Их хот ба Туул голын хувь заяа

By gantulga_g4733

hi my name is gantulga

Монгол улс хөгжиж олон өндөр барилга сүндэрлэсэн их хот болжээ. Замаар дүүрэн машин түгжирч хотоор дүүрэн гадаадын хаягдал хог явна.  Улаанбаатар хөгжиж ээ гэж ярих хүн охотын гудманд олон таарна. Гэвч хөгжил бус мөхөлдөө л дөхөөд байх шиг харагдана.

S2503463

Улаанбаатар хотын урд хормойгоор урсах Хатан Туул гол мэлтэлзэн мэлмэрэн дөлгөөнхөн урсана. Гол дагаж уруудвал Туул голын хөөрхийлөлтэй дүр төрх өөдөөс угтах нь тэр ээ. Голын эрэг дагуу хог новш, машин тэрэг, хүн мал, элс хайрганы карьеэр холилдон хутгалдан байна. энд дахиж хүн амьдрахгүй мэт л санагдана. Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж тэрийгээ ч тоох хүн алга. Эрхээ хамгаалах гэж яваа нэгнийгээ доош нь дараад дээрээс нь дарамтлаад байх. Зарим нэг хүний бодолд амьд явбал боллоо гэсэн бодол эрэгэлдэнэ.

S2503457

Чанаргүй барилага, Байгууламж баригдахын хэрээр Туул гол өдөр ирэх тусам тунагалаг ариун усаа татсаар, дээрээс нь боогоод дундаас нь мэрж хотын бохироо хийгээд алга болох нь ээ. Одоо бүүр хайрга аваад хогоор дүүргэдэг болсон байна. Хэдэн жилийн дараа нийслэлчүүд бид юугаа ууж цангаагаа тайлна аа. Туул голоос цэвэр ус ууна гэж санаад ч хэрэггүй байх. Усгүй хот ядуу иргэд л энэ хотод ирээдүйд үлдэх нь дээ. Хотын зархиргаа, удирдах байгууллагын дарга нар баяжиж, иргэд нь байгаль орчинтойгоо ядуурсаар үлдэх болж байх шив.

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Байгаль орчин бохирдолт, Зураг, Орчин тойрон зүй, Фокус, Халх Монгол, блог, сонины гарчиг and tagged . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>