Гал үндэстний Мөнхбаярыг өмөөрөхүй

Categories blog
0

Саяхан болсон цуглааны үеэр Гал үндэстний Ц.Мөнхбаяр буу шийдэм барьж, төрийн ордныг дэлбэлэх гэж байсан хэмээн баривчилсан. Яг одоо түүний тухай яриа хаа сайгүй өрнөж байна. Буу барьсан нь буруу гэж наанаа хэлэвч, эх нутаг газар шороогоо гэсэн үгийг үл ойшоосон нь түүнийг  ийм үйлдэл хийхэд хүргэлээ гэж олонх нь  цаанаа  өмөөрч байгаа юм.

Болсон явдлыг үл өгүүлэн харин түүний -2 жилийн өмнө ярьсан яриаг үзүүлье. Түүний эл ярианаас хэний төлөө, юуны тулд энэ бүхнийг хийж яваа нь тодорхой болох байх.

Гал Үндэстний Ц.Мөнхбаяр ярьж байна.


Мөнхбаярыг дэмжигсэд өдгөө хаа сайгүй үзэл бодлоо илэрхийлж байна

Харин доорх нийтлэлийг ФБ дээрх Munkhtur Turoo-гийн хуудаснаас авлаа.

Munkhtur Turoo
September 20

Ер нь Ц.Мөнхбаяр мөнгө нэхсэн байсан ч яадаг юм:
Буу сум , тэсрэх бөмбөгний тухай сүүлийн хэдэн хоногийн турш 2 талцан хэрэлдсэн Жиргээч,НүүрНомчдын мэтгэлцээн хадуураад сүүлдээ бүр Цэргийн Эргэлт гарах гэж байсан гэх ухааны юм Жиргэн Донгодож туйлширч эхэллээ.
Үүнийг нь хурцлан дунд нь яс шидэн хэрэлдүүлж байгаа хэдэн нөхөд байх юм.
Ц.Мөнхбаяр гэдэг хүний тухайд ийм тийм шагналтай хүн гэх нь илүүц биз.
Гэхдээ ямар ч байсан Магнай, Зандан ,Уянга нар шиг Түшмэд болохын төлөө жагсаж, Нам дамжин навсаганаагүй.
Ер нь ч тийм бодол байгаагүй гэхэд болно. Учир нь тийм бодол өвөрлөсөн хүмүүс байнга Жагсаж онолдож олны анхаарлын төвд байхыг хичээж үймэлдэж байдаг. Харин Мөнхбаяр бол төрөлх газар шорооныхоо төлөө тэмцэж Үр дүнг нь амсаж, тасарч ширгээд байсан Онги голоо урсгаж чадсан хүн. Урт нэртэй хуулийг батлуулахад Хувь нэмрээ оруулж, Монголын олон гол горхийг ширгэж үгүй болохоос хамгаалж, Там болсон тал нутгийнхаа талыг нь ч болсон амрааж чадсан хүн.
Тэгээд л нам гүм болсон.
Тэгтэл Шунал нь шулам болсон, Олигархиуд эдийн Засгийн хямрал нэртэй Мангааг бий болгон босгож ирэнгүүтээ, Уул талаа ухуулж, Эрдэс баялгаа цөлмөөгүй тул ийнхүү Хоосорч модоо барихад хүрлээ хэмээн сурталдаж, тэмцэн байж батлуулсан Хуулийг нь эвдэхээр шуугилдаж эхлэв.
Харин энэ үед л Мөнхбаяр нарын тэвчээр алдран босож ирсэн .
Цэрэг цагдаагаар хамгаалуулж, Төрийн сүүдэрт нуугдсан тэдэнтэй яаж тэмцэх билээ.
Бодож байж гаргасан шийдвэр нь Мартахын аргагүйгээр сануулга өгч цочроох
Гэхдээ энэ шийдвэр нь эцэстээ тэднийг шоронд хийх эрсдэлтэйг тэд бодсон л байж таараа. Өмнө нь тэмцэж тэмцэж , тэнсэн ял хүртэл авч байж ганц муу хууль батлуулан урт амьсгаа аван сууж байтал , Төрд шургалсан луйварчид нутаг ус, гол мөрөн рүү нь халдахаар ахин хөдөллөө.
Одоо яах ёстой вэ. Зүгээр жагсаад нэмэргүй. Том хашаа тойруулан барьж, төрийн цэргээр хамгаалуулсан тэд ердөө ч ядах юмгүй гар өргөөд баталж орхино.
Ганц аварга маань яаж ч дэвээд нэмэргүй. Хашааны гаднаас тэд яаж чадах билээ.
Ийнхүү бодож ярилцаж шийдсэн мэх нь тэднийг мартахын аргагүйгээр айлгаж цочоох л үлдсэн байж таарна. Үр дүнд нь тэд Шоронд орохоо тооцсон л байж таараа.
Ердийн Шантаажчин,Шоучин түшмэд бол эхлээд Хэвлэлийн хурал хийлгэж олны анхаарал татаж, амьтан хүнд мөнгө тараан, жагсаж орилж сүйд болох байлаа. Тэдэнд чухам ийм шуугиан сенсаац л байвал болдог.Зорилго нь тийм юм. Үүнээс цааш сачий нь хүрэхгүй.

Харин Мөнхбаяр нарт тийм нэр хүнд Амбийц хэрэггүй. Толгойд нь орж ирэх ч үгүй.
Ийм л юм болсон байж таарна. Харин үйл явдал болоод өнгөрсөн хойно хүмүүс орилцгоож эхэлсэн.
Бид чинь Монголчууд, Хэзээ ч Төр лүүгээ буу барьж дайрч байсангүй, Арай ч дээ, даанч дээ, ааяяа яа яа гэсэн комментүүд.
Харин энэ бүх шуугиан бол Гол усаа худалдаж мөнгө олох гэсэн Олигархиудад Маш том олз .Тэдэнд чухам энэ л хэрэгтэй.
Маш шуурхай ажиллаж, өдөр шөнөгүй дарамтлуулан өч төчнөөн саяар нь дээрэмдүүлсэн гэх нэгэн уурхайн захирлыг гаргаж ирлээ.
Дарамтлуулсан нь ч үнэн байх тэр муу Авилгач нь . Тэр нөхөр өмнө нь тэгвэл Цагдаа шүүхэд гомдол гаргаж байхгүй яасан юм.
Ямар үхсэнээ хийж мөнгө өгсөн юм. Но-той ноцтой Хулгайчууд л хүнд мөнгө өгч амыг нь тагладаг.

Хуулиа мөрдсөн иргэн бол энэ тохиолдолд Хуулиасаа өмгөөлөл хүсдэг. Харин тэр муу авилгач Хуулийн хамгаалалтанд орохыг хүссэнгүй зүгээр л мөнгө өгөөд нам гүм болохыг сонгосон.
Энэ бол авилга гэдгийг хуулинд заасан байдаг. Харин төрийн зөвшөөрлөөр тэр нөхөр Авилгын хэргээс мултрав бололтой. Ерөнхийдөө ийм л Махинац өрнөж байна.
Одоо тэр бөмбөг , гранат дээр тогтож ярих гээд үзье. Цэрэгт явсан эр хүн л юм бол гранатыг эхлээд тэсрүүлэгчийг нь угсраад дараа нь түүний цоожлогчийг нь татаж сугалан шидэж тэсэлдэг гэдгийг мэднэ.
Цэрэгт явсан гэлтгүй зүгээр хүүхэд хүртэл кинон дээрээс хараад мэдээд авчихсан байгаа. Тэсрэх бөмбөгийг ч гэсэн дээ. Тэсэрдэг бодисон дээрээ цагийн механизм юм уу эсвэл гал өгөх зориулалтын детонатор гэх мэт юм угсарч байж тэсэрнэ. Мөн л тэнэг хүн ч мэднэ.
Гэтэл төрийн ордон луу биш зүгээр хашаан дотор шидсэн гэх тэр гранат нь тэсрэх ямар ч боломжгүй мухар эд байсныг Монгол даяараа харсан.
Тэсрэх бөмбөг олсон гэх боловч тэрийг нь харин хаана ч үзүүлсэнгүй. Яагаад гэвэл тэр бөмбөг гээч юмыг ажилд бэлдээгүй байж. Ажилд бэлдэх гээч нь тэр бодисыг тэсрүүлэх механизмд угсарч хөнөөл тарихуйц болгохыг хэлнэ. Тэгж ажилд бэлдээгүй бол зүгээр л амьгүй химийн бодис ???
Терроризмтэй Тэмцэх 084-р ангийн жижүүрт утасдаж бөмбөг байгаа туай мэдээлсэн боловч нөгөөдүүл нь ирээгүй гэж байгаа юм. Юу ч гэж ирэхэв дээ. Учир нь тэр бол бөмбөг биш байж. Зүгээр л уул уурхайн зориулалттай Тротил хэмээх тэсрэмтгий бодисонд л утас хавчуулж тохуурхаад орхисон тул өнөөдүүл нь утсаар аюулгүй гэдгийг нь хэлээд Онцгой байдлынхан өөрсдөө учрыг нь олох биз гээд орхичиж.
Харин тэрний маргааш нь Онцгой байдлын Дэд Дарга гэх нөхөр 9 сарын 11-нтэй адил юм болж Монголын Хамгийн өндөр барилга бут үсрэх байлаа. Бид тулдаа л авч гарлаа гэх аймаар сүртэй ярилцлага өглөө. Бас болоогүй ээ. Намайг цэргийн сургуульд байхад ийм бодисыг 40 тонны Камаз дэлбэлэх хүчин чадалтай гэж заасан.Тийм болохоор энэ муу шилэн барилга бут усэрч ,хажуу тийшээ нурж онхолдоод бөөн хүн машин дараад аймаар юм болох байлаа гэж сүржигнэснийхээ эцэст нь ЗХ-ний 084-р ангийнханд мэдэгдсэн чинь авч хэлэлцсэнгүй гэж хэлээд өөрийнхөө сүржин ярианы Ханшийг унагаж орхив.

Тэд нар зүгээр тоглоомны төлөө ирдэггүй л байхгүй юу. Учир нь бөмбөг гэдэг бол бөмбөг л байдаг болохоос биш зүгээр галгүй утас, Тротил 2 бол Алтны уурхайн харуулын байранд хөл доор нь тээгэлдээд байж л байдаг эд. Тээвэрлэж ирэх , ачиж буулгах явцдаа бол шидэж өнхрүүлж л байдаг эд шүү дээ. Өнөөх нь яах ч үгүй.
За дараа нь Цагдаагийн нөхдүүд баахан механизмгүй Тротил, тэсрүүлэгч чагтгүй гранат, хэдэн мм-ийг нь мэдэх аргагүй сум гэх мэт юмнууд эгнүүлж тавиад хэвлэлийнхнийг цуглуулж байгаад авч өгөв. Харин тэр дунд мэргэжлийн хүн байсангүй.

За ерөнхийдөө ийм л жүжиг өрнөөд түүнд нь юм мэдэхгүй авгай хүүхнүүд орилж хашгирч , хоорондоо хэрэлдээд бөөн юм болов. Хэвлэл, сошиалаар бөөн айдас хүйдэс .
Яг яс юман дээрээ олон нийтийг айлган сүрдүүж байгаа нөхөд бол Цагдаа, Онцгойгийнхон ???
Урт нэртэй хуулийг өөрчлөх хүсэлтэй Олигархиудад хамгийн хэрэгтэй юм бол энэ их айдас хүйдэс, үзэн ядалт. Үүн дээр нь ч одоо энэ хууль танигдахгүй болтлоо эвдэрнэ. Үүнийхээ бэлтгэл ажлыг ТЭД маш сайн хийгээд авлаа.
Бид ч Олигархиудад орилж чарлаж ,, хамаг чадлаараа л Сохроор тус боллоо. Одо тэгээд ус голоо ухуулж, ургамал ойгоо хатаалгаж бахаа хангуулахад бэлэн болов.
Ганц тэмцдэг Мөнхбаярыг нь одоо 10 жилээр далд хийчихнэ. Та нар тэгээд одоо буруутгаад хашгираад л байж дээ.
Ээж аав чинь оюутан хүүхэддээ өгөх махгүй болоод ирэхийн цагт Мөнхбаярыгаа магтан дуулж орилоод эхлэнэ. Мал ус ууж өвс иддэг юм шүү дээ Чанга хоолойтнуудаа???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>