АСАР ИХ ҮНЭЭР ҮНЭЛЭГДСЭН ШОНХОР

shonhorНамайг Наранцэцэг гэдэг энэ удаад би та бүхэнтэйгээ мөнгө болж харагдаад багагүй хугацаа өнгөрсөн,түүнээс ч мөн чамлахааргүй мөнгийг улс болон эрх бүхий албан тушаалтанууд олоод байгаа дэлхийн улаан номонд агнаж устгахыг хориглосон,2002 оноос дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгээс нэн ховордож устаж үгүй болох магадлалтай амьтаны тоонд орууулж хориглосон амьтаны нэг болох шонхор шувууны талаар бичиж санал бодлоо солилцох гэсэн юм.

Монгол орны минь тал хээрт дураараа элэн хальж эрч хүч эрэмгий зоригийн бэлэгдэл болсон шонхор шувуу нь идлэг шонхор,цагаан шонхор,амарын шонхор бусад зүйл шонхор зэрэг 11000-16000 орчим тоотой амьдардаг байна. Эдгээрээс идлэг шонхор нь бусад төрлийн шонхороос биеэр том,хурд хүч сайтай,эрэмгий дайчин. ТИЙМЭЭС ч энэ шувууг Арабын баячууд ихээхэн сонирхож манай орноос худалдан авдаг байна. Идлэг шонхор нь дэлхийд устаж болзошгүй,Монголд ховордож буй жигүүртэн.

Олон улсын хэмжээнд амьтан ургамалын ховордсон зүйлийг худалдаалах хууль бус худалдааг таслан зогсоох конвенцид Монгол улс 1996 онд нэгдэн орсон конвенцийн /CITES-д/ бүрэн эрхт гишүүн ажээ.Гэвч манай улс энэ конвенцийнхаа гишүүнийхээ нэр хүнд,эрх,үүргийг тун хангалтгүй биелүүлдэг,үл тоомсорлосон байдалтай ханддаг атлаа тус конвенцийн бүрэн эрхт гишүүн гэж хэлж цээжээ балбах нь тун харамсалтай. Ам ажил хоёр маань алд дэлэм зөрөөтэй байгааг яалтай билээ.Ингээд тус шувууны эдийн засгийн үнэлгээ,үнэлж буй ашгийн талаар товч бичье.

Амьдаар нь барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 1000 ам.доллар,төлбөрийг 9000 ам.доллар,хураамжийг 800 ам.доллар байхаар баталжээ.Хилээр гаргахад авдаг татвараас улсад 2 сая 359 мянган ам.доллар буюу 3 тэр бум төгрөг орж ирдэг.Нэг шонхороос 20 гаруй сая төгрөгийн ашиг орж ирдэг байна.

Энэ жил БОЯ-Арабын улс орнуудад 240 тооны идлэг шонхор гаргахаар зөвшөөрөөд байгаад ямар их хэмжээний орлого,мөнгө манай улсад орж ирэхийг тооцоолоод харахад ил байна. Үүнээс гадна ийнхүү зөвшөөрөлтэй гаргахаас гадна жилд 500 орчим шонхор шувуу хууль бус нууцаар хулгайлагдан оддог байна. Их тоо,их мөнгө байгаа биз дээ.
2001-2005 онуудын хооронд зөвшөөрөлтэй 1624 шонхор гарсан тоо байна, харин хулгайгаар хэд гарсан бол. Мөн хойшид дээрхи зөвшөөрлийн тоог 340 ширхэг болгож өсгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.
Монголчууд минь ээ? алт,мөнгө,зэс гэсэн үнэт эрдэнэсийн төлөө бид их анхаарал хандуулж хэлж ярьж шүүмжилдэг шигээ амьтан ,ургамалынхаа төлөө ч гэсэн сэтгэл гаргаж санаа тавьж ярьж хэлж байхсан даа.
Экологи эдийн засгийн үнэлгээ нь:
-Эр нь 3.000.000
- Эм нь 3.900.00
- Төл нь 5.000.000

One thought on “АСАР ИХ ҮНЭЭР ҮНЭЛЭГДСЭН ШОНХОР

  1. gantulga_g4733 on

    amitanaa hairlaj hamgaalah heregtei l dee amitan gedeg chine baigali orchintoi zailshgui holboomoi zuil yum shuudee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>