Талын агуйгаа таглуулмааргүй байна

Categories blog
0

Фото сэтгүүлч: Анжигай.Г

Гэрэл зургийг бүрнээр нь  Uls.mn -ээс үзнэ үү!

“Талын түрлэг” бүлгэмийн уран бүтээлч аялалынхан тал нутгийн үзэсгэлэнт байгалийн тогтцуудын нэг болох Талын агуйгаар зочлов.

Taliin agui

photo by Anjigai.G

Өмнө нь төөрсөн жолооч нар амруу нь унаж, онгироо баячууд машинтайгаа гороолж, хүнд даацын төмрийн машинууд бараг дээгүүр нь давхилдсаар нуралт үүсгэсэн, аяны хүмүүсийн хог новшинд дарагдаж үүдээр нь дүүрэн халгай, шарилж ургасан байснаа бодвол жуулчны бааз байгуулагдсанаас хойш харах хандах эзэнтэй болсон юм гэсэндээ өнгө засч, хог новшноосоо салж,  хашаагаар тусгаарласан тул машинууд холуур тойрч явдаг болсон  нь сайшаалтай.

Жуулчны баазын эзэн, нутгийн ах “Талын цаг” компаний захирал М.Амгалан биднийг найрсгаар угтан авч агуйн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхвэл зохистой талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Өөрийн бизнесийн хажуугаар агуйн орчныг цэвэр сайхан байлгахад анхаарахаас гадна эрдэмтэн мэргэд, төр засаг гээд өөрийн чадах чинээгээрээ энэ сайхан үзэгслэнт тогтцын төлөө зүтгэж яваа энэ эрхмээр үнэхээр бахархаж байлаа.
Дотроо тооно хэлбэрийн өвөрмөц тогтоцтой нэгдүгээр танхимын хананд хаа сайгүй зүүсэн хадаг харагдах бөгөөд Амгалан ах маань “өө бараг 7 хоног бүр л цэвэрлэх юм. Хүмүүс ямар ч юм бодож хадпаг зүүдэг юм байгаан өмнө нь ийм ёс байгаагүй л юм гэсэн. Бас бөө нар гэж баахан нөхөд хүрч ирж хадгийн тоог их нэмдэг болсон” хэмээн хуучилж байв. Бас л өнөөх эдийн дээд хадгийг үнэгүйдүүлсэн нь харагдаж байлаа.
Зуны цагт сэрүүхэн, өвлийн цагт дулаахан Монголд бүү хэл дэлхийд ховор тэгш талд орших энэхүү үзэсгэлэнтэй агуй мөсөндөө баригдан хаагдахад хүрээд байна. Зуны улиралд агуйн амаар орж ирсэн болон орох үүдний хоёр жавьж хэсгээс ундарч байгаа хөрсний усны нөлөөнөөс болон агуйн нэгдүгээр танхим тэр чигтээ мөсөн хучлагатай болж өмнө нь хүмүүс орж сонирохдог байсан хоёр болон гуравдугаар танхимруу орох хаалгыг нэгэнт хаасан байна.
Агуй судлаач эрдэмтэн Д.Авирмэд гуай болон шинжлэх ухааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар энэ үйл явцыг зогсоох, мөстсөн хэсгийг багасгах боломжтой гэсэн бөгөөд өгсөн төслийн санал нь батлагдан яаралтай арга хэмжээ авахгүй бол үнэхээр хүнд болоод байгаа тухай ихэд санаа зовсон байдалтай өгүүлээд сэтгүүлч дүү нар минь энэ тухай дориухан нийтлэл, нэвтрүүлэг хийгээд  эрх бүхий албан тушаалтнуудад хүргэхийг хичээнгүйлэн хүсэе хэмээсэн юм.

Сүхбаатар аймгийн тухайн асуудлыг хариуцсан эрхэм дарга нар та бүхэн байгалийн ховор тогтоц болсон “Талын агуй”-д анхаарлаа хандуулан ССАЖЯ болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудыг арай жаахан хурдан хөдлөх тал дээрээ хичээнгүйлэхийг шаардаж ажиллана уу?

Нутгийн минь нэгэн сайхан тогтоцыг хамгаалан хайрлаж, анхаарлаа байнга тавьж байгаа М.Амгалан ахдаа нийт багийн хамт олныхоо өмнөөс дахин баярласнаа илэрхийлэе!

Фото сэтгүүлч: Анжигай.Г

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>