Өдөр бүр хаяагаа тэлэх их хот дөрвөн уул дундаа багтан шингэх аргагүй болж хөдөө нутгаас зорин ирэгсэд уулын орой, усны сав газар, хаа тааралдсан газраа оромжоо босгон амьдрах болсон нь нийслэлийн иргэдэд хэвийн зүйл мэт харагдана.
Нийслэлийнхний ярьж заншсанаар Дарь–Эхийн гэр хороолол Сэлбийн голын зүүн эргээр суурьшаад багагүй жилийг өнгөрөөжээ. Урьд баруун зүүн Сэлбэ гэж байгаад Улаанбаатар хотын хот төлөвлөлт, барилгажилтын төлөвлөгөөний дагуу Баруун Сэлбийн урсгалыг хаасан тухай баримт бий.
Зүүн Сэлбэ сүүлийн 10 жилд урсгал нь эрс татарч өнөөдөр эх хэсэгтээ арай ядан урсч хотын төвийн урсгал хэсэг нь бараг л хогийн хоолой болон хувирсан гэхэд хилсдэхгүй болжээ.
Сэлбэ голын эмгэнэлт байдалд хүргэх шалтгаан олон юм. Сэлбийн ундарга хэсэгт айлууд буун голын эрэгт хашаа байшингаа тулган барьсан байна.
Харин дунд хэсэгт нь зайгүй шахам буусан олон айл элдэв шороо хаягдлыг асган голын намгархаг хөрсийг хатаан голын гольдролыг эзлэн суурьшжээ. Шинээр оршин суугчид цементен суурьтай байшин, барилга ихээр барьж, уулын хормой голын эргийг бараг тэгширтэл шороо асгасан байна.
Хүн, аж ахуйн нөлөөнд намаг газар хатах үзэгдэл их байдаг.
Хотын төвөөр урсан Туул голд цутгах Сэлбэ голын төгсгөл хэсэг бүхэлдээ хогийн томхон суваг болон хувирсан гэхэд хилсдэхгүй.
Улаанбаатар хотын зүүн хойноос урсан ирэх Сэлбэ гол гольдролд нь буусан олон айл, тоосго блокны үйлдвэрийг сүлжин арслантай гүүр арай ядан хүрч тасрахад хүрээд байна.
Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй энэ олон айлуудад газар олгосон явдал нь Сэлбэ гол эхнээсээ усжиж, үргэлжлэн урсах аргагүй болсон байна.
Туул голын томоохон цутгал Сэлбэ гол хаагуур урсах вэ?













One Comment
Туул удахгүй сэлбэ шиг болно, харж л байгаарай. Манайхан нээрээ байгалтайгаа хэтэрхий харьцаж байгаа шүү сда.