Articles Archive for 13 Бич сарын 2009
Шувууг зээр шиг санаан зоргоор хөөж байгаад агначихдаггүй. Тэр аймгаас тэдэн шонхор шувуу барина гэж урьдчилан тооцоолох ч боломжгүй.
Цаг хугацаа өнгөрөх тусам бид байгалиасаа улам бүр хөндийрч, орчин үеийн техник технологийн гайхамшигийг магтан ярьж, нэг нэгнээсээ илүү гарахыг эрмэлздэг болсон.
НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улс 2016 он хүртэл усны асуудлаар ямар нэгэн доголдол гарахгүй гэж тогтоосон ч, цаашид усыг хайр гамгүй ашиглаж, бохирдуулаад байвал долоохон жилийн дараагаар усны хомсдолд орохыг үгүйсгэхгүй гэж албаны хүмүүс үзэж байна.
Монголчууд бид онгон тансаг байгальтайгаа үлдсэн үлэмжийн их хувь заяатай ард түмэн билээ. Бидний бишрэх, бахархах, хайрлан хамгаалах юмны нэг нь энэ байгаль дэлхий мөн. Байгалиа гэсэн монгол түмний маань өнө мөнхийн өв уламжлал, үнэт сайхан зан үйл арвин болох нь эрдэмтэд, судлаачдын бүтээл туурвилуудаас аяндаа мэдрэгдсээр байна.



