ГОВИЙН МАЗААЛАЙН ТАЛААР ТА ХЭР САЙН МЭДЭХ ВЭ? БИ ЛАВ МЭДДЭГГҮЙ БАЙСАН.

By Odnoo

Odnoo

I was born in Zuunmod, the centre of central province, Mongolia in 17, January 1986. I went to elementary school and high school in my hometown I am graduating from my university soon as an english translator. I am a citizen of Mongolia. I live in Ulaanbaatar, the capital city of Mongolia.

www.beringiasouth.comЦаг хугацаа өнгөрөх тусам бид байгалиасаа улам бүр хөндийрч, орчин үеийн техник технологийн гайхамшигийг магтан ярьж, нэг нэгнээсээ илүү гарахыг эрмэлздэг болсон. Хай сайгүй тэнгэр багандсан байшин барилга сүндэрлэнэ. Хааяа дэлхий энэ олон янзын байшин барилгыг даахаа болиод бид өөр гариг хайх юм биш гэж бодогдмоор. Шинээр хот баригдан, том хотууд өргөжин тэлэх тусам энэ дэлхий байгалийн чимэг болсон араатан амьтадын газар нутаг, хоол хүнс хорогдох нь ойлгомжтой.

Бидний үеийн  залуус хар багаасаа л хотын амьдралд дасаж, комьпютер тоглоом тоглож, орчин үеийн шинэ хэрэглээн дунд өсөж, байгаль, ан амьтаны талаар төдийлөн сайн мэддэггүй. Хотоосоо ч гарч үзээгүй хүмүүс олон байдаг. Хүрээлэн буй байгаль орчныхоо талаар хэдий чинээ ихийг мэднэ төдий чинээ байгаль, уул усаа хайрлаж хамгаалах ухамсар тогтдог.

Дэлхийн өнцөг булан бүр өөрийн гэсэн байгалийн онцлог, ан амьтан , ургамалтай. Монголд элбэг байгаа амьтан ургамал, төрөл зүйл бусад оронд байхгүй буюу нэн ховор тохиолдоно.  Гэтэл  Монголд огт байдаггүй, бидний амьдралдаа хэзээ ч сонсож, хараагүй зүйлс Дэлхийн хаа нэгтээ байж л байгаа.

Мазаалай /Ursus pruinusos Blyth/ бол Махчдын багийн байвгайн овогт багтдаг. Дэлхий дээр 16 төрлийн  мазаалай  байдаг боловч өдгөө устаж үгүй болсоор Монгол оронд цөөн тооны мазаалай үлдсэн гэсэн олон улсын эрдэмтдийн судалгаа бий. Монголд байгаа цөөхөн хэдэн мазаалайн тоо толгой цөөрч, устах аюулд хүрээд байна.

1 (3)Мазаалайг хааяа Говийн  мазаалай гэж дууддаг учир нь тэд говь цөлийн халуун, хуурай нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай аж. Тоо толгой нь цөөрсөөр одоогийн байдлаар Сэгс цагаан Богд, Шар хулсны нуруу, Атас, Ингэс уулын орчмоор цөөхөн хэдэн мазаалай амьдарч байна.

Мазаалай түргэн шалмаг хөдөлгөөнтэй, цайвардуу буурал үстэй, ойн хүрэн баавгайг бодвол давжаа биетэй, мохоо хумстай, жижигхэн нүдтэй. Мазаалай нь уулын бэл, сайраар ургадаг бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс идэхээс гадна мэрэгчид болон хорхой шавьжаар хооллоно. Бажууны үндэс нь говийн хуурай хөрсөнд гүн ургадаг ба түүнийг мазаалай шүд, сарвуугаараа ухаж авдаг байна. Мазаалайд идэш тэжээлээс гадна ус их чухал. Тиймээс голдуу задгай ус, булаг шанд бараадан амьдрана.

Тэд өвлийн улиралд хадны ангал, сухай зэгс бүхий шугуйд үхсэн нүхэндээ ичнэ.  Мазаалай нэг жилийн зайтай 1-2 аламцаг/бамбарууш/ төрүүлдэг учир үржил нь удаан явагддаг амьтан юм.  Эх нь бамбаруушаа биеэ дааж явах чадвар суух хүртэл нь дагуулж явна.

Дэлхийн дулаарал болон цаг агаарын өөрчлөлтийн 83% хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Сүүлийн жилүүдэд ган гачиг болж, цөлжилт нэмэгдсэнээр хөөрхий говийн мазаалай нарт идэх хоол хүнс ч олдохоо байж, өлсөж үхэхгүйн тулд айлын амбаар сав ухан онгичих болжээ. Идэш тэжээл хайн хэсүүчлэн явах нь олон эрсдэл авчирдаг. Тухайлбал цангаж үхэх, өлсөж үхэх, нэг нэгнээ барих, анчдын гарт орох, чононд барилулах зэрэг аюултай.  Харин эдгээр эрсдэлийг бууруулах зорилоор Говийн их Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодорхой хэдэн газар сонгож, хоол тэжээлээр хангах болсон байна.

Монгол улс 1953 оноос эхлэн  мазаалай баавгайг агнахыг хориглосон. Мөн ховор амьтдын өлгий нутаг ялангуяа мазаалайн гол амьдрах орчин болсон Алтайн өвөр говийг 1975 онд улсын тусгай хамгаалалтанд авч “Их говийн дархан цаазат газар”-ыг байгуусан. Харин 1995 онд Улсын тусгай хамгаалалттай газрын тоонд оруулсан билээ.

Гэтэл Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ няцаж, энэ жилийн дөрөв дүгээр сард Тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох лиценз олгохыг зөвшөөрсөн 86 дугаар тогтоолыг гаргасан байх юм. Энэхүү тогтоол гарсан даруй Хятадын уул уурхайн компани манай Говийн дархан цаазат газарт тоног төхөөрөмж, машин тэргээ аваачсан тухай нутгийн иргэд мэдээлжээ. Говийн дархан цаазат газарт говийн мазаалайгаас гадна дэлхийд ховорт тооцогдох хавтгай, хулан зэрэг олон ан амьтад нутгалдаг.

Энэ дэлхийн хойч үе болох залуус бид байгаль дэлхийгээ илүү сайн мэддэг, зүрх сэтгэлээсээ хайрлаж хамгаалдаг болно гэдэгт итгэлтэй байна.

VN:F [1.7.7_1013]
Rating: 7.3/10 (4 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: +1 (from 1 vote)
ГОВИЙН МАЗААЛАЙН ТАЛААР ТА ХЭР САЙН МЭДЭХ ВЭ? БИ ЛАВ МЭДДЭГГҮЙ БАЙСАН. 7.3104
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Амьтаны эрх, Зураг, Фокус, байгаль хамгаалах, блог, бодлого, сонины гарчиг and tagged , , , , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

2 Comments

  1. anushinee shinee
    Posted September 14, 2009 at 2:43 am | Permalink

    Sain baina uu? ene udriin mendiig hurgey. Sonirholtoi buguud sudalgaatai medeelel oruulj medlegiin sand nemer bolson Odnoodoo bayrlalaa. Tsaash n ulam iluu sonirholtoi, barimttai medeelliig bid buhend bariarai gej husen eruuy. Nuhur yosnii zuvluguu uguhiig mini huleen avna uu? Zuv bichih durmiin aldaagaa zasaj bichvel aylguut saihan mongol hel maani yangalag egshigleh bui zaa.
    Anhaaral tavisand bayrlalaa.
    Shinee

    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0.0/5 (0 votes cast)
    UN:F [1.7.7_1013]
    Rating: 0 (from 0 votes)
    • Odnoo Odnoo
      Posted October 9, 2009 at 3:36 pm | Permalink

      Hi, ene udriin mendiig hurgey. setgegdel uldeesend bayrlalaa. Ushuu zunduu sonirholtoi barimttai medeelliig ta buhendee hurgeh bolnoo. Tegelgui yahav. zarimaa hun helheer l anzaarah ym. Daraagiinhaa medeeg bichihdee sain nygtalnaa. bayrlalaa.
      Odnoo

      UA:F [1.7.7_1013]
      Rating: 0.0/5 (0 votes cast)
      UA:F [1.7.7_1013]
      Rating: 0 (from 0 votes)

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>