НИНЖА БУЮУ ХҮН ХАРХНУУД

By arslan

arslan

Leader of just society front

Ногоон түмпэн, дэгээ төмрөөр зэвсэглэсэн ажилгүйчүүдийг бид нинжа хэмээн цоллоод олон жил өнгөрсөн. Тэдний эгнээнд малчид дагаар орж эхэллээ. Хэдхэн цагийн дотор хэдэн арван метр шороо ухах хүчтэй хүн хархнуудын арми ядуурал нэмэгдэхийн хэрээр улам бүр хүрээгээ тэлсээр байна. Анх алтны шороон ордын үлдэгдэл дээр дадлагажиж мэргэшсэн нинжанууд өдгөө бүр зарлигаар дархалсан онгон дагшин газрыг, тусгай хамгаалалттай нутагт хүч түрэн орох боллоо. Угтаа бол алт­ны уурхайнуудыг усан бууны хамгийн хоцрогдсон технологи ашиг­­лахыг төр анхнаасаа зөв­шөөр­­сөнд хамаг учир байгаа юм.

Хууль бусаар алт олборлогчид хоёр жилийн өмнө Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн Модон шанд орчмын хэд хэдэн толгодыг ухаж амжсан. Дархан цаазат газарт 150 гаруй нинжа химийн онцгой хортой бодис мөнгөн ус, цианит натрийг их хэмжээгээр хэрэглэж байсан баримтууд нотлогдов. Ханаж, цадахаа мэдэхгүй тэд байгалийн өвөрмөц тогтоц, содон шинж тэмдгээрээ тусгай хамгаалалтад багтсан Сүүж уулыг эрэмдэглэж хаясан жишээ ч бий. Зөвхөн энэ хэсэгт нинжануудын ухсан нүхийг булж, нөхөн сэргээхэд улсаас 6.5 сая төгрөг зарцуулсан байх юм. Цаашлаад Өмнөговь аймгийн Хатанбулаг сумын Тэнгэр нуурын орчмын гурван газарт тэсэлж дэлбэрэх бодис ашиглан 10 гаруй метр гүн ухсан байв. Техникээр нөхөн сэргээлт хийх ямар ч боломжгүй иймэрхүү газрыг цэвэрлэх ял байгаль хам­гаалагчдад ногддог жишиг тогт­­чихоод байна.

Үүнээс гадна Хөвсгөл айм­гийн Улаан-Уул сумын ну­таг дахь улсын тусгай хэрэгцээнд орсон газар руу өнгөрсөн на­мар хувиараа алт олбор­логчид дахин дайрлаа. 120 гаруй авто­машин хөлөглөсөн 200-гаад нинжаг төрөөс томи­логд­сон хүмүүс хэдэн өдөр хөө­цөлд­сөний эцэст уулнаас буулгасан. Энэ ажилд орон нут­гийн төсвөөс гэ­хэд гурван сая төгрөг, 800 литр шатахуун зарцуулсан гээд бод доо. Иймэрхүү кампанит ажил олон жил, олон удаа, олон газар өрнөж байгаа ч ач тусаа өгсөнгүй. Уг нь энэ ажил нинжа нэртэй иргэдийн амь нас, цаашлаад байгаль орчин, нийт ард түмний эрүүл мэндийг хамгаалж буй хэрэг. Гэвч алтны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүн хархнуудад үүнийг ойлгох ухамсар алга. Эрдэнэ агуулсан газруудад эр­гээд үүрлэчихдэг хүмүүс. Тэдний онгичиж хаясан газар хоёр жилийн өмнө лав 1000 га-гаас хол даваад байв.

Улсын төсвөөс хумсалсан хөрөнгө үүгээр дуусахгүй ээ. Хувиараа алт олборлогчид мөнгөн усны бохирдол хэд­хэн жилийн дотор Монголыг бүхэлд нь нөмрөх хэм­жээнд хүртэл эрчимтэй ажиллаж байна. Химийн онцгой хортой бодисын ангилалд багт­даг мөнгөн ус нь хүний төв мэд­рэлд нөлөөлөөд зогсохгүй, 3-4 үе дамжиж хордуулдгаараа тун аюултай бодис. Мөнгөн уснаас үүдсэн үр дагаврууд Монголд гараад эхэлснийг эрдэмтэд хэдийнэ баталсан. Төрөлхийн мэдрэлийн согогтой, саажилттай хүүхдүүд мөнгөн ус ихээр хэрэг­лэсэн сумдад төрж байна. Энэ бол монголчуудын хувьд эмгэнэл, том аюул юм. Цаашлаад энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хамаатай асуудал. Гэвч төв мэдрэлийн систе­мийн согог гажигтай, тархины эмгэгтэй, ээрч гацдаг, хөл гар нь саажилттай хүүхэд Монголд жилд хэдээр нэмэгдэж байгааг хэлж мэдэхгүй юм. Хортой, хөнөөлтэйг нь мэдсээр атлаа хэрэглэсээр бай­гаа нинжануудад бусдыг биш юм гэхэд өөрийн үр хүүхдээ бодох ухаан байдаг болов уу.

Улсын хэмжээнд нийт найман аймагт иргэд, аж ахуйн нэгжүүд химийн бодис хууль бусаар ашиг­лан алт олборлож, 200 мянга орчим тонн шлам бий болсныг өнгөрсөн жил тогтоосон. Нийт 37.3 мянган га талбай мөн­гөн усанд бохирджээ. Үүнийг саар­­магжүүлж, цэвэршүүлэхэд шаардлагатай гурван тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийд­вэр­лэсэн. Энэ бага мөнгө биш ээ.
Цаашлаад Япон улсын Зас­­гийн газар болон НҮБ-аас Хүний аюулгүй байдлын тө­­лөө итгэлцлийн сангаар дам­жуулан “Нийслэлийн захын хорооллын болон хувиараа алт олборлогчдын нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслөөр нийт 988,235.89 ам.доллар буюу 109.7 сая иений дэмжлэг үзүүлэх гэнэ.

Харамсалтай нь, энэ мэтээр Монголын, Японы ард түмний халааснаас гарч буй мөнгөнд үнэ цэнэ гэж алга. Нинжанууд яг одоо ч бохирдуулсаар, ухсаар, хайсаар яваа.
Сүүлийн жилүүдэд малчид хүртэл алт хайн бэдрэх боллоо. Хонио хариулангаа металл хайг­чаар “шар юм” эрж яваа малчид ялангуяа Баянхонгорт хай сайгүй таарна. Хадаасыг хүртэл алт болгож харах нь холгүй улайрсан тэднийг солиор­сон гэхэд ч багадна. Ямар нэг металл илрүүл­сэн дохио өгөх тоолонд газар ухаж суугаа малчин монголтой таарвал царайг нь нэг хараарай. Өрөвдмөөр төрх, шуналтай харц бэлчиж байх вий. Зарим айл алттай газар олбол гэрээ дээр нь бариад ухаж эхэлнэ. Энэ солиорол Монголыг бүхэлд нь залгивал яах вэ.

Уг нь Бичил уурхайн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Цаад утгаараа энэ асуудал үндэс­ний аюулгүй байдалтай холбоотой ч хойшлогдсоор байна. Юутай ч ирэх чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. “Бичил уурхайн тухай хуулийн төслийг дахин нягтлах, илүү боловсронгуй болгох цөөнгүй асуудал бий. Иймд хэлэлцэх хугацааг хойшлуулсан” хэмээн төсөл боловсруулагчид тайлбар­лаж байна. Гэтэл хуулийн сургаар нинжанууд улам бүр газар авч, догширч байх. “Төр, засгаас бид­нийг дэмжиж байгаа. Удахгүй хууль батлагдахаар дуртай газраа алт угааж болно. Тэр үед та нар ингэж хөөж чадахгүй” хэмээн омогдох нинжануудтай олон таарсан. Үнэндээ тэдэнд хууль батлагдсанаар юу өөрчлөгдөх, ямар журманд орох, хэдэн төгрөгийн татвар төлөх вэ гээд наад захын мэдлэг, мэдээлэл алга.

…Албан бус судалгаагаар хувиараа ашигт малтмал олбор­логч 100 мянга хол давсан. Арга ядсандаа нинжа болсон гэмгүй, даруу хүмүүс тэдний дунд амь­дарч л байгаа. Гэвч эвгүйхэн хар­­вал цохиод ава­хад бэлэн хүн араатнууд нь дэндүү олон аж. Итгэхэд бэрх айм­шигтай гэмт хэрэг, хулгай дээрэм нинжа цугла­сан хотхонд тасардаггүй. Ганц жишээ татъя. Эр­хий хурууны толион чинээ алт олоод залгичихсан нэгнийгээ хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Хамтарч ажилладаг байсан нэг нь мэдчихээд түүнийг хөнөөж, гэдэснээс нь мөнөөх алтыг хай­гаад сууж байхдаа баригдсан явдал ч бий. Үнэндээ Монгол Улсын хүн амын данснаас тэд­ний хэд нь хасагдаж, хэд нь шороонд даруулж, хэд нь ухсан нүхэндээ амьсгал хурааж байгааг бид мэдэхгүй ээ. Харин хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ал­хам тутамдаа их хэм­жээний хохирол учруулсаар байгаа нинжа­нуудаа бүрмөсөн харх болж хувирахаас нь өмнө эрүүлжүүлж авах юмсан

VN:F [1.7.7_1013]
Rating: 0.0/10 (0 votes cast)
VN:F [1.7.7_1013]
Rating: 0 (from 0 votes)
Share and Enjoy:
  • Digg
  • Sphinn
  • del.icio.us
  • Facebook
  • Mixx
  • Google Bookmarks
This entry was posted in бодлого and tagged , , , . Bookmark the permalink. Post a comment or leave a trackback: Trackback URL.

This website uses IntenseDebate comments, but they are not currently loaded because either your browser doesn't support JavaScript, or they didn't load fast enough.

Post a Comment

Your email is never published nor shared. Required fields are marked *

*
*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • About Nomad Green|關於遊牧綠

    Nomad Green is a citizen media project dedicated to raise environmental awareness of Mongolian citizens and global readers and to improve living condition of all creatures on this land.

    Supported by|支持夥伴

  • Partnering with|內容合作夥伴

    demotix

    TEIC

  • Join us!| 加入我們!

  • Tweet with @nomadgreen

  • Be Our Fan

    Nomad Green on Facebook
  • Latest Comments