Хавар намрын цагт нүүдлийн шувуу дайран өнгөрдөг манай улс шувууны томуу өвчний эрсдэл өндөр оронд тооцогддог. Дэлхий дахиныг түгшээсэн энэ халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дэлхийн банк 4 сая ам долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Шувууны томуугийн хугацаанд Н5 N 1 вирусын халдвараар хэдэн зууны сая шувуу үхснээс гадна энэ өвчнөөр нас барсан хүний тоо 241-д хүрчээ. Хэдийгээр хүнээс хүнд халдварласан тохиолдол өнөөдөр гараагүй байгаа ч гэлээ өвчин тархах явцад вирус нь хувьсалд орж хүнээс хүнд халдаж болзошгүй юм байна. Энэ тохиолдолд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэх магадлалтай тул урьдчилан сэргийлэх их аянд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулахаас өөр аргагүй байгаа юм байна.
Шувууны томуу хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлж байна. Дэлхийн банкны итгэлцлийн сангаас олгож байгаа 4.65 сая ам доллар хүн амын халдварт өвчнийг оношлох тэмцэх чадварыг сайжруулах тэр дундаа шувууны томуу хүний томуугийн цар тахлыг бууруулахад чиглэгдэх юм байна.
Өндөр өртөгтэй энэ төслийг манай улсад хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь нүүдлийн шувуудын нислэгийн гурван гол зам манай нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөгтэй холбоотой байжээ. Ийм учраас дэлхий хэмжээнд нүүдлийн шувуудаар дамжин халдварлах шувууны томуугийн судалгаа явуулахад хамгийн тохиромжтой газар гэж сонгосон юм гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршид Сайед хэлж байсан.
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Увс, Булган, Дорнод зэрэг аймгууд хамрагдах юм байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн нутаг Дөрөө цагаан нуур орчмын голомтын бүсэд 2009.8.20-ний байдлаар шувууны томуугийн 「А」 хүрээний Н5 N1 өвчнөөр 114 шувуу үхээд байна. Үүнээс 26 галуу, 19 ангир, 10 цахлай, зургаан хун, 11 алаг шунгаач, 38 хэрээ, төрөл нь тодорхойгүй гурван шувуу тус тус хорогджээ. Эдгээр нь шувууны томуугаар өвчилсөн нь тогтоогдсон тул аймгийн Засаг дарга энэ сарын наймнаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Дөрөө нуурын урд талд нь Архангай аймгаас 15 албан хаагч, хойд талд нь Хөвсгөл аймгаас 11 албан хаагч хорио цээрийн дэглэм сахиулан ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэнэ.
Хорио цээрийн дэглэмийн голомтын цагийн байдалд өөрчлөлт ороогүй байна. Мэргэжлийн байгууллагуудаас оролцсон ажлын хэсгийнхэн Өгийнуур сумын Өгий, Дойт, амин, Бага зэрэг нууруудад 08 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд үзлэг тандалт хийхэд ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 13-ны өдрөөс Тариат сумын Тэрхийн цагаан, Хөдөө, Ноот зэрэг нууруудад үзлэг тандалтыг хийнэ.
Үнэн л байгаасай даа.













2 Comments
Неоднократно доводилось читать подобные посты на англоязычных блогах, но это не значит что ваш пост мне не понравился
shto ti hocheshysya skazat?