About Nomad Green|關於遊牧綠
Join us!| 加入我們!
Partnering with|內容合作夥伴
Tweet with @nomadgreen
Саяханы сэтгэгдэл
- gerlee on Метанол түлш, био түлш- утааг бууруулах шинэлэг хувилбарууд
- Tweets that mention Nomad Green | Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай -- Topsy.com on Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай
- Dochka on Монгол орны газар нутгийн 90 хувь нь цөлжилттэй
- Boum on Цэвэр хөгжлийн механизм буюу нүүрс хүчлийн хийг бууруулахад иргэдтэй хамтарч ажиллана
- Boum on Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна
-
Authors
- anushinee (19)
- ariuka (2)
- Ariunbulag (6)
- Ariunsuvd (20)
- arslan (18)
- Ayz (3)
- Azjargal (2)
- B.Ariuntuya (6)
- Badamgarav (22)
- batchimeg (7)
- battsetsegb (1)
- battuya (5)
- bayarsaihan (16)
- bazu (16)
- Boldkhuyag S (1)
- Bolor (1)
- bolorerdene (1)
- bor (3)
- bugi (1)
- chimedlkham (1)
- dolzoo (1)
- dorjgotovariungerel (46)
- Duuya (1)
- Ganaa (1)
- Ganaatsag (3)
- Gantsatsral.M (25)
- gantulga_g4733 (2)
- gerel (1)
- gerelmaa (20)
- Gesu (1)
- greenroza (7)
- hishigee (9)
- Khangal (1)
- leuchinwen (1)
- Liang (1)
- lkha (1)
- magnaghangai (1)
- MAJAA (1)
- mandah (41)
- melody (1)
- Mongoljingoo (8)
- Moonoo (2)
- Munherdene (2)
- munkh (3)
- narantsetseg (12)
- Narantsogt (14)
- Odnoo (15)
- Optimus (11)
- Otgonsuren Jargal (33)
- Porest (1)
- Portnoy (9)
- rivermovements (1)
- saruul (1)
- sergelentsogt (7)
- sugia (1)
- surtal (1)
- tamiraa (11)
- tseegii (2)
- tsolmonbayar (1)
- tsoomoo (1)
- tuul (1)
- Unursaihan (1)
- 陳 信豪 (4)
Photos
Visits|訪客人數
Since 2009/04/16|自2009年4月16日起

Slide for Workshop
Nomad GreenView more presentations from Portnoy Zheng.Be Our Fan
Nomad Green on Facebook-
RSS
Tags
Add new tag ashigt maltmal Ganga lake mining nomadgreen President soil eroison soil erosion water water pollution Байгаль орчин ГАМШИГ Дэлхийн дулаарал Орхон гол Усны сав газар Фокус ХАЙЛСАН МӨСӨН УУЛ ХАР САЛХИ Цөлжилт Цөлжилт хуурайшилт ажиллана алт олборлолт ардын уламжлал байгаль гол мөрөн гол усны бохирдол даргын ногоо тарих нуур нуур гол ширгэв нуур ширгэв онд орчны бохирдол сумын засаг дарга ус усан сан усны талаарх зөгнөл уул уурхай уур амьсгалын өөрчлөлт хамгаалагч хог хаягдал хог хаягдлыг ангилж ялгах ҮЕР 總統 蒙古-
Meta












Могжоохон биетэй жогжоохон зүйл
By batchimeg
Өнөөдөр бидний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг олон эд юм 「батарей зүрхтэй」. Цаг, тооны машин, хөгжим, гар чийдэн, микрофон, гар утас бас хүүхдийн тоглоом гээд нэрлээд байвал олон ... Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед хүн төрөлхтөн түүнгүйгээр ажил амьдралаа урагшлуулах аргагүй болж.
Хамгийн анхны зай МЭӨ 250 онд буюу Персийн хаант улсын хаанчлалын үед Багдадад үүсчээ. Энэ үеийн зай нь төмөр, зэсийн тусламжтайгаар цахилгаан гүйдэл үүсгэдэг байжээ. Харин өнөөдрийн бидний хэрэглэж заншсан зайны анхдагч загварыг манай он тооллын 1800 онд Италийн эрдэмтэн Александр Вольт зохион бүтээжээ. Нэг удаагийн зай 1860 онд Жеоржэс Лекланце гэдэг хүн зохион бүтээж тухайн үедээ маш их амжилт олж байжээ.
Гэхдээ ашиг тустай гээд байгаа тэр могжоохон биетэй жогжоохон зүйл биедээ багтаж ядсан хор уршиг агуулж байдгийг та бид хэр сайн мэдэх билээ?

Хүмүүс заримдаа дууссан зайг хазаж дахин ашигладаг гэтэл хазахад битгий хэл зүгээр хогийн саванд ил хэвтэж байхдаа чтэр биднийг хордуулдаг байх юм. Байгаль орчин бохирдуулж байгаа бүх төрлийн хог хаягдал дотроос ус, хөрс, агаар, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй нь хугацаа нь дуусан батарей гэнэ. Учир нь зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуу-дын оролцоотой бүтээдэг байна. Энэ олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг байна.
Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хор-дуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг, хүүхдүүдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг, мөн хорт хавдар, уушигны өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг гээд бодохоор аймаар байгаа биз.
Ер нь манайхаас бусад орон энэ тал дээр ихээхэн анхаардаг байна.Германд 1998 оноос 10 сараас хүмүүс зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн, хэрэглэж дууссан зайгаа дэлгүүрүүдэд буцаан аваачиж өгдөг заншил тогтсон байна. Тайванд ч хүмүүс хаях зайнуудаа дэлгүүрт авчирч тусгай зориулалтын саванд хийдэг байна. Бид ч бас хаягдал зайг байгаль, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй болгон устгах талаар нэгийг бодох цаг нь болжээ. Хамгийн наад зах нь зайлшгүй зай хэрэглэх болвол химийн элементүүдийн агууламж багатай, цэнэглээд дахин ашиглах боломжтойг нь сонгох хэрэгтэй .Тэгээд цаашèä ÿàõ вэ гэдэг дээр хамтдаа ур ухаанаа уралдуулж санал бодлоо солилцож эхэлье ......