Монгол улсын хүн амын 62% нь усны гачигдалд орсон

Нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээ 1000 шоо метрээс буурахад тухайн улсыг усны ноцтой хомсдолд орсон, энэ үзүүлэлт нь 500 шоо метрээс бага бол улс орон оршин тогтнох боломжгүй болсон гэж үздэг байна. Дээрх үзүүлэлтээавч үзвэл Монгол улсын нийт хүн амын 62 % нь усны гачигдалд орсон орны тоонд багтсан байна.

Усны гачигдалд тухайлбал бидний ахуйн замбараагүй хэрэглээ, усны бохирдол, газрын хэвлий болон уул уурхайн олборлолтын дараа байгалийн нөхөн сэргээлт хийхгүй орхих, цаг уурын дулаарал, цөлжилт, эрчим хүчний ба бусад үйлдвэрүүдийн хорт хаягдал гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

БОАЖЯ усны нөөц, усны стратегийн хөгжлийн менежмент, бодлогыг хариуцдаг. Монгол улсад усны мониторинг, бодлогын менежментийн асуудал маш хангалтгүй байгаа юм. Дээрх яамнаас хэрэгжүүлдэг “Туул гол”, “Цэвэр ус” төслүүдийн үр дүн тодорхойгүй, нүдэнд харагдах дорвитой зүйл алга.

1995 онд усны тухай хууль гаргаж, усан хангамжийг сайжруулахын төлөө багагүй хөрөнгө зарцуулсан тоо баримт бий. Тухайлбал 1996 онд Дэлхийн банкнаас санхүүжүүлж АНУ -аас 35 сая долларын хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгосон бол 1997 онд мөн 7 сая доллар зарцуулжээ. Гэвч үр дүн нь бидэнд мэдрэгдэхгүй байна.

Усны зохистой хэрэглээг тогтворжуулахын тулд Монгол улсын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг УБ хотын хэмжээнд усны тоолууржуулалтын явц ямар байгаа талаар улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас шалгасан байна. Орон сууцны компаниудаас айл өрхийн усны ахуйн хэрэглээг тоолууржуулах ажил сүүлийн нэг жилд удаашралтай байна. Судалгаагаар тоолууртай дөрвөн ам бүлтэй нэг өрхийн усны хэрэглээ сард 15 шоо метрээс хэтрэхгүй байгаа ба цэвэр, бохир усны төлбөрт сард 4962 төгрөг 50 мөнгө өгч байхад тоолуургүй ийм айл сард 11992 төгрөг 20 мөнгө төлдөг нь тогтоогдсон. Иймд цэвэр усны хомсдолыг багасгах төдийгүй айл өрхийн төсөв санхүүд хэмнэлттэй гэдэг нь тоолууржуулалтын үр дүнгээс харагдаж байгаа юм.

VN:F [1.7.7_1013]
Rating: 5.5/10 (2 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Монгол улсын хүн амын 62% нь усны гачигдалд орсон 5.5102
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in Байгаль орчин бохирдолт, Газар нутаг ба ус унд and tagged , , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>