг түүхий эдийн худалдаа эдийн засаг гэж томъёолоход болохоор байлаа.
Монгол улс нь түүхэн цаг хугацаандаа дипломат харилцааны үндэс суурь болох ГЭРЭГЭ-г анхлан санаачилсан болон анхны зоосон мөнгийг гүйлгээнд ашиглаж эхэлсэн гэх зэрэг дэлхийн эдийн засгийн түүхэн харилцаанд Чингис хааны үеийн олон ололтууд нь нүүдлийн соёл иргэншилтэй Монгол хүний амьдрах ухааны бодит бахархууштай жишээ юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэдийн оролцооны бодлого хариуцсан Зөвлөх Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Фолт нарын хамтран бичсэн 「Ногоон нүдэн лам」 роман Азийн шилдэг номоор шалгарчээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн нутаг Зүүн нүхтийн Мэндсайхан хэмээх хээрийн тэр орчиндоо үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг Егүзэр хутагт Галсандаш 1869 онд төрж шашны гүн ухаанд төгс гэгээрч өөрийн нутагт 「Өнө өглөгт」 хийдийг байгуулсан …
Уул уурхайн нүсэр их үйл ажиллагаа энд тэндгүй зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эхлэж бидний цөөхөн монголчуудын оюун ухаан бие сэтгэлээр тоглосоор байна. Том том уурхайнууд ажлын байр төд өдийг бий болгон гэж гэрээ хэлэлцээр хийгээд ажлаа эхэлчих юм.
Говь-Алтай, Увс аймагт төсвийн хөрөнгөөр ойжуулалтын ажил хийхээр тендерт шалгарсан долоон байгууллага, ААН байгууллага байдаг юм байна. Гэвч Говь-Алтай аймаг туйлын хангалтгүй үр дүн үзүүлжээ. Нийт 40 га талбайг ойжуулахаар гэрээ хийн зохих зардалыг авсан хэдий ч хөндлөнгийн үнэлгээнд хамрагдсан 30 га талбайн ердөө 4,3 га талбайд ойжуулалт хийгдсэн байна.
Монгол орны томоохон голд тооцогддог Түйн голыг 「Хангай говийг холбосон ариун рашаан」 хэмээн говийнхон хайрлан дээдэлдэг. Учир нь Хангайн нуруунаас эх авч 240 гаруй км замыг туулан Орог нуурт цутгадаг. Замдаа Шаргалжуутын рашаанаас амь сэлбэн уудам говийг туулан Их Богдын нурууны ар хүрдэг газрын ганц амин судас ажээ.
Малчдыг малаа бэлчээрт гаргахаас нь өмнө ганц нэг хүнтэй уулзах санаатай өглөө эртлэн хөдөөг зорилоо. Биднийг эхний айлд буухад аль хэдийнээ үнээгээ саагаад дөрвөн настай монгол дээлтэй хөөрхөн хүү тугалаа бэлчээрт залчихаад дуу дуулсаар ирж явлаа. Гадаа нилээд чихүүн тул хамт явсан Филипин улсын иргэн, осгох алдаж байхад нөгөө хүү толгой нүцгэн хорвоогийн эрээн барааныг тоосон шинжгүй алхана.
Сайн байцгаана уу, байгаль дэлхийгээ хамгаалагч 「Nomadgreen」 чууд аа! Би хэдхэн хоногийн өмнө 「Хог ангилан ялгаж хаях нь урлаг ба тэвчээр」 нийтлэлдээ хүүхдүүдэд 「Эко хүмүүжил 「 олгох чиглэлээр хамтрах түншээ хайж байсан.
Намрын дунд сарын шиний гурваны билигт сайн энэ өдөр хурим найртай давхцан Монгол орны байгаль орчины талаар түлхүү дугардаг байгууллагууд гадны хандивлагчтайгаа хамтран цөлжилтийн тухай семинар зохион байгууллаа.



