Намайг Уянга гэдэг 17 настай. Монгол Улсын Их Сургуульд Газрын Кадастрын мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байна.
2007 оны зун Хэнтий аймгийн гурван сум, 2008 оны зун Дундговь аймгйин хоёр сумаар аялахад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцахыг хүсч үүнийг бичлээ.
Миний бие Зүүн бүсийн аймгуудаар аялж явахдаа манай мянгат малчид малаа бэлчээрлүүлэн талхалсны дараа хажуугийн бүсийн нутаг руу оторлон бэлчээрийн хомсдлыг үүсгэж буй нь анзаарсан.
Монгол орны хувьд мал аж ахуйн хөгжлийн үндэс болсон бэлчээр ихээхэн доройтолд ороод байна. Монгол орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.
Бэлчээрийн доройтол газар авч, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөн, улс орны тогтвортой хөгжлийг хойш татах хэмжээнд аль хэдийн хүрчээ.
Малчид өөрсдийн ашиг сонирхлийн үүднээс бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашигласнаас бэлчээрт зэрлэг ургамал зонхилох болсон нь ургамлын төрөл зүйл багасч цөлжилтийг дэмжих нэг үүсвэр болж байна.
Бэлчээрийн доройтол нь агаарын бохирдолт, хүлэмжийн хийн хорт нөлөөг нэмэгдүүлэх төдийгүй цаашлаад хорт ургамал идсэн малын махыг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх муу үр дагавартай.
Говийн бүсийн нутгуудад бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөн, хэмжээ бага боловч тэжээллэг чанар ихтэй нь ажиглагдсан. Хэдий тийм ч усны дутагдлаас ургац тааруу байдаг байна.
Тиймээс Монгол зон олон, малчин арддаасаа хүсэхэд эх орноо хайрлаж малаа отороор бэлчээж, бэлчээрээ зарим жилд хашиж амраан усалгаат бэлчээрийг бэлтгэх талаар анхаарч, энэ чиглэлээр хамтарч ажиллахыг уриалж байна.
Сүүлийн үед бэлчээрийн доройтолоос сэргийлэхэд Засгийн газраас санаа тавьж хуулийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Үүний үр дүнд Швецарын хөгжлийн сан болон бусад олон байгууллага энэ тал дээр хамтран ажиллаж малчдад сургалт семинар хийж байгаа нь сайшаалтай.
VN:F [1.7.7_1013]
Rating: 10.0/10 (1 vote cast)
VN:F [1.7.7_1013]
Монголын Бэлчээр 21-р зууны босгон дээр 10.0101
Монголын Бэлчээр 21-р зууны босгон дээр
By melody
hi everybody. my name is uyanga i am 17, i am majoring in Land Cadastre in NUM