Хог хаягдал бол хувийн өмч
Миний бие өнөөх л чихэнд дасал болсон, сонсохоос ч уур хүрмээр сэдэв болох хог хаягдлын талаар таньтай санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Гэхдээ би нэг хэвийн үг утгыг илэрхийлэх биш асуудалд өөр өнцгөөс, өөр байр суурь, үзэл бодлоор хандая гэж бодлоо. Өөрөөр хэлбэл бид хог хаягдлын талаарх хоцронги сэтгэлгээнээсээ салж, шинэ ойлголтыг толгойныхоо дискэнд хадгалах хэрэгтэй юм.
Хог хаягдал бол ямарч хэрэггүй зүйл бишээ. Харин миний, таны өмч хөрөнгө баялаг юм. Бидний өөрийн эд хөрөнгө, баялгаас хэрэгцээгүй болсон эд юмсын цогцыг хог хаягдал гэж ойлгож болно. Уг сэдэвээр санал бодлоо солилцох болсон гол шалтгаан бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт орших Дотоодын цэргийн 105-р ангийн 72 айлын орон сууцны ойр хавьд орших айлууд хог хаягдлаа жалганд ил задгай хаяж байхыг минйи бие нүдээр харсанаас үүдэлтэй юм.
Одоогоос 5-6 жилийн өмнө эхэлсэн энэ үйлдэл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Айлуудын хогоо ил задгай хаяж байгаа уг жалганаас арваадхан алхмын цаана хогийн цэг байдаг атал иргэд хэдхэн алхамын үйлдэл хийхээс залхуурдаг ажээ. Жалганд хог хаявал торгоно гэсэн эрх бүхий албан тушаалтны үгийг айлууд эс тоож бүр шөнийн 12:00-04.00 цагийн хоооронд хогоо хаядаг.
Хог хаягдлыг хувийн өмч хэлсэн гол үндэслэл бол бидний хаясан хог хаягдлын 50-60% нь дахин боловсруулагдах түүхий эд байдагт оршино. Үүнийг 「Хог хаягдлын менежмент」 төслийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа нотолдог. Уг үйл ажиллагаанд 110 айл өрх хамрагдсан ба тэдгээр айлын хаясан нийт хог нь 34 тонн бөгөөд үүнээс 24 тонн нь дахин ашиглах боломжтой түүхий эд байсан байна.
Иргэддээ уриалж хэлэхэд хог хаягдал бол таны өмч. Түүнийг та анхааралдаа авах шаардлагатай байна. Монголчууд бид “Эх орон」, 「Монгол Улс」 гэж цээжээ мөн ч их дэлддэг дээ. Тэгвэл эх орон нь гэр орноос эхэлдэг гэж нэгэн алдартай зохиолч хэлсэн байдаг.
Жалганд хаях гэж байгаа хог хаягдлаа гэртээ нэг асгаад үз дээ. Ингэснээр та хогийг зориулалтын бус газар хаях ямар сөрөг нөлөөтэй болохыг өөрийн биеэр мэдрэх болно.
Эцэст нь хэлэхэд хог хаягдал бол хувийн өмч учир, та л өөрийн өмчдөө анхаарал хандуулах шаардлагатай.
Нийтлэл бичсэн: Иргэний сэтгүүлч Гантулгын Баяраа




vneheer goe medeelel bna minii iltgeld mash ih tus bolloo
bayarlalaa
Leave your response!